• Өнөөдөр 2024-04-25

Х.Баттулгыг "харлуулах" МАН-ын төлөвлөгөө

2021-03-09,   1909

-Ерөнхийлөгч Х.Баттулгыг харлуулах төлөвлөгөөг МАН сурамгай зохиож, чадамгай гүйцэтгэж байна-
 
       Ерөнхийлөгч Х.Баттулга Их тэнгэрийн амнаас “нүүх” эсэх нь 100 гаруйхан хоногийн дараа шийдэгдэнэ. Өөрөөр бол Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихлээ. 12 жил буюу гурван сонгууль дараалан Ерөнхийлөгчийн суудлыг АН-д алдсан МАН энэ удаагийн сонгуульд бүх хүчээ дайчлахаар бэлдэж буй гэх. Ялж чадвал бүх шатанд МАН-ын ноёрхол бий болох учиртай. Тиймдээ ч АН-аас дахин дэвших, ялах хамгийн боломжит хувилбар буюу Ерөнхийлөгч Х.Баттулгыг харлуулах, үг, үйлдэл, шийдвэр, санаачилга бүрийг нь “жижигхэн” харагдуулах кампанит ажлыг МАН чадамгай, далайцтай хийж буй гэхэд хилсдэхгүй. 
 
Хамгийн сүүлийн жишээ нь, өчигдөр төв талбайд 34 настай залуу өөрийгөө шатааж, амиа алдсанаас хойш талийгаач залууг төмөр замын бүтээн байгуулалтад ажилладаг байсан, олон сар цалингаа аваагүйгээс болж өрөнд баригдаж амиа егүүтгэсэн мэтээр Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбож, түүнийг буруутгах, үзэн ядах давалгааг нийгэмд бий болгож, цаашлаад хугацаанаас нь өмнө огцруулах кампанит ажлыг идэвхитэй өрнүүлж байна. Ямар сайндаа л Цагдаагийн ерөнхий газрын ХМТ-ын дарга Б.Баатархүү “Талийгаач Э нь төмөр замд ажилладаг байгаагүй, гудамжинд үнэртүүлэгч зардаг байсан” гэж тусгайлан тайлбар хийх вэ дээ. Улс төр хэдий бохир, өрсөлдөгчөө харлуулах, намнах арга, ажиллагаа нь хатуу харгис байдаг ч арай хүний амины үнэтэй байж болмооргүй. 
 
“Өөрийгөө шатаахад хүргэсэн Х.Баттулга огцор” гэж нэг хэсэг нь сошиалаар “орилж” байхад нөгөө хэрсүү хэсэг нь “Өчигдрийн төв талбайд өөрийгөө шатаасан хэрэг үнэхээр өр зээл, санхүүгийн дарамтаас үүдэлтэй амиа егүүтгэл үү, эсвэл МАН Ерөнхийлөгч Х.Баттулгыг харлуулах улс төрийн бохир явуулгадаа жирийн нэг залууг ашиглаж, эцэст нь эл төлөвлөгөө нь хяналтаас гарав уу. Аль эсвэл үнэхээр амиа егүүтгэл байсныг Ерөнхийлөгч Х.Баттулгын буруугаас болсон мэтээр харагдуулав уу” гэж эргэлзэж байна. 
 
Энэ эргэлзээ зүй ёсных учраас ТЕГ, ЦЕГ-аас хамтарсан баг гарч, талийгаач Э Төв талбайд очихоосоо өмнө хэнтэй уулзсан, хэнтэй утсаар ярьсан, өөр дээрээ асгасан бензинийг хаанаас авсан, гэрээсээ Төв талбай хүртэл хэнээс хүргүүлсэн гэх мэдээллүүдийг нарийвчлан шалгаж, нягталж байгаа гэх. 
 

Хар ухаанаар бодсон ч эл эргэлзээнүүд ул үндэстэй байж болох. Тухайлбал, амьдралын аливаа саад бэрхшээл, өр шир, өвчин зовлонг даван туулах сэтгэлийн хат суучихсан, амьдралын төлөө тэмцэж, барилга дээр цемент үүрч, дүн өвлийн хүйтэнд гудамжид үнэртүүлэгч хүртэл зарж явсан 34 настай залуу яагаад гэнэтхэн таван литр бензин бариад, амиа егүүтгэхээр Чингэлтэйгээс Төв талбайг зорив. “Ажилдаа явлаа” гэж инээмсэглээд гарсан атлаа яагаад олон хүний дунд өөрийгөө шатааж амиа егүүтгэв. Ингэхдээ яагаад заавал өчигдрийг сонгож, яагаад өглөө биш, үдээс хойш ч биш яг үд дундад, тэгээд бүр Ерөнхийлөгч Х.Баттулгаас төрийн дээд одон медаль  хүртсэн хүмүүс Төв талбайд гарч ирэх мөчтэй давхцуулав. Яагаад өөрийгөө шатаасан эл хэрэгтэй яг зэрэгцээд Х.Баттулгын төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй ажилчид олон сар цалингаа авч чадахгүй, өр зээлэндээ баригдаад байгаа гэх асуудал сошиал орчинд гарч ирэв. Талийгаачийг төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байсан гэх “шуум”-ыг хэн анх нийгэмд “шивнэв”. 

 
Ингээд хөөвөл талийгаач Э-д амиа егүүтгэх зорилго анхнаасаа байгаагүй юм шиг. Харин Х.Баттулгыг харлуулахаар санаархагчид буюу МАН-ын гар хөлүүд “Х.Баттулгаас болж энгийн иргэн амиа егүүтгэхийг завдсан нь” гэх зохиол гаргаад, хэний ч танихгүй талийгаач Э-г дарамталж, эсвэл санал тавих байдлаар оролцуулсан байвал яах вэ. Ингэхдээ “Чи өөр дээрээ бензин асгаад шүдэнз зурхад л болно, аминд чинь аюулгүйгээр унтраах арга хэмжээг бид авна” гэж итгүүлж, “Ерөнхийлөгч ордон дотор шагнал гардуулж байх учраас төв талбай дүүрэн хүнтэй байх болно. Чи шүдэнз зурхаасаа өмнө хэвлэлийнхэн болон хүмүүс рүү хандаж төмөр замын ажилчдын цалинг өгөөч гэж чанга орилоорой” гэж зааварчилгаа өгсөн ч байж болох. Талийгаач залуу “Энийг л хийчихвэл амьдрал сайжирна, хоёр, гуравхан секунд өөр дээрээ гал асаахад үхэхгүй нь мэдээж” гэж бодож явсан бол яах вэ. Гэтэл бодит байдал дээр гал хэтэрхий хурдан асаж, хөөрхий залуу жинхнээсээ шатаж амиа алдаж, харин Х.Баттулгыг харлуулах эл төлөвлөгөөг сэдэж гаргасан МАН-ынханд сохорсон биш завшив гэгч болсон байвал яах вэ. Ингээд “Төрийн ордон дотроо хүн шагнаж байх зуур нь Төв талбайд төмөр замаас болж хохирсон залуу шатаж амиа алдлаа” гэх асар том сенсацийг нийгэм даяар түгээж, Х.Баттулгыг харлуулах төлөвлөгөө нь 100 хувь биелэсэн байвал яах вэ. Энэ эргэлзээ, яагаад гэсэн асуултуудын хариулт тун удахгүй тодорхой болно. Талийгаач Э дээрх шиг бохир улстөржилтийн явуулгад өртөж, золиосонд нь "явчихаагүй" л байгаасай. 
 
Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд ард иргэд  хүнлэг, энэрэнгүй бус шийдвэр гаргадаг УОК, Засгийн газрын эсрэг Төв талбайд жагссан. Гэтэл МАН-ын дарга У.Хүрэлсүх  “Жагсаалын цаад зохион байгуулагч, санхүүжүүлэгч Ерөнхийлөгч Х.Баттулга” гэж зарлаад “ард түмэн төр хоёрыг хагаралдуулагч” хочтой болгож орхисон. Гэтэл төв талбайд өөрийгөө шатаасан эл хэрэг дээр мөн л Х.Баттулгыг буруутгаж, “алуурчин” нэр зүүлгэж орхилоо. Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам МАН-ын Х.Баттулгыг харлуулах, “жижигхэн” харагдуулах дайралтууд улам хүчтэй болох нь бололтой. Гэхдээ дахин хүний амиар л биш байгаасай. 
 
Сонирхуулахад, улс төрийн сэдэлтэйгээр, олон хүний дунд өөрийгөө шатаах хэрэг 1963 онд Тайванд Засгийн газраа огцруулах үеэр нэг удаа гарч байсан бол Төвдөд хэд хэдэн удаа, хамгийн сүүлд буюу 2017 оны нэгдүгээр сард БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Ин Хэг огцруулах жагсаалын үеэр гарсан байдаг. Тодруулбал, уг жагсаалын үеэр 64 настай Жунг Вон гэх лам Ерөнхийлөгчөөсөө шударга ёсыг нэхсэн агуулгатай гэрээслэл бичиж үлдээгээд өөрийгөө шатааж, улмаар гуравдугаар зэргийн түлэгдэлтийн  улмаас эмчлүүлж байгаад нас барсан байдаг.  
 

Х.Баттулгыг "харлуулах" МАН-ын төлөвлөгөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-10 02:02:55
    Зочин: МАН эндээс ч илүү юм хийнэ энэ сайн зүйл бишээ ,эд нар Eронхиылөгчийн төлөө ясан их зүтгэж байна энэ муу ёр шүү ...эддэ энэ улс юу болох бол....аюултай.......... ..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-09 12:03:18
    зочин: УГИЙН ПАД ХАР ЮМЫГ ЯАЛТАЙ БИЛЭЭ ДЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-09 10:53:08
    Нэр: Харлуулах нь байтугай шоронд хийх биз. Угаасаа болзлоо хангасан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-10 08:37:29
    Баяка: 5 хүн буудаж алсан МАН үүнийг өлхөн зохион байгуулж чадна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-10 01:16:28
    Б : АХМАДУУДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН ЯРГАЧИН
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188