Нийслэлчүүдийг энэ өвөл явгаруулсан ногоон автобусны хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн байна. “Хулхи” ногооны хэргийг хууль хяналтын байгууллага шүүхээс өмнө УИХ дээр “шүүх” гээд бэлтгэл ажлаа хангаад эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хороог намрын чуулганы төгсгөлд байгуулсан. Тус түр хороо өчигдөр анхны хурлаа хийж даргаа сонголоо. Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томилж, гишүүдээр нь П.Анужин, Д.Батлут, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар ажиллахаар болжээ.
Нүүрсний, Хөгжлийн банкны сонсголыг хийх гэж хоёр жил шахам тойрч, дөчнөөн ажил болсон хэр нь ногоон автобусны сонсголыг ийн яаруулж, төвөггүйхэн дуусгахаар зэхэж байгаа нь учиртай. Ухаандаа нийслэлийн түгжрэлийг бууруулахаар төсөвлөсөн 318 тэрбум төгрөгийг салхинд хийсгэж, өвлийн хүйтнээр Улаанбаатарчуудыг түгжрэлд гацааж, суух унаагүй болгосон ногоон автобусны дуулианыг хуулийн байгууллагаас урьтаж хийхээр кампанит ажил өрнүүлж байгаа гэх яриа ч Саарал ордноор гарах болж.

Угтаа бол эрх баригч намынхан ногоон автобусны хэргийг хар толгойгоороо хариуцахаар болсон. Хөгжлийн банк, нүүрний хулгайн хэрэгт сөрөг хүчин АН-ын гишүүд толгой дараалан дуудагдаж, дуулиан, шуугианыг нь үүрэлцээд гарсан бол энэ удаад МАН-ынхан ногоон автобусны хэргээ дааж гарна. Тиймээс эрх баригчид “цавчаа” ногооны хэргийг чимээгүйхэн шиг даагаад гарахаар шуурхайлж эхэлсэн гэх яриа ч олны дунд гарах болсон. Хөгжлийн банк, нүүрсний хэргийн сонсголоор МАН, АН гэлтгүй шүүгдэж, сөрөг хүчний ноцтой баримтууд дээр акц өгөөд намынхаа гишүүдийг олны анхаарлаас холдуулж чадсан бол ногоон автобусны дуулианд МАН-ын гишүүд “шүүгдэх” болсон нь тэднийг барьц алдуулж, дуулиан багатайхан сонсголыг явуулах даалгавар өгсөн гэх нь бий.
Ийн намынхаа малгайн дор ногоон автобусны хэргээс зарим улстөрчид нэр цэвэр мултарч үлдэж болзошгүй нь. Угтаа ногоон автобус нь гол автор нь Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар. Хотын дарга Х.Нямбаатар “Ногоон нь Ж.Сүхбаатарынх, улаан нь Д.Сумъяабазарынх, саарал нь минийх” хэмээн тодотгож өгсөн удаатай. Тэгвэл ногоон автобусны хэргээр яллагдагчаар татагдсан Ж.Сүхбаатарыг МАН цээжээрээ “хамгаалж”, хэргийг нь сонсголоор хийдүүлэх кампанит ажлыг өрнүүлж эхэлсэн бололтой.
Түүнийг нь Ж.Сүхбаатар өөрөө баталж хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ “Хотын дарга бид хоёр аль аль нь доголдолтой гэж мэдээгүй. Манай ажлын хэсэг хүлээгээд авчихсан. Гэтэл намайг доголтой гэснийг мэдсээр байж хүлээгээд авчихсан гээд байгаа юм. Энэ бол огт үндэслэлгүй. Өнөөдрийн процессын хуульд учир дутагдалтай зүйл байна. 21 дүгээр зуунд хэлмэгдүүлэлт байсаар байна. Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй. Надаар “туг” тахих гэж байна” гэх тайлбар өгсөн удаатай. Нэг ёсондоо УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өөрийгөө хамгаалахаас гадна би ганцаараа “цавчаа” ногооны асуудлаар хариуцлага хүлээхгүй гэдгээ ийн мэдэгдээд амжсан. Тиймдээ ч МАН-ынхан Ж.Сүхбаатарыг дараагийн сонгуулиар өнжөөх тохироотой сонсголоор хэргээс мултлах ажлыг хийж эхэлсэн гэж хардах нэгэн ч байна.
Гэтэл өнгөрсөн хугацаанд АТГ-аас 141 хүнийг “хулхи ногоон”-ы хэрэгт гэрчээр дуудаж байцаасан. Эцэст нь, “хулхи ногоон”-ы хуйвалдаанд Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар тэргүүтэй 27 албан тушаалтан оролцсон нь хөдөлшгүй баримтаар тогтоогдож, улмаар шүүхэд шилжүүлээд байгаа юм. Мөн хулхи ногоон”-ы хэргээс болж 134,5 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 11.9 тэрбум төгрөгийн бэлнээр төлүүлсэн, бусдаасаа арай дөнгүүр гэж үзсэн 46.1 тэрбум төгрөгийн автобуснуудыг нийслэлийн өмчид хүлээж авсан гэдгийг ч хууль хяналтын байгууллага тогтоогоод байгаа гэх. “Хулхи ногоон” автобусны нэг бүр нь 400 сая төгрөгийн үнэтэй гэхээр 46 тэрбум төгрөг нь 115 ширхэг автобус гэсэн үг юм. Харин үлдсэн 74.5 тэрбум төгрөгийг төлүүлэхийн тулд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн өмчлөлийн барилга, байгууламж, автобус, агуулах баазыг лацадаад байна.
Ийн Ж.Сүхбаатартай холбоотой хэргийг баримтууд ил байсаар байтал өнөөдрийг хүртэл “Би хэрэг хийгээгүй” хэмээн гүрийж байна. Эргээд харвал, сонгууль угтсан улстөржилт ид эхэлж байгаа яг энэ үед ногоон автобусны дуулианыг сонсгол хийсэн нэрээр мартагнуулах технологи өрнөж байж ч мэдэх юм. Нэг үеэ бодвол цаг дулаарч, сургууль цэцэрлэгийн амралт эхэлж түгжрэл ч буурна. Зуд зурхан, шар усны эрсдэл гээд автобусны дуулианаас илүү хоолойд тулсан асуудлуудыг гаргаж, дараа нь газрын сонсголоор улс төрд хэрүүл алим тарих нь тодорхой. Адаглаад хотын дарга Х.Нямбаатар метро барина гэж ойр ойрхон мэдээлэл хийсээр 1993 онд үйлдвэрлэсэн автобус оруулж ирсэн хэрэг улс төрийн дуулианд дарагдаад өнгөрөх дүр зураг харагдаж байна.
Цаашлаад автобусны сонсголын дараа газрын сонсголыг эхлүүлж, сонгуулийн өмнө дайснуудаа “намнахаар” бэлтгэлээ базааж байгаа. Үндэсдээ ногоон автобусны сонсголын дуулианыг газрын сонсголоор дарж, Ж.Сүхбаатар тэргүүтэй ногоон автобусны хэрэгтнүүд мултарч үлдэх тохироотой ажиллаж эхэлсэн бололтой.
| Ж.СҮХБААТАР НОГООН АВТОБУСНЫ ХЭРГЭЭ СОНСГОЛООР ЗАМХРУУЛЖ, МУЛТАРЧ ҮЛДЭХЭЭР ТОХИРОЛЦСОН УУ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |