Өнөөдөр Монголын эдийн засгийг тэжээж буй том төслүүдийн эхлэлийг Ардчилсан намын үед тавьж байлаа. Хэдийгээр тэд одоо хамгийн муу нэрийг зүүж, хулгайч луйварчид гэгдэж байгаа ч эдийн засгийг өдий хүртэл эргэлтэд оруулах амьтай байлгах боломжийг нээж өгсөн гээд хэлчихэд санал зөрөх хүн ховор биз.
Тухайлбал, Оюутолгойн төслийг Ардын нам Ардчилсан намтай Засгийн эрхийг барьж байх хугацаандаа эхлүүлсэн, Монгол Улсыг цементийн үйлдвэртэй болгох нь зүйтэж гэж харж, бонд гаргаж, Хөгжлийн банкны зээлийг олгож эхэлсэн нь ч Ардчилсан намынхан. Орон нутгийн Тавантолгойн орд газрыг ч хувьд шилжүүлэхийг ч тэд анх санаачилсан. Зам нь буруу тавигдснаас арга нь зөв байжээ. Гэтэл хоёр сонгуульд дараалан ялж, үнэмлэхүй олонхоороо сонгогдсон Ардын намын үед өнгөрсөн найм жилийн хугацаанд лав том төслүүдээ урагшлуулж, хөрөнгө оруулалт татсан дараагийн 10 жилээ харах төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэнгүй.
Угтаа бол тэд ард түмний бухимдлыг төрүүлсэн хууль, дүрэм журам батлахаас өөрөөр эдийн засгаа амьтай байлгах ажилд дэндүү хойрог хандлаа. Тун удахгүй УИХ-ын ээлжит сонгууль эхлэх гэж байна гэтэл өнөөдөр Ардын намд энэ ажлыг урагшуулчихаад ирээдүйгээ бид ингэж төлөвлөсөн гэж хэлэх ажил үзье гэсэн ч алга даа.
Тэр байтуйгаа эрчим хүчний хязгаарлалтад орохоос холгүй, өлгөн салган энэ өвлийг давлаа. Уг нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан сатанцаас эхлээд, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, Хармагтайн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ураны төслөө урагшлуулахаас эхлээд манайд хийх ажил, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр хангалттай их байна. Гэтэл эхлүүлсэн ажил нь цаасан дээрх төлөвлөгөө төдий байсаар удлаа. Наанадаж, Улаанбаатарыг утаанаас нь салгаж, түгжрэлээс нь холдуулах төлөвлөгөө нь ч амжилт олохгүй байсаар сонгуультай залгах нь.
.jpg)
Ардын намаас ард түмэн ам нэхэхэд ойрхон байна. Гэтэл хийсэн ажил хэлсэн амлалтдаа хүрсэн нь тун ховорхон биз. Бодит байдал дээрээ эрх баригчид өнгөрсөн найман жилийн хугацаанд урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр сонгууль болгоны өмнө мөнгө тараах төдийхнөөр л аргалж ирсэн гэх шүүмжлэл олны дунд бий. Уг нь тэдний амлалтаар өдийд адаглаад Улаанбаатар хотуудад шинэ суурьшлын бүс байгуулж, тэр байтугай Төв аймаг руу дагуул хотууд бий болгочихсон зах худалдааны төвүүдийг бүгдийг нь хотын зах руу гаргаж, их дээд сургуулиудыг хөдөө орон нутаг руу нүүлгээд Улаанбаатарт дүүжин тээвэр метрогоор дүүлж байх байлаа.
Гэтэл бодит байдал дээрээ өнөөдөр түгжрэлд таг гацсан иргэд автобусныхаа учрыг ч олохгүй төөрөлдөж, утаатай Улаанбаатарт бяцхан хүүхдүүд нь ханиаднаас ч салж чадахгүй байдалтай байна. Өнөөдөр гэхэд л нийслэлчүүд нийтийн тээврийнхээ учрыг олохгүй, хөлөө олоогүй цэрэг шиг хөхөө өвлийн хүйтэнд хөгшин залуугүй төөрч, будилаад тэмтчиж явна. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр, автобусны чиглэлээ тодорхойлох, хаягжилт, шошго, самбар, гар утасны аппликэйшнээ ч олигтой хөгжүүлж чадаагүй хөгөө чирч байна.
.jpg)
Том төслүүдээ зоригтой хөдөлгөж чадахгүйн гороор энэ өвөл нийслэлчүүд гал алдах шахав. Адаглаад Тавантолгойн дулааны цахилгаан станц барих ажлаа урагшлуулчихсан бол, Тавдугаар цахилгаан станцын төслөө хэрэгжүүлсэн бол гэж халаглаж суухаас өөр хэлэх үг олдсонгүй ард түмэнд. Засгийн газраас 2022 оны төсвийн тодотголын хамт Тавантолгойн цахилгаан, дулааны станцын төсөлд 565 сая ам.долларын баталгаа гаргах асуудлыг оруулсан ч УИХ дэмжээгүй, буцаасан. Тавдугаар цахилгаан станцын ажлыг 10 гаруй жил хойшлуулсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй хэвээр байна. Он гарахын өмнө гэхэд л шатахууны хомстолд орж, явгахар шахсан удаатай.
Цаашлаад хоёр хөршийн дургүйг хүргэх төдийд л эрчим хүчний хомстолд орж, экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсээ хилээр гаргаж чадахгүй хүрэхээр эгзэгтэй цаг үед оршиж байна.
Уг нь эдийн засгаа солонгоруулах том төслүүдээ урагшуулж, хөрөнгө оруулалтуудаа зоригтой эхлүүлчихвэл манайд эдийн засгийн асар их нөөц бололцоо байгаа гэдгийг гаднынхан ам уралдан шагшиж байгаа. Харамсалтай нь, хөдөлгөсөн төсөл нь хэдхэн хүний гарт очиж, төрийн эрхэнд дураараа дургих боллоо. Өнгөрсөн хугацаанд Монголд том төслүүдээ урагшуулж, дэд бүтцээ шийдэхээс илүүтэй нүглийн нүдийг гурилаар хуурах төдийн шийдвэрүүд гарсаар өнөөдөр бодит байдал дээрээ эцсийг зогсоол дээрээ ирчихээд нам гацчихлаа. 20 жилийн өмнө метротой болно гэж мөрөөдсөн мөрөөдлөө өнөөдрийг хүртэл мөрөөдсөөр. Ардын намынхан цагдана, хорино гэж айлгахаас биш, өнгөрсөн найман жилийн хугацаанд том төслүүдээ хөдөлгөсөнгүй. Яг энэ чигээрээ байгаа нөөцөө барсаар үр ашиггүй зарсаар суувал хэдхэн жилийн Монгол Улсын эдийн засаг амь тариа нэхэж, сэхээний тасгаас гарч чадахгүй ч байж мэдэх нь. Тиймээс ирэх жилүүдэд төлөвлөсөн төслүүдээ зоригтойгоор эхлүүлж, аж үйлдвэрээ хөгжүүлэхгүй бол гал алдах нь, монголчууд.
| АРДЫН НАМЫНХАН ЦАГДАНА, ХОРИНО ГЭЖ АЙЛГАХААС БИШ, ТОМ ТӨСЛҮҮДЭЭ ХӨДӨЛГӨСӨНГҮЙ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |