Монголын Үндэсний Олимпын хорооны удирдлагууд түмний шившиг болж байна. Улсынхаа нэрийг олимпын дэвжээнд дуурсгах гэсэн тамирчдынхаа зүтгэлийн хариуд харьяа холбооных нь удирдлагууд гэр бүл, хамаатан садан, ойр дотнынхноо Франц дагуулж явсны учиг медалийн баяраас илүү мандатын хэрүүлтэй олимп үзлээ, монголчууд. Парисын олимпоос хүртсэн ганц медалийнхаа тоогоор хорин жилийн өмнө Афины олимпод үзүүлсэн муу амжилтаа дахин давтаж, Токиогийн олимпоос хойш олимпизмын сайдтай болж, санхүүжилтээ нэмсэн ч медалийн чанараас илүү мандатын хэрүүл ихтэй, олимп хариуцсан холбоо нь дэлхийн дэвжээнд шившиг болсон толгой сэгсэрмээр олимп болж өнгөрлөө.

Хүн төрөлхтний эв нэгдэл, энх найрамдлын бэлгэ тэмдэг болсон XXXIII зуны олимпын наадам Францын нийслэл Парис хотноо болж өндөрлөлөө. Дэлхийн 206 орны 10 мянга гаруй тамирчин олимпын спортын 32 төрлийн 329 багц медалийн төлөө өрсөлдсөн тус наадамд манай орныг төлөөлөн спортын найман төрөлд 32 тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон. Монгол Улсыг зуны олимпын наадмын өмнө “Sports Illustrated” тэргүүтэй дэлхийн томоохон спортын сэтгүүлүүд Парисын олимпоос зургаа болон түүнээс дээш медаль хүртэнэ гэж таамаглаж байсан ч тэмцээний эхний өдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн төрлийн -48 кг-ын жинд өрсөлдсөн дэлхийн аварга Б.Баасанхүү эх орондоо мөнгөн медаль авчирснаас өөр медаль хүртэж чадаагүй. Улмаар “Парис-2024” олимпоос ганц медаль ганзагалаад буцсанаараа монголчууд 2004 оны Афины олимпод үзүүлсэн муу амжилтаа дахин давтав. Уг нь манай орон Афины олимпоос хойш олимпын наадам бүрээр медалиа ихэрлүүлж, бүр хос алттай эх орондоо ирж байсан түүх бий. Гэсэн ч Монгол Улс олимпын наадамд оролцох баг, тамирчдынхаа санхүүжилтийг тодорхой хэмжээнд нэмж, Спорт, олимпызмын сайдтай болсон ч дөрвөн жилийн хугацаанд олимпод үзүүлэх амжилт бүр ч муудаж, медалийн чанараас илүү мандат “үнэд орсон” нь илтэд харагдсаныг онцлох нь зүйтэй биз.
Монгол Улс “Парис-2024” олимп, паралимпын наадамд нийт 25.6 тэрбум төгрөг төсөвлөн зарцуулж байгаа. Цөөн үгээр илэрхийлбэл, Б.Баасанхүүгийн хүртсэн мөнгөн медаль дээр дурдсан нийт төсвийн дийлэнхийнх нь үнээр ирж байгаа гэсэн үг. Нөгөөтээгүүр олимп, паралимпад зориулан төсөвлөсөн гэх 25.6 тэрбум төгрөг баг, тамирчдад зориулагдсан уу, багийн ахлах, дарга, холбоодын удирдлагуудад “наалдсан” уу гэдэг лавшруулж, тодруулах ёстой асуудал. 
Тухайлбал, “Парис-2024” олимпын наадамд шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нараас гадна тамирчдаасаа дутахгүй, бүр ч олон дарга, удирдах албан тушаалтан албан ёсны мандаттай оролцож буй тухай маргаан дэгдсэн. Тэр ч бүү хэл, дарга, удирдах албан тушаалтнууд нь олимпод оролцох квотод багтаад, шигшээ багийн тамирчидтай заавал хамт явж оролцох ёстой байсан спортын сэтгэл зүйч, хоол зүйчийг “Квотод багтаагүй” гэсэн шалтгаанаар орхиод явсан байдаг. Харин мандатын хэрүүл газар авахтай зэрэгцэн Монголын Үндэсний Олимпын хорооноос “Парис-2024” олимпын наадамд мандаттай оролцсон шигшээ багийн тамирчид болон арын албаны бүрэлдэхүүний мэдээлэл гэх ойлгомж муутайхан хүснэгтээр тайлбар гаргасан. Тус хүснэгтэд харуулснаар, олимпод оролцсон 32 тамирчнаас гадна 16 дасгалжуулагч, албаны есөн хүн, хувиасаа болон холбооны санхүүжилтээр явж байгаа 12 дасгалжуулагч, багийн нэг ахлагч, шигшээ багийн туслах гурван ажилтан, штабын зургаан ажилтан, хэвлэл мэдээлэл, зочны төлөөлөл оролцсон байгаа юм. Гэсэн ч уг жагсаалтад багтаагүй МҮОХ-ны удирдах албан тушаалтан Б.Баттүшиг, Э.Бадар-Ууган нарын гэр бүл, садан төрлийнхөн медалийн баяр, мандатын хэрүүл эхлэхээс өмнө олимпын наадамд хантааз, мандат хоёроороо гайхуулсан шигээ зураг оруулж, цахим сүлжээнд олны анхааралд өртсөн.

Тодруулбал, дээр дурдсан МҮОХ-ноос гаргасан хүснэгтэд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигийн төрсөн дүү Б.Бадамханд, хүргэн Ч.Баясгалан, түүний эхнэр МАК-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, хүү Б.Аригус, хадам аав МАК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир, хадам ээж МАК-ийн дэд ерөнхийлөгч Д.Хулан, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганы эхнэр, “Өөжин-мед” эмнэлгийн Ерөнхий захирал Х.Азжаргал нарын нэр багтаагүй. Гэсэн ч дээр дурдсан МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг болон МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нарын холбоо, хамаарал бүхий хүмүүс Парисын олимпод очиж оролцоод зогсохгүй албан ёсны төлөөлөгчийн мандаттай зургуудаараа гангарч суусныг хүмүүс санаж буй биз ээ.

Цаашилбал, Б.Баттүшиг, Э.Бадар-Ууган хоёроос гадна МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар “багийн ахлагч” мандат, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн зургаан хүн “зочин” ангиллын гурван мандат дундаа ашиглажээ. МҮОХ-ны ГЗ-ийн гишүүн, саяны сонгуулиар Сүхбаатар, Чингэлтэйн тойрогт Шинэ нэгдсэн эвслээс нэр дэвшээд унасан Ч.Амарсанаа, МҮОХ-ны ГЗ-ийн гишүүн, АН-аас жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон А.Ганбаатар, МҮОХ-ны гишүүн, НИТХ-ын дарга асан, дуулиант 60 тэрбумын хэргээр илүүтэй танигдсан Ц.Сандуй, МҮОХ-ны гишүүн, БТСУХ-ны даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан, МҮОХ-ны гишүүн, Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж, мөн түүний “Алтай холдинг” ХХК-ийн дэд захирал, “Чингис" зочид буудлын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Одбаяр нарын зургаан хүний нэр бичигджээ. Түүнчлэн спортын холбоодоос Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга холбооныхоо Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэлтэй, Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяртай тус тус “албаны хүн” ангиллаар оролцжээ. Харин Монголын буудлагын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очирыг мандатаа идэвхжүүлээгүй гэж бүртгэсэн байгаа юм.

| ТАМИРЧДЫН ЗҮТГЭЛЭЭР ГЭРИЙНХНЭЭ ОЛИМП ҮЗҮҮЛЖ, ЭРХЛҮҮЛСЭН МҮОХ-НЫ УДИРДЛАГУУД АЖЛАА ӨГ |
|
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |