Монголчууд ОХУ-ыг хэдэн үеэрээ аргадаж энэ хүрч байна. Бүтээн байгуулалт, үйлдвэрийн ажил сэдсэн ч, өөр гаднын оронтой хамтран ажиллахаар болсон ч хойд хөршөө чадах ядахаараа аргадаж, үе үеийн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд мөн ч олон удаа ОХУ-ыг зорьсон доо. Хэдэн үе дамжин бараг 100-аад жил аргадаж, ая тавыг нь хардаг ч арга нь олдохгүй юм даа, ОХУ.
Манай орон, нийслэлийн асуудал түлш, цахилгаан хоёроор дутахгүй олон. Гэтэл дэлхий дээрх хамгийн үнэтэй шатахууныг ашигладаг атлаа хэд хоног шатахуунгүй, шараа асаачихаад ШТС-ын гадна шоргоолж шиг цувж, оочерлож суух юм. Дотоодынхоо битгий хэл гаднынхны ч анхаарлыг татсан бишгүй олон нефтийн судал дээр амьдардаг хэрнээ шатахуун царайчилж, түлшний хомстолоос айж, шатахуун түгээгүүр бараадаад түгжирч зогссоныг монголчуудаас өөр хүн сонсвол гайхах биз. 200 сая гаруй тонн нефтийн нөөцтэй, жилд хэдэн тонноор олборлодог хэдий ч хамагхыг нь хойд хөрш рүүгээ зөөчихөөд эргүүлээд дэлхийн хамгийн үнэтэй шатахуун “болгоод” буцаагаад худалдаж авдаг.
.png)
Монгол Улс нэг сарын хугацаанд 38-40 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг. Нэг сард хэрэглэх тухайн хэмжээний автобензины 95 хувийг ОХУ, таван хувийг нь БНХАУ-аас импортолдог. Гэтэл хойд хөрш дураа хүрсэн үедээ “крант”-аа хаачихад л Монгол бараг дусал ч шатахуунгүй болж, уул уурхай, эдийн засаг тэр чигтээ зогсчих гэдэг. Ингээд ч зогсохгүй олон улсад шатахуун дундаж үнэ навс унаж, шалдаа бууж байхад ч манайх л дэлхийн хамгийн үнэтэй шатахуунаа худалдан авсаар л байдаг. Хамаг олборлосон нефтиэ хойд хөрш рүүгээ нийлүүлж, хариуд нь хамгийн үнэтэй шатахуун худалдан авдаг ч “Орос ах нар хэзээ крантаа хаах бол” гэсэн айдас хүн бүрд. Оросууд “крант”-аа хаачихвал л улсаараа тэг зогсчих гээд Оросыг аргадна.

Уг нь Монгол Улс нефтийн үйлдвэр байгуулж, ажиллуулж ч байсан нефт, шатахууны асуудал дээр өөр орныг царайчлахгүй байж ч болох байсан түүхтэй. Гэсэн ч туршлага болгож барьсан нефтийн үйлдвэр маань 20 жил болоогүй дэлбэрчихсэн. Монголын хамгийн анхны Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр 1950 онд ашиглалтад орж байв. Гэтэл 19 жилийнхээ ойн босгон дээр үйлдвэр тэр аяараа дэлбэрч, олон ч хүний амь эрсэдсэн. Тухайн үедээ “Газрын тосны эх орон” гэгдэж байсан Зүүнбаян түүнээс хойш хэсэг хугацаанд хүн амьдрах аргагүй болж, хэдэн жилийн дараагаас нь цэргийн ангид түшиглэсэн аймгийн төвийн нэг баг болоод өнгөрсөн. Түүнээс хойш 50 гаруй жил өнгөрч байгаа ч бид одоог хүртэл шатахуунаа дотооддоо хангачихаар нефть боловсруулах үйлдвэрээ барьж чадаагүй л...
Хойд хөрш “крант”-аа хааж хэд хоног сандаргаад зогсохгүй өнгөрсөн долоо хоногт “пускатель”-аа буулгах гэж айлгаж байна. Дотоодын цахилгаан станцуудад нь гарсан гэмтэл, шинэчлэлийн ажилтай холбоотойгоор Монгол Улсад нийлүүлэлдэг 345 МВт эрчим хүчээ 150 МВт хүртэл бууруулж, тодорхойгүй хугацаагаар эрчим хүчний нийлүүлэлтээ хязгаарлахаа мэдэгдсэн. Золоор, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэлтсийн дарга эрчим хүчний хязгаарлалтаа ойрын үед авахгүй байх тухай мэдэгдсэн ч ОХУ эл үйлдэл Монголыг эрчим хүчээрээ тусгаар тогтнож чадаагүйг харуулсан явдал болоод өнгөрлөө.

Үнэндээ монголчууд өнөөг хүртэл ОХУ-ын Монголд байхдаа барьж өгсөн хэдэн ДЦС-аас гадна өөрийн гэсэн эрчим хүчний эх үүсвэрээ бий болгож чадаагүй. Энэ талаар ч ОХУ Монголыг “судсыг” барьчихсан. Ердөө хоёрхон жилийн өмнө ОХУ-аас нэгэн жижиг цахилгаан станцдаа урсгал засвар хийнэ гэж мэдэгдээд баруун аймгуудад цахилгааныг тэр чигт нь таслачихаж байв. Энэ намар ч Оросын талаас ямар нэгэн мэдэгдэл хийлгүйгээр Монгол руу нийлүүлдэг цахилгаанаа хэсэг хугацаанд зогсоосон талаар холбогдох байгууллагынхан мэдээлж байлаа.

Монгол эрчим хүчний эх үүсвэрээ бий болгож, дотооддоо эрчим хүч хангах боломж бий. Олон жилийн турш яригдсан Эгийн голын УЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС-аас эхлээд дотооддоо бүтээн байгуулалт хийж, эрчим хүчээр хангах боломж байна. Гэсэн ч дээр дурдсаны адил бүтээн байгуулалт хийх болсон ч, эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэх болсон ч дахиад л ОХУ-ын аргадах хэрэг гардаг. Арга бараад улсын хэмжээнд өндөр хүчдэл, цахилгааны тоног, төхөөрөмжийн шинэчлэл, өргөтгөлийн ажил хийе гэсэн ч Монголд байх дийлэнх тоног, төхөөрөмжийн ЗХУ-ын үед барьж өгсөн хуучны орос төхөөрөмж. Тэгээд шинэчлэл ч биш, байх ч биш “хана”-тай нүүр тулаад зогсчихдог. Энэ мэт түүхээс эхлээд монголчууд хэдэн үеэрээ дамжин ямар нэгэн ажил хэрэг хийж, гадаад руу явах болсон ч ОХУ-ын аргадаж, бүр ятгаж ирэв. Гэсэн ч арга нь олддоггүй, цаг ямагт л Монгол “төмөр нүүр”-ээ үзүүлж байна даа, ОХУ.
| АРГАДААД АРГАДААД АРГА НЬ ОЛДОХГҮЙ ОХУ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |