Загасны ой санамж маш богино юм гэнэ лээ. Гэтэл манай төр түшилцэж яваа эрхмүүдийн ой санамж түүнээс ч богино бололтой. Дан ялангуяа эрхэм түшээд маань гадагшаа явахаараа, онгоцонд суухаараа хийсэн үйлдэл, хэлсэн үгээ мартаж, ой санамжаа "алдчихдаг" өвчин тусаад ирдэг гэмтэй. Энэ нь онгоцны дуу чимээнээс болдог уу, эсвэл очиж байгаа газрынхаа цаг агаар, орчин нөхцөлөөс болдог уу бүү мэд. Ямартай ч УИХ-ын нэг гишүүн, Цэцийн дарга маань гаднын улсыг зориод ой санамжаа "алдаад" ирсэн юм даг.

Онгоцонд сууснаа, бүр эх орондоо ирснээ ч санахгүй болтлоо “өвчин” нь хүндэрч, хүнд шатандаа орсон гишүүн төрийн эрх барилцаж, Говь-Алтайчуудыг төлөөлж, УИХ-ын хойморт заларч буй. Бүүр УИХ-ын чуулгандаа оролцож, асуулт асууж, санал хэлж, хууль батлах товчлуур дээр баруун, зүүн гараараа ээлжлэн дараад таахалзаж явна, тэр эрхэм. Цар тахлын үед бүтэн жилийн хугацаанд хүсэлт гаргаад ч эх орондоо ирж чадахгүй байгаа элэг нэгт монголчуудынхаа урдуур оочер дайрч, оготно, зурам шиг нуугдаж ирснийгээ хээв нэг дарж, “Би ачаа тээврийн онгоцоор ирээгүй” хэмээн ярьсан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд сүүлийн хэдэн өдрийн ярианы халуун сэдэв байлаа. Тодруулбал, нэгдүгээр сарын 5-6-нд шилжих шөнө Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 38 хүнтэй УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд мөр зэрэгцэн, дөрөө харшуулан эх орондоо иржээ. Гэхдээ тэрбээр үүнийг няцааж, “БНСУ руу эрүүл мэндийн шалтгаанаар яваад, шинэ оны өмнө тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн. Миний тусгаарлалтын хугацаа хэдийн дуусаад, УИХ-ын чуулгандаа оролцож байгаа. Гэхдээ эх орондоо хэзээ ирснээ санахгүй байна. Ямартай ч арваннэгдүгээр сарын сүүлч бил үү, арванхоёрдугаар сарын эхээр ирсэн” хэмээн ярьсан нь түүнийг ой санамжаа алдсаныг бэлхнээ гэрчилнэ. Ямар эрүүл хүн л эх орондоо хэзээ ирснийгээ санахгүй байх вэ дээ.

Ой санамжаа алдагсдын тэргүүн эгнээний “өвчтөн” бол Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаяр. Тэр Цэцийн даргынхаа карьерийг сүр дуулиантай төгсгөж, хоёр орны бэлгийн харилцааны "бэлэг тэмдэг" болсон гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, тэрбээр 2019 оны аравдугаар сарын 31-нд Улаанбаатар-Сөүл чиглэлийн “KAL”-ийн нислэгээр нисэж байхдаа онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулж, өгзгөнд нь хүрч дэлхий даяар Монгол Улсын нэр хүндийг цуурайтуулж байлаа. Д.Одбаяр нь Индонезид болох “Олон улсын Цэцийн гишүүдийн хурал”-д оролцохоор явж байхдаа ийм нэг хэрэг тарьсан. Түүнийг нисэх багийнхан Инчеоны нисэх буудлын цагдаад мэдэгдэж, тэр даруй баривчлуулсан гэдэг. Ингээд тэрбээр харь орны хууль сахиулагчдад байцаагдаж, мэдүүлэг өгөөд “Хийсэн үйлдлээ сайн санахгүй байна” гэж хариулсан байгаа юм. Мөн “Онгоцонд миний ард талын суудал сууж явсан монгол хүн ёс зүйгүй үйлдэл гаргасан. Тэр хүнтэй андуурч байна” хэмээн бусдыг ч гүтгэж амжсан. Гэвч харамсалтай нь түүний хийсэн үйлдэл бүхэн батлагдаж, торгуулийн шийтгэл аваад, “өгзөг” нэрийг өвөртлөөд эх орондоо ирж байсан цаг саяхан.
Монгол Улсын нэрийг “Өгзөг” нэрээр өөрчилж, сэвтүүлсэн хариуцлагаа тэрбээр хүлээлгүй, усанд хаясан чулуу адил таг чиг жил гаруйн нүүр үзэх гэж байна. Уг нь Д.Одбаяр Улаанбаатараас нисэхдээ Цэцийн дарга албан тушаалтайгаа, эхнэр, хүүхэдтэйгээ санаж, хийж байгаа үйлдлээ мэдэж байсан гэдэг. Харамсалтай нь, гуравхан цагийн хугацаанд "халдвар" авч, гэнэт л хийж байгаа үйлдлээ, хэлж байгаа үгээ ор тас мартдаг өвчин тусчихсан бололтой юм билээ. Одоо тэр эдгэж, охид, бүсгүйчүүдийг зүгээр байлгадаг болсон болов уу. Арай бас өгзгөнд нь хүрчихээд, ой санамжаа алддаг хэвээрээ яваа юм биш биз.
Ой санамжаа алддаг төрийн түшээдийн маань түүх тэднээр л дуусаасай билээ. Тэгэхгүй бол Монгол Улсын төрийн толгойд баахан "ой санамжгүй" хүмүүс сууж, өнөөдөр баталсан хуулиа маргааш мартаад, одоо хийснийгээ цагийн дараа санахгүй байвал ард түмэн бид чинь мөн чиг баларлаа шүү.
| ОЙ САНАМЖАА “АЛДСАН” ТҮШЭЭД |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |