• Өнөөдөр 2026-04-02

СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ

2026-04-02,   109

         Ардын нам өнгөрсөн 10 жилд өөрийнхөө зургаан Засгийн газрын “хойдох”-ыг уншсан. Одоо долоо дахь Засгийн газраа “төрүүлэхээр” дуншиж байна. Тоолж үзвэл, өнгөрсөн 10 жилд засагласан зургаан Засгийн газарт давхардсан тоогоор 221 сайд, дэд сайд заларч ажиллажээ. Үүнээс 13 нь л АН, ХҮН намынх, бусад нь МАН-ынх. Харамсалтай нь, энэ олон хүнийг сайдын сэнтийд залж, яам толгойлуулж, ямба эдлүүлээд ч яг 10 жилийн өмнөх байрандаа л зогсоцгоож байна, бид. Шулуухан хэлэхэд, Тусгаар тогтнолын ордон руу нүдээ аниад чулуу шидвэл нэг сайд онохоор болчихсон. Тэнд юу л байна, сайдууд, эсхүл сайд асан гэж сайрхах намтартнууд л байна. 
 
Одоогийн УИХ-д байгаа МАН-ын жагсаалтын 18 гишүүнээс гурав нь, тойргийн 50 гишүүнээс 34 нь Засгийн газарт сайд болоод үзчихсэн. Өөрөөр жишээ авъя. УИХ-д МАН-аас хоёр ба түүнээс дээш сонгогдсон 29 гишүүн бий. Тэднээс Н.Наранбаатар, Г.Тэмүүлэн, Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир, Ц.Идэрбат тав л Засгийн газарт сайдаар ажиллаж үзээгүй, үлдсэн 24 нь Засгийн газарт 1-4 удаа сайд болоод заларчихсан байна. Гэхдээ тэд ч хоосонгүй, Н.Наранбаатар Төсвийн байнгын хорооны дарга, Г.Тэмүүлэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Ж.Батжаргал МАН-ын бүлгийн дарга, Ц.Сандаг-Очир Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга гээд бүгд сэтэртэй. Хөөрхий, хоёр сонгогдсон МАН-ын гишүүдээс Ц.Идэрбат л гав ганцаар дан дээлтэй “чичирч” суугаа. 
 
      Гол нь, МАН-ынхан Засгийн газар бүрдээ ёс юм шиг сайдаар залдаг хэдхэн л хүнтэй. Хэвлэх үйлдвэрийн эзэн, барилгын компанийн босс, тендерийн эцэг, төмөр замын магнат, хувийн сургуулийн ректор гэх мэт. 
 
Зургаан Засгийн газарт залагдаж, бүтэн 10 жил сайдын сэнтийд тухалсан амжилтаар Б.Батцэцэг тэргүүлж байна. Тэр 2016-2020 онд Гадаад харилцааны дэд сайдаар, 2020-2026 онд Гадаад харилцааны сайдаар ажилласан. Магад, шинэ Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газартаа Б.Батцэцэгийг улирааж, 10 жил тасраагүй сайдын бухиаг нь үргэлжлүүлэх биз. 
 
Удаах байранд, дөрвөн Засгийн газарт ХЗДХ-ийн сайд, ЗТХ-ийн сайд, Батлан хамгаалахын сайд, ЗГХЭГ-ын даргаар ажилласан С.Бямбацогт бичигдэж байна. Харин түүний хойноос дөрвөн Засгийн газарт Сангийн сайд, Эрчим хүчний сайдаар ажилласан Б.Чойжилсүрэн, гурван Засгийн газарт ЦХХХ-ны сайд, ЗГХЭГ-ын дарга, Тэргүүн шадар сайдаар ажиллаж, дөрөв дэх Засгийн газраа тэргүүлэхээр болсон Н.Учрал нар нэхэж буй. 
 
     Харин гурван Засгийн газарт ажилласан амжилтаараа, Сангийн дэд сайд, Боомтын сайд, ХНХ-ын сайдаар ажилласан Х.Булгантуяа, Түгжрэлийн сайд, ЗТХ-ийн сайдаар гурван Засгийн газар дамнасан Б.Дэлгэрсайхан нар айрагт багтаж байна. 
 
Тэгвэл сайдынхаа сэнтийд хамгийн удсан амжилтаараа, гурван Засгийн газар дамнан Шадар сайдаар заларсан С.Амарсайхан, Сангийн сайдаар заларсан Б.Жавхлан хоёр зуузай холбож яваа. 
 
Цаашилбал, хоёр Засгийн газарт ХХААХҮ-ийн сайд, Тэргүүн шадар сайдаар заларсан Ж.Энхбаяр, ЭХ-ний сайдаар, БХБ-ын сайдаар заларсан Ц.Даваасүрэн, БШУ-ны сайдаар, ГБХНХ-ын сайдаар заларсан Л.Энх-Амгалан гээд сайдын сэнтийд “нугас”-гүй гишүүд МАН-д олон бий. Магад, Л.Энх-Амгалан Н.Учралын Засгийн газарт Боловсролын сайдаар заларч, амжилтаа ахиулах биз. 
 
        Өнөөдөр Шинэ Ерөнхий сайд Н.Учрал танхимаа бүрдүүлж, сайдуудаа томилно. Эхэнд дурдсан 221 гэдэг тоо дахиад 20 гаруйгаар нэмэгдэнэ гэсэн үг. 
 
Ж.Эрдэнэбатын Засгийн газар \2016-2017\
 
Шадар сайд У.Хүрэлсүх
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ
Сангий нсайд Б.Чойжилсүрэн
ЭХ-ний сайд П.Ганхүү
ЭМ-ийн сайд А.Цогцэцэг
БСШУС-ын сайд Ж.Батсуурь
ЗТ-ийн сайд Д.Ганбат
УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн
БХБ-ын сайд Г.Мөнхбаяр
ХНХ-ын сайд Н.Номтойбаяр
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт
ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол
 
Дэд сайдууд
 
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле
Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж
БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр
ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл
УУХҮ-ийн дэд сайд Х.Бадамсүрэн, Д.Загджав
БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр
Сангийн дэд сайд Х.Булгантуяа
ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр
ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг
ЭХ-ний дэд сайд Т.Гантулга
ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн
БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн
 
У.Хүрэлсүхийн Засгийн газар \2017-2020\
 
Шадар сайд Ө.Энхтүвшин
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
Батлан хамгаалын сайд Н.Энхболд
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
ХНХ-ын сайд С.Чинзориг
БХБ-ын сайд Х.Баделхан
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа\2017-2019\, Ё.Баатарбилэг\2019-2020\
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ\2017-2018\, Я.Содбаатар\2018-2019\, Б.Энх-Амгалан\2019-2020\
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг\2017-2019\, Ч.Улаан\2019-2020\
ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн
ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл
 
Дэд сайдууд
 
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг
ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг
БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр
ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн
ХЗДХ-ийн дэд сайд Г.Элбэгсайхан
Сангийн дэд сайд Х.Булгантуяа
ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар
УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав
БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн
ЭХ-ний дэд сайд Т.Гантулга
БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр
Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле
 
У.Хүрэлсүхийн Засгийн газар \2020-2021\
 
Шадар сайд Я.Содбаатар
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
Батлан хамгаалахы сайд Г.Сайханбаяр
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван
ХНХ-ын сайд А.Ариунзаяа
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар
БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн
ЗТХ-ийн сайд Л.Халтар
Соёлын сайд С.Чулуун
УУХҮ-ийн сайд Г.Ёндон
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан
ЭХ-ний сайд Н.Тавинбэх
ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан
 
Дэд сайдууд
 
БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр
БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр
Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин
ХЗДХ-ийн дэд сайд С.Баатаржав
ХНХ-ын дэд сайд С.Зульфикар
БХБ-ын дэд сайд Э.Золбоо
ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ
Соёлын дэд сайд М.Батбаяр
УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал
ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь
ЭХ-ний дэд сайд М.Баярмагнай
ЭМ-ийн дэд сайд Ш.Анхмаа
 
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар \2021-2024\
 
Шадар сайд С.Амарсайхан
Шадар сайд бөгөөд ЭЗХ-ийнс айд Ч.Хүрэлбаатар
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж\2021-2022\, Д.Амарбаясгалан\2022-2024\
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
Сангийн сайд Б.Жавхлан
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар\2021-2023\, Б.Энхбаяр\2023-2024\
БОАЖ-ын сайд Н.Уртнасан\2021-2022\, Б.Бат-Эрдэнэ\2022-2024\
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар\2021-2023\, Ц.Даваасүрэн\2023-2024\
ЗТХ-ийн сайд Л.Халтар\2021-2022\, С.Бямбацогт\2022-2024\
ХНХ-ийн сайд А.Ариунзаяа\2021-2022\, Д.Сарангэрэл\2022 оны 8-10 сар\, Т.Аюурсайхан\2022-2023\, Х.Булгантуяа\2023-2024\
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан\2021-2022\, Х.Болорчулуун\2022-2024\
ЭМ-ийн сайд С.Энхболд\2021-2022\, С.Чинзориг\2022-2024\
УУХҮ-ийн сайд Г.Ёндон\2021-2022\, Ж.Ганбаатар\2022-2024\
ЭХ-ний сайд Н.Тавинбэх\2021-2022\, Б.Чойжилсүрэн\2022-2024\
Соёлын сайд Ч.Номин
ЦХХХ-ны сайд Н.Учрал
Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар\2022-2023\, Б.Дэлгэрсайхан\2023-2024\
Олимп, спортын сайд Б.Бат-Эрдэнэ
Боомтын сайд Х.Булгантуяа\2023 оны 1-4 сар\, Б.Тулга\2023 оны 4 сараас 2024\
 
Дэд сайдууд
 
ЭЗХ-ийн дэд сайд С.Наранцогт, Г.Түвдэндорж
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Г.Амартүвшин
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг
ХЗДХ-ийн дэд сайд С.Баатаржав, Б.Солонгоо
БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Г.Түвдэндорж, М.Ганбаатар
Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай
БСШУ-ны дэд сайд Г.Ганбаяр
БХБ-ын дэд сайд Э.Золбоо
ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Л.Халтар
ХНХ-ын дэд сайд С.Зулпхар
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, М.Ганхүлэг
ЭМ-ийн дэд сайд М.Баттүвшин, С.Энхболд
УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, О.Цэндсүрэн, Б.Уянга
ЭХ-ний дэд сайд М.Баярмагнай
Соёлын дэд сайд М.Батбаяр, П.Баттөр
ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Ж.Эрхэмбаатар
 
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар \2024-2025\
 
Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр\АН\
Онцгой байдал хариуцсан Шадар сайд С.Амарсайхан
Хөрөнгө оруулалт хариуцсан Шадар сайд Т.Доржханд\ХҮН\
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
Сангийн сайд Б.Жавхлан
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл\АН\
БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа\АН\
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт
Боловсролын сайд П.Наранбаяр\ХҮН\
ХББОС-ын сайд Ж.Батсуурь\АН\
ЗТ-ийн сайд Б.Дэлгэрсайхан
ГБНХ-ыны сайд Л.Энх-Амгалан
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр
АҮЭБ-ийн сайд Ц.Туваан\АН\
ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн
АЖССЗ-ын сайд Ч.Номин
ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү
Хяналтын сайд Э.Одбаяр
Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн
Боомтын сайд Б.Тулга
 
Г.Занданшатарын Засгийн газар \2025-2026\
 
Тэргүүн шадар сайд Н.Учрал\2025 оны 6-11 сар\, Ж.Энхбаяр\2025 оны 11 сараас-2026\
Онцгой байдал хариуцсан Шадар сайд С.Амарсайхан\2025 оны 6-10 сар\, Х.Ганхуяг\2025 оны 11 сараас 2026\
Хөрөнгө оруулалт хариуцсан Шадар сайд Т.Доржханд
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
Сангийн сайд Б.Жавхлан
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар\2025 оны 6-10 сар\, Б.Энхбаяр\2025 оны 10 сараас 2026\
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар
Батлан хамгаалахын сайд Д.Батлут
Боловсролын сайд П.Наранбаяр
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан
ЗТ-ийн сайд Б.Дэлгэрсайхан
ГБНХ-ын сайд Т.Аубакир
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр\2025 оны 6-11 сар\, М.Бадамсүрэн\2025 оны 11 сараас 2026\
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням
ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн
АЖССЗ-ын сайд Ч.Ундрам
ЦХИХХ-ны сайд Э.Батшугар
ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн
ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр
 
Дэд сайдууд
 
ЭЗХ-ийн дэд сайд С.Даваасүрэн
Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин
Сангийн дэд сайд Б.Хулан
ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ
АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин
Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба
БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир
Боловсролын дэд сайд Д.Гантулга
ГБХНХ-ын дэд сайд Б.Солонгоо
ЗТ-ийн дэд сайд Г.Ганболд
ССАЖЗ-ын дэд сайд Г.Дашням
ХББОС-ын дэд сайд С.Энхболд
ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав
ЦХИХХ-ны дэд сайд Г.Баярхүү
ЭХ-ний дэд сайд С.Далхаасүрэн
ЭМ-ийн дэд сайд Г.Номин
 

СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188