Монголд ном, хэвлэлийн салбар “цэцэглэх” нь битгий хэл саяхныг болтол уналтын үеэсээ гараагүй байлаа. “Дээд хүн нь суудлаа олохгүй бол, доод хүн нь гүйдлээ олохгүй” гэдэг шиг төр үймсэн, ардын амьдрал ядуу тарчиг байсан 1990-ээд оны дунд үед гайгүйхэн ном авч уншихын оронд өдрийн талх, хоолны давсаа сонгодог байв. Улмаар нийгмээ дагаад ч хүмүүс ном, цаасан хэвлэл унших багассаар ядруухан айлд хуучин ном олдвол хэний, юу бичсэн байна вэ хамаагүй ариун цэврийн цаас ч болгоод ашиглачихдаг байсан тухай учир мэдэх хүмүүс хэлдэг. Бүр тэр үед ном унших хүн байтугай номыг нь хэвлэх хүн, хэвлэлийн компани ч нэг хэсэг үгүй болсон гэлцдэг. Харин нэгэн үе учраа олж, “ургаж” амжаагүй байсан ном, хэвлэлийн салбар эргэн сэргэж, үнэ цэнээ тунхаглаж байхад үнэ цэнийг нь унагаж, борооны дараах мөөг шиг ном бичүүлдэг, гаргадаг хүн олширчээ. Цаашилбал, ном, хэвлэлийн үнэ цэнийг унагаж байгаа номгүй “номтон”-уудын цээжинд улстөрчид, тэр дундаа эрх баригч МАН-ынхан тэргүүлж байна.
Нэгэн үе дөрвөн жил дөжирчихсөн аятай суудаг Их хурлын гишүүд, мартагдсан улстөрчид сонгууль угтаж, уянгалж, ухаарсан утгатай ном гаргадаг уламжлал тогтчихсон бололтой гэмээр байлаа. Сонгуулийн өмнөх жилээс эхлээд саналаа өгөх өдөр хүртэл карьераа дээш шидчих санаатай улстөрчид ном гаргана. Тэгэхдээ өөрийн гараар бичээд сууна ч гэж үгүй. Хэн нэгнээр өөрийгөө тултал магтуулж бичээд нүүр, хуудасных нь тоо багадаж, нимгэдээд байвал хавийн газар өгсөн ярилцлага, мэдээгээ авч “чихээд” ном болгоод гаргачихна. Ингээд улстөрчид аль өнгө зүс сайтай, хатуу хавтас, зузаан хуудастайгаар нь нэгэнтэйгээ өрсөлддөг явдал улиг болсон. Сүүлдээ ном бичиж, бичүүлж гаргаагүй МАН-ын гишүүн ч үгүй боллоо.

МАН-ынхны уянгалж, “ухаарсан” номнуудыг жагсаагаад байвал дундрахгүй. “Төрийн хүн”, “Эгэл бор жолоочийн хүү”, “Энгүй сайхан ээжийн охин”, бүр “Би эх орноосоо урваагүй” гээд үргэлжилнэ. Харин ойрын хэдэн жилдээ сонгуулийн сураг хол байсан болоод ч тэр үү ажиггүй байсан улстөрчдийн ном “үйлдвэрлэдэг” ажил дахин эхэлж, эхнээсээ олны нүдэнд өртөөд эхэллээ. Уг үзүүрээс нь харвал, улстөрчдийн ном “үйлдвэрлэх” өрсөлдөөнд угаас эрх баригч МАН-ынхан голцуу оролцох бөгөөд улстөрчид дундаа ч хамгийн олон ном гаргасныг нь шүүвэл МАН байх. Цаашилбал, улстөрчид дундаа хамгийн олон ном гаргасан жагсаалтыг саяхан цахим сүлжээнд “Найман боть гаргасан” гэж шүүмжлүүлээд байсан БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 12 ном гаргаснаараа тэргүүлдэг гэнэ. Ингээд үзвэл, улстөрчдийн дунд ужгирсан согнууль угтаж, өөрийгөө магтуулж ном бичүүлээд түүнийгээ хэдэн мянган хувь хэвлүүлдэг “заншил”-ыг одоогийн эрх баригч МАН сэдэж, одоо ч МАН тэргүүлсээр л байх аж.
Бодлоор болдог бол борооны дараах мөөг шиг цувсан энэ олон МАН-ынхны номонд шалгуур тавих сан. “Өөрөө бичсэн байх шаардлагатай”, “Уран бүтээл, номын стандартад нийцсэн байх ёстой” гэнэ үү, юу байна хамаагүй. Их хуралд суудал горилсон нэг улстөрч ном гаргаад номын дэлгүүрт борлуулах гээд очиход нь “Таны ном шаардлага хангахгүй байна” гээд буцааж байж л ном, хэвлэлийн салбар үнэ цэнээ хадгалах байх. Өөрийгөө магтуулж, тултал нь шидүүлж, карьераа дээшлүүлэх зорилгоор хэвлүүлсэн тэр олон ном дундаас “Ганц сайныг олоод өг” гэвэл гарах эсэх нь юу л бол. Яах вэ, бүгд ижил ном байх ч боломжгүй биз. Далан чавганц уралдахад нэг нь түрүүлдгийн үлгэрээр нэгийнх нь бусдаасаа арай илүү өөрийгөө магтуулж, шидүүлснээр шалгарахыг үгүйсгэхгүй. Сүүлдээ сонгууль болгоноор уламжлал аятай цаас гарздаж, “реклам” хэвлүүлдэг МАН-ынхны номыг иргэд уншиж цагаа гарздахгүй байхаа ч мэддэг болж. Харин утга найруулга, үг үсгийн алдаагүй л бол “Ном болчихно” гэж боддог МАН-ынхан улиг болсон зангаа орхиогүй хэвээр. Одоо хэнийх нь ном гарах бол...

| ӨӨРИЙГӨӨ МАГТУУЛСАН НОМ БИЧҮҮЛЭХЭЭС ӨӨРИЙГ МЭДЭХГҮЙ АРДЫН НАМЫНХАН |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |