“Бүсчилсэн хөгжил”, “Бүтэн Ардчилал”, “Шинэ хоршоо”, “Хөдөөгийн сэргэлт” нэрээр сонгуульд горилогчид сурталчилгаагаа хийж, сумдаар тойрч явна. Том жийп, торгон дээлээр ижилдсэн УИХ-ын гишүүд хаврын их ажлын цагаар сумын төвд малчдыг дуудаж, хороо дүүргийн ахмадуудыг хүртэл цуглуулаад сонгуулийн ухуулга хийж, өөрсдийнхөө баталсан хуулийг зөрчөөд улс төрийн пи-араа хийж яваа нь тэр.
Уг нь сонгуулийн сурталчилгааны хугацааг нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж эхэлсэн өдрөөс хойш эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө дуусгана гээд цагаан дээр хараар биччихсэн хуулийн зохицуулалттай. Бүүр тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39.1-Т “Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” хэмээн хуульчилсан нь бий.

Харамсалтай нь, хууль сахиулагчид хуулийнхаа дээгүүр гишгээд өдөр, шөнөгүй цахим орчинд “өөрөгдөж” байна, өөрсдийгөө. Угтаа бол Засгийн газрын тайлан, УИХ-ын гишүүний ажлын тайлан, улс төрийн намууд бодлогоо танилцуулах гэх нэрээр сонгогчдод өөрсдийгөө таниулах, сонгуулийн ажлаа хийж байгаа гэхэд хилсдэхээргүй байна.
Угтаа улс төрийн намууд сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтаа зарлаагүй ч намаасаа горилох нь тодорхой болчихсон хэсэг нь тойргоо услах ажилдаа хэдийнээ орж, инээд алдчихсан замд таарсан хэнтэй байсан зургаа татуулахад бэлэн чих зөөлөнтэй гүйж яваа дүр зураг хаа сайгүй байх боллоо.

Төрийн ордон эзгүйрч, хуулийн төслүүд ар араасаа хүлээгдэж байхад улстөрчид ухуулгын ажилдаа улайрчихсан өөрсдийгөө таниулах ажлаа хийгээд үнэндээ л завгүй явна. Аль өнгөрсөн Сар шинийн баяраас хойш тойргоо услах гишүүд тэмдэг, шагнал гардуулахаас эхлээд сонгуулийн ухуулгаа хийж эхэлсэн тэр. Хууль сахиулагчид хуулийнхаа дээгүүр алхаж байгаа тод жишээ энэ. Сайндаа ч биш л дээ тэд томсгосон тойргоор сонгууль явуулахаар хуульчилж, сурталчилгааны хугацаа нь 14 хоног болсоноор ухуулга сурталчилгаагаа эрт хийх гээд тайлан тавих цаг гаргаж байгаа бололтой.
Нэг ёсондоо сонгогчдын саналд боловсоноор “нөлөөлж” шинэ улстөрчдийг хаалганы гадна үлдээж байгаагаас ялгагдах зүйл энд алга. Адаглаад улс төрийн тэгш гараанаас гарах боломжийг нь УИХ-д суугаа гишүүд, улс төрд суудалтай намууд түрүүлж хүртэж байна гэсэн үг. Цаашлаад байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагаа “тасалдаж”, хууль тогтоох байгууллагын ажил саатахад хүрлээ. Сүүлийн гурван долоо хоногт Байнгын хороодын ирц хүрэхгүй хуралдааны тов хойшлож, чуулганы хуралдаан ирцгүй шахам хуралдах болсон нь ч нууц биш.
Жил жилийн сонгуулийн өмнө бэлэн мөнгө тарааж, ард түмний чихэн дээр цэцэг ургуулдаг нь ч нууц биш. Өнгөрсөн жил Үндсэн хуулийг сурталдах гэж үсээ зулгаахаас наагуур байсан гишүүд энэ жил 1072 хувьцааны ногдол ашиг таарчихаад додигор гэгч нь сонгуулийн ухуулга хийж яваа угтаа бол өнгөрсөн дөрвөн жилийн тайлангаа тавиас илүүтэй өнгөрсөн хэдхэн сарын хугацаанд ногоон гэрлээр батлуулсан хуулийн төслүүдээрэй түрүй барьж, амласан амлалтуудаа дараагийн дөрвөн жилд нь давтаж яваа нь ч нууц биш юм.
Нэг ёсондоо эрх баригч намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг Үндэсний аудитын газраас 73 хувийн биелэлтэй хэмээн дүгнэсэн ч үүнтэй санал нэгдэх хүн ч тун ховор байгаа нь нууц биш юм. Энэ хаврын чуулган үнэндээ л салан задгай болж байна. Тэр байтугай хуулийн хугацаандаа ч бүрэн хуралдахааргүйдээ хүрч байна. Ухаандаа хуулийн төсөл шагайгаад, тогтож суух гишүүн Төрийн ордонд алга.
Ул боов ууттай, чихрээр хэдэн өндөр настнуудаа хуурдаг, ажил хийсэн мэтээр уртаас урт тайландаа үүнийг тусгадаг, хөгшин настайчуудаасаа санал горилдог ийм улстөрчдөөс улс орны хөгжил цэцэглэлт, бодлого төлөвлөлт горьдоод, хүлээгээд хэрэггүй гэдгийг сануулах нь зүйтэй биз ээ.
Уг нь өдийд настайчуудынхаа саналыг авсан улстөрчид ул боов тараахын оронд улс орныхоо хөгжил, иргэдийнхээ амьдрах орчныг нь сайжруулах ийм хуулийн төсөл санаачлаад, улс орныхоо төлөө хийсэн ажлын тань хариуд ийм тэтгэвэр тогтоох хууль боловсруулсан шүү гээд бодлого, төлөвлөлт яриад сууж байх байлаа. Гэвч одоогийн улстөрчдөөс манлайлал үзүүлэх гишүүн байхгүй гэдгийн баталгаа энэ байна даа.
Цаашлаад хуулйн хугацаандаа сурталчилгаагаа хийдэггүй хууль сахиулагчдыг дахин сонгохгүй байх эрх ард түмний гарт байгааг ч энд сануулах нь зүйн хэрэг биз ээ.
| ХУУЛЬ “ЗӨРЧИЖ” СОНГУУЛЬ СУРТАЛЧЛАХ УЛСТӨРЧДИЙН УХУУЛГА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |