Тэшүүр “мөрлөөд” ээждээ очиж бууз хийсэн УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын сурталчилгааг дуурийн дуугаараа “Монос”-ын Л.Эрдэнэчимэг бут цохилоо. Түүний араас Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан С.Даваасүрэн ногоон цоохор алчуур мөрөн дээрээ тохчихоод "Can’t Help Falling in Love” дууг төгөлдөр хуурын ард суугаад дуулж байгаагаар дүрсээ бичүүлсэн байв.
Ийн сонгууль ойртсныг илтгэх солиотой сурталчилгаа ар араасаа гарч эхэллээ. Угтаа бол улстөрчид ард түмнээс сонгогдох эрхээ авах гэж дуурь дуулж, балет бүжиглэх нь наад захын ажил болох нь. Үнэндээ бол борог амьдралтай иргэдийнхээ бор хоногийг яаж өнгөрөөж байгааг ч мэдэхгүй хэр нь амьдралаас тасарчихсан сурталчилгаа ар араас нь цацаж эхлэх нь тэр. Ёстой л тэд “За гэвэл ёо-гүй” дээрээ тавьчихсан зав олдвол тойрог руугаа гүйчихээд төрийн ажлаа урлаг, уран сайнаар сольчихсон ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж явна.
Сонгуульд горилогчид сод авъяасаараа бусдаасаа ялгарах гэж энэ дээшээ их юм болно. Угтаа бол хийсэн ажил, санаачилсан хууль, эрх зүйн орчныг сайжруулсан гэх ард түмний өмнө бариад ярих ажилгүй байгаа нь сонгуулийн сурталчилгаанаас нь илт байгаа гэсэн үг.
Саяхан УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг зудын эрсдэлтэй аймгуудаар явж байхдаа Зил-131 машин маниулдаж тэр байтугай цахим орчинд “Завханы Тэс сумаас гараад малчин айлд тэжээл хүргэхээр явж байлаа. Би дотор нь сууж явсан. Гэтэл тэжээл ачсан Зил-131 машин маань огцом өгсүүр өөд хүч алдаад унтрав. Маниулдаад асаах гэсэн дийлдэг хүн байдаггүй. Тэгээд Цэрэнпунцаг гишүүн сэнсэртэл эргүүлж асаасан нь энэ юмаа. Бяр хөгширдөггүй л юм байна” хэмээн магтуулж амжсан.

Бөхөд хайртай монголчууд Ц.Цэрэнпунцаг гишүүний бичлэгийг үзээд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бурхантай хөшөө барих гэж байсныг нь мартаж, баахан уянгалсан удаатай. Ингээд л сонгууль эхлэхээр сонирхолтой ч гэмээр, солиотой үйлдлүүдээрээ ард түмнээс оноо авах гэж элдвийг санаачилдаг улс төрийн пи-ар ар араасаа хөвөрч байна.
Томсгосон тойргийн нэг сул тал нь олонд танигдсан улстөрчидийн сонгогдох магадлал нэмэгддэг. Тиймдээ ч сонгуульд горилогчид олонд танигдаж, сайн хүний дүрээр гарч ирэх гээд хэрэндээ үзэж байна даа. Ийм эгзэгтэй цаг үед сонгогчид хэр хэрсүү байхаас улс орны ирээдүй шалтгаална гэсэн үг. Угтаа бол улстөрчид хамгийн хөөрхөн, ухаантай дүрээр цаашлаад өөрсдийгөө сурталчилах гэж юу ч хийхээс буцахгүй цаг үедээ ирчихсэн байгаа гэсэн үг.
Тэр тусмаа шинэ залуу сонгогчид хэнийг сонгохоо мэдэхгүй төөрч яваа энэ цаг үед улстөрчид аманд орсноо амалж, ухаантай, зөөлөн хүмүүс болох нь наад захын ажил болно. Тэд ах дүү хамаатан саданг нь ажилтай, орлогтой болгож, залуусыг гадаадад сургана гэх гоё үгсээр чихэн дээр нь цэцэг ургуулаад санал авч байвал гэх ганцхан мөрөөдөлтэй болчихсон уралдаж гүйцгээж байгаа нь тодорхой.
Энэ удаагийн хуулийн шинэчлэлээр сонгуулийн албан ёсны сурталчилгааны хоног 17 болсон. Тодруулбал, УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 10-наас албан ёсоор эхэлж, зургаадугаар сарын 17-нд хаагдана. Цахим орчин ашиглаж сонгуулийн сурталчилгаа хийх харилцааг УИХ-ын сонгуулийн тухай хуулиар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч цахим хуудсаа ашиглаж сурталчилгаа явуулах бол тухайн хаягийг Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ. Улмаар бүртгэлгүй хаягаар сурталчилгаа хийвэл тухайн хаягийг хаах хүртэл арга хэмжээ авах хуулийн зохицуулалт тусгасан.
Мөн томсгосон тойргоор сонгууль явуулах болсноор гадаадад оршин суугаа иргэд сонгууль өгөх боломжтой байхаар хуулийн зохицуулалт хийсэн. Тодруулбал, гадаад улсад байгаа иргэдээс 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд санал авахаар тогтоосон.
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг төв болон салбар комисс зохион байгуулж ажилладаг. Сонгуулийн ерөнхий хороо гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан төв комиссыг, төв комисс нь салбар комиссыг Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулахаар хуульчилсан.
Гадаад улсад байгаа иргэн санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө буюу энэ оны зургадугаар сарын 15-аас өмнө сонгуульд оролцохоо өөрийн оршин байгаа улсын Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэж, бүртгүүлэх ёстой. Улмаар санал авахаар товлосон өдрийн 07.00-22.00 цаг хүртэлх хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд саналаа өгөх юм.
Угтаа бол улс төрд суух гишүүдийн босго өндөрсөх тусам улстөрчдийн арга нарийсч юу ч хийхээс буцахгүй цаг үе эхэлж байна гэсэн үг. Ийм л цаг үед сонгогчид хэрсүү байж төрд хэрсүү улстөрчдийг гаргах хариуцлагатай цаг үе ойртож байна.
| СОНГУУЛЬ ОЙРТОХ ТУСАМ “СОЛИОТОЙ” СУРТАЛЧИЛГАА УЛАМ НЭМЭГДЭНЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |