• Өнөөдөр 2026-05-16

“ГАЛЗУУ НЯМБАА”

2026-03-31,   626

      Хотын дарга Х.Нямбаатарыг анх харсан, хавьтсанаа загнаж эхлэхэд “Хөөрхий минь, хэрүүлч л болохоос биш хорхойд хоргүй юм” гэж өхөөрдөж, өөхшүүлцгээж байлаа. Гэвч гурван жилийн хугацаанд хэрүүлч гэдэгтээ хэт итгэж, хэтэрхий эрдэж явсаар эцэст нь хаваршилттай хавсраад “галзуурч” орхилоо. 
 
      Өчигдөр Хотын дарга Х.Нямбаатар хөгшид, хорооны хэсгийн ахлагч, намын үүрийнхэн буюу үндсэндээ хөлсний жагсагчдыг цуглуулж, Туулын хурдын замыг эсэргүүцэгчдийн эсрэг жагслаа. Өнөөх жагсагчдынхаа өмнө зогсоод бүтэн хоёр цаг хоолойгоо сөөтөл хашхирлаа. Ярианаас л яалт ч үгүй “галзуурсан” нь ойлгогдсон. Жишээ нь, Х.Нямбаатар “Надад алдах юм байхгүй шүү. Намайг алчихаад энэ замыг зогсоогоорой”, “Энэ замыг эсэргүүцэгчид бол тэрс үзэлтэн, террорист, хуйвалдсан луйварчид”, “Надтай үзэх хүн байвал нэг нэгээрээ гараад ир” гэхчилэн эх захгүй, эрээ цээргүй л аашилж байна лээ. Хотын дарга яриад байна уу, хорихын ялтан агсамнаад байна уу гэж андуурмаар. 
 
     Хууль зүйн яамыг гурван жил удирдаж, Хотын захиргааг гурван жил толгойлсон Х.Нямбаатар улс төр, бизнесийнхний хувийн мэдээлэл, хулгайн баримтуудаар дүүрэн “хар хайрцаг” болж хувирсан нь өчигдөр жагсаалаас нь анзаарагдав. Туулын эргээр тав алхах зууртаа л “Тэрний эцэг энэ барилгыг зөвшөөрөлгүй барьсан”, “Тэр хулгайн мөнгөөрөө энд амьдардаг”, “Тэрэнтэй нэг сургуульд сурсан, тэдэн жилийн ял сонссон тийм нөхөр байдаг” гэхчилэн Туулын хурдны замыг эсэргүүцэгчдийн түүх намтрыг нэг бүрчлэн түгдрэхгүй ярьж байгаа юм. Тэгээд болоогүй, Х.Нямбаатар “Туулын хурдыг замыг эсэргүүцэж буй манай намын нэр бүхий дарга энэ үйлдлээ зогсоохгүй бол бүх бузар булайг чинь дэлгэнэ шүү” гэж сүрдүүлж байна лээ. Тэгэхээр Х.Нямбаатар хувийн мэдээлэл, хулгайн баримтаар дүүрэн “хар хайрцаг” болж хувирчихаад, түүнийгээ бусдыг айлгахад, ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд ашиглаж гаршиж байгаа юм байна. Гол нь, "галзуу" хүнд асар их хувийн мэдээлэл, хулгайн баримт байх нь сайн зүйл биш л болов уу. 
 
       Цаашилбал, Хотын дарга Х.Нямбаатар өөрийнхөө цуглуулсан жагсагчдыг маш аюултай үйлдэлд уриалсныг хууль хяналтынхан анхаарах ёстой. Тодруулбал, Х.Нямбаатар “Эсэргүүцээд байгаа луйварчидтай ясаа гартал тэмцье. Луйварчдийн гэрийнх нь үүдэнд, ажлынх нь гадаа 100, 100-гаараа очиж, луйврыг нь таслан зогсооё” гэсэн. Өөрөөр бол, Х.Нямбаатар “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцээд байгаа Доржийн гэрийн хаяг энэ, Дулмаагийнх энэ гэж хөлсний жагсагчдадаа зааж өгөөд, 100, 100-гаар нь гэр рүү нь илгээх юм байна. Үүнийгээ ч баталж, Х.Нямбаатарын жагсагчдаа дагуулаад Маршалын гүүрний хажуугийн “Тэнгэр” хотхоны хажуугаар өнгөрөхдөө “За та нар минь сайн хараад аваарай, Туулын хурдны замыг эсэргүүцээд байгаа Ц.Элбэгдоржийнх энэ хотхонд амьдардаг. Тансаг байгаа биз” гэхчилэн гэрийн хаягийг нь зааж өгөх зуураа хатгаж, шордож байна лээ. Дараа нь, Х.Нямбаатар жагсагчидтайгаа Байгаль орчны сайд асан Ц.Оюунгэрэлийн гэрийн гадаа очиж “Гараад ир” гэж хэдэнтээ хашхирсан. Хашхирах үед нь Х.Нямбаатарын хажууд зогсож байсан нэг жагсагч “Бөөндөө байшинг нь нураачих уу” гэх нь ч сонсогдож байна лээ. 
 
       Хэрвээ Х.Нямбаатар энэ мэтээр “Энэ хүн бол Туулын хурдны замыг эсэргүүцэгч” гэж турхирч хэн нэгний гэр рүү 100 жагсагч явуулаад, өнөөх 100 жагсагч нь тухайн хүний гэрийг түйвээж, тэр байтугай амь насны асуудал гарвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Өөрөөр хэлбэл, энэ үйлдлээрээ Хотын дарга Х.Нямбаатар ард иргэдийг дотоодын үймээн самуунд, бүр үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт уриалж байна гэсэн үг. Уг нь Х.Нямбаатар хуульч мэргэжилтэй, асар ноцтой зүйл ярьж буйгаа гадарлах л ёстой хүн. Харамсалтай нь, хаваршилт түүнд хүнд туссанаас болж “галзуурчихаад” юу ярьж яваагаа ч ухамсарлахгүй байгаа бололтой юм. 
 

“ГАЛЗУУ НЯМБАА”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-31 22:10:00
    dsf: tulgun kommunist gej batuul mash zuv helsen
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-31 20:22:11
    МОНГОЛ: УЧРАЛ АА МАН НАМЫН ДАРГЫН ХУВЬД ТА АН БОЛОН БУСАД НАМ, УЛС ТӨРИЙН ХҮЧНҮҮДТЭЙ ТЭМЦЭЖ ИРЭХ СОНГУУЛИУДАД ЯЛАХ ШААРДЛАГА ЗОРИЛТТОЙ ТУЛНА. НАМ ЧИНЬ ЯЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТАНЫ КАРИЕР ДУУСНА. ГЭМЭЛ ЭНЭ ХОТЫН ДАРГА НЯМБААТАР ЧИНЬ НӨГӨӨ НАМУУДЫГ ХИЙСЭН, ХИЙХ ГЭЖ БАЙГАА АЖЛУУДААРАА АЙЛГАЖ, БАРЬЖ, ЯЛЖ БАЙГАА ГАНЦ ЛИДЕР ГИШҮҮН ЧИНЬ ШҮҮ, БУСАД "ДАЙСАН" НАМУУДЫН ҮГЭНД ОРЖ НЯМКАГАА ЯВУУЛААД АРААС НЬ НАМАА ЯЛАГДУУЛАХ, ӨӨРӨӨ УЛС ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАГДАХ ЗАМАА ЗАСАВ АА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-31 17:21:34
    Dd: Oligtoi beegeer uil hiilgehgui yadruuhan amitnaar duremduulj baij eeriinh ni ongodiig dogshruulchihlaa bish uu?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-31 16:45:04
    Zochin : Uchralaa ! , ene galzuu Nynbacteria zailuulaachee. Yagaad ingeed boon ******** uusgeed , buur ongirchichson , end tend duun chadaad yrschigtai umaa .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-31 15:36:26
    GANAA: ULAAN KOMMUNIST HUN DEE UUL N. ODOO ULAAN GALZUU KOMMUNIST BOLLOO
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-31 11:08:04
    Зочин: SEXSEER VANXANI BIEE UNELKEEX XUCHINDUULI VANAGXAN BOOW XXN BOOW DOLOOJ ALNI SEKSDEED ANUSDI TOMSGN XELEERE GOE DOLOON VANXANDI URN SHINEGEME AMSI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-31 10:07:24
    Оюунаа: Хотын дарга харин ч аймшигтай хэл амтай хэрүүл уруултай доромжлол дунд ажил хийх гэж зүтгээд л байгаа эрүүл сэтгэлгээтэй хүн. Түгжрэлээс гармаар байна. Хамаг амьдрал алтан цагаа түгжрэл дунд өнгөрөөх харамсалтай байна. Өөр шиг чинь галзуучууд л их болчихоод ажлыг нь хийлгэхгүй юм .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-31 10:00:29
    Зочин: Ийм галзуучууд тер удирдаж бна шуудээ!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-31 09:35:15
    Наран: Хүнийг томилсон бол ажлыг нь хийлгэлдээ хэмлэгчидээ. Хэрэв галзуурсан гэж үзвэл Та нар өөрсдөө амьд хүн тэсэхийн аргагүй тал талаас нь түүнийг ноцож боргоож дооглож байншдээ. Харин ч их тэвчээртэй биеээ барьж эзэмдэж чаддаг хүн юм бишүү. Зөв зүйлийн төлөө бол галзуурлаа зүтгэх хүн одоо хэд байгаа болдоо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-31 09:09:41
    зочин: Энэ Туулын хурдны замыг аль 2013 онд төлөвлөж байсан л юм байна лээш дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-31 09:08:44
    Нямбааг дэмжигч: Зөв сайхан үйлсийн төлөө галзуу мэт зүтгэх нь бахархмаар.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-31 09:06:13
    Ха ха: Хүн ажил хийлгээч. Нябагын зөв. Сошил эргүү юм бичихээс өөр чадваргүй ац мининь. Гүүр барих ажилд ор.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188