...Мөдхөн Баянхошууныхан толгойндоо улаан будагтай, Шархадныхан цагаан, Толгойтынхон хар, Тасганы-Овоо орчмынхон шар, Долоон буудлынхан хүрэн толгойтой нийтийн тээврээр зорчдог болох нь л дээ...
Борог амьдралтай нийслэлийнхэн бор толгойгоо тоолуулж, нийтийн тээврээр зорчсон гэдгээ баталж, будагт “орох” нь гэнэ. Монголчууд малынхаа толгойг тоолоод, саахалт айлынхаа малаас ялгахын тулд эвэр, сүүл дээр нь өнгө, өнгийн будаг түрхдэг сэн. Гэтэл энэ нь орчин үед төгөлдөршөөд хүнийхээ толгойг тоолдог болох нь гэнэ, Монголд. Дэлхийн жишигтэй Монгол Улс хөл нийлүүлж чаддаггүй юм бол ухарч үзүүлье гэж шийдсэн бололтой, манай хотын удирдлагууд. Социализмын үе рүүгээ уруудаж байгаа гэдгээ мэдэхгүй байгаа бололтой, яг үнэндээ. Эсвэл албаар тийш нь чирээд, тэнд нь үлдээх гэж санаархаж байж мэдэх. Хорьдугаар зуунд амьдарч байгаа аятай зандраад, загнаад, тулгаад, тушаагаад, тоолох нь дамжиггүй боллоо. Юм, юм үзэх нь дээ, иргэд.
Тэрбээр “Хотын өмнөх даргын үед хийж байсан судалгаа, өгөгдлийг үндэслэн ажиллаж байгаа. Төрийн бодлого, ажлын залгамж халаа алдагдаагүй. Мөнгө зарж хийсэн ажлыг үнэгүйдүүлсэн асуудал байхгүй. Нийтийн тээврийн салбарын зардал нэмэгдэж байгаа шалтгаан нь жолооч нарын цалинг нэмж байгаатай холбоотой. Жолооч нарын цалинг 1-3.5 сая болгож нэмэгдүүлэхгүй бол энэ салбарт ажиллах хүчин дутагдаж байна. Гуравдугаар сарын 15-аас нийтийн тээврийн төлбөр тооцооны шинэ системийг олон нийтэд танилцуулж, шилжихээр төлөвлөж байгаа. Тухайлбал, зорчиж буй хүний толгойг тоолдог системийг бүх автобусанд суурилуулна. Оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүндэт донор зэрэг хөнгөлөлттэй зорчдог иргэдийн картыг нийтийн тээврийн салбарт өгч буй төсвөөс цэнэглэж өгнө. Ингэснээр тухайн иргэний толгой тоологдож, картаа төхөөрөмжид уншуулсантай нь таарах ёстой. Хэрэв энэ нь зөрвөл тухайн автобусны жолоочид шаардлага тавина. Бэлэн мөнгө хийх зориулалттай, шууд онгойдоггүй савыг жолоочийн хажууд байрлуулсан ч өдөрт 30-40 мянган төгрөг жолооч нарын халаасанд орж байна. Энэ асуудлыг шийдвэрлэж, нийтийн тээврийн салбарт орох ёстой орлогыг олуулахын тулд карт уншигч болон толгой тоолох төхөөрөмжийн зорчигчийг бүртгэсэн тоо таарах ёстой юм” гэж ярив.
Иргэдийн толгойг тоолох шийдвэр хэдийнэ гараад, хэдхэн хоногийн дараа бүүр хэрэгжихээр болжээ. Арав хоногийн дараа нийслэлийнхэн хүрэлцэхгүй нийтийн тээвэртээ шахцалдаад, бор толгойгоо баруун солгойгүй тоолуулах юм байна. Монгол Улсын нийслэлийг удирдаж байгаа удирдлагуудад автобусанд суусан иргэдийнхээ толгойг тоолбол оновчтой, оносон шийдвэр гэдгийг зөвлөж байна гэдэг хөгжлийн хэддүгээр шат юм бэ, мэдэх юм алга.
Тоолох хөрөнгө, тооцоо бодох толгой мундсан биш дээ. Монгол Улс өчнөөн хөрөнгөө алдсан. Хэдэн зуун, мянган тонн, тооны машинд багтахгүй дүнтэй хар алтаа хулгайд алдчихсан. Байгалийн баялагаа баруун солгоогүй ухаад, урд хил рүү гаргачихсан. Хөгжлийн банкыг нь хөрөнгөтэй хэд нь хуваагаад залгичихсан. Боловсролын зээлийн санг нь цагаан захтангууд нь зулгаагаад дуусгачихсан. Хотын удирдлагууд нь нийслэлийнхээ газрыг ах, дүү, амраг садан, танил талдаа зарчихсан. Одоо ердөө борог амьдралтай хэдэн иргэнийх нь бор толгой л үлдсэн. Тэрийг нь тоолж санаагаа амраах юм байна, тэд. Тэгээд цааш нь зарах юм уу, залах юм уу, мэдэх юм алга. Ямартай ч хотынхонд иргэдийн толгой л хэрэг болж. Үнэндээ, борог амьдралтай иргэдэд нь бор толгойноос нь өөр хөрөнгө байхгүй. Тэрийгээ тоолуулахгүй гэвэл нийтийн тээврээр хүртэл зорчих эрхгүй болох нь. Нийтийн тээврийн хөлдүү автобусанд гэртээ харих гэж яарсан, амь зуух ажил руугаа тэмүүлсэн энгийн амьдралтай иргэд л зорчиж байгаа. Ихэс дээдэс, төрийн түшээд, “том”-чуудын хэн нь ч толгойгоогүй тоолуулахгүй юм байна. Тэгвэл тэдний толгойг хэрхэн тоолох вэ, тэдний толгой хотынхонд хэрэгтэй юу гэдэг асуулт хариултгүй байна, одоохондоо.
Ийм л дэлхийн жишгийг монголчууд бүтээж байна. Тун ч эмгэнэлтэй үед амьдарч байна, бид. Энүүхэн урдах Хятадын нийтийн тээврийн салбараас туршлага судлаад, судлаад хүчирдэггүй юм гэхэд хуулбарлаад шийдвэр гаргачих сийрэг толгой алга, энэ хотод. Тэгээд толгой тоолно гээд байдаг. Мөн ч хачирхалтай юм. Баян-Өлгийн баруухан талд байгаа Казахстанаас, дайны он жилүүдэд сүйдэж байгаа Украинаас, ядуу орнуудын жагсаалтыг тэргүүлдэг Нигер Улсаас ч туршлага судалчих ухаан дутжээ. Тэд биднээс хавь илүү хөгжил дэвшил рүү тэмүүлж яваа улс. Харин бид урагшилж чаддаггүй юм гэхэд байрандаа ч байж чадахгүй, уруудаж байгаа нь эмгэнэлтэй.
Хотын удирдлагуудын толгой тоолох шийдвэр цаашлаад, будаж, ангилах руу “дэвшвэл” ёстой баларлаа. Сонгууль өгсөн иргэдээ буддаг шигээ баруун, зүүн шанааг минь будаад унавал яана вэ. Энэ мэт шорвог шийдвэр гарч магадгүй л байна. Малаас л дор амьдарч байх шиг. Монголчууд малаа тоолдог болохоос хүнийхээ толгойгоо тоолдог байгаагүй юм шүү, хотынхоон. Хорвоод хүний толгой тоолохоос өөр ажил мундсан биш дээ. Хэдэн иргэнийхээ толгойг тоолж юунд “унагаах” гэж байгаа бол гэхээс хар хөдөлж байна.
Үе үехэн нийтийн тээврээр энгэр замаа задгайлж, энгийн иргэдтэй уулзлаа, автобусаар ажилдаа явлаа гээд пи-ар хийдэг “том”-чуудын нийтийн тээврийн аялал үүгээр дуусаж байх шиг байна. Тэд “Аюгүй бол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг автобусаар зорчиж, толгойгоогоо тоолууллаа. Сайд асан Ж.Сүхбаатар автобусанд суухаар хүлээж байна, толгойг нь удахгүй тоолно” гэнэ гээд энэ пи-арын ажлаа орхих байх. Ингээд бүүр нийтийн тээврээс гишүүд маань алсарлаа, амьдрал мэдэхгүй болох нь.
Дахиад бид юу үзэх ёстойг Хотынхон л мэдэж байгаа.
| БОРОГ АМЬДРАЛТАЙ НИЙСЛЭЛИЙНХЭН БОР ТОЛГОЙГОО ТООЛУУЛАХ НЬ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |