МАН-ын гишүүд том, жижиг, их, багагүй л задарч байна. Хэн чанга хашхирсан нь, хэлэмгий байгаа нь төрийн сэнтийд залардаг болсон юм уу даа. Тэгээд тэрнийхээ горыг ч эдэлж байна.
Улсыг биш ч гэлээ, Увсыг удирдаж байгаа “хурган” даргад хүний эрхийн мэдрэмж тэг байлаа. Дуучин Б.Амархүүгийн хар тамхи хэрэглэж, ял эдэлж байсан нь мянга дугаар асуудал байв, үнэндээ. Хар тамхи тахал уу, тахал. Б.Амархүү хүүхэд, залууст буруу үлгэр дурайлал үзүүлж, хар тамхины хэрэгт холбогдсон уу, холбогдсон. Гэхдээ ялаа эдэлсэн, хүмүүжсэн, хууль хяналтын байгууллагын хяналтанд байгаа нэгэн. Ийм ч учраас хэдэн жилийн дараа эргэн ирэлт хийж, амьдрахын эрхэнд мэргэжлээрээ ажиллаж эхэлж байна. Өөрөөр хэлбэл, дуучин хүн дуугаа л дуулж байна гэсэн үг л дээ. Энэнийхээ хүрээнд 21 аймгаар аялан тоглолтоо эхлүүлж, баруун аймуудад явна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тэрбээр Увс аймагт тоглолтоо хийсэн ч театрын удирдлага, ажилтнууд хариуцлагагүй хандсанд бухимдлаа илэрхийлсэн. Тодруулбал, тэрбээр “Увсын тоглолт сайхан боллоо. Гэхдээ “Ойрад” театрын удирдлагуудын үг, үйлдэл хариуцлагагүй байлаа. Миний тоглолттой давхцаад аймагт нь спортын тэмцээн болжээ. Ийм учраас надад туслах хүн байсангүй. Тайзны гэрэлчин, дууны найруулагч гээд хэн нь ч байсангүй. Хувцасны өрөө цоожтой, толь ч алга байлаа. Миний хувьд үрчгэр хувцастай тайзан дээр гарахыг өөртөө зөвшөөрдөггүй нэгэн. Хариуцлагатай байх хэрэгтэй шүү дээ. Тоглолтын орлогоос тодорхой хэмжээний хувь, шимтгэл авч байгаа юм чинь түүндээ тааруулсан ажлаа хийх хэрэгтэй. Дараа дарааагийн уран бүтээлчид ирнэ, тэр үед сэтгэлтэй, хариуцлагатай байгаарай” гэх зүйлсийг шууд дамжуулалтаар ярьсан байдаг.
Харин Увсын Засаг даргын орлогч С.Анхбаяр үүнд дургүйцлээ илэрхийлж, “Хар тамхичинд тоглолт хийх цаг олгосон театрын удирдлагуудад хариуцлага тооцуулна. Хар тамхичинг үзээгүй нь зөв шүү дээ. Яахаараа цаг гаргаж өгдөг юм. Зарим зүйлийг жигшиж байх хэрэгтэй шүү. Ирээдүйгээ бодоорой” хэмээн хэд хэдэн удаа жиргэж, олны шүүмжлэлд өртсөн. Эцэст нь тэрбээр “Хүмүүсийг бухимдуулсандаа уучлалт хүсье. Гэхдээ хэдүүлээ болох, болохгүйн зааг, жигших, буруутгах зүйлсээ тодорхой болгох хэрэгтэй биз ээ. Олны танил хүмүүс хариуцлагатай байх ёстой, хүүхэд залууст үлгэр дууриалал болдог гэдгээ байнга санах ёстой. Хар тамхи бол алдаа биш, толгой илэх зүйл биш, тахал шүү, тахал” гэсэн байна.
Хар тамхи алдаа биш гэдэг нь үнэн. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл ч алдаа биш гэдгийг энд сануулж хэлье. Учир нь, Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр өмнө нь насанд хүрээгүй, төрсөн дүүгээ олон удаа заазуурдсан хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байжээ. Тодруулбал, тэрбээр 2018 оны хоёрдугаар сарын 18-нд Увс аймгийн Улаангом сумын арваннэгдүгээр багийн дугаар тоотод оршин суух, төрсөн дүү С.Т-тэй маргалдан, заазуураар биед нь шарх үүсгэжээ. Энэ үедээ тэрбээр эхнэр, хоёр хүүхэдтэй байсан. Мөн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.

Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяраас олон түмэн “Энэ хэрэгтээ ял авсан уу, шүүх, хууль хяналтын байгууллагынхныг хахуулдаж, торгуулаад өнгөрсөн үү” гэж асууж байна. Харин тэрбээр “Ял авсан, асуудалгүй” гэж хариулжээ. Тэгвэл С.Анхбаярт холбогдох хэргийн хавтаст хэргийг хүргэж байна.
Хохирогч, С.Анхбаярын дүү С.Т мэдүүлэхдээ “ 2018 оны хоёрдугаар сарын 18-ны 16:00-17:00 цагийн орчим гэртээ байж байтал миний төрсөн ах С.Анхбаяр согтуу орж ирсэн. Ингэхдээ манай гэрийн түлшинд бэлдсэн модноос авах гэсэн. Манай түлээний бургас бүдүүн байсан учраас ах түлээний модыг заазуураар нарийлаад байж байсан. Тэгэхэд нь би ахад хандан “Та өөрөө ахиухан мод хагалаад авчихгүй юу” гэж хэлэхэд Анхбаяр ах “Чи нялх хүүхэдтэй эгчдээ тус болоод мод хагалаад өгчих тийм хэцүү байна уу” гэхэд нь би “Хэцүү байна” гэж хэлсэн. Тэгээд ах намайг “Гөлөг минь ална шүү” гэж хэлээд манай гэрийн ногоон иштэй заазуурыг бариад над руу дайрсан. Тэр үед нь би өөрийгөө хамгаалаад Анхаа ахыг барьж аваад дарж унагаагаад ноцолдсон. Тэгээд миний бие, гарны хэсэг заазууранд зүсэгдсэн байсан. Анхаа ах намайг айлгах гээд заазуурыг гартаа бариад дээш, доош, ташуу хөдөлгөөд дайраад байсан. Тэгэхээр нь би зайнаас нэг удаа өшиглөөд , нүүрний хэсэгт нь гараараа цохиод, дээрээс нь дарж унагаасан. Би тухайн үед их сандарсан байсан болохоор гар болон бие зүсэгдсэнийг мэдээгүй. Ноцолдож байгаад заазуурыг нь салгасан. Тэр үед миний гарын сарвуу хэсгээс цус гарч байсан. Тэр үед манай ээж К заазуурыг аваад том өрөө рүү оруулж холдуулсан байсан. Анхаа ах бид хоёр таван минут орчим барьцалдаж ноцолдсон. Миний гарнаас цус гарч байгааг ээж хараад сандарч, бид хоёрыг салгаад Анхаа ахыг гал зуухны өрөө рүү оруулсан. Би уурандаа байрныхаа ариун цэврийн өрөө рүү орж шил цохьсон юм. Удалгүй би өрөөнөөс гарч ирээд Анхаа ахаас “Маргалдсанд уучлаарай” гэж хэлээд уучлалт гуйсан. Манай гэрийн гал зуухны өрөөнд байсан цайвар бор өнгийн мебель ширээний тушаа хэсгийг хугалсан байсан. Би асуудлыг хурдан намжаахын тулд ахаас уучлалт гуйсан юм. Намайг Анхаа ахаас уучлал гуйгаад зогсож байхад манай хүргэн ах Ц гаднаас орж ирсэн. Тухайн үед миний гарнаас нэг их цус гараагүй бөгөөд гал зуухны өрөөнд бага зэргийн цус дуссан байсан. Тэгээд манай хүргэн ах Ц, манай ээж К хоёр намайг нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төв 103 дээр дагуулж очиход эмэгтэй эмч байсан. Миний баруун гарт “13 оёдол тавьлаа” гэж эмч хэлсэн. Анхаа бид хоёр хааяа нэг маргалдаж байсан боловч сүртэй зодоон цохион болж байгаагүй. Одоо миний биед өвдөж зовиурлах зүйл байхгүй. Анхаа ахаас нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр учраа ололцож, уучлалт гуйсан, эвлэрсэн . Дахиж цаашид ийм асуудал гаргахгүй” гэж мэдүүлсэн байна.
Харин С.Анхбаярын ээж К мэдүүлэхдээ “Миний том хүү Анхаа гаднаас орж ирээд түлээний хайрцагнаас гал түлэхээр бэлдсэн байсан жижиглэсэн мод авсан. Бага хүү Т нь ширээн дээр комьпютерээр интернэт орж байсан. Тэгтэл Анхаа Т-д хандаж “Эгч чинь нялх хүүхэдтэй хэцүү байхад мод хагалаад өгчихгүй юу, би завгүй байна” гэхэд Т “Өөрөө хагалаад авахгүй юу” гэж хэлсэн. Тэгтэл Анхаа “Юу гэнэ эээ чи” гэхэд Т “Зүгээр байгаарай” гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Би тухайн үед гал тогооны хэсэгт сандал дээр сууж байсан. Аанхаа дүү Т-гаа айлгах гээд заазуур аваад дээш, доош, ташуу хөдөлгөж байсан. Тэр үед Т нь Анхааг барьж аваад доороо оруулаад дарсан. Энэ үед Т-гийн гарнаас цус гарахаар нь “Юу болов” гээд салцгаасан. Тухайн үед би салгах гэж оролдсон боловч чадаагүй. Т нь төрсөн ах Анхаагаас уучлалт гуйсан. Тухайн үед манай хүргэн Ц, манай төрсөн охин П нар гаднаас орж ирсэн. Би Анхбаярыг хаанаас заазуур авсныг хараагүй. Анхаа нь урьд өмнө нь өөрийн төрсөн дүү Т-г зодож байгаагүй. Хүү Т-ийн гар болон цээжний хэсэгт зүсэгдсэн байсан” гэж мэдүүлжээ.
Гэрч буюу С.Анхбаярын хүргэн ах Д.Ц мэдүүлэхдээ “Би Хадам ээж К-гийн гэрт ороход Т, Анхааа нар нэгнээсээ уучлалт гуйж байсан. Т-гийн гарнаас цус гарч байхаар нь би болсон үйл явдлын талаар асуухгүйгээр Т, хадам ээж К нарын хамтаар эмнэлэг рүү явсан. Намайг ороход Анхаагийн эхнэр Г нь түүнийг аваад гарсан. Намайг хадам ээжийн гэрт ороход Т нүцгэн байсан. Би түүний гарын хэсгээс цус гарч байсныг анзаарч харсан бөгөөд бусад зүйлийг нь сайн анзаарч хараагүй” гэжээ.

Харин С.Анхбаярын дүүд тусламж үзүүлсэн сувилагч мэдүүлэхдээ “Тэр өдөр 18:00 цагийн орчим гаднаас нэг эмэгтэй 18 настай хүүгээ дагуулж ирээд үзүүлсэн. Үзлэг хийхэд хүүхдийн баруун гарт нь зүсэгдсэн, сарвууны хэсэг, зүүн гарын шуу хэсэгт хоёр удаа зүсэгдсэн байсан. Тэгээд 103-д ээлжтэй байсан эмч Н оёдол тавьсан. Тэр хүүхдийн ээж нь гэх эмэгтэй “Цагдаад мэдэгдэж хэрэггүй” гэж хэлж байсан. Хүүхэд эхлээд “Санамсаргүй ийм зүйл болсон” гэж хэлж байснаа дараа нь “Хүн ийм болгосон” гэж хэлсэн. Тэгэхээр нь эмч Н “Цагдаад мэдэгд” гэж хэлэхээр нь би цагдаагийн газарт дуудлага өгсөн” гэж мэдүүлжээ.
С.Анхбаяр мэдүүлэхдээ “Миний бие дүү Т-гийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу. Манайх зургаан сартай нялх хүүхэдтэй. Тухайн өдөр гэртээ ирэхэд манай гэр хүйтэн байсан болохоор дүүгээ “Мод хагалаад гал түлчихгүй яасан юм” гээд ууралсандаа ийм хэрэг хийсэн. Өөрийгөө өмгөөлж хэлэх тайлбар байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийнхөө зан байдал, харилцаанд анхаарах ёстой гэдгийг ойлголоо. Би илүү хүнд хэрэгт холбогдож болох байлаа. Тиймээс дахин хэзээ ч ийм зан байдал гаргахгүй” гэжээ.
Ингээд шүүхээс С.Анхбаярт торгуулийн ял ногдуулж, 900 мянган төгрөгөөр торгожээ.
Төрсөн дүүгээ заазуурдсан хэрэгт холбогдож, шүүхээс торгуулийн ял сонссон этгээд төрийн сэнтийд заларчээ. Үнэндээ, тэр МАН-ын Бага хурлын гишүүн, Увс аймгийн МАН-ын дэд дарга, Увс аймгийн Засаг даргын орлогч гэх өндөр албан тушаалтай нэгэн. Увсынхан түүнийг төрсөн дүүгээ заазуурдсан ч төрийн үйл хэрэгт оролцохыг нь дэмжээгүй биш дэмжсэн. Алдсан, алдаагаа ухаарсан гэж түүнд боломж олгоод оройдоо “залсан”. Гэвч түүнд хүний эрхийн мэдрэмж, төрийн хүний мэдлэг, боловсрол, хандлага дутлаа.
| ТӨРСӨН ДҮҮГЭЭ ЗААЗУУРДАЖ, ТӨРИЙН СЭНТИЙД ЗАЛАРСАН С.АНХБАЯР |
|
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |