Улстөрчид ард түмэндээ жигтэйхэн хайртай болдог Сар шинийн баяр дөхөж байна. Чуулган завсарлахтай уралдаад том жийп хөлөглөж, хурган дотортой дээл, их гарын хөөргөөр гангалсан гишүүд хөдөөг зорьж, гурил будаа, тэжээл хэвэгхэн тарааж, улс төрийн оноогоо цуглуулдаг уламжлалтай болоод удаж байна. Сайн малчин, алдарт уяач, аварга тариаланчийн тууз өнгө өнгөөр нь тарааж, ахмадуудыг ууттай чихэр, ул боов тараасан болж, сонгуулийг сурталддаг, найр тавьдаг тогтолцоо өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.
Тэрбайтугай “Бадарчин явсан газар балагтай, батгана суусан газар өттэй гэгчээр” улстөрчидийн сайхан зан, ус болох нь бишгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний уулзалт тараад дарагдаж, амиа алдсан ахмадын тухай мэдээлэл ч өнгөрсөн жил олны чихийг дэлсгэж байлаа. Хөдөөгийн малчид сум орж, уулзалтад суугаад хөлчүүрэхсэн үедээ хөлдсөн байж болзошгүй хэрэг ч саяхан гарсан.
Хэдийгээр энэ жил томсгосон тойргоор сонгууль явуулах гэж байгаа ч тойрог услах улстөрчдийн ажил хэвээр үргэлжилж байна. Чуулганы хуралдаан дээр гишүүд “Сар шинийн баяраар хэдэн ахмаддаа бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгөө бариад золговол хууль зөрчсөн болох уу” гэх нүхээ малтаж байгаа нь ч харагдсан. Ингээд харахаар дөрвөн жилийн ирээдүйгээ ул боов, ууттай чихрээр сольдог ужгирсан тогтолцоо үргэлжилсээр байх нь.
Ийн эхний ээлжинд улстөрчид тэр дундаа эрх баригч намынхан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгаар ам хааж, нийгмэд дэгдээд буй дуулиант сэдвүүдийг мартагнуулах бололтой.
Өнгөрсөн жил Үндсэн хуулийг сурталдах гэж үсээ зулгаахаас наагуур байсан гишүүд энэ жил 1072 хувьцааны ногдол ашиг “тараах” эрх өвөртлөөд маадгар гэгч нь очих нь. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы хуралдаан хаахаас өмнө Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Эрдэнэс-Тавантолгой" компанийн хувьцааны талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг төслийг хэлэлцүүлэн баталсан. Ингэснээр Монгол Улсын иргэн бүр тус компаний 1072 хувьцааг эзэмшихээр болж байгаа юм. Цаашлаад УИХ-ын ээлжит чуулганыг хуралдуулж, 1072 хувьцааны ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцүүлээр тогтсон. Угтаа бол 2022 оны “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг тараахаар тогтож, ногдол ашгийг хэдийд, хэдэн төгрөг тараах вэ гэдгээ тогтох юм.
.jpg)
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хоёрдугаар сарын 1-нээс өмнө "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ хуралдаж ноогдол ашиг тараах асуудлыг хэлэлцүүлнэ. Улмаар Засгийн газраас Баялагийн сангийн тухай хуулийн төслийг Их хуралд өргөн мэдүүлэх юм байна. 1072 хувьцааны ногдол ашиг тараах асуудлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн БЭТ Ж.Ганбат "Тогтоолын төсөл баталсантай холбоотой холбогдох өөрчлөлт, тооцоо судалгааг хийнэ. Үүний дараа ТУЗ-дөө танилцуулаад хувьцаа эзэмшигчээ танилцуулна. 2022 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. 2022 оны ашгийг хувьцаа эзэмшигч нарт өгөөгүй байгаа. Үүнийг шийдвэрлэнэ. 2023 онд жилийн эцсийн байдлаар гурван их наядын ашигтай ажилласан. Үүний санхүүгийн тайлан хоёр сард гарч, аудит орож баталгаажуулсны дараа 2024 оны дөрөвдүгээр сард ногдол ашгийн тоо эцэслэн гарна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 27.5 хувийг иргэд эзэмшиж байгаа юм. 2022 оны жилийн эцсийн ашгийг тухайн үед хувьцаа эзэмшиж байсан иргэдэд өгөх юм уу, эсвэл нийт иргэдэд өгөх үү гэдгээ компани шийдэж, ТУЗ дээрээ хуралдаж шийдэх юм. Тэгэхээр 1.3 их наядаас 116 мянга гаруй төгрөг тооцохоор байна. 2022 оны ашгийг Сар шинийн өмнө олгох асуудлыг ярина. Гэхдээ ТУЗ дээрээ үүнийг ярих юм" гэх мэдээлэл өгч байлаа.
Өмнөх жилүүдийн сонгуулиар бэлэг тараалтаараа тэргүүлсэн гишүүд “Шанага” Тэмүүлэн, “Бидон” Ганбат, “Данх” Билэгт, “Халуун сав” Учрал гэж хоч зүүх хүртлээ, ард түмэн тал засаж, гарын бэлэг гардуулсан. Түүгээр ч зогсохгүй тараасан бэлгээрээ “гангардаг”, гайхуулдаг үе ч байлаа.
Сүүлийн үед цахим орчинд Сар шинийн бэлэг тараалт шүүмжлэл дагуулж, сошиалд гайхуулах “дон” эрхгүй багассан. Гэхдээ л хөдөөгийн малчдыг сүлжээ, интернэтгүйгээр нь далимдуулж, цаг тооны бичгээс эхлүүлээд мэр сэр гарын бэлэг сум захиргааны удирдлагуудаар нь далидуулж тарааж л байгаа сурагтай.
Ингэж найр тавьж, хөл алдаж гүйснийхээ хариуд дөрвөн жилийнхээ ажлыг хялбархан тавиулчихдаг нь ч байдаг үзэгдэл мэт дасал болжээ. Уг нь өдийд настайчуудынхаа саналыг авсан улстөрчид ул боов тараахын оронд улс орныхоо хөгжил, иргэдийнхээ амьдрах орчныг нь сайжруулах ийм хуулийн төсөл санаачлаад, улс орныхоо төлөө хийсэн ажлын тань хариуд ийм тэтгэвэр тогтоох хууль боловсруулсан шүү гээд бодлого, төлөвлөлт яриад сууж байх байлаа. Гэвч одоогийн улстөрчдөөс манлайлал үзүүлэх гишүүн байхгүй гэдгийн баталгаа энэ байна даа.
Ард түмэнд хайр зарлаж, найр тавьсан улстөрчдийн буухиа үргэлжилсээр байна
| АРД ТҮМЭНД ХАЙР ЗАРЛАЖ, НАЙР ТАВЬСАН УЛСТӨРЧИД |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |