Мартагдах шахсан марзан улстөрчид, сошиал попууд сонгууль дөхөөд амь орж, ард түмний “баатар” болчихсон аятай цээж дэлдэн гарч ирцгээлээ. Бүхнийг “мэдэгч”, бүхнийг үгүйсгэгч тэд сонгуулийн дараагаас ажлаа өгөх нь өгч, албан тушаалд томилогдох нь томилогдож, дарга болж дэвшээд, зарим нь Элчин сайдаар суух нь сууж, сонгуулиар үүргээ сайн гүйцэтгэснийхээ шагналыг авдаг. Ингээд хаана юу хийж байсан юм гэмээр нам гүм байснаа сонгуулийн өмнө гэнэт гарч ирж унтаа улс төрийг сэрээдэг бичигдээгүй хууль үйлчилж ирсэн.
Энэ удаад ч зарчмаас хазайсангүй. Тэд сонгуулийн чимээнээр ээлж дараалан гарч ирээд сонгуулийг хутган үймүүлэх ажилдаа орохоор зэхэж эхлэв бололтой. Угтаа бол ард түмний өмнө байж болох хамгийн уран үгсийг уянгалуулж, “Улс төр шиг бохир, заваан зүйл алга. Нийгмийн болж бүтэхгүй бүхэн улстөрд байна” гэх мэт уянгын халилтай байхан сэдэв гаргаж ирээд ам амандаа улс төр “Баба” гэх хэрнээ өөрсдөө ухаан нэргүй зүтгэж эхэлдэг нь нууц биш.
Одоо арга нь өөрчлөгдөж, сонгуулийн өмнөх солиотой үйлдлээр ард түмний анхаарлыг сулруулах, “захиалгат” ажлын даалгавар гүйцэтгэгчид болсон гэх нь ч бий. Сонгуулийн өмнөх солиотой улс төр идэвхжиж буйг зарлан Ж.Батзандан өчигдөрхөн мэдэгдэл хийж амжсан. Тэрбээр “2020 оны зургадугаар сараас 2022 он хүртэл гадаадад судалгааны ажил хийж, “Шинэ хувьсгал” номоо бичиж, олон түмэнд хүргэсэн. 2023, 2024 онд хууль хяналтын байгууллагат шалгуулж, 461 дүгээр ангид гурван сар хоригдож, Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар шалгуулж, өнгөрсөн сард цагаатгагдсан.
Иргэн Ж.Батзандан эрх баригч нам гурав дахь удаагаа шоронд хийлээ. 2008 онд жагсаал хийсэн гэж гурван сар хорьж байсан. Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан улс нийгэмд учруулсан хохирол алга, хулгай хийгээгүй, худал хийгээгүй, хүн алаагүй байна гэсэн шийдвэр гарсан. Одоо би үгээ хэлж, тэмцлээ үргэлжлүүлнэ. Эрх баригч намд дүгнэлт өгнө. Дөрвөн жилийн өмнө надтай хамт тэмцэж явсан нөхөд ямар болсон бэ гэдэгт би дүгнэлт өгөх болно. Төрийн ордонд эрх баригч намын амлалт 95 хувьтай биелсэн гэж ярьж байна. Би гудамжинд ард түмнийхээ дунд байгаа. ААН мянга, мянгаараа дампуурч, ядуурал хэрээс хэтэрч байна. Манай дарга нарын мөрийн хөтөлбөр 95 хувьтай хэрэгжсэн байж магад. Гэтэл айлын хөргөгч дундуур, зарим нь бүүр хоосон байна. Хүмүүсийн түрүүвч мөнгөгүй байна. Минийхээр дөнгөж 20 хувьтай хэрэгжсэн. Тун удахгүй эрх баригчдад дүн тавих бүх нийтийн хуралдааныг Сүхбаатарын талбай дээр зарлаж хуралдуулна. Үгээ хэлснийхээ төлөө шоронд хоригдсон хүмүүс Сүхбаатарынхаа талбай дээр гарч үгээ хэлцгээе. Ардчиллын төлөө блок байгуулагдвал би нэр дэвшинэ. Сөрөг хүчний намууд тус тусдаа сонгуульд оролцох юм бол сонгуульд ялагдана” хэмээн мэдэгдэж амжсан. Угтаа бол тэр улс төрд эргэн ирж буйгаа зарлаж, ийн ажилдаа орж байгаа юм. Өнгөрсөн удаагийн парламентад АН-аас гарч Лу.Болдын хамт Шудрага иргэдийн нэгдсэн нам байгуулсан тэд сонгуулийн дараа Элчин сайдаар томилогдож, намын даргын суудлаа хүлээлгэж өгснөө мэдэгдсэн. Харин улс төрөөс хөндийрч, “аавын хаалга” хүртэл татаад амжсан түүнийг улс төрд эргэж ирэхэд нь нам нь хүлээж авсангүй бололтой. Иймд арга ядсан тэрбээр “Ямар хамаагүй намаас нэр дэвшинэ” хэмээн улс төрд ирж байгаа мэдэгдээд амжив.
Түүний арай өмнөх нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Д.Мөнх-Эрдэнэ нар цахим орчинд хэрэлдэх, маргалдахын дундуур дуулиан тарьж амжсан. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн хувьд угийн марзан ч гэмээр, будилуу ч гэмээр үйлдлээрээ олны анхаарлыг татаж, цахим орчин дахь тансаглалаараа сошиал хэрэглэгчдийг татаж байгаа зальжин улстөрч. Өнгөрсөн удаагийн сонгуулиар гаднын улсад хөл хорионд орж таарсан ч цахимаар сонгуулийн сурталчилгаагаа явуулсаар Хөвсгөл аймагт чамлахааргүй олон санал авч, сонгогдохын наагуур хамраараа таслуулсан. Тиймдээ ч тэр энэ удаагийн сонгуулиар дахин горилох нь гарцаагүй. Ардчилсан намыг хэрүүл маргаантай байх хугацаанд намын даргад өрсөлдөж, бүдэрсэн. Унасан хүн ууртай гэгчээр Л.Гүндалай тухайн үед “Намын даргын сунгаан будилаантай болсон” хэмээн намдаа гомдож, “Ард түмнээ хайрлая” намаа тордож эхэлсэн. Улмаар Улсын дээд шүүхэд намынхаа нэрийг солих хүсэлт гаргаж, 2023 онд Ард түмний хүч нам болгон эхнэр Л.Аззаяаг намын даргаар бүртгүүлсэн. Улмаар 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн хэмээн Үндэсний аудитын газраас мэдэгдээд буй. Өөрөөр хэлбэл, Л.Гүндалай томсгосон тойрогт хүч үзэхээр шийдсэн нь энэ бололтой.
Энэ сонгуулиар эрчээ авч, поп улстөрчдийн буухиаг үргэлжүүлэх нь УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн бололтой. Дөрвөн жил УИХ-д суухдаа чимээгүй суусан хэр нь сонгуулийн чимээнээр чанаргүй эмийн асуудлыг барьж авч, улс төрийн гараагаа эхлүүллээ. Баянзүрх дүүргээс, эрүүл мэндийн салбарын төлөөлөгчдийн нэг гэж сонгогдсон тэрбээр дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлынхаа дүнг тавиулах гэтэл хоосон байсан уу, ямартай ч Хянан шалгах түр хороог ахлах даалгавар аваад, дуулгавартайгаар гүйцэтгэж явна.
Сонгуулийн өмнө сэрдэг дараагийн улстөрч яалт үгүй УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу. “Нарантуул”-ын эзэн гэгдэх монголын толгой бизнесмэнүүдийн нэг тэрбээр Үнэн ба зөв намыг үүсгэн байгуулж, санхүүжүүлсэн ч А.Отгонбаатарт алдсан хэмээн гомрохдог. УИХ-ын ээлжит сонгуульд горилох санаатай “Ардын чуулган нам”-ыг байгуулсан ч Улсын дээд шүүхээс хүлээж баримт бичиг шаардлага хангаагүй хэмээн буцаасаар сонгуультай залгаад байна. Тэрбээр сүүлийн үед хэвлэлээр харагдах болж “Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны дэргэд миний эрхлэдэг бизнес ТҮЦ” хэмээн мэдэгдэж, алдсан хүн арван тамтай гэгчээр “Үнэн ба Зөв нам”-ыг санхүүжүүлсэн ч алдсан гэдгээ мэдэгдсэн.
Харин түүний санхүүжүүлсэн намд эзэн суусан гэх А.Отгонбаатар нь “Углааштай жагсаал”-ыг цар тахлын үед эхлүүлж, талбай дээр халаад, углааштай жагсаал хийснээр олон нийтэд танигдаж амжсан. Түүнийг олон нийт Ж.Батзандан, Лу.Болд, О.Магнай нарын поп улс төрийг үргэлжүүлэх нэгэн ч гэж ёжлох нь ч бий.
Ийн сонгууль дөхсөн үед поп улстөрчдийн шог улс төрийн цаг эхэлж, борооны дараах мөөг шиг л суга үсрэн гарч ирлээ. Ухаандаа тэд сонгуулийн үед ямар ч дуулиан дэгдээж, дуулиан шуугианаар улстөрчдийн асуудлыг дарах “даалгавар”-аа гүйцэлдүүлж мэднэ. Ийм цаг үед сонгогчид хэрсүү байж популист улс төрөөс ангид байх нь юу юунаас илүү чухал байна.
| УЛС ТӨРИЙН “АЛИАЛАГЧИД” АЖИЛДАА ОРОХ ЦАГААР |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |