Ерөнхий сайд ууртай байна. Төрийн ордны баруун жигүүрт даваа гарагт ширүүхэн хурал болж, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гишүүдээ намаасаа хөөх дээрээ тулах хүртлээ хатуухан сануулга өгчээ.
Өөрөөр хэлбэл, “Авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй эвлэрхгүй” гэх өндөр босгонд нь намын гишүүд нь бүдэрчих гээд Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэх санал гарсан нь ийн Ерөнхий сайдын уурыг хүргэсэн гэж Саарал ордноор шуугих боллоо. МАН-ынхан хэдхэн сарын дараа дөрвөн жилийн дүнгээ тавиулах гээд их адаггүй сандарч, гишүүд нь улстөржиж байгаа нь энэ. Дээр нь сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалт эртнээс гарч, тойргийн хуваарилалт хийгдэж эхэлсэн нь ийн гишүүдийг ч, Ерөнхий сайдыг ч хөдөлгөөнд оруулав. Ирэх сонгуулиар гишүүдийн тоо нэмэгдэх ч, одоогийн Их хурлаас жагсаалтаас гарах гишүүн олон байна. Тиймээс ч тойроггүй үлдэх дээрээ тулсан гишүүд үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр Эрүүгийн хуулийн зүйл заалт дээр ийн ач холбогдол өгч хаяагаа манацгааж эхэлцгээсэн бололтой.
.jpg)
Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдэд өршөөл үзүүлж, магадлангаар суллагдахгүй гэх заалт орсон нь ийн Их хурлын гишүүдийг, гишүүдийн цаадах томчуудыг айлгаж байгаа гэх нь ч бий. Өнгөрсөн хугацаанд улс төрийн гэмт хэрэгнүүд хуулийн цоорхой ашиглаж, ялаас мултарсан олон тохиолдол манайд гарсан. Улс төрийн өндөр алба хашиж байсан мөн ч олон хүн магадлангаар, өршөөлөөр суллагдсан даа. Тиймдээ ч иргэдийн хууль хяналтын байгууллагад итгэх итгэл буурч, авлига, албан тушаалын хэрэгтнүүд гаарсан нь нууц биш юм. Угтаа бол улсын хөгжлөөс уруу татаж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан этгээдүүдэд хуулийн өндөр хариуцлага ноогдуулдаг байх эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна.
Гэтэл Эрүүгийн хэрэгт авлига албан тушаалтны ялын бодлогыг чангадах эрх зүйн зохицуулалт дээр хориг хандаж, ийм зохицуулат хийхгүй байх сонирхол Их хурлын гишүүдэд байгаа нь илт. Тиймдээ ч Ерөнхий сайдтай түнжин хагарч, намаасаа хөөгдөх үгүй дээ тулцаагааж байх.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүлж эхэлсэн үеэсээ л “Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хэрэгтнүүдтэй хатуу хариуцлага тооцож, намаасаа хөөх хүртэл арга хэмжээ авна хэмээн мэдэгдэж байлаа”. Түүнчлэн авлига албан тушаалын хэргүүд шүүх дээр гацдаг. Монголд шудрага шүүх байхгүй болсон. Өнөөг хүртэл МАНАН, мафын хор уршиг шүүх дээр үргэлжилж байгаа хэмээсэн нь ч бий. Энэ тухай чуулганы хуралдаанаас эхлээд 21 аймгийн уулзалт, телевизийн ярилцлагад хүртэл орохдоо онцлон ярьж, цаашлаад Төрийн ордонд хүчгүйдвэл Төв талбайд ард түмэнтэйгээ гарч тэмцлээ үргэлжүүлнэ гэх үгээр хүч нэмэх болсон.
Уг нь бол Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилогдсноос хойш хугацаанд МАН-аас мөн ч олон албан тушаалтан авлигын хэргээр хууль хяналтын байгууллагад шалгуулсан даа. Ерөнхий сайд хэлсэн дээ хүрвэл МАН-д мөн ч том цэвэрлэгээ хийгдэнэ. Хөгжлийн банк, нүүрсний хулгай, Боловсролын зээлийн сангийн хулгайнаас эхлэх улс төрийн дуулиант хэргүүдээ гадна албан тушаалын хэргээр шалгуулж буй цөөнгүй гишүүн МАН-д бий. Эрх баригч намынханд аваагүй зээл, оролцоогүй сан гэж байхгүй. Жижиг, том ямар ч зээлд улс төрийн томчууд хаяа хамаарлаараа оролцсон баримтууд ч ил болсоор байгаа. Гэвч өнгөрсөн хугацаанд “давс мэт шорвог” үг хэлснээс өөрөөр хүлээлгэх гээд байгаа хариуцлагын талаар ярьсан хүн одоогоор нэг ч алга МАН-д.
Үнэхээр Ерөнхий сайдын хэлснээр авлига албан тушаалын хэрэг Монголын улс төрд үүрлэж, хуулийн цооройгоор зугтагсад олширсон бол Ерөнхий сайдын тэмцлийг ард түмэн хоёр гараа өргөөд дэмжих хэрэгтэй. Харин Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр эрүүжсэн улсыг бий болгох эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол ард түмний дунд байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийг хэт яарч судалгаа нотолгоогүй, нийгмийн олонход таалагдах байдлаар батлавал хамгийн том эрсдлийг ч дагуулж мэдэх.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр бага насны хүүхдийг хүчирхийлэх, бэлгийн мөлжлөгө хийх, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болгосон тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа 12 жил байдаг бол 30 жил болгож, хорих ялын хэмжээг 20 жил байсныг 25 жил, эсвэл бүх насаар нь болох зүйл заалтыг хуулийн төсөлд тусгаад буй. Нийгмийн сэтгэл зүйг дагасан судалгаа нотолгоогүй зүйл заалт тусгавал эргээд гэмт хэрэг нууцлагдмал байдал руу шилжих эрсдэл үүсэх вйи гэх болгоомжлол олны дунд байна.
Түүнчлэн авлига албан тушаалтнуудын ялын бодлогыг чангаруулах нь улстөрчид улстөрчдөө “намнах” том эрсдлийг дагуулж байдаг гэдгийг учир мэдэх хүмүүс тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, авлига албан тушаалын гэмт хэргээр улс төрийн хэмэгдүүлэлт байхыг үгүйсгэх гэх хардлага ч бий. Цаад агуулгаараа ирэх сонгуульд МАН олонх болж, 2028 оны хүртэл төрд засаглах улс төрийн прогноз гарчихсан гэх. Ингэснээр ойрын хэдэн жил нэг нам дангаараа төрд ноёлож, цөөн хэдэн хүний гарт төрийн эрх мэдэл төвлөрч болзошгүй гэдгийг зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Ийн Ерөнхий сайдын шударга ёсны тэмцэл нүдээ олов уу, нүхээ малтав уу гэдэг нь ард түмний дунд асуулт хэвээрээ үлдэх нь.
| ЕРӨНХИЙ САЙДЫН ШУДАРГА ЁСНЫ ТЭМЦЭЛ НҮДЭЭ ОЛОВ УУ, НҮХЭЭ МАЛТАВ УУ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |