Хэл ам дагуулсан олон барилдаан Бөхийн өргөөнд болдог нь нууц биш. Тухайлбал, өрсөлдөгч бөхөө цохих, цохих гээд хөөх, өвдөглөх, тохойлдох үйлдлүүд гарах нь олонтой. Ёс бус үйлдэл гарсан эдгээр бөхчүүдэд хариуцлага хүлээлгээд байдаггүй. Гэтэл саяхан “Ургацын баяр – 2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны үеэр зохисгүй үйлдэл гаргасан улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хаслаа Тус барилдааны хоёрын даваанд улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнай нар барилдах үед Б.Серик унасан бөхийг нидэрч байгаа үйлдэл телевизийн дуранд өртөж, бөх сонирхогчдын эгдүүцлийг хүргэсэн. Тэгвэл Б.Серик заан уг үйлдэлдээ уучлалт хүсэн өөрийн цахим нүүр хуудсаараа дамжуулан. "Өнөөдрийн барилдааны хоёрын давааны барилдаанд үнэхээр муухай үйлдэл гаргасан байна. Зүй бус үйлдэлдээ нийт бөхөө дэмждэг ард түмнээсээ уучлалт гуйж байна. Монголын үндэсний бөхийн холбооны гаргах шийдвэрт хариуцлага хүлээх болно. А. Тодмагнай дүүгээсээ уучлалт гуйж байна. Дүүд томоос том амжилт хүсье" гэсэн билээ. Гэвч Б.Серикийн энэхүү үйлдэлд хариуцлага хүлээлгэж барилдах эрхийг нэг жилээр хассан.
Монгол Улсын арслан М.Бадарчийн цолыг хураах асуудлыг нэн тэргүүнд шийдмээр юм. Допингийн шинжилгээний хариу гарснаас хойш бараг гурван сар боллоо.
Урьд өмнө нь алдаа гарсан бөхчүүдэд ёс зүйн хариуцлага хүлээлгэж байсан билүү, Монголын үндэсний бөхийн холбоо. Эр бяраа улсын заан Б.Серикт гаргасан нь бөх сонирхогчдын дургүйг хүргээд байна. Нэг талдаа ёс зүйн алдаа гаргасан Б.Серикийн буруу хэдий ч нөгөө талдаа МҮБХ гарал угсаа, яс, үндсээр нь ялгаварлан гадуурхсан үйлдэл гаргачихлаа. Угтаа бол үүнээс өмнө допинг хэрэглэсэн нь тогтоогоод байгаа Монгол Улсын арслан М.Бадарчийн цолыг хураах асуудлыг нэн тэргүүнд шийдмээр юм. Допингийн шинжилгээний хариу гарснаас хойш бараг гурван сар боллоо. Энэ хугацаанд М.Бадарчид ямар хариуцлага хүлээлгэсэн бэ.

Тэр дундаа хамгийн том асуудлын нэг бол яах аргагүй допинг. Үүн дээр МҮБХ хамгийн чанга ажиллаж, допинг хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлагыг нь хүлээлгэж ёстой. Мөн ёс зүйн алдаа гаргасан бөхчүүдэд ч ижил тэгш хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Гэтэл ялгаварлан гадуурхсан хариуцлага хүлээгээд байгаа юм биш биз
“Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ ёс бус зүйлээр дүүрэх учиргүй” хэмээн “Гарди магнай” кинон дээр Молиго Очир хэлдэг. Гэтэл сүүлийн үед монгол бөхийн дэвжээ ёс бус үг, үйлдлүүдээр дүүрэх боллоо. Тухайлбал, бөхийн холбоо хоёр хуваагдаж, түмний хайр хүндлэлийг хүлээсэн аваргууд нударга зөрүүлж, нэгнийгээ хэл амаар доромжлон гудамжны зодоончид шиг аашилж байсан цаг саяхан. Түүнчлэн цэнхэр дэлгэцээр барилдаан үзэж суухад бөхчүүд нэгнээ нудрах, цохих, өшиглөөд авах, нүүр рүү нь цохих, дүрмийн хийгээд хүнлэг бусаар залуу бөхчүүдийг шидлэх, хөл, гар, шөрмөсийг нь санаатайгаар гэмтээх зэрэг үйлдэл энгийн зүйл мэт боллоо. Монголчууд уг нь хамгийн жудагтай, зөв төлөвшилтэй хүн үндэсний бөхөөр барилддаг гэж ярьдаг. Гэтэл энэ байдал эсрэгээрээ эргэж байна гэхэд буруудах юмгүй дүр зураг хаа сайгүй болсон нь харамсалтай. Тэр дундаа хамгийн том асуудлын нэг бол яах аргагүй допинг. Үүн дээр МҮБХ хамгийн чанга ажиллаж, допинг хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлагыг нь хүлээлгэж ёстой. Мөн ёс зүйн алдаа гаргасан бөхчүүдэд ч ижил тэгш хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Гэтэл ялгаварлан гадуурхсан хариуцлага хүлээгээд байгаа юм биш биз, МҮБХ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, “Аврагч” спорт хорооны бөх, сумын заан Э.Дашдэмбэрэл барилдааны хоёрын даваанд давсан Ховд аймгийн харьяат, залуу бөх Б.Мөнх-Эрдэнэ учраа бөхийнхөө биед халдаж, толгой руу нь цохиж байгаа дүрс бичлэг цахим сүлжээнд цацагдаж, олны дургүйцлийг дээд цэгт нь тулгаад амжиж байлаа. Үүнээс гадна, 2019 оны барилдаанд Б.Бат-Өлзий харцага цолтой байхдаа аймгийн арслан Б.Сумьяабаттай нударга зөрүүлэх дөхсөнийг бөх сонирхогчид мэдэж буй биз ээ. Мөн тухайн жилийн Сар шинийн барилдаанаар Н.Батсуурь аварга 18 настай залуутай учраа таарсан. Тус барилдаанд Н.Батсуурь залууг дээр өргөн хүзүүгээр нь нугалж, хүчтэй шидчихээд юу ч болоогүй мэт алхаад явчихсан. 2015 оны наадмаар Н.Батсуурь Пүрэвсайханыг цохиж элдэн, бараг л зодолдох шахаж байв. Үүнээс гадна “Чингис хаан” ОУНБ-ын үйлчилгээний ажилтныг “Жорлонгийн угаалтуур минь. Та нар нойл угаадаг биз дээ” гэхчлэн доромжилж байсан удаатай. Эдгээр үйлдлүүэд ямар хариуцлага хүлээлгэж байсан бэ. Үүнийг бөх сонирхогчид дуу нэгтэй асууж байна. Ардын хувьсгалын 80 жилийн ойн барилдааны есийн даваанд А.Сүхбат улсын арслан цолтой, Г.Өсөхбаяр заан цолтой байхдаа тунаж барилдсан. А.Сүхбат нь Г.Өсөхбаярын хөлийг авч, ард нь гарч өвдөг шороодуулж байв. Унасан заан Г.Өсөхбаяр босохдоо ардаа байсан арсланг тийрч наадмыг нанчилдаанаар өндөрлүүлж түүх бий. Мөн Улсын баяр наадмын тавын даваанд Г.Эрхэмбаяр улсын арслан цолтой байхдаа заан Б.Соронзонболдыг цолныхоо эрэмбээр амлан авсан. Барилдах үед Б.Соронзонболд Г.Эрхэмбаярын нүүр рүү цохиж, зодох гэж дайрч байв. Энэ мэт дурдаад байвал олон жишээ бий.
| МҮБХ Б.СЕРИКТ БЯРАА ГАРГАХ ЯАХ ВЭ, М.БАДАРЧИЙН ЦОЛЫГ ХУРААХ ЮУ БОЛСОН БЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |