Албаныхны дараагийн хяналтын камер шүүх объект алдарт “Энхсаран” сувилал, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг гээд уртаас урт дараалал үүссэн. Үүн дээр нэмэгдээд “Амар” зочид буудлын хяналтын камерыг шүүх шаардлагатай болчихлоо. Учир нь, өнгөрсөн сард Франкфуртаас ирсэн иргэдийг “Амар” зочид буудалд тусгаарласан байдаг. Иргэдийг 14 хоног тусгаарлаж, гэрийн ажиглалтад шилжих өдөр гэнэт найман хүнээс халдвар илэрсэн юм. Тэдний нэг нь тусгаарлалтын байранд ажиллаж байсан эмч. Тэгэхээр эмч хаанаас халдвар авсан бэ гэдгийг хяналтын камераар шүүж тогтоох ёстой. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Амар” зочид буудалд тусгаарлагдаж байсан хүмүүсээс 14 хоногийн дараа халдвар илэрсэн. Тусгаарлах явцад халдвар авсан байж болзошгүй гэж үзсэн учраас иргэдийг нүүлгэн шилжүүлсэн. Тусгаарлалтын хугацаанд халдвар хамгааллын дэглэм алдагдсан уу, дэглэм зөрчсөн үү гэдгийг хяналтын камер шүүж тогтооно. Хэрэв дэглэм алдагдаагүй бол гаднаас халдвартай ирээд 14 дэх хоног дээрээ илэрсэн үү, эсвэл зочид буудлын нөхцөл байдлаас шалтгаалсан уу гэдэг дүгнэлт гарах ёстой. Одоогийн байдлаар эцсийн дүгнэлт хийх боломжгүй” хэмээн Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдсэн.
Халдвар илэрсэн иргэд “Гадаадаас эрүүл ирээд халдвар авчихлаа” гэж үзэж байгаа. Тэгвэл бид “Амар” зочид буудалд тусгаардлагдаж байсан хоёр иргэнтэй холбогдож, тусгаарлагдах явцын нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Иргэн А: “Амар” зочид буудал тоос шороо маш ихтэй байсан учраас харшил хөдлөөд хэцүү байлаа. Зарим нь гэр бүлээрээ, зарим нь ганцаараа тусгаарлагдсан. Тусгаарлалтын хугацаа дуусахаас хоёр хоногийн өмнө шинжилгээ авч, гардаг өдөр халдвар илэрсэн талаар мэдээллээд, биднийг нүүлгэн шилжүүлсэн. Хэдэн давхарт байсан хүмүүсээс халдвар илэрснийг нь мэдэхгүй. Биднийг “White house” зочид буудалд нүүлгэн шилжүүлээд байна. Хоол унд нь маш муу, бохир орчинтой, хүйтэн, хэцүү газар байна. Өчигдөр (уржигдар) шинжилгээ өгсөн хэдий ч одоо хүртэл хариу нь гараагүй, хүлээлгийн байдалтай байна. Эндээс нэг хүнээс л халдвар илрэх юм бол биднийг дахин 14 хоног тусгаарлана гэсэн. Эрүүл ирсэн биднийг ингэж олон хоногоор тусгаарлаж байгаад маш их гомдолтой байна. Тэнд ажиллаж байсан эмч нар хариуцлага алдсан байх гэж бодож байгаа. Зочид буудлын давхар бүрд нэг, нэг эмч хоол зөөж, хүмүүсийг ажиглаж байсан. Хэрэв гадаадаас нэг хүн халдвартай ирсэн бол эмчээр дамжаад бусад хүн халдвар авсан байх гэж бодож байгаа. Ажиглалт хийж байсан эмч нар оройдоо уулздаг байсан байж болзошгүй. Тус буудлын хяналтын камер нь ажилладаг үгүйг мэдэхгүй.
-“Амар” зочид буудлын нөхцөл байдал яг ямар байсан юм бэ. Ажиглалт, хамгаалалт хэр байсан талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Миний хувьд лав өрөөнөөсөө огтхон ч гараагүй. Бусад хүн ч мөн ялгаагүй, дэглэмээ сайн барьж байсан байх.Тэнд нөхцөл байдал хүнд байсан гэж хэлж болно. Учир нь, миний байрлаж байсан өрөөний бохир байнга бөглөрдөг байсан. Мөн модон орон дээр хоёр давхар хөнжил тавьчихсан, гудас өгөөгүй болохоор нуруу их өвддөг болсон. Би нэг зүйл дээр гомдолтой байгаа. Шинжилгээ өгөхөөс 30 минутын өмнө ус ч уух ёсгүй байдаг. Хэрэв ингэсэн тохиолдолд шинжилгээний хариу таван хувь буруу гарах магадлалтай хэмээн дэлхий даяараа үзэж байгаа. Гэтэл биднээс шинжилгээ авахдаа огтхон ч хэлээгүй, зарлаж анхааруулаагүй. Шууд хаалга онгойлгоод л шинжилгээ авч эхэлсэн.Тэгэхээр шинжилгээний хариу буруу гарч, халдваргүй хүмүүсийг халдвартай гэж оношилсон байж болзошгүй.
-Шинжилгээ өгөх үед та хоол идчихсэн байсан юм уу?
-Азаар би хоолоо идээд хэсэг хугацаанд унтчихсан байсан. Тийм болохоор миний шинжилгээний хариу сөрөг гарсан нь зөв гэж бодож байгаа. Гэтэл тэнд чинь шинжилгээ өгөхөөс өмнө хоол идээд, ус, ундаа уусан хүн хүртэл байсан шүү дээ. Тэр битгий хэл буудлаас кола ундаа захиалж уух боломжтой юм билээ. Хэрэв тухайн үед кола уусан хүн байсан бол шинжилгээний хариу буруу гарсан байх магадлалтай. Хэрэв тийм биш бол үүнийгээ батлах ёстой.
Тусгаарлалтад байгаа иргэд ийн ярьж байна. "Энхсаран" сувилалд тусгаарлагдаж байсан иргэд ч тусгаарлалтын явцад халдвар авсан талаараа өгүүлсэн. Иргэдээс өчнөөн үнэтэй төлбөр авч, хамгийн эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх ёстой газрууд нь халдварын голомт болж, тусгаарлалтын байрнаас иргэд халдвар авсаар л байх уу, Т.Мөнхсайхан сайд аа. Эрүүл иргэд тусгаарлалт нэртэй "шорон”-гоос халдвар авсны хариуцлагыг хэн хүлээх вэ. Гудамжнаас биш, онгоцноос бүүр биш, хамгийн аюулгүй байх ёстой тусгаарлалтын байр, эмнэлгээс халдвар голомтлон тархаж байна. Хэдэн сар хоригдож, хичээсэн ард түмний хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна. Адаг сүүлд нь хамаг бурууг хяналтын камерын санах ой руу чихээд л болоо юу.
| Эрүүл иргэд тусгаарлалт нэртэй "шоронд" халдвар авсаар байх уу, Т.МӨНХСАЙХАН сайдаа |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |