• Өнөөдөр 2025-04-29

УУЧЛАЛЫН ЦААДАХ УХАА ХУДАГ

2025-04-29,   861

       Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ер нь амнаасаа болдог том дутагдалтай. Галч гэх гайтай ганц үг эхний жишээ нь. Хэнтийд хүлээж авах 400 сая жуулчин, хөл рүү ортлоо хүндэрсэн хоолны хордлого, хөхөө өвлөөр жагсаж байхдаа өгсөн албан тушаалд очихгүй гэх амлалт гээд үргэлжилнэ. “Бамбарууш” кафе дахь “гүүгл”-ийн дурсамж, кино үзэхдээ ч үг үсэггүй хөтөлдөг өдрийн тэмдэглэлийг нь мартаж болохгүй. 
 
     Атал олон хавар нэгэндээ гэгч боллоо. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Та таван жил Ерөнхий сайдаар ажиллалаа. Та амьдралаас хэтэрхий тасарчихсан юм биш үү. Цаана чинь иргэдийн амьдрал ямар байгааг мэдэж байгаа юм уу” гэх шүүмж хэлмэгц, хариуд нь “Залуу хүн байж хүний өмнөөс битгий хачин юм яриад байгаарай за юу. Чамтай ярихгүй, чамаар үг хэлүүлж байгаа С.Баярцогт даргатай чинь ярина. Үндэсний баялагийн санг эсэргүүцсэн, стратегийн ордуудыг хамгаалдаг үеэ өнгөрөөсөн улстөрчид ингэж залуу гишүүдээр үг дайлгахаа одоо боль” гэж загнаснаасаа болж Засгаа ч ганхуулж мэдэх хүнд байдалд орчихлоо. Намтрыг нь харвал, Л.Оюун-Эрдэнийг дунд сургуулийн хүүхэд гүйж явахад, Ж.Баярмаа Хүүхдийн төлөө үндэсний төвд ажиллаж байсан, ес, арван насаар эгч юм. Нөгөө талаас, Ж.Баярмаа ордны босгыг Л.Оюун-Эрдэнээс найман жилийн хойно давсан ч одоо бол адилхан төр түшилцэж буй түшээ. Аль ч талаасаа “Залуу хүн байж, чи. Чамтай ярихгүй, даргатай чинь ярина” гэж ордонд, олны өмнө үгүйсгэж, үл хүндэлж загнасан нь нийтэд таалагдсангүй. 
 
     УИХ дахь АН-ын бүлгийнхэн олны шүүмжлэлийг отож хүлээж байсан аятай овжин шүүрч аваад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Монголын ард түмнээс, УИХ-ын гишүүдээс, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлал гуй. Эс бөгөөс УИХ дахь АН-ын бүлэг тавдугаар сарын 1-нээс УИХ-ын чуулганы бүх хуралдаанаас завсарлага авна” гэж мэдэгдлээ. Одоо Л.Оюун-Эрдэнэд уучлал гуйх, УИХ дахь АН-ын бүлэгтэй тохирох гэсэн хоёр зам байна. 
 
Эхний хувилбарыг бодоод үзье. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө “Ж.Баярмаагийн ард С.Баярцогт, бас стратегийн ордуудын эзэд бий” гэж хэлсэн. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ хэрвээ уучлал гуйвал С.Баярцогт, бас стратегийн ордын эздийн өмнө бөхийнө гэсэн үг. Үндэсний баялгийн сан, стратегийн ордуудын асуудал цагаан тугаа өргөж буйгаас ялгаагүй. 
 
Дараагийн хувилбарыг тухайд бүр ноцтой. Л.Оюун-Эрдэнэд АН-д Хууль зүй, Уул уурхай, Байгаль орчин, Барилга, Цахим хөгжил гээд бүх “ашигтай” яамдуудаа өгсөн. Нэмээд, Л.Оюун-Эрдэнэ төрийн өмчит компаниуд дахь менежер гэх “бялуу”-гаа АН-ынхантай яг тэнцүү хувааж байгаа. Атал АН-ынхан “Уучлал гуйхгүй бол УИХ-ын чуулганд суухгүй” гэж “шантаажилж” байна гэдэг нь Л.Оюун-Эрдэнэтэй илүү том тохироо хийхийг хүсэж байна гэсэн үг. Өөрөөр бол, Үндэсний баялгийн сангийн асуудалд хувь, хувьсгалын талаасаа харилцан буулт хийх “тохироо” байж болох юм. 
 
Товчхондоо, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ амнаасаа болж өнөө стратегийн ордын эздийнхээ тавьсан урхинд өөрөө гүйгээд орчихлоо гэсэн үг. АН-ынхны тулгасан хугацаа дуусахад түүнд хоёр хоног л байна. 

    Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал ба улс төрийн тохироо гэх урхинд оруулсан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа гэж хэн бэ. Ер нь яагаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ж.Баярмааг С.Баярцогттой, стратегийн ордын эзэдтэй холбох болов гэдгийг сөхөж үзлээ. Уучлалын ард яригдаж буй үндсэн асуудал өнөөх л “Ухаа худаг”-ийн ордын асуудал байх ажээ. 

 
      УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн намтар тун сонирхолтой. Тухайлбал, Ж.Баярмаа Нийслэлийн 23-р сургуульд есдүгээр анги хүртлээ сурсан. Харин “MCS”-ийн Ж.Оджаргалын намтарт Нийслэлийн 23-р сургуулийг төгссөн гэдэг өгүүлбэр бий. Ж.Баярмаа Сэлэнгэ аймагт 10-р ангиа төгссөн. Мэдээж, С.Баярцогт Сэлэнгийнх. Ж.Баярмаа 2003 онд МУИС-ийн Хуулийн сургуулийн Эрх зүйн ангийг төгссөн. Харин С.Баярцогтын намтарт мөн л 2003 онд Хууль зүйн сургуулийн Эрх зүйн ангийг төгссөн гэдэг өгүүлбэр бий. Өөрөөр бол, нэг ангийнхан гэсэн үг. 
 
Цаашилбал, 1991 онд Япончууд “JCI” Олон улсын байгууллагын салбарыг Монголд байгуулах саналыг С.Зориг, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарт тавьж, тэд дэмжсэнээр 1992 онд “JCI Mongolia” байгууллага албан ёсоор байгуулагдсан түүхтэй. Тэгвэл “MCS”-ийн Ж.Оджаргал 1996-1997 онд “JCI Mongolia” байгууллагын Ерөнхийлөгч байсан. Харин УИХ-ын гишүүн Ж.Баярмаа 1998-2001 онд “JCI Mongolia” байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Өөрөөр хэлбэл, С.Баярцогт, Ж.Оджаргал, Ж.Баярмаа гурвын намтарт “JCI Mongolia” гэх үг хүртэл адил байдаг нь гайхмаар.  
 
      Мэдээж, Ж.Баярмаа, С.Баярцогт хоёрын хувьд, 20 гаруй жил АН-д хамтдаа хүчин зүтгэсэн. 2023 онд С.Баярцогт АН-ын Тэргүүн дэд дарга, Ж.Баярмаа АН-ын дэд даргаар нэгэн зэрэг томилогдсон. Улмаар өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар Ж.Баярмаа АН-ын жагсаалтыг зургаад бичигдэж, УИХ-ын гишүүн болсон. Харин Ж.Баярмаагийн нэрийг зургаад бичсэн хүн нь С.Баярцогт гэдэг. Тиймдээ ч Л.Оюун-Эрдэнэ “Чамтай биш, чиний даргатай” гэсэн хэрэг. 
 
        Харин С.Баярцогт, Ж.Оджаргал хоёрын хувьд, эртний найзууд гэдгийг нь гол усаараа мэднэ. Жишээ нь, Ж.Оджаргалын “Энержи ресурс” ХХК-д “Ухаа худаг”-ийн ордыг “тасалж” өгсөн С.Баярын Засгийн газарт С.Баярцогт Сангийн сайд байлаа. Дараа нь Сү.Батболдын Засгийн газарт С.Баярцогт Сангийн сайдаар улирч байлаа. Сангийн сайдаас буусных нь дараа жил 2013 онд С.Баярцогтын сая ам.доллартай оффшор данс баригдах үед хамтран эзэмшигч нь Ж.Оджаргал гэж бичигдэж байлаа. Тэгээд болоогүй, “MCS”-ийн нууц хувьцаа эзэмшигч нь С.Баярцогт гэгддэг байлаа. Сэлэнгэд байх “Спирт бал бурам” ХХК-ийг “MCS”-ийн мэдэлд байх үед нууц эзнийг нь ч С.Баярцогт гэдэг байлаа. 
 
Харин С.Баярцогт өөрөө 2015 гуравдугаар сард өгсөн ярилцлагадаа “Би “MCS”-ийн хувьцаа эзэмшигч байсан бол энэ олон жил баригдахгүй явах боломжтой гэж үү. Үнэн гэвэл, “MCS”-ийн Ж.Оджаргал, Ж.Од бид гурав хөршүүд. Арав гаруй жил айл хөрш явж байна. Сагс хамт тоглодог, сонирхлууд нийлдэг найзууд” гэж байсан удаатай. Хэр дотно гэдгийг нь батлах хангалттай жишээ энэ биз. 
 
       Хамгийн сүүлд, 2020 оны долдугаар сард Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Баярцогтын хэргийг хэлэлцээд 10 жилийн хорих ял оноож байв. Шүүх хурлын үеэр С.Баярцогт Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах “MCS”-ийн “Белла Виста” хотхонд нэг орон сууц, нэг таун хаус тус тус эзэмшдэг нь илчлэгдэж байлаа. 

Энэ мэт ил баримтаар хөвөрдхөд л Ж.Оджаргал С.Баярцогтоор, С.Баярцогт Ж.Баярмаагаар дамжуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү “дайрч” байх бүрэн боломжтой дүр зураг тодорч гарч ирж байгаа юм. Өөрөөр бол, өнөөх л “Ухаа худаг”-ийн ордын асуудлаар...

      Хоржоонтой нь, 2024 оны арваннэгдүгээр сарын 4-нд Засгийн газраас өргөн барьсан 2025 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “Данхар төсвөө эргүүлэн тат. Төсвийн зардлаа 3.6 их наядаар тана” гэх шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинтэй хамт Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн хамтрагч нь Ж.Баярмаа байсан. 
 
Мөн 2025 оны хоёрдугаар сарын 7-нд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргаж буйгаа зарлаж, УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн Л.Оюун-Эрдэнийг огцруулах саналын хуудаст хамгийн түрүүнд гарын үсэг зурсан хүн нь Ж.Баярмаа байсан. 

    Гэвч сайд Л.Оюун-Эрдэнийн эсрэг дуугарсан, огцруулахыг оролдсон УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ч.Лодойсамбуу хоёрын хэн, хэн нь “МCS”-ийн “захиалга”-тай гэж баригдаад “тоглоом”-ноос гарцгаасан. Тэгэхээр одоо С.Баярцогтын “дэглэл”-тэйгээр Ж.Баярмаагийн тайзнаа “гоцлох” цаг нь ирсэн гэж хэлж болох юм. 

 

УУЧЛАЛЫН ЦААДАХ УХАА ХУДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-04-29 11:26:31
    МОНГОЛ ХҮН: Энэ балай авгай одоо ордноос явж ор хөнжлийн ажлаа л үргэлжлүүл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-04-29 10:44:56
    зуу: нялнял гэсэн авгай үсрээд гишүүний туслах байх хүншт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-04-29 10:04:40
    zochin: Энэ авгай өөрөө л өдөж дарвалзаад байсан шүү дээ. Бүх юмыг дандаа харлуулж байдаг. Хүмсийн амьдрал муу байгаа нь чухамдаа ажил хийхгүй байгаатай л холбоотой шүү дээ. Оюунэрдэнэтэй ямарч холбоогүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-04-29 09:49:03
    Зочин: Бас алуурчин эрлэгдоржийн гудас дэвсгэр гэдгийг хүн болгон мэднэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-04-29 09:46:48
    Монгол: Чоно борооноор гэдэг шиг өөдгүй хүүхэн юм да
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-04-29 09:30:36
    МОНГОЛ: МАФИ-Н ГАР ХӨЛ БАЙНА Ш ДЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-04-29 09:26:46
    зочин: Энэ бла авгай Баярцогтын доодох өөр юуч биш Баярцогт Сайханбалаг Лүймэд Гансүх нтр MCS-ийн офисоос салдаггүй байсан нь Элбэгдорж Оджаргалын офис дээр гүйгээд очдог байсан нь бас үнэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-04-29 09:24:27
    S: SEKSEER VANXANDI80955877ANUSDN BOOWN GOE XXNO
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188