Монгол Улсын эрчим хүчний салбарт сүүлийн 40 жил хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт болох Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний блок, 150 мВт хүчин чадалтай станц өнгөрсөн сарын эхээр ашиглалтад орсон. Тухайлбал, Улаанбаатар хотоос 120 км зайд Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн босгох нийт дөрвөн блок бүхий 600 мВт хүчин чадалтай тус цахилгаан станцыг улстөрчид олон жилийн турш улс, Улаанбаатарын эрчим хүчний шийдэл болно гэж мэдэгдэж байв. Гэсэн ч өдгөө 150 мВт хүчин чадалтай эхний ээлжийн блок нь ашиглалтад ороод байгаа ч нийслэлчүүд цахилгааны хязгаарлалттай, тогоо хэмнэдэг хэвээрээ. Нийслэлийн “найдвар” болж, эрчим хүчний шинэ эх үүсвэр болно гэсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станц дахиад л хоосон амлалт болоод дуусах вий.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл нь УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдаж, Улаанбаатар бондын 500 гаруй тэрбум төгрөгөөр бүтээн байгуулагдах эрчим хүчний томоохон цогц төсөл. Төв аймгийн Баянжаргалан суманд орших Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэж бүтээн байгуулж буй уг цахилгаан станцыг нийт дөрвөн блок бүхий 600 мВт хүчин чадалтай байхаар байгуулах бөгөөд эцсийн байдлаар 2028 онд бүх блок нь ашиглалтад орж дуусна. Харин нийт 600 мВт хүчин чадалтай цахилгаан станцын төслийг эхний ээлжийн блок болох 150 мВт хүчин чадалтай станцыг байгуулж, өнгөрсөн сарын 5-нд Ерөнхий сайд, Шадар сайд, хотын дарга тэргүүтэй албаны хүмүүс очиж, албан ёсоор нээсэн юм.

Тодруулбал, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний блокийн нээлтийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэ цахилгаан станц ашиглалтад орсноор бид эрчим хүчний хараат байдлаа бууруулж, Монгол Улс шинэ эх үүсвэртэй болж, ард иргэдийн амьдралд нааштай өөрчлөлт авчирна” гэж мэдэгдсэн. Түүнчлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Хотын даргаар ирээд Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг баталснаар Улаанбаатар хот бие даан гадаад, дотоод бонд гаргах эрхзүйн орчин бүрдсэн. Анхны дотоод бонд 20 минутад зарагдсан нь хөрөнгө оруулагчид нийслэлийн багт итгэл үзүүлж буйн илрэл болсон. Бид босгосон бондоороо анхны хөрөнгө оруулалт болгож Бөөрөлжүүтийн цахилгаан станцад 300 тэрбумын зээл олгож, 2024 оны аравдугаа сард эхний 150 МВт-ын блок, ирэх жил дараагийн 150 МВт-ын блокийг ашиглалтад оруулах гэрээг “Цэцэнс майнинг энд Энержи” компанитай гэрээ хийсэн. Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын эрчим хүчний сэргэлт нэг алхам урагшилж байна” гэж мэдээлсэн байдаг.
Харин уг нээлтийн ёслол болохоос хэдхэн сарын өмнө “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ын гүйцэтгэх захирал Д.Мөнхтөр хэвлэлд “Манай цахилгаан станц аравдугаар сард төвийн эрчим хүчний системтэй холбогдоно. Нэгдсэн шугам сүлжээнд холбогдсоны дараа тэндээсээ дамжуулан хэрэглэгчдэд тархаагдах бөгөөд ОХУ-аас импортолдог эрчим хүчээ орлохуйц, хямд үнээр нийлүүлэх боломжтой болж байгаа юм. Бөөрөлжүүтийн цахилгаан станц Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20-30 хувийг дангаараа хангаж чадна” гэж мэдэгдэж байв.

Төрийн зүгээс Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний ээлжийн блокт гэхэд, 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ хэмжээний томоохон хөрөнгө оруулалтынхаа ард “Дотооддоо эрчим хүчээ үйлдвэрлэж, эрчим хүчний хангамжаа сайжруулна” гэж мөрөөдөж байсан ч цахилгаан станцын 150 мВт хүчин чадалтай эхний блок ашиглалтад орсноос хойш сар гаруйн хугацаан өнгөрөөд байгаа ч албаныхан, улстөрчдийн амлалт бодит байдал дээр хэрэгжихгүй, зөрчилдөж байгаад иргэд бухимдлаа илэрхийлж байна.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ жилд тогтмол 80-100 мВт-аар нэмэгдэх болсон. Өнөөдрийн байдлааар гэхэд, манай орны эрчим хүчний хэрэглээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй гарч байгаа. Харин Монгол Улсын ОХУ-ын импортолдог тодорхой хэмжээний эрчим хүч зах зээл дээрх үнээсээ илүү үнэтэй буюу манай орон гаднаас үнэтэй эрчим хүч худалдан авдаг тухай асуудал олон жилийн турш яригдсаар ирэв. Тиймдээ ч дотооддоо эрчим хүчээ үйлдвэрлэж, эрчим хүчээрээ гаднаас хараат байдлаа бууруулахын тулд дотооддоо эрчим хүч үйлдвэрлэх, цахилгаан станцын хэд хэдэн төсөл хэрэгжүүлж буй.

Гэсэн ч улстөрчдийн дотооддоо үйлдвэрлэсэн эрчим хүчээрээ дотоодын хэрэгцээгээ хангах эрчим хүчний “мөрөөдөл” нь хоосон амлалт болоод дуусах вий гэж шинжээч, судлаачид онцолж байна. Тодруулбал, дээр дурдсан нийт 500 гаруй тэрбум төгрөгөөр босох Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын явц, төсвийн зарцуулалт, хяналтын асуудал өнөөг хүртэл тодорхой гараагүй, олон нийтэд ил тод мэдээлээгүй. Ингээд ч зогсохгүй зөвхөн Бөөрөлжүүтийн жишээн дээр гэхэд, төрийн түшээдийн цахилгаан станцыг тойрсон эрчим хүчний сэргэлт, дотоодоо цахилгаанаар хангах амлалтууд үнэн хэрэгтээ бодит алхам болж, сүр жавхлантай нээлтээ хийж, ашиглалтад орсон цахилгаан станцын эхний блок ажиллаад хэдийнэ 150 мВт хүчин чадлаар эрчим хүч үйлдвэрлэж байх ёстой байтал бодитоор хэрэгжсэн зүйлгүй, цахилгаан станц ажилгүй байна.
Манай орон сүүлийн 34 жилийн хугацаанд эрчим хүчээ 900 орчим мВт-аар нэмэгдүүлсэн. Гэсэн ч энэ хугацаанд ТЭЦ-4 ДЦС-ыг ашиглалтад оруулсан шиг томоохон бүтээн байгуулалт хийгдээгүй бөгөөд өнгөрсөн сард нээлтээ хийсэн Бөөрөлжүүтийн станц сүүлийн 40 жилийн хамгийн том нь. Дээр дурдсаны адил Бөөрөлжүүтийн цахилгаан станцын ашиглалтад ороод байгаа эхний блок нь 40 барилга бүхий 150 мВт-ын хүчин чадалтай станц. Уг цахилгаан станцын хүчин чадлыг энгийнээр тайлбарлавал, Бөөрөлжүүт нь сард дунджаар 200 кВт/цаг эрчим хүч буюу 30-40 мянган төгрөгөөр үнэлэгддэг цахилгаан ашигладаг 470 мянга гаруй айлыг эрчим хүчээр хангах хэмжээний өндөр эх үүсвэр юм.

| 300 ТЭРБУМААР БОСГОСОН БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦ "ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БОЛНО" ГЭСЭН ЯАСАН БЭ, ТӨРИЙН ТҮШЭЭД ЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |