Өмнө нь Ардын намынхан хэчнээн хэрүүл, зодоонтой байсан ч түүнийгээ гадагш нь гаргахгүй, асуудлыг хүндрүүлэлгүй дарж чаддаг хэмээн өөрсдийгөө дөвийлгөж, Ардчилсан намынхныг тохуурхдаг байлаа. "Олон хавар нэгэндээ" гэж өнөөдөр Ардын намынхны эрх мэдлийн төлөөх зодоон “хайрцаг”-наасаа хальж, багтаж, шингэх аргагүй болчихоод хаа сайгүй хальж, асгарч эхэлж байна. Жишээ нь дотоод, гадаадын хэвлэлүүдэд төлбөртэй мэдээ тавиулах гэх мэт.
Сөрөг хүчингүй ганцхан нам олон жил үнэмлэхүй олонхоороо засагласны хар гайгаар эрх баригчид эрх мэдлийн төлөө их адаггүй зүтгэж, тэр чинээгээрээ Монгол Улс хоморгонд нь өртөх хүртлээ хол явчихлаа. Түүнийг хамгийн тод жишээ нь, ирэх өвөл нийслэлчүүд ямар ч сонголтгүйгээр хугацаа нь дууссан, хөлдүү автобусандаа дахиад л зорчих нь.
МАН-ын одоогийн “гал тогоо”-г баригчид хэн нь илүү хүчтэйгээ үзэх гэж хэрэндээ л толхилцож байна. Саяхнаас энэ байдал улам хурцдаж, нэг нэг рүүгээ том “чулуу” нүүлгэж эхэллээ. МАН-ынхны хамгийн эмзэг сэдэв нүүрсний хулгайч болох. Өөрөөр хэлбэл, тэд урьд нь ЖДҮ болон бусад асуудалд оролцож байсан нь ямар ч хамаагүй. Одоо л нүүрсний хулгайч гэдэг нэр зүүх вий гэдгээс үхтэлээ айж байгаа. Үүн дээр нь дөрөөлж, нэгнээ нүүрсний хулгайч гэдгийг нь ард түмэнд итгүүлэх тактик ч өрнөж байгаа нь илт байна.
.jpg)
Д.АМАРБАЯСГАЛАНГ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ ГЭСНИЙ ХАРИУД НОГООН АВТОБУСНЫ АСУУДАЛ СӨХӨГДСӨН ҮҮ
Өөрөөр хэлбэл, саяхан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайч хэмээх нийтлэл гаднын сайтад нийтлэгдсэн. Үндсэндээ түүнийг ХБНГУ руу хэсэг гишүүдийн хамт яваад ирэх зуурт ийм мэдээлэл цацагдсан. Тодруулбал, Yahoo Finance, News Direct гэх сайтад түүнийг “Админерал” компаниар дамжуулан нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон хэмээн нийтэлсэн. Ингэхдээ “Д.Амарбаясгалан Тавантолгойгоос 47 мянган тонн нүүрсийг “Админерал” компаниар дамжуулж, ашиг хонжоо олсон гэгдэж буй. Энэ хэргийг шалгах явц үргэлжилж байгаа. Тус мөрдөн байцаах явцад Амарбаясгалан эрх мэдлээ ашиглан хөндлөнгөөс оролцох гэж оролдож байна” гэх агуулгыг гаргасан. Энэ асуудал түүнийг эзгүй хооронд сөхөгдсөн нь нам дотроосоо ийм мэдээлэл гаргасан байх магадлалтай гэх хардлага дагуулж байгаа юм. Харин энэ асуудлыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан эрс эсэргүүцэж, өөрийн цахим хаягаараа мэдэгдэл гаргаж, саяхан болсон Засгийн газрын хуралдааны үеэр ч хатуухан сануулга өгч харагдсан. Тэрбээр “Намайг нүүрсний компанитай холбож их ярьж, бичиж байна. Алгын чинээ цаасан дээр ч баримт байхгүй байхад удаа дараа гүтгэж байгаа тул би нэг зүйл хэлье. Та нар битгий горьд. Би та нарын хүссэн шиг нүүрсчин болохгүй” хэмээн мэдэгдээд буй.
Гэтэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг ногоон автобусны дуулианыг дэгдээсэн гэх хардлага энэ өдрүүдэд эримтэй яригдаж байна. Өөрөөр хэлбэл, түүний МАН-ын нэр бүхий хүнд буцааж барьсан хариу нь өндрөө авч, Хотын сайд, Хотын дарга нарыг зэрэг суудлаасаа буухад хүргэв. Энэ мэтээр эрх баригчдын толхилцоон дундаас“но”-той асуудлууд цөөнгүй илрэх нь тодорхой байна. МАН-ын хагарал өнгөрсөн өвлөөс эхэлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ах” нараасаа өрх тусгаарлаж, өөрийн гэсэн фракц бүрдүүлснээр эхэлсэн гэх яриа ч бий. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайн асуудлаар анх “шүгэл” үлээж эхлэхдээ л намын хуучин даргатайгаа муудаж, удаа дараа сануулга авсан гэдэг.
Тэдний дараа хотын шинэ хуучин удирдлагууд хоорондоо муудаж, нэлээд маргаантай байсан. Өөрөөр хэлбэл, хотын дарга асан Д.Сумъяабазар УИХ-ын гишүүн С.Амарсайханд хандаж, “Явж явж би чиний баасыг цэвэрлэж байна. Чи хотын даргаар ажиллаж байхдаа чухам юу хийсэн юм бэ. Чиний тарьсан балаг өнөөдөр энэ хотыг муухай харагдуулж байна. Гэтэл нэг их нэр цэвэр хүн. Чиний хийсэн булхайг дэлгэж дөнгөнө” шүү хэмээн давшилж байсан удаатай. Харин хариуд нь Д.Амарсайхан “Номхон морийг ноолоход амар гэдэг шиг над руу дайрч байна. Намайг гүтгэсэн хүмүүсийг хуулийн байгууллагад өгсөн. Ажлаа хийж чадахгүй, ам, ажил нь зөрж байгаа Хотын Тамгын газар, хотын удирдлагуудтай наад асуудлаа яр” хэмээж байлаа.

Мэдээж энэ маргааны ард МАН-ын томчууд байсан гэх нь ч бий. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Д.Сумъяабазарын ард, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан С.Амарсайханы ард байсан. Харин одоо МАН-ынхан нийслэлийн МАН-ын төлөөх өрсөлдөөнд хүч сорьцгоож эхэллээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан одоогийн хотын мээр Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарын хооронд өрнөж эхэлж байгаа бололтой.
Хэдийгээр хотын дарга асан Д.Сумъяабазар "Нийслэлийн МАН-ыг хэнд ч өгөхгүй" хэмээн мэдэгдээд байгаа ч Х.Нямбаатар Д.Сумъяабазар нар хэзээний найзууд. Нэг тойргийн хамтрагчид. Тиймдээ ч Ерөнхий сайдын нийслэлийн МАН-ыг сахиулах бодлого төвөггүй биелэхээр харагдаж байгаа ч ЗГХЭГ-ын даргад Нийслэлийн МАН-ыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тийм амархан өгөгхгүй бөайх хүсэл бий. Учир нь Д.Амарбаясгалангийн ард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бий шүү дээ.
Эндээс харахад Ардын намын фракцын зодоон “хайрцаг”-наасаа гарч, нийслэлийн МАН-ыг авах өрсөлдөөнөөр үргэлжлэх нь тодорхой боллоо.
| АРДЫН НАМЫН ФРАКЦЫН ЗОДООН “ХАЙРЦАГ”-НААСАА ГАРЧ, НИЙСЛЭЛИЙН МАН-ЫГ АВАХ ӨРСӨЛДӨӨНӨӨР ҮРГЭЛЖИЛНЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |