• Өнөөдөр 2026-05-16

УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ

2026-03-18,   14723

       Н.Учрал улс төрд хонь байхаасаа л чонын бодол тээсээр ирсэн. Ардын намын аль, аль үеийн ах нар нь түүнийг хайраар дутаагаагүй ч харин тэр илүүг хүсэж, ханцуйндаа хутга нуусаар ирсэн. Одоо тэр 70-аад оныхон 80-аад оныхонтой тамираа тасартал тэмцэлдэхийг таашаалтайгаар харж, харин цаагуураа 90-ээд оныхноор хүчээ зузаатгаж, хутгаа ирлээд сууж байна. Зүйрлэвэл, М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын зодоонд Л.Оюун-Эрдэнэ ялсан шиг. 
       Н.Учрал ЦХХХ-ны сайд болсноосоо эхлээд л төрд хурдхан хүчирхэгжихийг хүсэж, томилгоонд улайрсан. Багын найз Э.Хаш-Эрдэнэ нь “И-Монгол академи” УТҮГ-ын Хамтын ажиллагаа, хэрэглэгчийн газрын дарга болсон. Бас нэг багын найз Б.Дагвасүмбэрэл нь одоо “Үндэсний дата төв” УТҮГ-ын даргаар ажиллаж байна. Дараа нь Н.Учрал ЗГХЭГ-ын дарга болсон, тэгмэгц багын найз Н.Ганхуяг нь “Цемент шохой” ТӨХК-ийн Стратеги төлөвлөлт, бизнесийн хөгжлийн газрын даргаар томилогдсон. Одоо Н.Ганхуяг нь “Цемент шохой” ТӨХК-аас нэр бүхий компанид 2.1 тэрбум төгрөгийн цемент нийлүүлсэн асуудалд ороод явж буй. Бас нэг найз Д.Баярсайханыгаа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Сөүл дэх Төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилоод илгээчихсэн. Онгоцны үйлчлэгч байсан Д.Баярсайхан одоо Солонгост Монголын уул уурхайн салбарыг бүхэлд нь төлөөлөөд сууж байгаа. 
 
       Дараа нь, Н.Учрал Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд болсон. Тэр үедээ Н.Учрал “Хөгжлийн банканд дахиж хэний ч шахааны хүн томилохгүй” гэх сүржин мэдэгдэл хийж байлаа. Гэтэл Н.Учралын гэр бүлийн компаниудыг удирддаг үеэл П.Энхтуяагийнх нь нөхөр Б.Баярмагнай Хөгжлийн банкны Захиргааны удирдлагын газрын захирал болоод заларчихсан. Хөөрхий, хүргэн Б.Баярмагнайгаа төрд ажиллах намтартай болгохын тулд Их засаг их сургуульдаа магистрт хүртэл сургасан байгаа юм. 
 
Хамгийн сүүлд, хэдхэн хоногийн өмнө Н.Учралын унаган багын найз Э.Энхзориг Иргэний нисэхийн үндэсний төвийн захирлаар томилогдчихлоо. Энэ мэтээр Н.Учрал сайд болсон салбар бүрдээ багын найзуудаа “шургуулж”, хүргэнээ хүртэл хавчуулсан. Ардын намын ах нар нь харж хүлцсээр л ирсэн. 
 
       Тэгвэл өдгөө Н.Учрал улаан цагаандаа гараад МАН дотроо өөрийн намаа нууцхан, зугуухан байгуулж буй бололтой юм. Тодруулбал, Н.Учралын “Yes Mongolia” ТББ-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн нь өдрөөс өдөрт өргөжсөөр, намын дайтай болж торниод байна. Нөгөө талаас, Н.Учралын СДМЗХ-ныхон нь бүгд төрд дарга болж, бууриа засаж, байраа эзэлцгээлээ. Нэгэн цагт У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Я.Содбаатар нар ах нараа МАХН-ын буурин дээр нь үлдээгээд, МАН болоод салж байсан шиг цаг нь ирж, нөхцөл нь бүрдэхэд Н.Учрал ч өрх тусгаарлахыг үгүйсгэх аргагүй болжээ. Гэхдээ ах нарынхаа хайранд өлгийдүүлсний буянд 10 жилийн дотор МАН-ын дарга болтлоо томорсондоо хэт эрт эрдээд, хаан болох гэж улайрч байж хатуухан унах вий, Н.Учрал.

МАН ДОТОР БОЙЖИЖ БУЙ Н.УЧРАЛЫН НАМЫН ДАЙТАЙ ФРОНТ

        МАН-ын дарга Н.Учралын 2015 онд үүсгэн байгуулсан “Yes Mongolia” ТББ гэж бий. Энэ ТББ-гаараа Н.Учрал өөрийгөө сурталчилж, улмаар 2016 онд анх УИХ-ын гишүүн болсон түүхтэй. Өдгөө “Yes Mongolia” ТББ нь Н.Учралын ухаан орсон цагаасаа нөхөрлөсөн унаган багын найз, “Чиний л төлөө” дууных нь клипэнд тоглосон Т.Түвшингийнх нь нэр дээр бүртгэлтэй байдаг. Харин “Yes Mongolia” ТББ-ын тэргүүнээр Н.Учралын зөвлөх, одоогийн УИХ-ын Тамгын газрын Дэд дарга Л.Дашдэмбэрэл ажилладаг. Харин Н.Учрал өөрөө “Yes Mongolia” ТББ-ынхаа Бодлогын зөвлөлийн дарга сэтэртэйгээр далдаас удирддаг. Оны өмнөхөн Н.Учрал “Yes Mongolia” ТББ-ынхаа 10 жилийн ойг нижгэр тэмдэглэсэн бол хэдхэн хоногийн өмнө Удирдах зөвлөлийн хурлаа мөн л УИХ-ын чуулганы дайтай хийжээ. 
 
Гол нь, МАН-ынхан Н.Учралын “Yes Mongolia” ТББ-ын гишүүн болж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд нь багтчихвал төрд гэрлийн хурдаар томорчихдог юм байна. Тэд өөрсдийгөө “Yes”-чүүд гэх бөгөөд бараг л МАН доторх нам болцгоогоод удаж буй. 
 
УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА Л.ДАШДЭМБЭРЭЛ- Н.Учралыг СДМЗХ-ны Ерөнхийлөгч байхад Дэд ерөнхийлөгч нь байсан. 2024 онд Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга болмогц Ахлах зөвлөх нь болсон. Дараа нь Н.Учралыг Тэргүүн шадар сайд болмогц Ажлын албаных нь дарга болсон. Харин өнгөрсөн онд УИХ-ын дарга болмогц нь УИХ-ын Тамгын газрын Дэд даргаар томилогдон ажиллаж байгаа. Намын даргынхаа хувийн ТББ-ыг сайн удирдвал УИХ-ын Тамгын газрын Дэд дарга болж томрох энүүхэнд байдаг бололтой юм.  
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Э.ТӨРБАЯР- Н.Учралын “Yes Mongolia” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг. Өнгөрсөн онд Н.Учралын “Yes Mongolia” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болохтойгоо зэрэгцээд л Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар томилогджээ. Бүхэл бүтэн улсын ИНЕГ-ын даргыг хувийн ТББ-ийнхаа нарийн бичгээр томилоод сууж байна гэхээр Н.Учрал том байгаа биз. 
ИРГЭНИЙ НИСЭХИЙ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ Э.ЭНХЗОРИГ- Н.Учралын унаган багын найз. Өмнө нь 2021 онд Н.Учралын “Yes Mongolia” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Энэ сарын 5-нд буюу 13 хоногийн өмнө Иргэний нисэхий үндэсний төвийн захирлаар томилогдсон. 
БОУАӨ-ИЙН ДЭД САЙД Б.МӨНХТАМИР- Н.Учралын “Yes Mongolia” ТББ-ын Дэд тэргүүнээр ажилладаг. Өмнө нь Б.Мөнхтамир “МИАТ” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байгаад “Цаашдын улс төрийн карьераа хөөмөөр байна” гэдэг шалтгаанаар ажлаа өгсөн. Гэтэл Б.Мөнхтамирын ярьсан улс төрийн карьер нь Н.Учралын хувийн ТББ-ын Дэд тэргүүн болж, дараа нь дэд сайд болох байжээ. 
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ЧАГНААДОРЖ- Н.Учралын “Yes Mongolia” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. 
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ТӨХК-ИЙН СТРАТЕГИ, БИЗНЕС ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ Б.ОРГИЛ- Н.Учрал СЗМЗХ-ны Ерөнхийлөгч байхдаа Б.Оргилыг Ерөнхий нарийн бичгийн даргаараа ажиллуулж байсан. Дараа нь 2021 онд Н.Учрал өөрийн “Yes Mongolia” ТББ-ын тэргүүнээр ажиллуулсан. Ингээд Н.Учрал ЦХХХ-ны сайд болмогцоо Б.Оргилыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын даргаар томилсон. Улмаар Н.Учрал 2024 онд ЗГХЭГ-ын дарга болмогцоо Н.Оргилыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д дарга болгожээ. 
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГА Б.БАТДАВАА- Н.Учралын “Yes Mongolia” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. 
УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА П.БАТБААТАР- “Yes Mongolia” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Н.Учрал ЦХХХ-ны сайд байхдаа яамныхаа дэргэд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг байгуулж, даргаар нь П.Батбаатарыг томилж байсан. Харин УИХ-ын дарга болмогцоо УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд даргаар тавиад буй. 
“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН СӨҮЛ ДЭХ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН Д.БАЯРСАЙХАН- Н.Учралын “Yes Mongolia” ТББ-ын Бодлогын зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Өмнө 2019 онд Н.Учралын “Yes Mongolia” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байсан. Дараа нь 2020-2024 онд Н.Учралын зөвлөх, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан. 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа Н.Учрал ЗГХЭГ-ын дарга болмогцоо Д.Баярсайханыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Сөүл дэх Төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилж явуулсан. 
ЕТГ-ЫН ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ- Н.Учралын “Yes Mongolia” ТББ-ын Бодлогын зөвлөлийн гишүүн. Өмнө нь 2018 онд Н.Учралын “Yes Mongolia” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байсан. 
 
“НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ”-ИЙН ЗАХИРАЛ М.ГОВЬСАЙХАН- Н.Учралын “Yes Mongolia” ТББ-ын Бодлогын зөвлөлийн гишүүн. Өмнө нь 2021 онд Н.Учралын “Yes Mongolia” ТББ-ын Удирдах зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж байсан. 
 
“УБТЗ”-ЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ ДАРГА Ш.НЯМСҮРЭН- “Yes Mongolia” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. 
 
ИНЕГ-ЫН САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Д.ХАТАНБААТАР- Н.Учралын “Yes Mongolia” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Мөн Н.Учралыг СДМЗХ-ны Ерөнхийлөгч байх үед Удирдах зөвлөлийн гишүүнээр нь ажиллаж байсан. 
 
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, Н.УЧРАЛЫН ЗӨВЛӨХ Б.ДӨЛГӨӨН- Н.Учралын “Yes Mongolia” ТББ-ын Дэд тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг.
 
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, “ЗОРЧИГЧ ТЭЭВЭР-2” НӨҮГ-ЫН ЗАХИРАЛ Э.ЭНХТӨР- “Yes Mongolia” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. 
 
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, “НАЛУУ-УХАА” ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙН ЗАХИРАГЧ Д.ОТГОНСҮРЭН- “Yes Mongolia” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. 
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ, ДҮҮРГИЙН МАН-ЫН ХОРООНЫ ДЭД ДАРГА, СДМЭХ-НЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, Н.УЧРАЛЫН ЗӨВЛӨХ У.ӨНӨРЦЭЦЭГ- “Yes Mongolia” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. 
 
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, УИХ-ЫН ГИШҮҮН Ж.АЛДАРЖАВХЛАНГИЙН ЗӨВЛӨХ С.САЙНБАЯР- “Yes Mongolia” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. 
 
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.ЯДАМЖАВ- “Yes Mongolia” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. 
 
“НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ”-ИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Т.АМАРТҮВШИН- “Yes Mongolia” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. 
 
Эндээс харвал, Н.Учралын “Yes Mongolia” ТББ-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн нь МАН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс ч хүчирхэг болсон нь илүүц тайлбаргүй харагдаж байгаа биз. 

ТӨРД ТОРНИЖ БУЙ Н.УЧРАЛЫН ТАВИУЛУУД

       Одоогийн МАН-д “Их гурвал” болчихоод буй У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Я.Содбаатар гурвын түүх Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо\МАСЗХ\-ноос эхэлсэн. Жишээ нь, У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёр МАСЗХ-ны Ерөнхийлөгчөөр ээлжлэн ажиллаж, харин Я.Содбаатар Ерөнхий нарийн бичгийн дарга нь байлаа. 
 
Тэгвэл Н.Учрал 2019-2024 онд буюу зургаан жил Социал демократ Монголын залуучуудын холбоо\СДМЗХ\-ны Ерөнхийлөгчөөр ажилласан. Гэтэл Н.Учралыг СДМЗХ-ны Ерөнхийлөгч байх үед Дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргаар дэргэд нь ажиллаж асан нөхдүүд өдгөө төрийг аалзны тор мэт хэрцгээж байна. Дээрээс нь, Н.Учрал УИХ-д хөл тавьсан цагаасаа хэдэн арван зөвлөх дэргэдээ ажиллуулсан. Тэд нь өдгөө цөм дарга, дэд сайд болцгоожээ. Өөрөөр хардвал, Н.Учрал ах нарынхаа арга барилаар СДМЗХ-гоор дамжуулан хаанчлалд бэлдэж буй мэт.  
 
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.ПҮРЭВЖАРГАЛ- Н.Учралыг СДМЗХ-ны Ерөнхийлөгч байх үед Баруун бүс хариуцсан нарийн бичгийн дарга байсан. Өнгөрсөн онд Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаж, Н.Учрал Тэргүүн шадар сайд болмогц Х.Пүрэвжаргал “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. 
“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫН ХАРЬЯА “ЭРДЭНЭС АШИД” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Э.ОЧБАЯР- Н.Учралыг СДМЗХ-ны Ерөнхийлөгч байх үед дэд ерөнхийлөгч нь байсан. Дараа нь Н.Учрал СБД-ийн МАН-ын хорооны дарга байхдаа дэд даргаарааа дэргэдээ ажиллуулж байсан. Ингээд Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга болсны дараа “Эрдэнэс ашид” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. 
 
“ЭРДЭНЭС АШИД” ХХК-ИЙН ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР Х.БАЯРХҮҮ- Н.Учралын үеэл. Өмнө нь “Авто тээврийн үндэсний төв”-ийн Дэд захирлаар томилон ажиллуулж байсан. Гэвч “Нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдоод чөлөөлөгдсөн. 
 
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ЗАХИРАЛ Б.ТЭМҮҮЛЭН- Н.Учралыг ЦХХХ-ны сайд болсноос хойш зөвлөхөөр нь ажилласан. 
 
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН ЗӨВЛӨХ Б.ГАЛСАН- Н.Учралын туслах, СДМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж ирсэн. 
САНГИЙН ДЭД САЙД Б.ХУЛАН- Н.Учрал ЗГХЭГ-ын дарга, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд байхдаа зөвлөхөөрөө ажилуулж байсан. Улмаар Сангийн дэд сайдаар томилуулсан. 
 
ССАЖЗ-ЫН ДЭД САЙД Г.ДАШНЯМ- Хэнтийн уугуул буюу Г.Дашням, Н.Учрал хоёр ааваараа нэг нутгийнх. Н.Учралыг СДМЗХ-ны Ерөнхийлөгч байх үед Удирдах зөвлөлийн гишүүнээр нь ажиллаж байсан. 2024 оны УИХ-ын сонгуулиар Н.Учрал Г.Дашнямыг Сүхбаатар, Чингэлтэйн тойрогт нэр дэвшүүлсэн ч унасан. Улмаар Н.Учрал Г.Дашнямыг зөвлөхөөрөө ажиллуулж байгаад ССАЖЗ-ын дэд сайдаар томилуулаад буй. 
 
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА Т.УЛАМБАЯР- Увсын уугуул буюу Н.Учралтай нэг нутгийнх. 2010 онд Н.Учралын Их засаг их сургуулийг төгссөн. Дараа нь Н.Учралыг СДМЗХ-ны Ерөнхийлөгч байх үед Чингэлтэй дүүргийн СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. 
 
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Л.ЦЭЕЭРЭГЗЭН- Н.Учралыг СДМЗХ-ны Ерөнхийлөгч байх үед Чингэлтэй дүүргийн СДМЗХ-ны тэргүүнээр ажиллаж байсан.
 
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА Ч.БАТ-ОРГИЛ- Увсын уугуул буюу Н.Учралтай нэг нутгийнх. Н.Учралыг СДМЗХ-ны Ерөнхийлөгч байх үед Хан-Уул дүүргийн СДМЗХ-ны тэргүүнээр ажиллаж байсан. 
 
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР- Н.Учралыг СДМЗХ-ны Ерөнхийлөгч байх үед Дэд ерөнхийлөгч байсан. 
 
МАН-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.ЦЭЛМҮҮН- Н.Учралыг СДМЗХ-ны Ерөнхийлөгч байх үед Дэд ерөнхийлөгч байсан. Улмаар Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд байх үед зөвлөхөөр нь ажилласан. Ингээд Н.Учрал МАН-ын дарга болмогцоо МАН-ын Нарийн бичгийн дарга болгосон. Тэгээд болоогүй, авга эгч Г.Байгалмаа нь Беларусь Улсад Элчин сайдаар томилогдохоор болсон. 
 
“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ”-ИЙН БИЗНЕС ХӨГЖИЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ Т.ХАШ-ЭРДЭНЭ- Н.Учралыг СДМЗХ-ны Ерөнхийлөгч байх үед дэд ерөнхийлөгч нь байсан. Өнгөрсөн онд Н.Учрал Т.Хаш-Эрдэнийг “Монголын хөрөнгийн бирж”-ийн гүйцэтгэх захирлаар томилж, сар гаруй ажиллуулаад чөлөөлсөн. Харин түүний оронд Н.Учралын зөвлөх Б.Дөлгөөний 10 жилийн ангийн найз томилогдсон. 
 
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, “АГРО-СИТИ” ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙН ЗАХИРАГЧ Г.БАТБАЯР- Н.Учралыг СДМЗХ-ны Ерөнхийлөгч байх үед Дэд ерөнхийлөгч байсан. 
 
МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Б.ЖАВЗАНДОРЖ- Н.Учралыг СДМЗХ-ны Ерөнхийлөгч байх үед Дэд ерөнхийлөгч байсан. 
 
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДНЫ ЗАХИРАЛ Ү.ОЮУНЗУЛ- Н.Учралыг СДМЗХ-ны Ерөнхийлөгч байх үед Дэд ерөнхийлөгч байсан. 
 
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Д.ДАВААДОРЖ- Н.Учралыг СДМЗХ-ны Ерөнхийлөгч байх үед Дэд ерөнхийлөгч байсан
 
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, Д.ЯДАМЖАВ- Н.Учралыг СДМЗХ-ны Ерөнхийлөгч байх үед Чингэлтэй дүүргийн СДМЗХ-ны даргаар ажиллаж байсан. Өнгөрсөн онд Н.Учрал Д.Ядамжавыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Чанар, бүтээмж хариуцсан менежер болгосон. 
 
УИХ-ЫН ДАРГЫН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Э.ТАМИР- Н.Учралыг СДМЗХ-ны Ерөнхийлөгч байх үед Ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан. Өнгөрсөн онд Н.Учрал Э.Тамирыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц, логистикийн группийн менежер болгосон.  
УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХУУЛИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ Х.СҮРЭНХОРОЛ- Н.Учрал ЦХХХ-ны сайд болмогцоо Хуулийн хэлтсийн даргаараа томилж дэргэдээ авсан. Дараа нь ЗГХЭГ-ын дарга болохдаа Ахлах референтээр ажиллаж байгаад Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд болмогцоо яамныхаа Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар томилж байсан. Харин УИХ-ын дарга болмогцоо УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын захирлаар томилон ажиллуулж буй. 
 
УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗРЫН ДАРГА П.БАТТӨР- Н.Учрал ЗГХЭГ-ын дарга болмогцоо Үндэсний хороо, төсөл хөтөлбөр хариуцсан хэлтсийн даргаараа томилж байсан. Дараа нь Н.Учрал Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд болмогцоо яамныхаа Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилсон. Харин УИХ-ын дарга болмогцоо УИХ-ын Тамгын газрын Захиргааны удирдлага, хүний нөөцийн газрын даргаар томилоод буй. 
 
        Энэ мэтээр түүний баг цааш хөвөрнө. Нэг талаар тойрон хүрээлэгчдэдээ ээлтэй, хэнийг нь ч ялгалгүй гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргээд байгаа мэт боловч цаагуураа тэр өөрийн багийг удирдаж буй намаасаа дутахааргүй болтол бүрдүүлж, албан тушаалын хүч өгч амжжээ гэсэн үг. Нэг үгээр, ах нар нь түүнийг гомдоовол явахад, ах нараасаа өөрөө урвабал ганцаардахааргүй бэлэн болсны илрэл ч байж мэднэ.  
 
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 114
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-25 20:13:50
    Новш: Шарлаасан Энхтүвшиний хүү Золбррг бичээч Eөкийн тамгын газарт дэд дарга болсоон хтйх ажилгүй хий орон тоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-24 00:44:27
    Иргэн: Иймэрхүү хамтрал нэг их уддаггүй юм даа .ХУЛГАЙ авилгал мөнгөнд мансуурч үхдэл болдог .Ийм ХАМТРАЛУУДАД МОНГОЛЫН ЭРХ АШИГ ГЭЖ БАЙДАГГҮЙГ БИД ХАРЖ БАЙГАА .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-24 00:44:08
    Иргэн: Иймэрхүү хамтрал нэг их уддаггүй юм даа .ХУЛГАЙ авилгал мөнгөнд мансуурч үхдэл болдог .Ийм ХАМТРАЛУУДАД МОНГОЛЫН ЭРХ АШИГ ГЭЖ БАЙДАГГҮЙГ БИД ХАРЖ БАЙГАА .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-23 10:29:36
    Zochin: Dashdemberel gej unen hogiin gar daa. NiisleliinBolovsroliin gazriin ded darga gej Yu ch medehgui savsganasan gar baahan zahiral ajlaas ni halaad.. Niisleliin bolovsroliig samarsan gar.. I'm nuhudiig daguulbal hol yavahgui
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-23 10:13:17
    Зочин : Хөгийн амьтан төрд ажиллаж байгаагүй хэдэн банди чирж авчраад нутагшуулсан шуналын тулам энэ юу ч хийгээгүй хийж ч чадахгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-22 08:53:12
    Иргэн : Төрийг төрлийн хулгайч нараар дүүргэж мафи байгуулсан нь тодорхой байна. Шудрага царайлчихаад Эвгүй хулгайч юм. Одоо Арай нуруутай,юм хийж буй Зандкагын орыг аваад яах бол? Зандка Хууьч,Эдийн засагч болохоор арай илүү. Манайхан хийн хоолой тавиулья, хятадад эзлэгдэхгүй гэвэл Орос хэлийг үзэх хэрэгтэй шүү. Дүн тавьдаггүй л байг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-22 06:49:09
    Зочин: Учрал гэж баян айлын бор амьдрал мэдэхгүй залуу энэ эх орон улсыг маань гартаа хийх бэлтгэл нь ах нараасааа илүү байгааг харлаа,аймаар юм байна яагаад шалгахгүй бн нэг хүн төрд шургуулахад л бөөн юм болдог цаг үе биздээ уг нь төрөл найз нөхдийн алба болсон бн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-22 06:47:31
    Зочин: Учрал гэж баян айлын бор амьдрал мэдэхгүй залуу энэ эх орон улсыг маань гартаа хийх бэлтгэл нь ах нараасааа илүү байгааг харлаа,аймаар юм байна яагаад шалгахгүй бн нэг хүн төрд шургуулахад л бөөн юм болдог цаг үе биздээ уг нь төрөл найз нөхдийн алба болсон бн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-22 04:15:58
    Зочин: Уран идүүлмэр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-21 22:01:45
    Зочин: Залуус нэгдэж улсаа хөгжүүлэх хэрэгтэй. Зөв ажиллаж хийж бүтээж чадаж байвал бно шдээ, хардаж хэрэггүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-21 20:58:52
    Зочин: Ах нараасаа дор юм биш үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-21 18:51:29
    Зочин: Буруу явна гэж бодохгүй байна.Харин ч энэ залуусыг нэгтгэж ирээдүйд том өөрчлөлтийг авчраарай. Авилга хээл хахууль ямартай ч авахгүй хүмүүжилтэй гэр бүлд төрж өссөн гэж харж байгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-21 18:50:31
    Зочин: Буруу явна гэж бодохгүй байна.Харин ч энэ залуусыг нэгтгэж ирээдүйд том өөрчлөлтийг авчраарай. Авилга хээл хахууль ямартай ч авахгүй хүмүүжилтэй гэр бүлд төрж өссөн гэж харж байгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-21 18:08:02
    Алтай : Учрал зөв л алхаж байгаа да. Хүн үргэлж тэмүүлж тэмцэх нь зөв ш дэ. Аргаггүй атаархсан шинжнээс бичиглэл орсон нь харагдана
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-21 16:30:31
    Зочин: Муу хүнд нүүр бүү өг гэдэг дээ. Улс орон ч тоглоомын засаглалын золиос болж сүйрлийн ирмэг рүү нисчээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-21 16:13:11
    Зочин: За ардын намын 2028 оны сонгуулийн дүн тодорхой Оюукаа Нямбаа хоёроол дагий доо ннэ хэдээс хүлээлт үлдсэнгүй дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-21 15:23:30
    Ханд: Энэ бас солиорчихсон юм байна шүү дээ .Найз нөхөд ах дүүгээрээ дүүргэж байгаа юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-21 15:02:36
    Bas neg Uchraliin bagiin naiz bn teguul : Uchralaas bugd ******** bolj bgaan bn. Uchral mash Sain ajillaj bgaan bn gej bodloo. Uchral hulgaich bish ner tsever bolovsroltoi mundag zaluu. Tanai namiin bugshsan hulgaichuudiig bodvol Barag burhan shuu !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-21 12:25:49
    Зочин: Тэр Дашдэмбэрэл гэгч улаан хулгайч луйварчинг бараг л УИХ-н дэд дарга шахуу болгочихсон юм бишүү? Тэр нөхөр ХӨДӨЛМӨР ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА болонгуутаа 600саяар 7 хоног зочид буудал хөлсөлж найз нартайгаа наргиад шүүхээс ял авсан биз дээ? Тэгсэн хирнээ Монголын иргэдээс сонгогдсон гэх УИХ-н гишүүдийг атгаад солиорч байгаа юм бишүү? Энэ нам арай л бишээ? Юу билээ? Ах дүүс суугаад цус ойртож төрсөн тэнэг хүүхэд шиг болчихсон юм бишүү?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-21 12:19:46
    Зочин: Ерөөсөө л Монгол чинь ИХ ЗАСАГ сургуулийн мэдэлд орж хаан Учрал болох гэж байгаа юм бишүү? Хамгийн увайгүй шуналтай автобусанд сууж гудамжинд тоглож үзээгүй хүн биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-21 09:30:54
    Зочин: Тэр чигээрээ ашиг сонирхолын зөрчил үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 22:16:51
    Оюун-Эрдэнэ-амарбаясгалан-хэрээ-женко: Хэрээ технологи ажиллаад эхэлсэн үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 21:37:34
    Дуучин: Пүү, ингэхийг нь мэдсэн бол дуулдаг байхад нь ганц ая зохиогоод өгчихдөг байж. Тэгсэн бол Дашнямын оронд очцон маасайтлаа инээгээд сууж байхгүй юу хаха
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 21:05:55
    Зочин: Пөөх ингэж болохгүй төр хүүхдүүдийн тоглоом биш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 20:10:00
    Иргэн: Төрийг цэцэрлэг шиг авч явж байгаа,АН МАН бус намууд болио
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 19:25:34
    Иргэн. : Төрийг. Ингэж. Хууль. Бусаар. Авч. Буй. Залуус. Гэсэн. Ажил. Хийх. Биш. Хулгай. Хийж. Буй. Нөхдүүдийг. Бүрэн. Устгах. Хжрэгтэй. Сураагүй. Тоглоомоор. Их. Оролдож. Байнадаа.

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 19:25:33
    Иргэн. : Төрийг. Ингэж. Хууль. Бусаар. Авч. Буй. Залуус. Гэсэн. Ажил. Хийх. Биш. Хулгай. Хийж. Буй. Нөхдүүдийг. Бүрэн. Устгах. Хжрэгтэй. Сураагүй. Тоглоомоор. Их. Оролдож. Байнадаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 19:25:32

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 19:25:31

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 19:25:27
    Иргэн. : Төрийг. Ингэж. Хууль. Бусаар. Авч. Буй. Залуус. Гэсэн. Ажил. Хийх. Биш. Хулгай. Хийж. Буй. Нөхдүүдийг. Бүрэн. Устгах. Хжрэгтэй. Сураагүй. Тоглоомоор. Их. Оролдож. Байнадаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 19:25:25
    Иргэн. : Төрийг. Ингэж. Хууль. Бусаар. Авч. Буй. Залуус. Гэсэн. Ажил. Хийх. Биш. Хулгай. Хийж. Буй. Нөхдүүдийг. Бүрэн. Устгах. Хжрэгтэй. Сураагүй. Тоглоомоор. Их. Оролдож. Байнадаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 19:25:24
    Иргэн. : Төрийг. Ингэж. Хууль. Бусаар. Авч. Буй. Залуус. Гэсэн. Ажил. Хийх. Биш. Хулгай. Хийж. Буй. Нөхдүүдийг. Бүрэн. Устгах. Хжрэгтэй. Сураагүй. Тоглоомоор. Их. Оролдож. Байнадаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 19:25:23
    Иргэн. : Төрийг. Ингэж. Хууль. Бусаар. Авч. Буй. Залуус. Гэсэн. Ажил. Хийх. Биш. Хулгай. Хийж. Буй. Нөхдүүдийг. Бүрэн. Устгах. Хжрэгтэй. Сураагүй. Тоглоомоор. Их. Оролдож. Байнадаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 19:25:22

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 19:25:21

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 19:25:20

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 19:25:19

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 19:25:18
    Иргэн. : Төрийг. Ингэж. Хууль. Бусаар. Авч. Буй. Залуус. Гэсэн. Ажил. Хийх. Биш. Хулгай. Хийж. Буй. Нөхдүүдийг. Бүрэн. Устгах. Хжрэгтэй. Сураагүй. Тоглоомоор. Их. Оролдож. Байнадаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 19:25:16
    Иргэн. : Төрийг. Ингэж. Хууль. Бусаар. Авч. Буй. Залуус. Гэсэн. Ажил. Хийх. Биш. Хулгай. Хийж. Буй. Нөхдүүдийг. Бүрэн. Устгах. Хжрэгтэй. Сураагүй. Тоглоомоор. Их. Оролдож. Байнадаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 19:24:58
    Иргэн. : Төрийг. Ингэж. Хууль. Бусаар. Авч. Буй. Залуус. Гэсэн. Ажил. Хийх. Биш. Хулгай. Хийж. Буй. Нөхдүүдийг. Бүрэн. Устгах. Хжрэгтэй. Сураагүй. Тоглоомоор. Их. Оролдож. Байнадаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 19:07:40
    Зочин: Олигтой хүн бишээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 18:24:33
    Q: Арай дэндэж байгаа юм биш үү ??? Давхарга үүсгэчихээд дарагдахгүй дайсан болж байгаа юм байна даа !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 17:46:28
    Цог: Улсыг хөгжүүлэх биш өөрийгөө хамгаалуулахаар мэргэжлийн бус юу ч мэдэхгүй хүмүүс тавьжээ энэ удахгүй эээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 16:18:11
    Зочин : учрал гуай маш ЭВГҮЙ ХҮН юм байна даа... аав нь сүрхий панал хүн гээд Сүхбаатар талбайд цугларсан хүмүүс яриад байхыг сонссон...үнэн байж болох...олны үг ортой л гэдэг...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 16:18:03
    Зочин : учрал гуай маш ЭВГҮЙ ХҮН юм байна даа... аав нь сүрхий панал хүн гээд Сүхбаатар талбайд цугларсан хүмүүс яриад байхыг сонссон...үнэн байж болох...олны үг ортой л гэдэг...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 14:30:13
    Idda: Ter iz gd zaluug internet orchind hulgain mongoo ugaalgah gj hajuudaa avsan yum bolov uu daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 14:17:56
    Залуу үе.: Боловсрол, төрийн ажилтны ёс зүй, монголын төлөө цохилох зүрх, хүн чанар нь зөв бол дүйрч ээ. Ер нь СДМЗХ гэдэг чинь нөгөө цүнх баригчдыг бэлтгэн нийлүүлч биз дээ. Одоо ч чанар нь муудаж тар нь танигдаж л бгааг мэднэ биз.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 13:56:11
    Arduud: Yes mongolia yasan olon hyn ajilladag yum be peeeee.tsuuluud tetgever tsalin nemeesei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 13:24:13
    Жаамаа : Учрал ч харин сайн тойрон хүрээлэгчтэй болсон юм байж. Ураны гэрээг батлуулж улс орон ард түмэнээ хордуулах гэж байгаа этгээдийг Ухнаа гийн Хүрэлсүхтэй нь хамт ард түмэн зайлуулах гь тун удахгүй дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 12:23:18
    689: Хэлэх ч үг алга доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 12:23:03
    689: Хэлэх ч үг алга доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 11:57:51
    Зочин: Энэ чинь харин хэцүүдсэн нөхөр үү үгүй юу бөөн амбиц Монголын сайхан залуус минь хүн дагаж гэрлийн хурдаар дээш гарахаас өмнө сайн хөдөлмөрлөж бодит байдалтай хөрсөн дээр нийцэж амьдарсан дээр байх шүү.Өндөрөөс бас гэрлийн хурдаар унах аюултай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 08:28:46
    Уран: Залуу хүн залуу сэтгэхүйгээр хийх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 08:28:40
    Уран: Залуу хүн залуу сэтгэхүйгээр хийх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 08:18:29
    Дондог : Мэдээж залуу хүн ажил хийе гэвэл өөрийнхөө итгэлтэй боловсролтой хүмүүсээр баг бүрдүүлэх нь зөв, хөгшин хорчидоор одоо юугаа хийх вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 07:39:32
    Z: Odoo yahav de, hun am bagatai uls… Yer n Uchral geltgui, yg yarival bugd l Sadan turul, naiz nuhud bolchihdg shu de. Ajlaa meddeg, bolovsroltoi zaluusg l demjij bj ene uls ornii ajil uragshlana shu de. Tr Seoul dh Miat-n zuugch bol yostoi iluu l bn…. Kkk
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 06:52:12
    Зочин: Улаан Ням Осор олон удаа нэр дэвшээд Их хуралд гарч чадаагүй. Сайн буриад сарын найз гэж үнэн болтой. Энэ бузар монголд минь их гай тарих байхдаа Битгий дэмж. Шуналтай хог шаарнууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 06:51:05
    Зочин: Улаан Ням Осор олон удаа нэр дэвшээд Их хуралд гарч чадаагүй. Сайн буриад сарын найз гэж үнэн болтой. Энэ бузар монголд минь их гай тарих байхдаа Битгий дэмж. Шуналтай хог шаарнууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 06:39:40
    Монгол : Монголын иргэний нисэхийн салбарыг мэргэжлийн бус, нэг их зантай юмнуудаар дүүргэсэн нэ салбар уналтад орж алиа салбадай нараар дүүрсэн нь үнэн шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 00:36:16
    Урнаа: Учрал ч нүхээ малтаж тойрон хүрээллээ томсгож бгаам бна.МАН энэ залуудаа бүрэн тонгоруулахад ойртож бгаам бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 23:34:48
    Шударга ёс нэхэж байна.: Пөөх.Учралд залуу хүн гэж их итгэсэн.Бүр хор найруулагч,хулгайч, дээрэмчин ах нараасаа хамаг муу юмнуудыг нь сурсан бна,сүүлд ургасан эвэр чинь бүр мэргэшсэн байна.Хү аавыгаа даваад гараад иржээ.Учралын хамаатан,найз нөхдөөс илүү боловсролтой залуус дүүрэн байгаа.Улсаа дампууруулж,худалдах бэлтрэгнүүдийг Учрал өөртөө ашигтайгаар өсгөж өндийлгаж бгаа юмсанж.Яанаа энэ улс Хүрэлсүхийн худалдагдсан хүүгээр тоглуулж дуусах вий дээ.Эртхэн төрхөмд нь буцаах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 23:16:49
    Зүч: Учралыг аль ч талаараа гүйцэх хүн манд байхгүйээ данх 00эрдэнэ ам.баясгалан 2 бол зүгээр л нусан буунууд Гайгүй хүн төрд гархаар гадна дотны тролл хутган үймүүлэгчид монголын эсрэг маш их гүтэглэх явуулж бн ан-ын хүүрнүүд ажлаа хийгээч ялагдчаад сандал суудал яриад солиороод яьчих юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 23:16:48
    Зүч: Учралыг аль ч талаараа гүйцэх хүн манд байхгүйээ данх 00эрдэнэ ам.баясгалан 2 бол зүгээр л нусан буунууд Гайгүй хүн төрд гархаар гадна дотны тролл хутган үймүүлэгчид монголын эсрэг маш их гүтэглэх явуулж бн ан-ын хүүрнүүд ажлаа хийгээч ялагдчаад сандал суудал яриад солиороод яьчих юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 23:16:33
    Зүч: Учралыг аль ч талаараа гүйцэх хүн манд байхгүйээ данх 00эрдэнэ ам.баясгалан 2 бол зүгээр л нусан буунууд Гайгүй хүн төрд гархаар гадна дотны тролл хутган үймүүлэгчид монголын эсрэг маш их гүтэглэх явуулж бн ан-ын хүүрнүүд ажлаа хийгээч ялагдчаад сандал суудал яриад солиороод яьчих юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 21:49:05
    Иргэн: Арай дэндүү байгаа юм биш үү.Намынхаа эсрэг,Засгийнхаа эсрэг Түгжилдсээр Намын дарга Их -ын дарга болсон.Одоо удахгүй ухаангүй бгаад ухаан орохдоо ааваа гэж сэрсэн Хүүкэ Түгжилдэнэ.Нэг урвасан бол дахиад урвах нь Цаг хугацааны л асуудал.Унагахдаа бага л өвдөөсэй билээ дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 21:10:02
    Шударга ёс нэхэж байна.: Пөөх.Учралд залуу хүн гэж их итгэсэн.Бүр хор найруулагч,хулгайч, дээрэмчин ах нараасаа хамаг муу юмнуудыг нь сурсан бна,сүүлд ургасан эвэр чинь бүр мэргэшсэн байна.Хү аавыгаа даваад гараад иржээ.Учралын хамаатан,найз нөхдөөс илүү боловсролтой залуус дүүрэн байгаа.Улсаа дампууруулж,худалдах бэлтрэгнүүдийг Учрал өөртөө ашигтайгаар өсгөж өндийлгаж бгаа юмсанж.Яанаа энэ улс Хүрэлсүхийн худалдагдсан хүүгээр тоглуулж дуусах вий дээ.Эртхэн төрхөмд нь буцаах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 21:07:18
    Зочин: Нэг л биш болоод явчлаа. Ардын хүүхэд биш дандаа анд найз нараараа аалзны тор нэхсэн байна. Залуу үе гарч ирж болно тэхдээ чухал салбаруудад Мэргэжлийн бус найзуудаа , удирдагчаар томилсон байгаа нь их муухай санаа бна даа. Эх орон ард түмнээ гэсэн сэтгэл огт харагдахгүй байна. Ямао хачин муухай залуу вэ. Энэ арай бишээ. Занданшатар хамаагүй тулхтай байна шүү хө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 20:23:23
    Зочин: Учралыг зайлуулах гээд Оюунэрдэнэ, Амарбаясгалан нарын бүлэг улайраад эхлэв шүү. 2 дахь удаагаа төрийг хэрүүлийн бай болголоо. Төрийн эргэлт хийх гээд АН тай хамтарсан ОО одоо болино байгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 20:16:06
    Гангаа: Тийм л болоод ураны гэрээг хийхдээ айхгүй байгаа юм болов уу. Монголчууд түүнийг өвдөхөд бараг бүгд санаа зовж байсан байх гэтэл нөгөө сэтгэл,санаагаар дэмжсэн залуу нь сүйрүүлэх ураны гэрээг хийж л байдаг . Ер нь бол хэрэгцээгүй зүйлээс салж чадах урвагч хулгайч юм байна. Худлаа гэж хэл л ЖДҮ чин минь өлөн нь дэндсэн муу Темон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 18:11:10
    Зочин: Ишшш, Тэгээд бүр Анхнаасаа анхны үйлдэл дээр нь зогсоох ёстой байхад хэн түүнийг ийм эрх мэдэлтэй болтол нь нисгэ гэсийн бээ??? Ард иргэд бид ямар тэдний найз , хүргэн гэж ямар мэдэх биш улс төрд ийм л учраас анхнаасаа хууль бус зүйлсийг толгойг нь илж хэд арван төгрөг халаасалж явсны шан шүүдээ. Соц үед бол ах дүү нарыг 1 байгууллагын удирдлагаар томилдоггүй л байсан. Ах захгүй хужаа технологио одоо зогсоож, дээр дооргүй өөрсдөөсөө эхэлж цэгцлэхгүй бол энэ юу ч хийж магадгүй залуусыг хорьж дийлэхгүй л боловуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 17:54:22

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 17:11:51
    Схд 31 хороо: Яаж шийтгэхээ тэнгэр мэдэж бга даа даанч энэ шуналууд хаа хүрэхээ мэдэхгүй их л тэлчигнэж бна.дааганаас унаж үхдэггүй даравгараасаа болдог шүү цаг нь ойртож бна даа их өндрөөс унаад тэсэхгүй л байх даа хөөрхий шуналын дэвнүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 17:11:50
    Схд 31 хороо: Яаж шийтгэхээ тэнгэр мэдэж бга даа даанч энэ шуналууд хаа хүрэхээ мэдэхгүй их л тэлчигнэж бна.дааганаас унаж үхдэггүй даравгараасаа болдог шүү цаг нь ойртож бна даа их өндрөөс унаад тэсэхгүй л байх даа хөөрхий шуналын дэвнүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 17:11:49
    Схд 31 хороо: Яаж шийтгэхээ тэнгэр мэдэж бга даа даанч энэ шуналууд хаа хүрэхээ мэдэхгүй их л тэлчигнэж бна.дааганаас унаж үхдэггүй даравгараасаа болдог шүү цаг нь ойртож бна даа их өндрөөс унаад тэсэхгүй л байх даа хөөрхий шуналын дэвнүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 17:11:38
    Схд 31 хороо: Яаж шийтгэхээ тэнгэр мэдэж бга даа даанч энэ шуналууд хаа хүрэхээ мэдэхгүй их л тэлчигнэж бна.дааганаас унаж үхдэггүй даравгараасаа болдог шүү цаг нь ойртож бна даа их өндрөөс унаад тэсэхгүй л байх даа хөөрхий шуналын дэвнүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 16:14:26
    Хонгор: Ямах шунал сувдаг новш юм аа энэ Учрал
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 15:31:56
    Зочин: Цэгээ мэдэхгүй өндөрт нисч цанаар тулахаар хаана ойчиж балрах бол доо Хэлгүй байгалийн Дуугүй зарлиг хатуу бууна дөө Юм хязгаартай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 15:31:54
    Зочин: Цэгээ мэдэхгүй өндөрт нисч цанаар тулахаар хаана ойчиж балрах бол доо Хэлгүй байгалийн Дуугүй зарлиг хатуу бууна дөө Юм хязгаартай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 15:23:25
    Нийслэлийн ууган иргэн : Зөвөө !Учрал аа!Төрд бугшсан олигархуудыг шах!Шинэ үе тавтай морил!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 14:45:29
    ZOLIGT GARGA: тэгээд тун удахгүй унацгаана. дандаа чацганууд. учрал өөрөө чацга. энэ бүхний гол буруутан энн дээр үхрийн баасаар баагаад байгаа ухнаагийн хүрэлсүх чацга оюук учрал гэсэн 18 нас хүрээгүй зандан банди нараар биднийг тоглуулаад өөрөө хойно нь архи ууж авилгал, албан тушаалын наймаа эрхлээд шоудан цэнгээд сууж байгаа лалар нэг өдөр ард түмний өмнө хариулах цаг ирнээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 14:43:19
    МУУ ГӨЛӨГ: тэгээд тун удахгүй унацгаана. дандаа чацганууд. учрал өөрөө чацга. энэ бүхний гол буруутан энн дээр үхрийн баасаар баагаад байгаа ухнаагийн хүрэлсүх чацга хоёр хүүхдээр биднийг тоглуулаад өөрөө хойно нь архи ууж авилган албан тушаалын наймаа эрхлээд шоудан цэнгээд сууж байгаа лалар нэг өдөр ард түмнифй өмнө хариулах цаг ирнээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 14:39:50
    Иргэн : Эцгийгээ дуурайсан зальтай буряад чинь УИХ- танхимыг буцаагаад улс төрчдийн шоуны оромж болгож хаялаа шүү!!! Занданшатар байхдаа УиХ- чуулганыг байнга тасалдуулдаг байсан зочидын индэрийг шилэн хоргоор тусгаарлаж өгсөн гавьатай хүн байсан!! Одоо энэ зальтай буряад чуулганаар орж ирсэн зочинтой дэмий балай шоуугаа яриаад чуулган явахаа больж бн!!! Новшийн хоцрогдсон зальтай буряад залуу юмаа!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 14:20:15
    Иргэн: Нэг настангийн хорссон нийтлэл байна. Дандаа залуучуудаар багаа бүрдүүлсэн нь сайн хэрэг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 14:13:44
    Зочин: Оюунэрдэнийг огцор гээд л өдөр шөнөгүй сошиалд муулж орилоод байдаг байсан хэдэн авгай хүүхнүүдийг бүгдийг нь Учрал зөвлөхөөрөө, намын гишүүнээрээ зэрэг ажилд аваад байгаа. Эндээс юу гэж дүгнэх вэ гэхээр Учралын захиалгаар тэд нар орилж байсан гэж харагдаж байна. Цахим яамны сайд хийхдээ сошиалд тролл мэт хар хор гүйлгэж л сурсан бололтой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 13:02:31
    Одонхүү: Учрал бол залуу үеийн төлөөлөл. Өндөр боловсрол,той, мөнгөний дутагдалп орж үзээгүй баян айлын хүүхэд. Жаргал зовлонгийн зах зухыг мэдэрсэн залуу. Өсөхийн өлөн, мөнгөний бараа энэ тэр гэсэн гуншин энэ залууд байхгүй байх магадлал маш өндөр.Өөрийн итгэлтэй хүмүүсээр багаа бүрдүүлэх нь зөв. Боловсрол мэдлэг өндөртэй шинэ залуу үеийн төлөөлөл байгаасай. Ээж нь Увс аймгийн хүн. Их зөв хүн байдаг. Авилага хэзээ ч авахгүй байх. Харин дээд зэргийн зөвлөх хийх хүн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 12:55:08
    Zochin: Өө бүр сүлжээний бизнeс шиг шааж байна шүү. Энэ Тимон чинь их зальтай 2 үзүүртэй зүү шиг хүн байна лээ. Хэнтийн нутгийн зөвлөлийн золголтыг хийгээд би танай нутаг шүү гээд баахан бэлэг тарааснаа яг зөрүүлээд Увсын нутгийн зөвлөлийн золголтыг хийгээд бас нутгийнхандаа гээд баахан бэлэг тарааж байна лээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 12:45:24
    Хм: Улс төрд Түгжил хүмүүс нэг их удаан явдаггүй юм даа. Итгэлгүй урвах хүн гээд хүмүшс далдуур итгэхээ больчихдог
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 12:44:07
    Зочин: Eр нь бол Хүрэлсүхийн хүчээр Оюук гарч ирсэн биш, эсрэгээрээ Оюукын хүчээр Хүүк eрөнхий сайд болсон. Их хурлын ч гишүүн ч биш, намдаа ч учиргүй нөлөөтэй биш байсан Хүрэлсүх бол Оюукын хийсэн жагсаал тэмцлийн хүчээр залуусаар фасад хийж эрх мэдэлд хүрсэн. Тэд нар хар хүйтэнд жагсаал хийгээгүй бол Хүүк хэн ч бишээрээ л үлдэх байсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 12:40:53
    заа: Сайн багаа бүрдүүлсэн л юм байна шд. Өмнө нь тэгээд элбэгдоржийн баг, намбар энхбаярын баг, оюукын баг, хүүкийн баг, миеэгийн баг гээд л байж л ирсэн биз дээ. Хамгийн аймрууд нь харин женкогийн баг, аб-гийн баг л юмдаа, юу ч хийдэггүй гэхдээ айхтар санаатай гарууд битүү дарга нар болж байсан. Одоо ч зарим нь байсаар л байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 12:34:49
    Наяаа : Сайн итгэлтэй баг бүрдүүлж байж ажил явна.Үүнд буруу юм алга.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 12:32:22
    Зочин: Энэ үнэн бол ул сууриа хөдөлж ганхахгүйгээр бэхэлж байна гэх юм байна даа. Томилсон хэд нь идэж уух, эрх мэдэл нь хэтэрчихгүй бол залуучууд голдуу юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 12:02:05
    Сайхнаа: Дарханы төмөрлөг очсон гацаа залуу Занданшатарын нэрийг барьж хэсэг явсан одоо Учралд дагаар орж дээ намтар нь худ нөхөр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 10:47:29
    Өндөрхаан: Тгээд айгаад бгам юм бл цааш нь л харуулчихаач дэ..ккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 09:07:33
    Зочин: Пүү аймр эднар ингэж л аалзны тороо нэхэж гинжин хэлхээтэй болгож төрд удаан тогтвортой болдог байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 08:54:20
    Зочин: Одоо яахав дээ хүн бүр л. Ийм бөйдаг монгол хүмүүс болохоор ажлаа хийж чадаж бөй.ал болоо биз дээ төмөрлөгийн үйлдвэр л лав дажгүй ажиллаж байгаа биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 08:21:29
    Ахмад: ӨӨ ХӨӨРХИЙ, ТОРОО НЭХЧИХСЭН ХОВДОГ ААЛЗ БОЛЖЭЭ. ОДОО ЗАХААС НЬ БАРЬЖ ИДЭХ ЮМ БАЙНА. НОВШ ГЭЖ ..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 08:21:07
    Зочин : МАН-ын лидер Н.Учрал мөнөөс мөн. Монголын аль ч намд Н.Учрал шиг мэдлэг чадвартай, мерит зарчмаар улс төрд шат ахисан залуу ЛИДЕР алга. Учралын нэр хүндийг унагавал МАН унана гэсэн хилс мэдээллийг бэлтгэжээ. Төр, Засгийн эрхийн төлөө улангасан шунагсад МЭДЭЭЛЛИЙН ДАЙН эхлүүлжээ. Нэг нам бүү хэл Монголын бүх намын удирдлагууд биенээ танина. Албан тушаалд очсон хүн болгоныг Учралтай холбох нь арга ядарсан ажил. Төв, орон нутгийн уулзалтууд дээр мэдлэг чадвартай, залуу лидер ийм байдаг юм гээд Учрал шиг өөрийгөө харуулах Лидер бусад намд байвал гарч ирээд ярих нь нээлттэй. Тийм Лидер гарч ирэхгүй л байна. Ухаант ард түмний дийлэнх нь шүүн тунгааж, хэрсүү ханддаг, үнэлдэг болсон.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 07:07:40
    зочин: ах нарынхаа араас орж хулгайг үргэлжлүүлнэ.новш вэ энэ хог
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 07:07:39
    зочин: ах нарынхаа араас орж хулгайг үргэлжлүүлнэ.новш вэ энэ хог
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 04:41:40
    Монрол ах дүүс : Ингэж хов хөөцөлдөөд бүтэхгүй ээ, ингэхийм бол цөөхөн монголчууд цөмөөрөө хамаатан болно ш дээ, боль боль....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-19 04:23:59
    Zochin : Odool charaj baigaa umuu ? , ter yed n chench cheldeggui l baisan odoo tegeed alach uu ? ,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-18 18:15:17
    Dd: Goyo yum aa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-18 16:09:12
    зай: новш тэр үедээ явчихгүы
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-18 14:38:28
    Bat : Бичиж ээ бичиж
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188