Ирэх оны төсвийг алх цохиж батлахтай зэрэгцээд УИХ-ын гишүүд том жийп хөлөглөн тойрог руугаа гараад явчихлаа. Ирэх жилийн сонгуульд горилогчид нь бүүр илүү идэвхтэй байх юм.
Хэдэн малаа “Хэрхэн яаж онд мэнд оруулах вэ” гээд толгой гашилгаж суугаа малчдыг хурал цуглаанд дуудаж, сумын бүжгэнд уриалж явна тэд. Сайндаа ч биш тэд цас зудтай хүнд цаг үед “Танай суманд ийм ч соёлын төв, тийм ч зам тавина” гэж ирэх сонгуулийн “пи-ар”-аа хийх гээд улайрчихсан явна. Тэр байтугай сумдын сурагчдын спортын арга хэмжээг хүртэл ивээн тэтгэж, медаль, тэмдэг гаруудуулахаа холгүй явна. “Нийтийн бүжиг зохион байгуулж, сугалаа сугалуулна” гэж уриалаад нийтийн дуучдыг дагуулчихсан “суртчилгаагаа” хийж явах нь наад захын ажил болсон нь нууц биш юм.
.jpg)
Үндсэндээ төсөв батлахтай зэрэгцээд Төрийн ордон эзгүүрч, тойргоо услагчдын арми хөдөөг зориод завгүй байна. Сонгууль дөхөхтэй зэрэгцээд гишүүд бидон сав, шанага, данх тарааж, мотоцикль, гар утасны сугалаа явуулах ажил эрчимждэг. Уг нь цаг үе хүндэрч, цас зуд нүүрлэх эрсдэлтэй энэ цаг үед малчдад боодол өвс, багахан тэжээл өгчихвөл илүү дэмтэй байх сан.
Өнгөрсөн зун ихэнх нутгаар зуншлага тааруу болж, хаа сайгүй зутруухан өвөлтэй золгох нь малчид. Ес ч эхлээгүй цаг үед хамар хатгах өвсгүй, хаяаны багахан өвс нь цасанд даруулчихсан амаргүй л байна даа. Ийм л үед бариагүй байшин, тавиагүй зам, урлагийн тоглолт, мотоциклийн сугалаанаас илүү өвс тэжээл хэрэгтэй байна. Ядаж цаг хатуурахтай зэрэгцээд өвс тэжээлийн үнэ тэнгэрт хадаж, чадал нь хүрч авч чадах малчин ховор боллоо.
Адаглаад цаг хүйтэрхээс өмнө хэдэн малаа амьд мэнд дээр нь зах зээлд оруулъя гэсэн ч мал, махны үнэ унаж, арьс шир түүхий эд нь үнэгүйдсэн гээд малчдын амьдрал хэцүүхэн байгаа нь илт. Арьс ширээ ачаад ирсэн ч ачааны хөлсөө дарж чадахгүй учир бууцан дээрээ хаяхаас аргагүй болтлоо үнэгүйдэж байна.
Өнгөрсөн жил нэг ч шинэ хөрөнгө оруулалт тусгаагүй тул гишүүд тойрог руу очих нь битгий хэл хамраа ч цухайлгахгүй байсаар Үндсэн хуулийн ухуулга хийхээр аргагүйн эрхэнд уулзалт хийж, учирлаж гуйгаад, шалдаа буугаад ирсэн. Харин энэ жил гишүүн тус буүр төсвийг батлуулахаар гурван тэрбум төгрөг тойрог дээрээ тусгуулж аваад төсвөө батлав уу, үгүй юү хөдөөг зорьсон нь нууц биш. Энэ ердөө эхлэл нь энэ намрын чуулган ирц нь хүрэхтэй үгүйтэй хуралдах нь дээрх дүр зургаас тодорхой байна.

Өөрөөр хэлбэл өөрсдийнхөө оруулсан хуулийн төслүүдийг батлуулахаас бусад дээр нь гишүүд төдийлөн ач холбогдол өгөхгүй л болов уу. Тэдэнд хууль батлаж, цагаа үрэхээс илүүтэй малчдыг эргүүлж, тойргоо тордох нь юу юунаас илүү чухал байгаа. Тиймдээ ч ирэх хавраас хөдөөг зорих улстөрчдийн цуваа тасрахгүй нь. Нэгэнт л одоогийн парламентаас сайн сайхан зүйл хүлээгээд нэмэргүй болсон. Төсвийн мөнгийг түнтийтэл нь “цүнхэлчихээд” түрийвчнээсээ гаргаж байгаа аятай аяглаж яваа төрийн түшээд нарт дүнг нь тавьж, адаглаад тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлдэг баймаар байна.
Энэ мэтээр Ардын намынхан ард түмний амьдрал ахуйг дээшлүүлэх чиглэлээр огт ажиллацгаахгүй, ам ч ангайхгүй мөртөө Үндсэн хуулийг өөрчлөх замаар үлэмж эрх мэдэлд хүрэх өөрсдийн ашиг сонирхлоо биелүүлэхийн төлөө бол тойрог болгон руугаа тарцгаадаг ажээ.
Ам ташсан хэрээ 13 эргэнэ гэгчээр харин ч дахин сонгогдох эрхээ өвөртлөх гээд хөлөө цуцтал гүйж, гэрт нь орж аяга тавгийг нь угааж өгөхөөс л наагуур юм болж байна даа. Үндсэндээ улс төрийг зохиомлоор идэвхжүүлж, уриа лоозонгоор бөмбөгддөг тархи угаалтын үе эрин үе эхэлж байгаа энэ. Сонгууль ойртсоныг илтгэх хамгийн чухал үе шат өрнөж байгаа гэх юм уу даа.
| МАЛЧДАД МОТОЦИКЛЬ, ДАНХ БИШ ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭ, УИХ-ЫН ГИШҮҮД ЭЭ |
|
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |