“Байранд коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул иргэд гэрээсээ аль болох гарахгүй байна уу”. Энэ бол Баянзүрх дүүргийн 28/5 байрны оршин суугчдын фэйсбүүк группт арванхоёрдугаар сарын 30-ний өдөр нийтэлсэн зар. Энэ тухай мэдээллийг уншсан оршин суугчид “Аль орцных вэ. Иргэдээс шинжилгээ авах уу. Биднийг тусгаарлах уу” зэрэг сэтгэгдэл бичсээр хариу тайлбаргүй хоёр хоног өнгөрлөө.
Нэгдүгээр сарын 1-ний 12:00 цаг боллоо. Дөрвөн цагдаа гэнэт л ирээд иргэдийг гэрээс нь гаргахгүй, байрны дэлгүүрийг хүртэл хааж, хөл хорив. Харин гаднаас бол иргэдийг чөлөөтэй нэвтрүүлж байлаа. Ингэхдээ тэд “Одоогийн байдлаар тодорхой мэдээлэл алга. Шинжилгээний хариу батлагдаагүй байгаа тул тайван бай” гэж хэлээд хэсэг хугацаанд байрны үүд сахив. Ингээд тэд 60 минутын дараа “Тусгаарла гэсэн чиг дээрээс ирээгүй” гээд яваад өглөө. Энэ бүх хугацаанд иргэд аль орцноос сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнийг хүртэл мэдэхгүй байсаар 15:00 цагтай золгов.

Төд удалгүй “ХӨСҮТ” гэсэн бичигтэй эмнэлгийн гурван машин ирээд тус байрны нэгдүгээр орцыг ариутгав. “Юу болсон бэ. Халдвар илэрсэн үү. Сэжигтэй тохиолдлынх нь шинжилгээний хариу гарсан уу” гэж асуусан ч мэдэх хүн алга. Хоёрхон орцтой байрны нэг орцыг ариутгасан болохоор “Нэгдүгээр орцноос сэжигтэй тохиолдол илэрсэн юм байна” гэдгийг арай чүү мэдлээ. “Ямар ч гэсэн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал нь манай байранд байдаг болоод ариутгал хийсэн байх. Бусдаар зүгээр юм шиг байна” гэж бодоод иргэд нэгдүгээр сарын 2-нтой золгоход нэг орцыг хааж, цагдаагийн хамгаалалтад авч, “Онцгой байдал” гэсэн бичигтэй эргүүлийн улаан чингэлэг байрны үүдэнд залрах нь тэр. Мөн энэ үед ч халдвар илэрсэн талаарх мэдээлэл огт өгсөнгүй. Иргэд оршин суугчдын цахим группт юу болж байгааг асуусаар 13:00 цаг хүргэв. 11:00 цагийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр ч манай энэ хавиас халдвар илэрсэн тухай мэдээлсэнгүй.
Харин СӨХ-ноос “Халдвар илэрсэн гэнэ. Одоогоор манай байрны нэгдүгээр орцыг ариутгаж, тусгаарлалтад аваад байна. Тус орцны иргэдээс шинжилгээ авна” гэх мэдээллийг өгөв. Дөрөв хоног халдвар, сэжигтэй тохиолдлын эрэлд гарсан иргэд ингэж нэг албаны эх сурвалжийн ганцхан өгүүлбэртэй боллоо. Өгүүлбэртэй болсон хэдий ч хэдийн тусгаарлалтад орсон байв.
Нэгдүгээр сарын 2-ны 15:00 цаг. Шинжилгээ авах багийнхан иргэдээс шинжилгээ аваад “24-48 цагийн дотор хариу нь гарна” гээд явлаа. Гэтэл одоог хүртэл буюу 48 цаг болж байхад хүмүүсийн хариу гараагүй л байна. 28/5 байрны нэгдүгээр орцонд халдвар авсан хүн байвал хэдийн халдвар тараагаад орцоор нь сүйрүүлчих хугацаа өнгөрлөө. Иргэд хогоо орцны үүд хүргэх гэж, байрны дэлгүүрээс захисан хүнсээ авахын тулд нэг лифтээр зорчиж байгаа. Муугаар бодоход, халдвартай хүн байвал иргэд түүнтэй нэг лифтээр зорчиж байвал яах вэ. Агааржуулалтын нүхээр хүртэл халдвар тархах эрсдэлтэй гэж мэргэжлийн хүмүүс анхааруулаад байхад яагаад хариу гараагүй нэрийдлээр халдвартай байж болзошгүй хүнийг тусгаарлахгүй, хүмүүсийг хамтад нь хорьж байгаа юм бэ. Хайхрамжгүй, шуурхай биш, болхи байдлаас чинь болж иргэд хэзээ мөдгүй халдвар авахад ойрхон байна.
.jpg)
Хэрэв сэжигтэй тохиолдол илэрсэн өдөр буюу арванхоёрдугаар сарын 29-нд л халдвартай хүнээ тусгаарлачихсан бол иргэд өнөөг хүртэл тусгаарлагдахгүй, халдвар авчихаж магадгүй гэх айдасгүй, хүнсээ хэвийн цуглуулах боломжтой байлаа.
Энэ бол нэг л орцны иргэдэд тохиолдсон явдал. Өөр хэчнээн газар ийм байдалтай байгааг мэдэхгүй. Иргэд хэрхэх учраа олохгүй гэртээ хоригдож, хоол хүнс нь дуусвал яахаа мэдэхгүй, УОК-ын анхиагүй шийдвэрийг хүлээж байна. Ам яриагаар 14-21 хоног тусгаарлана гэсэн чигтэй. Гэтэл хажуухан талд нь залгаа амьдардаг хоёрдугаар орцны иргэд өнөөдрийг хүртэл чөлөөтэй гарч, орсоор байгаа нь хачирхалтай. Нэг дэлгүүрээр үйлчлүүлдэг тэд ч бас халдвар авсан байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Нэг орцны оршин суугчдаас нь шинжилгээ авч, ариутгал хийгээд, нөгөөхийг нь үнсэнд хаясан шалз аятай хаячихсан. Яагаад нэг байрны хоёр орцыг хоёуланг нь ариутгасангүй вэ. УОК, ЭМЯ, ХӨСҮТ шуурхай, хариуцлагатай ажилладаг бол өдийд эл байрны иргэдээс шинжилгээ аваад, хоёрдугаар орцыг нь эрүүл бүс болгоод зарлачих байлаа. Энэ янзаараа бол сэжигтэй тохиолдол, халдвар илэрсэн байрны иргэдийг мөн л ингэж мэдээлэлгүй хорьдог бололтой. Тусгаарлалт гэх нэрийдлээр тоглоом хийгээд байгаа юм уу, УОК-ын дарга аа, УОК-ын шуурхай штабын дарга аа.
| Тусгаарлалт гэх нэрийдлээр тоглоом хийгээд байгаа юм уу, УОК-ЫН ДАРГА АА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |