• Өнөөдөр 2024-04-18

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ынх уу, Х.Баттулгынх уу

2021-02-28,   1757

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ХАЯАНД ИРЧИХЭЭД БАЙХАД ӨӨРИЙНХ НЬ ГОЛ ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ БОЛСОН ХАЙРТАЙ ДҮҮ НАРАА МАН-Д ЗҮГЭЭР Л АЛДАХ ТЭНЭГ ХҮН Х.БАТТУЛГА БИШ-
           

Ерөнхийлөгч Х.Баттулгын хайрт дүү Олимпын аварга Н.Түвшинбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болж, түүнд хүчин зүтгэхээр болсноо өчигдөр зарлалаа. Мөн хэдхэн хоногийн өмнө түүний бас нэгэн дүү, АН-ын PR-чин байсан А.Амундра МАН-д элсэж, Ерөнхий сайдад зөвлөх болсноо мэдэгдсэн. АН-ын угшилтай залуус, тэр тусмаа Х.Баттулгын дүү нар ийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тойрон хүрээлэх болсны цаана улс төрийн ямар нэг тохироо яваад байна уу гэх хардлага олон нийтэд төрж буй нь тодорхой. Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ынх байтлаа Х.Баттулгын хүмүүсээр зөвлүүлэхээр болсон нь яавч жирийн бөгөөд санаандгүй сонголт биш. Арай Л.Оюун-Эрдэнэ МАН-ын хүн биш, Х.Баттулгын хүн болчихсон юм биш байгаа даа. 

 
         Олимпын аварга, МУГТ Н.Түвшинбаярын хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгын төрснөөс өөрцгүй хуурай дүү нь. Олимпын аварга болоход нь Х.Баттулгын үүрэг оролцоо, хувь нэмэр асар их байсныг ярилцлага бүрдээ хэлж, хэдэн үеэрээ ачийг нь санаж явахаа “Монгол тулгатны 100 эрхэм”-ээр хүртэл ярьж байлаа. Улмаар 2016 оны дөрөвдүгээр сарын 11-нд Баянгол зочид буудлын гадна тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Баттулгыг цагдаа, тусгай хүчнийхнээс бие, сэтгэлээрээ хамгаалан зогсож, ахынхаа ачийг бага боловч хариулсан байдаг. Үүнээс сарын дараа буюу 2016 оны УИХ-ын сонгуулиар тэр АН-аас нэр дэвшсэн. Гэхдээ төрөлх Булгандаа биш, Х.Баттулгатай хөтлөлцөөд Баянхонгор аймагт нэр дэвшсэн. Тэр уг сонгуульд ялагдсан хэдий ч анхнаасаа ялах гэж биш сурталчилгааны хугацаанд Х.Баттулгын дэргэд байж, Олимпын аваргын нэр хүндээрээ түүний карьерийг өсгөж, дэмжигчдийнх нь тоог нэмэх зорилготой оролцсон гэдэг. Түүнчлэн Н.Түвшинбаяр өнгөрсөн онд Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч болоход нь Х.Баттулгын шууд оролцоо байсан гэх бөгөөд “2016 оны сонгуульд өөрт нь хүчин зүтгэснийх нь шагналыг өгч байна” гэх шүүмжлэл ч гарч байв.  Өөрөөр бол, 2007 оны олимпоос хойш Х.Баттулгаас салаагүй, хайртай ганц дүү нь юм. Гэтэл тэр өчигдрөөс МАН-д буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллах боллоо. Н.Түвшинбаяр хайрт ах Х.Баттулгаасаа урвасан уу, эсвэл Х.Баттулга түүнийг ямар нэг даалгавартайгаар Л.Оюун-Эрдэнэ рүү явуулав уу. Үгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ угаасаа Х.Баттулгын хүн юм уу гэсэн ээдрээтэй асуултууд гарч ирж байна. 
“Монгол Масс медиа”группын үүсгэн байгуулагч А.Амундрагийн хувьд мөн л Х.Баттулгатай ойр нэгэн. Түүний хэвлэл мэдээллийн бизнесийн анхны хөрөнгө оруулагч нь АН-ын гишүүн, “Алтан тариа”-гийн П.Цэнгүүн байсан. Харин хоёр дахь хөрөнгө оруулагч нь “Бодь” групп. “Бодь” группыг Х.Баттулгын зөвлөх буюу УИХ-ын гишүүн асан Л.Болд, “Голомт”-ийн Д.Баясгалан нарынх гэдгийг бүгд мэднэ. Өөрөөр хэлбэл, А.Амундрагийн замыг засаж өгсөн хүмүүс нь АН-ынхан. Тиймдээ ч тэр өнгөрсөн хугацаанд АН-ын голдуу хүмүүсийн PR-ийг хариуцаж ирсэн биз.
 

Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулсан углааш, халадтай эхийн бичлэг анх “Eagle” телевизээр цацагдсаныг санаж буй байх. Ерөнхийлөгч Х.Баттулгын У.Хүрэлсүхийг унагаах төлөвлөгөө гэгддэг тус бичлэгийг цацсан “Eagle” телевизийн эзэд нь А.Амундра, “Голомт”-ийн Д.Баясгалан нар. Х.Баттулга, Д.Баясгалан нар төмөр замын “хамтрагчид”. Ингээд хөөвөл А.Амундра Ерөнхийлөгч Х.Баттулгатай нэг бус сэжмээр холбогдоно. Гэтэл тэр бас л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвлөхөөр болоод буй. А.Амундра ажил, амьдралын замыг нь засаж өгсөн АН-ын ах нараасаа урвасан уу, эсвэл тэр бас л Х.Баттулгын даалгавартай яваа юу. 

 
      Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх, улс төрийн зохиолуудыг нь найруулдаг гол хүн буюу “Херо” Б.Баатар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах гэдгийг бүгд мэднэ. Х.Баттулгын дүү нар Л.Оюун-Эрдэнэд зөвлөх улс төрийн зохиолыг “Херо” Б.Баатар бичсэн ч байж болох. Өөрөөр хэлбэл, тэр “Ерөнхийлөгчийн дүү нараар өөртөө зөвлүүл” гэж төрсөн дүү Л.Оюун-Эрдэнэдээ шивнэчихсэн байж болох шүү дээ. Эсвэл төрсөн дүү Л.Оюун-Эрдэнийгээ хуурай ах Х.Баттулгадаа “урвуулж”, улс төрийн хөтөлгөө “морь”-той болох зохиол ч бичсэн байж магадгүй. 
 

Ямартай ч Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихээд байхад өөрийнх нь гол хөдөлгөгч хүч болсон хайртай дүү нараа МАН-д зүгээр л алдах тэнэг хүн Х.Баттулга биш. Тэр тусмаа цаг ямарт өөрийнх нь талд байж, нэр хүндийг нь өсгөж явдаг Н.Түвшинбаяр дүүгээ МАН-д хүчин зүтгэг гээд тавиад туучих хүн яавч биш. Тэгэхээр хөшигний ард ард түмний санаанд багтамгүй зохиолтой тохироо өрнөж буй нь тодорхой. Ямар ч тохироо байсан Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрт ашигтай байж таарна. Тэгэхээр тэд нэгдэж, тэднээс бусад нь бодит байдал ил болох цагийг хүлээх л үлдлээ. 

 
 
 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ынх уу, Х.Баттулгынх уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-28 08:12:42
    Zochin: Оюунэрдэнэ Хүрэлсүх болон намынхаа эсрэг сөрвөл ард түмэн гудамжинд гаргаад хаяхаа мэднээ.Залуу хүн ах нартайгаа адил алдаж эндэж магадгүйл юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-27 02:30:58
    zoshin: battulga oyun-erdene hoēr niiled hurelsuhig shoroodulbal ashigtai naimaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-26 23:06:02
    Zochin: Oyun-Erdene ingej bgd l namiikhaa khyniig unagadag turshlagatai bz dee. Ugaasaa l akhtaigaa niileed Battulgad zytgedeg n' nuuts bish shyy dee. Yavj yavj namiikhaa ner devshigchiin esreg l ajillaj l chadakh l khyn dee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-26 15:13:39
    зочин: ЖЕНКОГИЙН ХОТНЫ НОХОЙ БОЛЧИХСОН ТҮВШИНБАЯРААР ЮУ ХИЙХЭВ ДЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-26 15:13:39
    зочин: ЖЕНКОГИЙН ХОТНЫ НОХОЙ БОЛЧИХСОН ТҮВШИНБАЯРААР ЮУ ХИЙХЭВ ДЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-26 15:13:37
    зочин: ЖЕНКОГИЙН ХОТНЫ НОХОЙ БОЛЧИХСОН ТҮВШИНБАЯРААР ЮУ ХИЙХЭВ ДЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-26 14:52:59
    Баттулгын хүн болжээ: Оюун-Эрдэнэ Херогоо сонгожээ. Баттулгын хүмүүс болсооон гэсэн үг. МАН угаасаа азгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-26 12:20:50
    зочин: ТҮВШИНБАЯР УГ НЬ ТӨШИН Л ЯВБАЛ ЗОХИМЖТОЙСОН ДОО
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-26 12:20:50
    зочин: ТҮВШИНБАЯР УГ НЬ ТӨШИН Л ЯВБАЛ ЗОХИМЖТОЙСОН ДОО
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-26 12:20:49
    зочин: ТҮВШИНБАЯР УГ НЬ ТӨШИН Л ЯВБАЛ ЗОХИМЖТОЙСОН ДОО
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-26 10:25:11
    ою: аль алинд нь зүтгэнээ хө
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188