Эрх баригч намд ард түмэн жинхэнэ дүнг нь тавьж эхэллээ. Сүүлийн найман жилийн хугацаанд төрийн эрхийг барьж байгаа МАН ээлжит УИХ-ын хаяанд ирж байгаа энэ үед бардам ая, шалдан гуянаас өөр юмгүй сууж байна. Угтаа бол өнгөрсөн найман жил төрийн эрхийг барихдаа ард түмэнд хийж өгөх ажил, хэлсэн, амласан нь олон байв ч дүнгээрээ тавиулах цаг нь ирэхээр юу юу ч үгүй хоосон сууж байгаа нь энэ. Тэгвэл эрх баригч намд сүүлийн найман жил төр гарч, төрийн эрх барихдаа ард түмэнд хийж өгөхөөр амлаж, ам бардаж гарч байсан ч эцэст нь гай ч үгүй, гавьяа ч үгүй ирэх сонгуультай золгуулж байгаа хоосон амлалтуудыг нь эргэн сануулъя.
(1).png)
У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаал хашиж байхдаа Монголд газрын тос боловсруулах үйлдвэр барих ажил эхлүүлсэн. Тус ажлыг 2017 онд эхлүүлж, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” байгуулж, 70 гаруй инженер, техникийн ажилтантай, нийт ажилтны 50 гаруй хувь гаднын оронд боловсрол эзэмшсэн, мэргэжлийн хүмүүсийг гаргаж, ажиллуулж байв. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа ч түүний Засгийн газрын гишүүд ч Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулагдах газрын тос боловсруулах үйлдвэрийн хэд хэдэн удаа очиж, танилцсан, ам сайтай байсан үе олон. У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн ажил үндсэн технологийн 12 байгууламж, дагалдах байгууламж, дагалдах байгууламж, дэд бүтэц, үйлдвэр хотхон зэргээс бүрдэх төслийн ажил идэвхтэй явагдаж, бүтээн байгуулалт эхэлсэн байв. Тийм ч учраас У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувиар тус газарт очиж ажиллахдаа “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” 2023 онд ашиглалтад орж, жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулахыг мэдэгдэж байлаа. 22 жил гацаанд байсан газрын тос боловсруулах үйлдвэр шаваа тавьсанаас хойш хоёр жилийн дотор “биежсэн” ч одоо Засгийн газрын үед бүтээн байгуулалт нь зогсож, энэ жил ашиглалтад орох хуваартай байсан ч хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй хэвээр байна.
.png)
"Утаа арилгана" гэсэн МАН-ынхны жүжиг 2010 оноос эхлэлтэй гэж болно. Тухайн үеийн Засгийн газар, Мянганы сорилтын сангийн "Цэвэр агаар" төсөлтэй хамтарч, "Утаа гаргадаггүй" гэх зуухыг сурталчилж, гэр хорооллын айлд аваачаад туршиж сүр болж байв. Дээр хэлсэнчлэн үнэхээр л анхных нь туршилт сайн болдог. Утаа гардаггүй. Утаа гарахгүй байгааг нь харахаар иргэд нааштай хандаж, санал болгосныг нь хүлээж авдаг. Түүнээс хойш эрчим хэмнэлттэй, бүрэн шаталттай буюу утаа гаргадаггүй зуух нийслэл бүү хэл орон даяар тархаж, айл өрх болгон "утаа гаргадаггүй" зуухтай болсон. Гэсэн ч утаа гаргадаггүй зуух нь "ид шид"-ээ үзүүлэлгүй Улаанбаатарын утаа арилах нь "үлгэр" болох нь тэр. Ингээд утаа гаргадаггүй зуухаар Улаанбаатарын утааг арилгах МАН-ын төлөвлөгөө үндсэндээ нурахад дахин нэг "заль" бодож олсон нь өнөөгийн иргэдийн өргөнөөр хэрэглэж байгаа сайжруулсан шахмал түлш.
.jpg)
2018 онд "Сайжруулсан түлш" төслийг хэрэгжүүлж, нийслэлийн төвийн дүүргүүдээс эхлээд түүхий нүүрс түлэхийг хориглосон тогтоол гаргаж, ард түмэнд сайжруулсан шахмал түлшээ "шахаж" байв. Тухайн үедээ л сайжруулсан шахмал түлшнийхээ дээжээс БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улс руу илгээчихсэн. Гаднын том том лабораториудаар шинжлүүлчихсэн байлаа. Тэгээд өнгөрсөн баасан гарагт болсон шиг түүхий нүүрсийг сайжруулсан шахмал түлштэйгээ харьцуулж, түлж үзүүлээд "Ингээд утааг арилгаж, утаанаас сална" гээд МАН-ынхан их л додигор сууцгааж байсныг мартаагүй хүн олон. Гэтэл хэрэглээнд нэвтрүүлээд тав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байгаа сайжруулсан шахмал түлшээ нь мөн л стандартын шаардлага хангахгүй, утаа их гаргадаг дээрээ тулаад МАН-аас коксжсон нүүрс хэрэглээнд нэвтрүүлнэ гээд сууж байгаа.

У.Хүрэлсүх Засгийн газрын үед Үндэсний урлагийн их театрыг барих асуудлыг судлах Ажлыг хэсэг гаргаж, байгуулах захирамж ч гаргаж байв. Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд асан Б.Мөнхбаатар, Соёлын сайд асан С.Чулуун нар ахалж, зураг төслийн ажилтай танилцсан байдаг. Зөвхөн Үндэсний урлагийн их театр барихаар төлөвлөж, 160 гаруй айлын газрыг чөлөөлсөн. Гэсэн ч орчин үеийн шаардлагад нийцсэн, шинэ техник, технологиор хангагдсан, үндэсний онцлог бүхий интерьер шийдэлтэй, урлаг, уран сайхны цогцолбор арга хэмжээ зохион байгуулах нөхцөл хангагдсан Үндэсний урлагийн их театрын бүтээн байгуулалт одоог хүртэл сураггүй.
.jpg)
Нийслэл хотын иргэдийн амьдрах ахуй нөхцөлийг эрүүл, цэвэр болгох асуудалд МАН-аас ариутгал, шинэчлэлийн ажил хийхээр том амлацгаасан байдаг. Бүр прокурорын байгууллагаас муу дүн тавиад байсан Төв цэвэрлэх байгууламжид тухайн үеийнх нь Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээ очиж, Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баделханаар ахлуулж, Засгийн газар нь БНХАУ-ын “Экзим” банкнаас 300 сая ам.долларын зээл авч, бүтээн байгуулахаар яригдаж байв. Тэгвэл өдгөө бараг л “байгуулагдчихсан” Төв цэвэрлэх байгууламжийн сураг тасарчээ...
.png)
| МАН-ЫН ХИЙЖ ЧАДААГҮЙ АЖЛУУД БУЮУ ХООСОН АМЛАЛТУУД |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |