Өнгөрсөн пүрэв гарагт буюу нэгдүгээр сарын 24-нд Дүнжингаравын уулзварт болсон ослын үеэр галт унтраах дуудлагаар очсон гурван залуу аврагч амиа алдсан. Мөн өнгөрсөн сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт галыг унтраахаар ажиллаж байсан 20 гаруйхан настай залуу аврагч алдсан харамсалтай хэрэг гарсан. Монголчууд сарын дотор ид хийж бүтээх, ажиллах насан дээрээ үүргээ биелүүлж байсан дөрвөн залуу аврагчаа алдлаа.
.jpg)
Бид үргэлж алдсаныхаа дараа халаглаж, харамсаж суудаг. Уг нь алдаагүй байхдаа ч харж, хянах, шаардах боломж байсан ч тэгдэггүй. Үүнээс ч болоод хуучин багажнаас өөр техникгүй аврагчдын, аврах албаны нөхцөл байдал сайжирдаггүй. Онцгой байдлын албаныхны хангалт, техник, төхөөрөмж муу байдаг асуудал жил бүр яригддаг. Жил бүр олон аврагч хуучирсан хүрзнээс өөр багаж, техникгүйгээр улаан гараараа гал руу орж, их, бага хэмжээгээр бэртэж, гэмтэж байдаг. Тэр болгонд аврагчдын хангалт муу, хувцас нь стандартын дагуу мөн эсэх асуудал яригддаг ч тэгээд л нам болдог. Гэтэл аврагчид гомдоллох ч аргагүй өөрт ногдсон, Онцгой байдлын газарт нь байгаа хуучин хэдэн багажаа болохоос нь болохгүй хүртэл ашиглаж, өөр өөрсдийн туршлага, чадвараар тултал нь гаргаж ажиллаж ирсэндээ Онцгой байдлын албаны нэр хүндийг унагалгүй өдийг хүргэж. Харин одоо ОБЕГ шаардлагатай техник, хэрэгсэлгүй, аврагчид аюулгүй байдал, хувцас хэрэглэлийн асуудалтай байдаг нь тод томруун харагдаж байна.

Дүнжингаравын уулзварт болсон ослын үеэр зэргэлдээн 12 давхар 60 айлын орон сууц галд өртөж, дээд давхрууд нь шатсан. Онцгой байдлын албаныхан иргэдийн амь нас, эд хөрөнгийг нь хамгаалахыг хэчнээн хичээж ажиллаад ч аргагүй гар мухардсан. Барилгын 12 давхар бүхэлдээ шатаж байхад аврагчид гал шат сунаж, дээд давхрыг галыг унтраах гэсэн ч шат нь хүрээгүй. Тухайлбал, ОБЕГ-т байгаа хамгийн урт галын шат нь 28 метр буюу есөн давхар хүртэл сунадаг учир арга үгүй 12 давхрын галыг унтраахад шат богинодож, арга мухардсан аврагчид улаан гараараа гал унтраах гээд орж байгаа харагдсан. Уг нь 12 болон түүнээс дээш давхарт сунадаг шат байсан бол аврагчид цаг алдалгүй галыг унтраах боломжтой байлаа. Гэсэн ч манай Онцгой байдалд хангалттай техник, төхөөрөмж байсангүй. Гэтэл гаднын орнууд 12 давхрын галыг унтраах гэж цаг алдах нь битгий хэл 20 болон түүнээс ч дээш давхар руу сунадаг галын шаттай, зарим оронд робот аврагчийг галын голомт руу оруулж, гал унтраадаг болж. Цаашлаад, өндөр барилга, байгууламжид гарсан галыг тусгай дрон, нисдэг тэргээр өндрөөс унтраах бөгөөд зарим орон өндөр орон сууцнууддаа осол, галын аюулын үед ашиглах зориулалттай тусгай шат айл болгонд гаргаж өгсөн байх аж. Хамгийн наад зах нь гэхэд, барилгын бүх давхар, айл болгоныг гал унтраах технологи, галын дохиоллоор бүрэн хангаж, хуучирсныг нь шинэчлэн сольж, суурилуулж өгдөг болж. Гэхдээ энэ зохицуулалт, технологи манайд үгүй.

Саяхан Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан онцгой байдлын аврагч нарын хангалт муу, галын хувцсаа дундаа хувааж хэрэглэдэг тухай дурдсан. Түүнчлэн онцгой байдалд төсөв хүрдэггүй талаар онцолсон. Улсын аюулгүй байдал, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлын төлөө тангараг өргөж, үнэнчээр ажиллаж байгаа онцгой байдлынханд хөрөнгө оруулах шаардлагатай байна. Гал унтраадаг робот нь биш юмаа гэхэд, улсдаа байгаа хамгийн өндөр барилгынхаа дээд давхарт хүртэл сунадаг галын шат, хуучин багажнаас өөр техникгүй байгаа аврагчдадаа хангалттай хувцас, хэрэглэл болгох. Хэрэв үүнийг эрт анзаараад, ядахнаа шинэ багаж, хэрэгсэлтэй болгочихсон байсан бол хэдэн гэр бүл хайртай хүүгээсээ хагацахгүй, хэдэн өрх орох оронтой, эд хөрөнгөө алдаагүй байх байсан бол... Бид хэзээ хуучин багажнаас өөр техникгүй аврагчдаа улаан гараар нь гал руу “хөөж” оруулдгаа болих вэ.

| ГАР ХООСОН АВРАГЧ, ХУУЧИН БАГАЖНААС ӨӨР ТЕХНИКГҮЙ ОНЦГОЙГИЙНХОНД ХӨРӨНГӨ ОРУУЛЪЯ |
|
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |