Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг сөрөг хүчнийхэн ч, эрх баригч намынхан ч “согтуу” хэлэлцэж, шийдсэнийг мартаагүй биз дээ. Монгол төрийн шүншиг, хийморь, бодлого, эрх мэдлийг “атгасан” эрхэм гишүүд Саарал ордонд архидан, согтуураад зогсохгүй, гөлөмцүү нүд, зажилсан хэлээр олны өмнө “цэцэрхэх” явдал дахин давтагдсан нь энэ. Давтагдсан гэхээр өмнө нь удаа дараа ийм ёс зүйгүй үйлдэл тэнд болж байсан, өнөөг хүртэл таслан зогсоож чадаагүй гэсэн үг гэдгийг уншигчид андахгүй ойлгох биз дээ. Гэхдээ энэ удаагийнх бүр арай дэндүү байлаа. Учир нь, коронавирусийн аюул заналхийлсан энэ эвгүй цаг үед Засгийн газраа огцруулах асуудлыг тэдний олонх нь шал согтуу хэлэлцэж, бүр дэмжлээ. Энэ бол тэд үргэлжлүүлэн ард иргэдийг төлөөлж, төр удирдах нь битгий хэл Төрийн ордны босгоор дахин хэзээ ч давуулахгүй болгоход хангалттай шалтгаан болох ёс зүйн том алдаа.
Энэ удаад Чуулганы танхимаас согтуу “элийрсэн” ёс зүйгүй гишүүдийг цохон нэрлэе. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нэлээд халамцуу “Шүүмжлэлтэй байрнаас үг хэлээд тэрэн дээрээ илүү тодорсон байр суурийг эзлээсэй гэж бодсон юм. Одоо би тийм учраас би үгээ хэлэхээ болилоо. Та нар сайн магт” гээд микрофоноо түлхсэн.
Харин УИХ-ын гишүүн Н.Ганибал “Миний эргэн тойронд байгаа Монгол Ардын намын гишүүд маань бас машид их баясгалантай байна. Ер нь зүгээр маш сайхан үсээ гельдсэн хихи, эмэгтэйчүүд нь бас үсээ сайхан янзалчихсан салбар салбарынхаа асуудлыг уран цэцнээр ярьж, дараагийн Засгийн газарт сайд болох гэсэн хүсэлтэй байгаа нь харагдаж байна” хэмээн согтуурхахад нь УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ чинь одоо” хэмээн уулга алдаж, үгээ залгиад, араас нь түүний микрофоныг нь хаасан билээ.
Мөн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Улс төр гэж ийм байдаг юм уу, эсвэл Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх жудаггүй хүн юм уу, би гайхаж байна” хэмээн ээрч муурах нь тэр. Ийн ээрч, дультрахыг нь Г.Занданшатар анзаарснаар микрофоныг нь хааснаар тэр илүү “агсамнаж” чадаагүй билээ.
Эндээс хурал даргалагч танхим дахь гишүүдээ харж байгаад арай гайгүйгээр нь санал хэлүүлж, дөнгүүрүүдээр нь нүүр тахалж байгаад хурал дуусгасныг олон түмэн цэнхэр дэлгэцээрээ харж суусан билээ. Тэдний энэ мэт увайгүй, ёс зүйгүй үйлдэл Төрийн ордонд амиа алдахад хүртэл хүргэдэг жишээ манайд бий. Тухайлбал, 2018 онд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд архидан согтуурч байхдаа амиа алдаж байлаа. Түүнчлэн 2016 онд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тамхины эсрэг тухай хууль санаачилсан. Гэвч тэрбээр УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт Төрийн ордонд архидаж суухдаа тамхи баагиулан “Архи, тамхи, секс гурав бол хүний амьдралд байх ёстой бүх юм. Тийм учраас би үүнийг санаачилсан юм" хэмээн согтруурхаж байгаа дүрс бичлэг нь олон нийтэд цацагдаж байсан билээ. Мөн 2014 онд УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр “Чи хэн юм бэ. Ардчилсан намын засгийг унагачихаад улс орныг удирдаж байгаа гэвэл үгүй шүү” хэмээн зандарсан удаатай. Харин намын дарга хариуд нь З.Энхболд “Н.Батбаяраа чи согтуу байна, харьж амар” гэж байв. Энэ бол зөвхөн бидний мэдэж буй баримт. Энэ бол наад захын хэдхэн жишээ билээ.
Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар “2019 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн байгууллагын ажлын байранд согтууруулах ундаа нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэхийг хатуу хориглож, нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд сахилгын хариуцлага тооцож, хадгалж, хэрэглэсэн нь тогтоогдвол ажлаас шууд халах шийтгэл ногдуулахаар болж байна. “Үүний хэрэгжилтийн үлгэр жишээ Төрийн ордноос эхэлнэ хэмээн сүр дуулиантай мэдэгдэж байв”. Үүнээс хойш хэчнээн гишүүн Төрийн ордны индэрээс согтуу үг хэлж байсныг тоолоод ч барахгүй биз. Төрийн ордонд УИХ-ын гишүүд архидан согтуурдаг нь хэвээр, тэдэнд хууль үйлчилдэггүй нь өнгөрсөн пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар батлагдлаа.
Ёс зүйн дэд хороо нь парламентын гишүүнийг ёс зүйн зөрчил гаргахаас сэргийлэх цаашлаад улс орны хэмжээнд парламентад итгэх итгэлийг хангах зорилготой. Тиймээс Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ та үүрэгт ажлаа хийж, чуулганы индэрээс согтуу хөлчүү үг чулуудагсдадаа хариуцлага тооцно уу.
| СОГТУУ УИХ-ын гишүүдийн СОЛИОТОЙ үйлдлүүд |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |