Төрд сандайлсан томчууд тэр чигтэй хулгайчид болсныг хууль хяналтын байгууллагынхан эхнээс нь зарлаж эхэллээ. Үнэндээ сүүлийн 10 жил МАН-ынхан төрийн бүх шатанд дангаараа ноёрхож, Монголын төрийг хөлөөс нь толгой хүртэл удирдаж байна аа. Улмаар МАН-ынханд гар дүрэхгүй сан, орохгүй салбар, завшихгүй хөрөнгө, зальдахгүй төсөл гэж байхгүй болтол нь тонон дээрэмдлээ. Эцэстээ тэд нэг хөнжил багтахаа байж, хулгай дээрмээ ил цагаан зарлаж эхлэх нь тэр.
Хамгийн сүүлийн томоохон баривчилгаануудаас харахад төрийн олигтой гэснийг эрх баригчид сорчилж авсан нь илэрч байна, үнэндээ. Өөрөөр хэлбэл, нэгэн цагт МАН-ын лидер улстөрчид гэж явсан томчуудаа хүртэл барьж хорих дээрээ тулсан байна.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд МАН-ынхан Засгийн эрхийг дангаараа, хууль тогтоох байгууллагад үнэмлэхүй олонхоороо суухдаа мөн ч олон хулгайн хэргийг олон нийтэд зарлаж байлаа. Хөгжлийн банк, ЖДҮХС-ийн хулгай, нүүрсний хулгай, “Ногоон автобус”-ны гэгчлэн жагсааж бичвэл чамгүй олон хэрэг, улсаа тонон дээрэмдсэн булхай бий, эрх баригчдад. Тэр байтугай эрүү өвдөг нийлэх шахам өвгөрч, элгээрээ хэвтсэн эрчим хүчний салбарыг МАН-ынхан өнгөрсөн 10 жилийн хугацаанд юу ч үгүй тонон дээрэмдэж, шинээр цахилгаан станц барих эрчим хүчний шинэ эх үүсвэртээ болох боломжийг юу ч үгүй хулгайлсныг хууль хяналтын байгууллагаас зарлаж байна.

Авлигатай тэмцэх газраас эрчим хүчний салбарын эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргүүдийг мөрдөн шалгаж эхэлсэн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тодруулбал, одоогийн ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа БНСУ-ын Эксим банкны эх үүсвэртэй хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын 10 аймагт дулааны станц барих төслийн зөвлөх үйлчилгээний ес сая гаруй ам.долларын гэрээг байгуулсан. Улмаар түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөвлөх үйлчилгээний төсвийг 2,6 сая ам.доллараар нэмж, Монголын нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хорьсон билээ. Мөн Эрчим хүчний сайдын зөвлөх асан П.Товуудорж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Нямаа нарыг уг хэрэгт холбогдуулан шалгаж, баривчилсан билээ.
Тэгвэл эрчим хүчний салбарынхныг ээлжит баривчилгаа энэ долоо хоногт үргэлж, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн болон зарим нэр бүхий компанийн удирдлагын гэр, ажлын өрөөнд нэгжлэг хийж их хэмжээний валют, бэлэн мөнгө, эд зүйлс хураан авсан талаар АТГ-аас мэдээллээд байна.
Ийн Эрчим хүчний салбарт эзэн суусан томчууд эхнээсээ хуулийн байгууллагын хаалга татаж, цахилгаан станц барих байсан томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж чадаагүйн горыг улсаараа амсаж эхэллээ. Угтаа бол Монгол Улс өнгөрсөн долоо хоногоос цахилгаан эрчим хүчний хязгаарлалтад орж, хөхөө өвлийн хүйтэнд харанхуй, хүйтэн байранд суухаас аргагүй болов. Нэг ёсондоо өнгөрсөн 40-өөд жилийн хугацаанд эх үүсвэр нэмээгүй эрчим хүчний салбарт МАН-ынхан эзэн суусан ч, төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэлгүй төрөөс тэрбумтан төрүүлэх хүртлээ тонон дээрэмдсэн байна. Уг нь эрчим хүчний салбарт Эксим банкны төсөл хэрэгжсэн бол 10-аад аймгийг эрчим хүчээр хангах хангалттай нөөц бололцоо бүрдэх байлаа. Харамсалтай нь, эрх баригч намын томилгоот албан тушаалтнуудын авлига албан тушаалын хэрэг хэрээс хэтэрч, улсаараа гал алдах дээрээ тулаад байна.
(2).jpg)
АТГ-ын ээлжит баривчилгаа Төрийн өмчит компаниудад өрнөж байна. Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд нэгжлэг хийж, саатуулсан талаар албаны эх сурвалжууд мэдээллэсэн. Түүнийг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж эхэлсэн юм. УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэн цагтаа МАН-ын урдаа барьдаг улстөрчдийн нэг байлаа. Өнгөрсөн хугацаанд тэрбээр МАН-ын бүлгийн даргаар улирч ажилласан гэх зэргээр МАН-ын эрх мэдлийн бялуу хуваалтаас хоцорч үзэлгүй явж ирсэн. Улмаар өнгөрсөн сонгуулиар УИХ-ын I тойрог буюу хангайн бүсэд нэр дэвшиж өвдөг шороодсон ч төрийн өмчит компанийн захирлаар томилогдож амжсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэн 2024 онд хуучнаар Монголросцветмет нэгтгэл буюу “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар томилогдсон юм.
Тэгвэл хууль хяналтын байгууллагын ээлжит баривчилгаа үргэлжил, уул уурхайн салбарынхныг сандаргаж эхэлжээ. Тодруулбал, өичигдөр орой АҮЭБ-ын яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Бямбадоржийн гэрт болон ажлын өрөөнд нэгжлэг хийж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж эхлээд байна.
Энэ мэт сүүлийн үед өрнөсөн баривчилгаанаас харахад МАН-ынхан тэр чигтэй хулгайч, луйварчид юм байна. Эцэстээ тэд эрх мэдлийн төлөө зодолдохдоо эх адаггүй намынхнаа намнаж эхэллээ. Хөхөө өвлийн хүйтнээр хөдсөн дээлтээ жагсаж, ард түмэнд шудрага ёсыг тогтооно гэж ам гарч байсан төрийн томчууд, хариуцлагын сэлмээ сугалж, хууль бус байдлыг таслан зогсоохоло амалж байсан нь бий.
Уг нь ард түмэн сүүлийн 10 жил Ардын намынханд итгэж, эрх мэдлийг чинээнд нь тултал нь өгсөн байлтай. Харамсалтай нь, тэд иргэдийн итгэлийг даасангүй дээ, даанч.
| ХУЛГАЙЧААР ДҮҮРСЭН МАН |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |