Хотын даргын үе үеийн үлгэрийн амлалтуудыг Х.Нямбаатар үргэлжүүлэх нь. Ажлаа аваад сар ч болоогүй тэрбээр эхнээсээ амьдралаас хол тасархай зүйлс ярьж, олныг бухимдуулаад эхэлсэн. Ингэхдээ Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгоно. Хотын төвийн энэ хэсэгт иргэд машинтай орж ирих болгондоо 27500 төгрөг төлнө гэх төлөвлөгөө гаргаад түүнийгээ хуулийн төсөл болгоод УИХ-д өргөн мэдүүлчихсэн. Тэр ч бүү хэл шинээр машин худалдаж авбал хуучин машинаа хөдөө рүү шахах “даалгавар” хэрэгжүүлнэ гэх асуудлыг ч тэр хөндөөд амжсан.
Харин түүний араас ирэх жилээс метро барих төслийг эхлүүлж, түгжрэлийг бууруулна гээд том ам гарчихлаа. Гэтэл бодит байдал дээрээ хилийн цаанаас хэдэн автобус худалдаад оруулж ирж чадахгүй хуучин автобус оруулж ирчихээд түүнийгээ будчихдаг энэ цаг үед метротой болно гэдэг мөрөөдөл шиг сонсогдож байна даа, нийслэлчүүдэд.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хамгийн зоригтой бөгөөд оновчтой шийдэл бол метротой болох. Үе, үеийн хотын дарга нар метроны асуудал, масс тээврийн хэрэгсэл баръя, тавъя гэдэг мөрөөдөлтэй байсан боловч ТЭЗҮ болон санхүү, улс төрийн дарамт шахалтаас болж нуран унаж байсан. Тэгвэл бид нар ирэх жил Улаанбаатар хотод гурван шугам бүхий метро барих том зорилт дэвшүүлж байна.
Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-ын Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын үеэр Хятадын төрийн өмчит метро барьдаг компаниудтай Нийслэл Улаанбаатар хот хамтран ажиллах боломж нөхцлийг ойрын үед танилцуулж, судлах яриа хэлэлцээ амжилттай болсон. Цаашид Улаанбаатар хотын өмчлөлд байгаа уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар метро, тойрог хурдны зам зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байна” хэмээн нийслэлийн 384 жилийн ойн баярын өдөр мэдэгдсэн.
Хотын шинэ мээр Х.Нямбаатар хотын дарга нарын уламжлалыг эвдсэнгүй. Ямартай ч бас нэг том ам гарсан нь энэ. Уг нь хотын дарга нар амлалтаа биелүүлээд ажлаа хүлээлгэж өгдөг бол өдийд бид метро битгий хэл, дүүжин тээврээр зорчиж, усан зам хүртэл татчих байв. Харамсалтай нь амласан ажлаа ажил хэрэг болгоогүйн гороор иргэд автомашинтай хотын төв рүү орсныхоо төлөө хоногийн хоолны мөнгөө хураалгах дээрээ тулчихсан байна.
Гэвч нүхэн гарцаа олигтойхон барьж чадахгүй байгаа улс бүхэл бүтэн метро барина гэдэгт итгэхгүй байна, ард түмэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны наймдугаар сард Яармагийн замд түгжрэлийн бууруулах зорилгоор нүхэн гарц барих ажлыг эхлүүлж, ердөө ганцхан сарын дотор уг ажлыг дуусгана хэмээн тухай үеийн хотын удирдлагууд мэдэгдэж байв.

Гэтэл нүхэн гарцыг барих ажил бүтэн жил үргэлжилж, саяхнаас ашиглалтад орсон. 37 метр бүхий нүхэн гарцыг бүтэн жилийн дараа ашиглалтад оруулсан ч энэ хугацаанд иргэдийг бухимдуулсан олон асуудал ар араасаа хөвөрсөн. Ердөө нүхэн гарц байгуулахын тулд жил тойрч, хүлээлтэд хүрсэн бүтээн байгуулалт хийж чадаагүй гэх шүүмжлэлийг дагуулаад амжсан. Өөрөөр хэлбэл, нүхэн гарц байгуулах ажлыг дуусаагүй байхад дулааны шугам задарч нүхэн гарц үерийн усанд автаж, хотын иргэдийн дунд багагүй хүндрэл учруулсан удаатай.
Түүнчлэн нүхэн гарцыг барих явцад 13 настай хүүхэд нүх рүү унаж бэртсэн харамсалтай хэрэг ч гарч байлаа. Мөн нүхэн гарцыг барих ажил удаарширсны улмаас гарцан дээр нэг хүүхэд дайруулж амиа алдсан хэрэг ч тухайн үед гарсан. Ийн Яармагийн нүхэн гарцаа олигтой хийж чадахгүй байж метро барина гэхээр олны санаанд нэг л буухгүй байна. Тэр байтугай 2013 онд нийслэлийн Засаг даргаар Э.Бат-Үүл ажиллаж байхдаа метротой болно хэмээн метроны буудлуудын шаваа хүртэл тавьж, "Улаанбаатар метро” төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ- ын дарга, Ерөнхий сайдад өргөн барьж байлаа.
.jpg)
Тухайн үед Э.Бат-Үүл “Улаанбаатарт 17.7 км урт замтай метро байгуулахад 1.5 тэрбум ам.доллар шаардлагатай. Үүнээс 600 саяыг Японы Засгийн газар 40 жилийн хугацаатай, жилийн нэг хувийн хүүтэй санхүүжүүлэхээр тохиролцсон. Мөн хувийн хэвшлээс 200 саяыг, үлдсэнийг нь Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр босгох бүрэн боломжтой. Ойролцоогоор 150 мянган ажлын байр шинээр нэмэгдэнэ. Хотын төсвийн орлого 30 хувиар өснө. Төлөвлөгөөний дагуу 2020 он гэхэд нийслэлчүүд метрогоор зорчиж эхэлнэ” хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл 2016 онд МАН сонгуульд ялалт байгуулж метро барих ажлыг тэр чигт нь цуцалсан тул өнөөдөр нийслэлчүүд нийтийн тээвэртээ ч багтахгүй нохой явган гахай нүцгэнээс өөрцгүй болоод байна.
Хэдийгээр хотын дарга Х.Нямбаатар УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүйгээр хотын ажлаа хийнэ гэж байгаа ч жил хүрэхгүй хугацааны дараа түүний хотын дарга байх уу, үгүй юү гэх асуудал сөхөгдөж эхэлнэ. Тиймээс хотын даргын “Метротой болно” гэх амлалт нийслэлчүүдэд өгдөг үе үеийн хотын дарга нарын мөрөөдлийн амлалтын нэг болж ч мэдэх нь.
| ЯАРМАГИЙН НҮХЭН ГАРЦАА ОЛИГТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ МЕТРО БАРИХ ЧИНЬ МӨРӨӨДӨЛ ЮМ БИШ ҮҮ, Х.НЯМБААТАР ДАРГА АА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |