Засгийн газрын сайд нар сонгууль дөхөхтэй зэрэгцээд цараагаа таниулж, танхимдаа талцаж суугаа сурагтай. Ирэх сонгуульд тойргоосоо жийгдэж, намынхаа “хар жагсаалтад” орох дээрээ тулчихсан хуучин гишүүд Засгийн газартаа “сөрөг хүчин”-ний үүрэг гүйцэтгэж, бодлого шийдвэрүүдийнхээ эсрэг ажиллаад эхэлсэн гэх. Үүний нэг нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун гэнэ.
Угтаа бол сайдын суудалд сууснаасаа хойш үхэр ээмэгжүүлэх төслөөс өөрийг санаачлаагүй хэмээн олны шүүмжлэлд өртөөд буй ХХААХҮ-ийн сайдын суудал ганхах дээрээ тулаад байгаа нь энэ. Уг нь бол Засгийн газар нэг бодлогоор бодлого шийдвэрээ тодорхойлж, сайд нар нь нэг шийдвэрт зангидагдаж байх хариуцлага хүлээдэг. Гэтэл Х.Болорчулуун сайд Ерөнхий сайдын гаргасан шийдвэрүүд дээр эсрэг дуугарч, Засгийн газрын бодлого шийдвэрүүдийг хэт улстөржүүлсэн гэх асуудал Л.Оюун-Эрдэнийн танхимд яригдаж хатуухан сануулга авсан аж.
УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг ХХААХҮ-ийн сайдад томлох шийдвэр гаргах үеэр түүнийг хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон бизнесийн төлөөлөл хэмээн ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн гэх шүүмжлэл дагуулж байсан. Харин тэрбээр сайд болсон даруйдаа “Миний хувьд хөдөө аж ахуйн салбарт насаараа ажилласан, УИХ-д ороод Байгаль Орчин, Хүнс Хөдөө Аж Ахуйн Байнгын Хороонд 10 гаруй жил ажилласан. Сүүлийн гурван жил Байнгын хорооны дарга хийлээ. Өмнөх сайдыг би сайн ажилласан, муу ажилласан гэж дүгнэхгүй. Ерөнхий сайд өол намайг мэргэжлийн хүн гэдэг үүднээс ХХААХҮ-ийн сайдаар томилсон байх” хэмээн мэдэгдэж байв.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ЖДҮ хөгжүүлэх сангаас зээл авсан төрийн түшээдийн цувааг УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун цагтаа тэргүүлж байлаа. Тодруулбал, тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, өөрийн хамаарал бүхий “Дорнод гурил” ХХК-аар дамжуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт буруутган хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан. Х.Болорчулуунд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, НПГ-т шилжүүлсэн байдаг. Түүний үүсгэн байгуулсан “Дорнод гурил” ХХК нь 2016 оны арваннэгдүгээр сарын 20-нд ЖДҮХС-гаас хоёр тэрбум төгрөг авсан нь тогтоогдсон байдаг. Ингэхдээ Х.Болорчулуун гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга асан А.Энхтүвшинтэй хуйвалдаж, хуурамч бичиг, баримт бүрдүүлж, зээл авсан нь тогтоогджээ. Тодруулбал, газрын дарга А.Энхтүвшин нь Хүнс, хөдөө ах ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ЖДҮХС-нд “Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багт байрлах “Дорнод гурил” ХХК нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч болохыг тодорхойлов” хэмээх хуурамч албан бичгийг явуулсан гэдэг. Өөрөөр хэлбэл, жилийн хэдэн тэрбумын орлоготой, үйлдвэрлэлтэй тус компанийг ЖДҮ хэмээн хуурамчаар тодорхойлсон юм. Мөн үүгээр ч зогсохгүй тухайн үеийн ЖДҮ-ийн Хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нь “Дорнод гурил” ХХК-ийг ЖДҮ эрхлэгчээр бүртгэж, авч байжээ.
Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болор-Эрдэнэ “Дорнод газар” ХХК-иараа 2018 оноос төрийн байгууллагуудын төсвийн хөрөнгөөр зарласан тендерүүдийг түүж эхэлжээ. Тэр төрийн 17 тендерт шалгарч, 8.0 тэрбум төгрөг “халаасалсан” бөгөөд Х.Болорчулууны удирдаж буй ХХААҮЯ-наас л гэхэд 2.8 тэрбум төгрөгийн тендер авсан баримт байна.
.jpg)
Түүнчлэн түүний төрсөн дүү Х.Болорчимэг Барилгын хөгжлийн төвд аж ахуй хариуцсан менежерээр ажилладаг. Харин түүний төрсөн хүүг О.Тэмүүлэн гэдэг бөгөөд нагац ах буюу дээр дурдсан Х.Болор-эрдэнийн “Дорнод газар” ХХК-ийн нэг хувьцаа эзэмшигч байсан. Тэгвэл О.Тэмүүлэн өдгөө хувьдаа “Саруул өргөө констракшн” ХХК-тай болсон бөгөөд тус компани 2021 онд барилга угсралтын тусгай зөвшөөрөл, 2022 оны гуравдугаар сард эрчим хүчний цахилгаан хангамжийн тусгай зөвшөөрөл авсан. Хамгийн ноцтой нь, тэр даруйдаа л төсвийн тэрбумаар тоологдсон санхүүжилттэй тендерүүдийг “түүж” эхэлсэн байна. Тус компани хоёр жил гаруйн дотор төрийн байгууллагуудын 11 тендерт ялж, 12.9 тэрбум төгрөг “халаасалжээ”. Тэр тусмаа, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны төрсөн нутаг, сонгогдсон тойрог буюу Дорнод аймагт энэ оны гуравдугаар сард зарлагдсан 9.8 тэрбум төгрөгийн тендерийг “Саруул өргөө констракшн” ХХК авсан баримтууд ч байна.

Ийн УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй баримтууд ар араасаа хөвөрнө. Харин Ерөнхий сайдынхаа дургүйг хүргэсэн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун ирэх сонгуульд тойроггүй үлдэх гээд санадарч яваа сурагтай.
| ЕРӨНХИЙ САЙДЫНХАА ДУРГҮЙГ ХҮРГЭСЭН ХХААХҮ-ИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД ТОЙРОГГҮЙ ҮЛДЭХ ҮҮ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |