Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэттгэгчээр С.Баярцогтыг томиллоо. Үнэндээ өнгөрсөн хугацаанд О.Цогтгэрэл намын дарга болж, Улсын дээд шүүхэд шинэ дүрмээ батлуулахын тулд улс төрд хийсэн тохироогоо биелүүлж эхэлсэн нь энэ.
Өөрөөр хэлбэл, Ардчилсан намынхан сайндаа ч олон жилийн хагарлаасаа салчихаад, нэг даргатай блож, түүнийг нь Улсын дээд шүүх шууд бүртгэчихээд байгаад биш юм.Л.Гантөмөрийн үед ч тэр, О.Цогтгэрэлийн үед ч тэр аль алинд нь МАН-ын нөлөөлөл байсан. Л.Гантөмөрийн хувьд хамтарсан засагт багтаж, том төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж, Ц.Туваан, О.Алтангэрэл тэргүүтэй сайд нараараа МАН-ын галыг үүрүүлснээр “өр”-өө цайруулсан бол одоо О.Цогтгэрэлийн хариугаа барих цаг ирж байгаа гэсэн үг. Нэг ёсондоо өнгөрсөн удаагийн АН-ын дотоод сонгуульд МАН-ын БЭТ-үүд өрсөлдөж, Үндэсний бодлогын хорооны гишүүн болж ялсны нэг нь гэх яриа улс төрийн хүрээлэлд яригдах болсон. Тэр дундаа Сангийн сайд асан С.Баярцогт хамгийн том татаастай. Тэр Ерөнхийлөгчтэй тохироонд хүрсэн гэх нь бий. Сэлэнгэ аймгийн намын хорооны дарга, АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч гээд шат дараатайгаар улс төрд ирж байгаагаа зарлаад байгаа түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр МАН-ынхан бэлдэж эхэлсэн гэдгийг ч учир мэдэх хүмүүс ярих болсон. Мэдээж С.Баярцогт намаасаа Ерөнхийөгчийн сонгуульд өрсөлдөнө гэвэл Х.Баттулгын МоАХ фракцынхан намдаа “бослого” гаргана. Ардчилсан намыг ахиад хоёр хуваах нь МАН-д ашигтай учраас ийм нүүдэл, ийм тохироотой хийжээ, тэд.
Хоржоонтой нь, яг Ерөнхийлөгчийн хуулийг парламентаар хэлэлцүүлж, санал хураахын өмнөх нь С.Баярцогтыг АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч болголоо. Сарын дараах АН-ын хурлын үр дүн үндсэндээ тодорхой харагдаж байна.
Саяхныг хүртэл оффшор дансандаа 2.5 сая ам.долларын нууц хөрөнгө байршуулаад мартсан С.Баярцогт Монголын төрийн “дайсан” явлаа. Гэтэл 20 гаруй жил Оюутолгойг “зарж идсэн” гэх хар түүхтэй явж ирсэн С.Баярцогт улс төрд эргэн ирж байгаагаа зарлаж, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Д.Тэрбишдагваас эхлээд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Жаргалан, Э.Болормаа гээд толгой дараалан зандарч байх. Тэгээд болоогүй ангийн нөхөр З.Энхболдыг атаархагч, ангийн “дайсан” гэх зэргээр цоллоод амжив.
С.Баярцогтын төрд гавьяа ч байгуулсан, гай ч тарьсан. Сэлэнгэ аймгаас 25 настай залуухан улстөрч УИХ-ын гишүүнээр сонгогдож, Монголын төрд Сангийн сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж, гал дуудсан гаднын хөрөнгө оруулалтын томоохон төсөлд гар бие оролцсон нь үнэн. Мэдээж зэсийн баяжмалаараа дэлхийд эхний дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг Оюутолгойг гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтаар эхлүүлэх төслийг гардаж хийх ажлыг эхлүүлсэн урдаа барих улстөрчдийн нэг мөн. Оюутолгойн гэрээг байгуулахаас өмнө Монголын эдийн засгийн үзүүлэлт 1.6 хувьтай байсан. Гэрээ хийснээр эдийн засаг тав дахин өсөж, улсын төсөв найм дахин өссөн. Угтаа Оюутолгойн гэрээг хийхээс өмнө улсын төсөв 1.8 их наяд байсан бол өнөөдөр бид 33.0 их наядын төсөв ярих хэмжээнд хүртлээ эдийн засаг өссөн нь үнэн.

Гэвч түүний гол алдаа оффшорт хөрөнгөтэй болтлоо баяжсан, хөрөнгийн эх үүсвэрээ баталж чадаагүй. Нэмээд Оюутолгойн гэрээ Монголын талд ашигтай байж чадахгүй. Ногдол ашгаа хүртэж чадахгүй, 20 тэрбум ам.долларын өртэй байгаа нь ч бодит үнэн. Шүүхээс 10 жил ял сонсож, давж заалдах шатны шүүхээс хэргээ 4:8 жил болгож, эцэстээ Улсын дээд шүүхээр хэрэг нь мөрдөн байцаалалт буцаж замхарсан удаатай. Хэргийг эргэн сануулбал, "Оюутолгой"-г ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсэгт байхдаа албан тушаалын байдлаа болон албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ ашиглан эхнэр Ч.Нарантуяагийн 50 хувийн хувьцаа эзэмшдэг "Кью Эф Эс" компаниар 2010-2012 онуудад Ханбогд болон өмнөд кемпэд үйлчилгээ үзүүлэх 43 тэрбум төгрөгийн, "Номадс катеринг энд интеград сервис" ХХК-иар 20.7 тэрбум төгрөг буюу нийт 63.9 тэрбумын орлого олж, улсад хохирл учруулсан. 2009.10.06-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дараа 1.6 сая ам.долларыг оффшор бүс дэх "ND Harmony LTD" компанийн данснаас авч, мөнгө угаасан. Нүхт дэх үл хөдлөхөө Хожгорын Дөчинтав гэх хүний нэр дээр гарган авч, хөрөнгө орлогоо нуусан. Зайсан дахь Белла Виста таун хаусуудын үнэлгээ өөрий хууль ёсны орлогоос гадна их хэмжээгээр нэмэгдсэнийг тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн буруутгагдсан байдаг. Ийн нэгэн цагт Монголын төрд “дайсан” болж байсан С.Баярцогт улс төрд дахин мандаж, дуу нь чангарчихсан явна.
Гагцхүү ингэж амь орохдоо Ардчилсан намын төлөө юу, Ардын намын БЭТ-ийн хуваарь ирэв үү гэдгийг мэдэх цаг тун ойрхон байна. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн БЭТ С.Баярцогт Ардчилсан намыг аврах уу эвсэл Ардын намыг Ерөнхийлөгчийн сонгуульд хөтөлгөө морьтой оруулах уу гэдэг нь тун эргэлзээтэй байна.
| ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БЭТ С.БАЯРЦОГТ АН-ЫГ АВРАХ УУ, ЭСВЭЛ... |
|
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |