-БАГШ БЭЛТГЭХ 45 ХОНОГИЙН КУРС ШИЙДЭЛ БИШ, БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ-
Монголын ирээдүйг хүүхэд, залуучуудгүйгээр, хүүхэд, залуусыг боловсролгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хэн ч хаана ч төрж, өсөж, хүмүүжиж болно. Гэхдээ түүний ирээдүйг өөрчлөх гол зүйл, амьдралын баталгаа бол боловсрол, түүгээр дамжуулж олж авсан мэдлэг, чадвар. Тэгвэл тэр боловсролыг хэн олгодог вэ? Багш, бас дахин багш.
Ямар багш байна, тийм л шавь байна. Багш сайн байж гэмээн шавь сайн байна. Тэрнээс муу багшаас сайн шавь төрөхгүй. Тэгвэл энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 4200 гаруй багш дутагдалтай байгаагаас 2400 орчим нь Улаанбаатар хотод шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Мөн өнгөрсөн хичээлийн жилд цэцэрлэгийн багш нарын хүрэлцээ 92 хувьтай байсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс багш, боловсон хүчний асар их дутагдалтай байгаа бөгөөд үүнд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байгааг дээрх тоо харуулж буй. Гэтэл Боловсролын сайд П.Наранбаярын үүнийг шийдэх шийдэл нь 45 хоногийн курс. Тодруулбал, Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журмыг баталж, 2.7-гоос дээш голчтой суралцаж байгаа 3, 4 дүгээр дамжааны оюутан, мөн төгссөн мэргэжлийн бус хүмүүсийг 45 хоногийн сургалтад хамруулж, багшлуулахаар шийдвэрлэсэн.
Тэрбээр энэ тухайгаа “Гадаад, дотоодын их, дээд сургуулийг 2.7-гоос дээш голчтой төгссөн хүмүүст гэрээт багшаар ажиллах эрхийг олгож байна. Та багшлах сонирхолтой бол таныг 45 хоногийн курсэд сургана. Одоо байгаа хомсдолыг богино хугацаанд арилгахын тулд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Энэ салбарт чадварлаг боловсон хүчнийг татан оролцуулж, салбарын нэр хүндийг дээшлүүлэхэд эерэг арга хэмжээ болно. Багшлана гэдэг, багшлахуй гэдэг хамгийн эрхэм сайхан ажил. Багшлахуйд таныг урьж байна” хэмээн мэдэгдэв.
Багшлах боловсон хүчний дутагдлыг нэн даруй шийдэх хэрэгтэй нь хэнд ч ойлгомжтой. Харин сайдын маань шийдвэр нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэгч боллоо. 2.7 голч бол захын хүүхдийн авдаг дүн. Дээрээс нь 45-хан хоногийн сургалтад суугаад багш болоод, газар доор ортлоо унасан боловсролын салбарыг өөд нь татаад, нэр хүндийг нь өсгөх юм бол дөрвөн жил багш мэргэжлээр сурах хэрэг байна уу? Өөрөөр хэлбэл, цаашид хүмүүс багш мэргэжлээр сурах хүсэлгүй болох гарааг Боловсролын сайд маань өөрөө тавилаа. Сайд салбараа “самарч”, багш мэргэжлийг үнэгүйдүүлж орхилоо. Үүнийгээ тэрбээр “Багшийн ажлыг үнэгүйдүүлж байгаа хэрэг биш. Одоо байгаа хомсдолыг богино хугацаанд шийдэх шийдэл” хэмээсэн. Богино хугацаанд шийдэх гэж байгаад боловсролын салбараа хөмөрчихлөө та, сайд аа.
Багш нар, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд сайдын энэхүү шийдвэрийг эсэргүүцэж “Сайд биднийг мануухай гэж бодсон бололтой. Багшийн ажил тийм амархан хэрэг үү. Дөрвөн жил сураад ирсэн хүүхдийг багш болгох гэж зовж байхад 45 хоногийн сургалтад суусан хүнийг хэрхэн багш болгох вэ. 45 хоногийн сургалтад суугаад багш болчих юм бол дөрвөн жил сурах хэрэг алга” хэмээн халаглаж байна.
Жилд дунджаар 3000-3500 оюутан багш мэргэжлээр төгсдөг гэх судалгаа бий. Мөн энэ тооны багш нар гавьяаныхаа амралтад гардаг байна. Тодруулбал, тэтгэвэрт гарч байгаа багш болон төгсөгчдийн тоо ижил гэсэн үг. Гэтэл яагаад багшлах боловсон хүчний хомсдолд оров гэдэг нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, цалин бага. Хоёрдугаар, ажлын ачаалал, мэргэжлийн нэр хүндтэй холбоотой юм. Иймээс багш мэргэжлийн нэр хүндийг өсгөх, чанаржуулах хамгийн эхний алхам цалинг нэмэхээс эхэлнэ. Хэн хүссэн нь бус, хамгийн өндөр оноотой нь, хамгийн сайн нь багш болж байж хамгийн өндөр цалинг авдаг байх учиртай.
Багш нар зуны гурван сар БНСУ-д хар ажил хийхийн төлөө уртаас урт дараалал үүсгэж, зарим нь тэндээ харлаад үлдэж байна. Тэдний цалин, хангамж, нийгмийн асуудлыг шийдчих юм бол тэд олон жил хийсэн ажлаа эргээд хийхэд хэзээд бэлэн. Тэдэнд туршлага, мэдлэг, чадвар, юм бүхэн бий. Гагцхүү цалин, орон байр, дэмжлэг л байхгүй. Мөн тэтгэвэртээ гарсан багш нарыг ч эргүүлэн ажиллуулж болно.
Багшийнхаа цалинг үйлчлэгч, харуулын хэмжээнд авч үзэж, үйлчилгээний ажилтны хэмжээнд үнэлж байж тэднээс өөр юу хүсэх вэ. Одоо байгаа хэдийгээ олигтой цалинжуулж, нийгмийн асуудлыг шийдэж чадахгүй хэрнээ өөр салбарын хүмүүсийг багшаар ажиллуулж, хүүхдүүдийн ирээдүйг бүр хөөтэй хутгах нь. Өнөөдөр багш болно гэдэг эцэг, эхчүүдэд адлуулахын нэр болоод байгаа гэхэд хилсдэхгүй. Сайд, дарга нарын хүүхдүүд өндөр үнэтэй хувийн сургуульд сурч байхад энгийн иргэдийн хүүхдүүд 45 хоногийн курсийн багшаар А үсэг заалгаж, амьдралд хөл тавьдаг баймааргүй байна.
Багшийнхаа цалинг нэм, багшийн орон тоог нэмэгдүүл, нэг багшид ногдох хүүхдийн тоог багасга. Цаана чинь багшийн ажлаа хийх хүсэлтэй олон мянган багш байна, сайд аа. Та багшийн мэргэжлийг үнэгүйдүүлсэн энэ шийдвэрээ эргэж харна уу, эс бөгөөс сайдын албанаасаа огцорно уу.
| БОЛОВСРОЛЫН САЙД САЛБАРАА "САМАРЧ", БАГШ МЭРГЭЖЛИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ БАЙНА |
|
Азийн аваргын эрэгтэйчүүдийн барилдаан өнөөдөр эхэлнэ
2026-04-10 13:45:34
Э.ДАВААНАСАН АЗИЙН АВАРГА БОЛЛОО, Б.ХУЛАН АЛТЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
2026-04-10 12:47:08
Д.Цогтбаатар: Парламентын дархлааны асуудал орж ирж байгаа бол гишүүд ярих л ёстой
2026-04-10 12:35:33
Л.ГАНТӨМӨР: Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд даргаар хэнийг сонгох вэ гэх дотоод хэлэлцүүлэг өрнөж байна
2026-04-10 11:24:14
Э.Цэндбаатар, Кобиа Брийди тулалдахаар боллоо
2026-04-10 11:23:48
Х.Билгүүнсайхан Азийн аваргын төлөө Руй Ямагучитай тулалдана
2026-04-10 10:58:56
Ч.Лодойсамбуу: Хэмжигдэх боломжгүй зүйлээр хэм хэмжээ тогтоогоод эхлэх юм бол дөрвөн жилээр сонгууль хийгээд байх шаардлагагүй
2026-04-10 10:51:13
“СУДЛААЧ ОЮУТАН – 2026”-гийн шилдгүүд тодорлоо
2026-04-10 10:26:34
Хөл бөмбөгийн “Сансар цом -2026” тэмцээнд өндөрлөв
2026-04-10 10:12:01
МАРГАЗ, СУРАГТЫН НУТАГТАА ЯГ ИЙМ ХАВРААР ОЧООД НЭГ ИРЭХ СЭН ДЭЭ
2026-04-10 07:55:10
“БОДЬ”-ИЙН БОСС Д.БАЯСГАЛАНД ОФФТЕЙКООС ОНГОЦНЫ ХООЛ ХҮРТЭЛ ОРОЛЦОХГҮЙ ТЕНДЕР ГЭЖ АЛГА
2026-04-10 07:00:00
СЭТГЭЛ ЗҮЙЧ Б.АНИР: Хүүхдээ хөнөөж, амиа хорлохыг оролдсон хэрэг бидэнд төрсний дараах ээжүүдийг зөвхөн бие махбодын бус, сэтгэлзүйн хувьд идэвхтэй хянаж, дэмжих хэрэгтэйг сануулж буй дохио юм
2026-04-10 07:00:00
ТАНИЛЦ: ХАХУУЛЬ АВЧ, 17 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ БИТҮҮМЖЛҮҮЛСЭН ЗТЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.НАСАНТОГТОХ, ТҮҮНИЙ ЭХНЭР Ч.АРИУНТУНГАЛАГ НАР
2026-04-10 07:00:00
2026-04-10 07:00:00
АРДЫН НАМЫН ХУТГУУР Ц.АМУНДРА
2026-04-10 06:59:00
Э.Даваанасан Азийн аваргаас алтан медаль хүртэж, Азийн аварга боллоо
2026-04-09 23:28:01
Э.Дэлгэрмаа Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-04-09 23:21:53
О.Ариунзаяа Азийн аваргын шинэхэн медальтан боллоо
2026-04-09 23:15:49
Б.Хулан, Азийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ
2026-04-09 19:38:45
"Сэтгэлийн уяа" киног жүжигчин Э.Батнямбуу найруулжээ
2026-04-09 17:44:02
Б.Хулан Азийн аварга Манишаг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-09 15:38:28
С.Цэрэнчимэд Хойд Солонгосын бөх Мүн Хён Гёнд 2:1-ээр хожигдлоо
2026-04-09 15:22:34
МҮБХ-ны салбар холбоо АНУ-д байгуулагдлаа
2026-04-09 15:15:52
“Археологи, угсаатны үндэсний музей” ирэх онд ашиглалтад орно
2026-04-09 15:09:36
О.Хулан Азийн аваргын шигшээ наймд шалгарлаа
2026-04-09 14:55:57
Э.Номуундарь Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-09 13:49:23
"Амьдралд хайртай" нөлөөллийн аяныг зохион байгуулна
2026-04-09 13:46:46
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛАН: БИ МУИС-ИЙН ХУУЛИЙН АНГИЙН ТӨГССӨН НЬ ҮНЭНЧ А.БЯМБАЖАРГАЛ ГЭЖ ХҮНЭЭС ДҮН ГУЙЖ БАЙГААГҮЙ
2026-04-09 13:02:55
Ч.ЛОДОЙСАМБУУ: УИХ-ын дарга парламентад эзэн суучихаад үгэнд ор, үгүй бол гишүүнээ боль гэдэг хандлагатай байна
2026-04-09 13:00:20
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-04-09 12:30:00
Дорнод, Хэнтий аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
2026-04-09 11:42:30
"Playtime" наадмын эхний арга хэмжээ “Pre-event”-ийг зохион байгуулна
2026-04-09 11:06:04
Ч.ЭРДЭНЭБИЛЭГ: ЭЭЖИЙГЭЭ АРГАЛ ТҮҮЖ БАЙХАД НЬ ХОРМОЙДООД ГҮЙДЭГ БАЙСАН МИНЬ САНААНААС ГАРДАГГҮЙ БОЛОХООР ЭЭЖИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ АРАГ САВАРТАЙ ХӨШӨӨ УРЛАСАН ДАА
2026-04-09 07:34:08
Э.Номундарь, Азийн аваргын төлөө Minakshi Minakshi-тай тулалдана
2026-04-09 07:30:00
Манай бөхчүүд Азийн аваргын 1 алт, 2 хүрэл медалийн төлөө өнөөдөр барилдана
2026-04-09 07:20:00
Э.Даваанасан Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана
2026-04-09 07:10:00
"ШАР ГЭГЭЭ", "ГАЛБИНГАА", "ЗАДЛААГҮЙ ЗАХИА", "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" КИНОНЫ АЯЛГУУГ ХИЙСЭН Б.САНЧИР
2026-04-09 07:01:16
УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ БАЙНА
2026-04-09 07:00:00
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-04-09 07:00:00
2026-04-09 07:00:00
ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ, “RX-450” МАШИНАА ХУРААЛГАСАН ЭТГЭЭД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АЛТАНГЭРЭЛ БАЙЖЭЭ
2026-04-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |