Ардын намынхан хагаралдаж, АН-ынхан улстөржиж дуусахад...
Монголын улстөрчид мөн ч эмгэнэлтэй байна даа. Ард түмэн хоолны махаа авч чадахгүй, гэдэс дотор, гахай, тахианы махаар амь зогоож, ядуурлын гүн рүү “живж” байхад Ардын намынхан авлига, албан тушаалын хэргээ “цэцэглүүлж” байдаг. Сөрөг хүчнийхэн нь сүүдэртэйгээ хүртэл улстөржих нь холгүй, сүр хүчгүй байна. Эцэст нь, бүгдээрээ нийлээд, мега төслүүдээ гацааж орхиж, Монголыг хөгжүүлэхгүй байх санаандаа хүрээд авах шиг боллоо. Тодруулбал, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнгүй. УИХ-ын дарга нь “Энэ санал хураалт их чухал шүү, эрхэм гишүүд ээ. Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тос боловсруулах, гадаадаас өндөр үнэтэй шатахуун авахгүй байх, цахилгаан, шатахууны хараат бус байдлаас гарах гээд асуудлууд байгаа шүү” гэж хэлээд ч нэмэр болсонгүй. Гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Өөрөөр хэлбэл, Эрдэнэбүрэнгийн УЦС, нефть боловруулах үйлдвэр, “Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхтэй холбоотой Гадаад зээллэгийн хуулийн төсөл дэмжигдээгүй гэсэн үг.
Хувь, хувьсгалаас авсан газраа улсад тушааж, гал түлэхгүй, утаа нэмэхгүй гэсэндээ түрээсийн байранд хоног төөрүүлж байсан “Сэлбэ” дэд төвийн айлуудын хувь заяа бүрхэг боллоо. Хорин минутын хотод 2000 айлын орон сууц барих нь үлгэр болж дуусах магадлалтай гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, 2027 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орох энэ төсөл хугацаандаа лав амжихгүй нь. Сэлбийн бүтээн байгууллатыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа. НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий компаниараа тендер авсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Ийм шалтгаанаар хууль хяналтын байгууллагын хараанд очсон энэ төслийн хувь заяа бүр ч бүрхэг болж байна.
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай тэргүүтэй 21 гишүүн санаачилсан байдаг. Н.Алтаншагай гишүүн хуулийн төсөл нь дэмжигдээгүй талаар байр сууриа илэрхийлэхдээ “Энэ хууль эцэслэгдэн батлагдахаар ороод дэмжигдсэнгүй. 64 гишүүнээр босго давах ёстой байтал 61 гишүүн дэмжиж, энэ хууль харамсалтай нь уналаа. Залуу гишүүний хувьд анхны бие даан өргөн барьсан хуулийн төсөл байлаа. Бид чинь энэ танхимд ажлыг урагшлуулж, хууль эрх зүйн орчныг нь сайжруулах гэж л орж ирсэн шүү дээ. Хойш нь татах гээгүй. Газрын тосны үйлдвэр чинь найман жил болоход ашиглалтад ороогүй. Дөнгөж 28 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Гадаад орчны нөхцөл байдлаас болж нефтийн үнэ өсчихсөн, маш хүндрэлтэй байгаа шүү дээ. Хаврын тариалалт эхлэх, намрын ургац хураалт гээд нефтийн бүтээгдэхүүн чинь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд маш хамааралтай. Ийм байхад энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтыг зогсоолоо. Гэр хорооллын 10 мянган айлыг яагаад байшин хороолол руу шилжүүлж, агаар, орчны бохирдлоос салж болдоггүй юм бэ. Хоёрдугаарт, Эрдэнэбүрэнгийн УСЦ зогслоо. Баруун таван аймгийн ард иргэдийг бид яагаад дотоодынхоо цахилгаанаар хангаж болдоггүй юм бэ. Би энэ хуулийн төсөлд улс төр орчихлоо гэж харж байна. Мөн бид чөтгөрийн тойргоосоо салмаар байна. Цахилгаан, шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэж, түгжрэл, утаанаасаа салмаар байхад мега төслүүдээ зогсоочихлоо. Би үүнийг үнэхээр ойлгохгүй байна. Би олон гишүүнтэй уулзаж, төслөө танилцуулсан. Бүр хувь уулзалт хүртэл хийж, гуйсан.
Газрын баялгаа өдөр, шөнөгүй урд хөрш рүүгээ зөөчихөөд, хойд хөршөөсөө баруун, солгойгүй шатахуун гуйж байгаа улс манайхаас өөр алга. Газрын тосны үйлдвэр барина гээд хэчнээн ч жил болов. Арав орчим жил дуншсан энэ бүтээн байгуулалтын ажил ердөө 25 хувьтай яваа. Өч төчнөөн хөрөнгө санхүү зарцуулсан ч хөөтэй тогоо шиг урагшилж өгдөггүй. Одоо л нэг урагшлах нь гэхээр нь улстөрчдийн гар, хөл болсон нөхөд жагсаал цуглаан болгоод удаашруулдаг. УИХ-аараа дэмжүүлэх гээд үзэхээр гэдийгээд суучихдаг боллоо.
Өнгөрсөн өвөл монголчууд хэчнээн шөнө шатахуунд дугаарлаж, хэдэн өдөр цахилгааны хязгаарлалт орсныг улстөрчид мартаагүй л байлтай. Энэ өвөл ч байдал бүүр хэцүүдэх нь тодорхой. Шатахууны үнэ нь тэнгэрт хадаж, монголчууд машинаа унаж чадахгүй, тэр бүү хэл тарьсан тариа, ургуулсан ургацаа хурааж чадахгүй нөхцөл байдалд хүрэхээр байна. Араас нь ард түмний амьдрал бүүр дордоно. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нь өдрөөс өдөрт өсөж байхад яаж ч дээрдэх билээ. Кг мах нь 35 мянга хүрчихээд байхад газрын тосны үйлдвэрээ барихгүй гээд гацааж байна шүү дээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням арга буюу цахим хуудастаа “Нефт боловсруулах үйлдвэр төлөвлөсөн цагтаа ашиглалтад орох боломжгүй боллоо. Санхүүжилтийн бэрхшээлийг шийдэх санал хураалт УИХ дээр дэмжигдсэнгүй. Харамсалтай” гэж бичжээ. Хамгийн хоржоонтой нь, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг унагасан гишүүдийн нэг нь Б.Найдалаа байна. Баруун таван аймгаа хангах цахилгааны эх үүсвэрийн эсрэг кноп дардаг салбарын сайдтай байна шүү дээ.
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсийг 64 гишүүн дэмжсэн бол босго давах байлаа. Гэхдээ харамсалтай нь, сана хураалтад 90 гишүүн оролцож, 61 гишүүн дэмжиж, 29 гишүүн татгалзлаа. Өөрөөр хэлбэл, гурван гишүүний саналаар энэ төсөл босго давсангүй. Тэгвэл энэ хуулийн төслийг дэмжихээс татгалзсан 29 гишүүнийг танилцуулж байна.
АН- О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг, Ц.Баатарүү, Х.Баттулга, П.Батчимэг, Ч.Лодойсамбуу, Р.Эрдэнэбүрэн, Б.Бейсен, Ш.Бямбасүрэн, Ц.Мөнхтуяа, Л.Гантөмөр, Ц.Мөнхбат, Х.Болормаа, Ж.Баясгалан, Ж.Батсуурь, Д.Батбаяр, Г.Ганбаатар, Д.Батбаяр, Э.Одбаяр, Да.Цогтбаатар, Х.Тэмүүжин, С.Одонтуяа
МАН- Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар
ХҮН- Б.Найдалаа, Б.Мөнхсоёл
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ- Н.Номтойбаяр
Мега төслүүдийг АН-ынхан улстөржиж зогсоож байна гэдгийг Төрийн ордны бор шувуу ч шивнээд байгаа. Дээрээс нь МАН-ын хагарал хэрээс хэтэрсэн. Эв зүйгээ олохгүй байсаар энэ улсыг гал алдуулах нь.
| МАН-ЫН ХАГАРАЛ, АН-ЫН УЛСТӨРЖИЛТ МЕГА ТӨСЛҮҮДЭЭ ГАЦААЖ, МОНГОЛЧУУДЫГ ГАЛ АЛДУУЛАХ НЬ |
|
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |