Баахан одон медаль, цол тэмдэг тараагаад байдаг, гэтэл улс орон маань хөгждөггүй, өнөөх л бахь байдгаараа. Гэр хороолол, модон жорлон, агаарын бохирдол, автомашины түгжрэлээ өнөө хэр шийдэж чадалгүй, хорт хавдраараа дэлхийд цойлсоор. Өнгөрсөн хугацаанд олгосон Хөдөлмөрийн баатар, генерал, гавьяат, соёлын тэргүүний ажилтныхаа тоогоор бол Монгол Улс хөгжлийн манлайд хүрэхээр боллоо. Гэтэл одон медаль, цол тэмдэг хүртсэн хүний тоо л нэмэгдсэнээс бусдаар бүх зүйл хуучин хэвээрээ, хөгжлийн талаар бүр ч ярилтгүй.
Энэ жил УИХ, орон нутгийн сонгууль болон олон аймаг, сумын тэгш ой тохиож байгаа тул одон, медаль хур бороо адил асгарч байна. Эрх баригч намд олон жил зүтгэсэн төдийгүй сонгуулийн сурталчилгаагаар нэр дэвшигчийг сайн дэмжиж ажилласны төлөө шагнал олгодог болсон гэнэ. Жаахан л танил талтай, бэл бэнчинтэй, ар өврийн хаалгатай бол хэнбугай ч, хэрэгтэн байсан ч төрийн одон, медалиар шагнуулдагболлоо. Дээр нь монголчууд одон медаль, гавьяа шагналд хэзээнээсээ дуртай хүмүүс. Энэ нь бүр цэцэрлэгийн наснаас эхэлж, хүүхдүүдийг мөлхүүлж медаль, өргөмжлөл олгох бөгөөд цаашлаад авьяаслаг, спортлог, тэргүүний сурагч, шилдэг төгсөгчөөр үргэлжилж, шагналд дурлах залуу хойч үеэ бэлдэж байна. Ямар сайндаа л Эрээнд тэмдэг, медаль үйлдвэрлэдэг эр “Би танай хүн амын тооноос хэд дахин олон одон, тэмдэг, медаль үйлдвэрлэсэн. Гэтэл одоо ч эрэлт буурахгүй байна” гэж ярих вэ дээ.
Шинэ жил, Цагаан сар, Үндэсний наадам, Улс тунхагласны баяр зэрэг тэмдэглэлт баяруудыг тохиолдуулан Ерөнхийлөгч хийгээд нийслэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нар шагнал, тэмдгийгбаруун, солгойгүй “цацдаг”. Сүүлдээ бүр УИХ-ын гишүүд орон нутагт албаны болон албан бус ажлаар явахдаа төрийн дээд одон, медалийг гардуулдаг болсон. Үүнээс улбаатайгаар насан өндөр аав ээжийгээ шагналд тодорхойлж, ямар ч хамаагүй аргаар шагналыг нь авч өгөх гэсэн, өгөхгүй бол гомдоллогсдын бүхэл бүтэн “арми” бий боллоо.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Ерөнхийлөгч зарлиг гарган, 50 орчим хүнд төрийн дээд одон, медаль гардуулсан ч олонх нь олны шүүмжийг дагуулав. Иргэд ч өөрөө болон өөрийнх нь хамаарал бүхий хүмүүс шагнал хүртвэл “Төрдөө үнсүүллээ”, “Шагналын хур буулаа” гэх зэргээр сүржигнэх атлаа өрөөл бусад болон өөртэй нь таагүй харьцаатай нэгэн хүртвэл “Юу хийсэн гэж ийм шагнал хүртэв” хэмээн шүүдэг, хэдэн өдөр цахим орчинд цэц булаалддагжишиг тогтсон.
Шагналын хэмжүүр нь тухай хүний улс, эх орондоо оруулсан хувь нэмэр, хөдөлмөр, бүтээл болохоосхэдэн төгрөг дагалддаг эсэх нь тодорхойгүй “төмөр”байх учиргүй. Энгэртээ одон медаль гялалзуулаад, тэр нь өөрт нь хийгээд амьдралд нь хоосон нэр алдраас өөр үзүүлэх сүр хүч, ашиг тусгүй, ард түмэнд үзүүлэх ямар нэгэн эерэг нөлөөгүй бол түүгээр ер нь яах вэдээ. Гэтэл манайд өнөөдөр бөх барилддаг, морь уядаг хүмүүст Хөдөлмөрийн баатар цол олгож байна. Энэ хүмүүсийн хөдөлмөр, хичээл зүтгэл, үндэсний өв соёл, уламжлалаа үгүйсгэж байгаа юм биш. Харин яг шагнал нүдээ олсон эсэхэд эргэлзэж байна. Үндэсний өв соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлэгч гэвэл зохистой болохоос Хөдөлмөрийн баатар цол хүртээх нь хэр зохимжтой вэ?
Энгэрээрээ дүүрэн одон медальтай хэрнээ олигтой эмнэлгийн үйлчилгээ ч авч чадахгүй, төрийн хишиг нэртэй “төмөр”-өөс өөр зүйлгүй нэгэн насыг элээж байгаа буурлууд олон байна. Иймээс төр засаг нь ард түмнээ хавтгайруулан одон медалиар шагнаж, хуурч торгоодгоо болих хэрэгтэй. Иргэд ч одон, медалийнтөлөө танил тал хайж, ар өврийн хаалга татдагааболивол таарна. Хэрэв үнэхээр шагнал олгохгүй л бол болохгүй байвал тухайн хүний нийгэм, улс, эх орондоо оруулсан хувь нэмэр, бодит үр дүнг харгалзан үзэж, жилд тоотой хэдэн хүнд л цөөн тооны шагнал олгодог болох хэрэгтэй.
Өрнөөс өрний хооронд амьдарч, лизингээр байр, машин авч, үр хүүхдээ сайн сургуульд сургаж чадахгүй, эмнэлгийн үйлчилгээ авахын тулд эмчийн гар цайлгадаг бидэнд угтаа гавьяа шагнал нэртэй хоосон “төмөр” бус, нийгмийн асуудлыг шийдсэн бодит дэмжлэг хэрэгтэй байна. Өндөр хөгжилтэй олон орондтөр засаг нь гавьяа шагналд бус, иргэдийнхээ амьдралд хэрэг болох татварын хөнгөлөлт, нийгмийн бодлого, ажиллах таатай орчин, эрүүл, аюулгүй хүнс, сэтгэл зүйн тогтвортой нөхцөл, сэтгэл хангалуун ажиллаж, амьдрах орчинд л анхаардаг. Монголчууд бид нийтээрээ өнгө, хэлбэр төдий өнөө маргаашийншагналд бус, ирээдүйд үр хүүхдэдээ өвлүүлж үлдээх нийгэм, агуулгад анхаарч, хандлагаа өөрчлөх цаг хэдийнэ болжээ.
| ТАРААСАН ОДОН, МЕДАЛИЙНХАА ТООГООР БОЛ МОНГОЛ УЛС ХӨГЖЛИЙН МАНЛАЙД ХҮРЭХЭЭР БОЛЛОО |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |