Өнгөрсөн даваа гарагийг хүртэл Улаанбаатар хот хоёр ч том даргатай байлаа. Гэтэл холын Солонгосоос ирсэн 318 тэрбум төгрөгийн үнэтэй ногоон автобуснуудын “но” ар араасаа илэрч, хотын хоёр дарга хөтлөлцөөд ажлаа өгөх хүсэлтээ өгчихөв. Хариуцсан даргаараа “хахаж” байсан хот нэг л өдөр буух эзэнгүй, буцах хаяггүй болсон түүх ногоон автобус орж ирсэн үеэс эхэлнэ. Тухайлбал, нийслэлийн парк шинэчлэлтэй холбоотойгоор Монгол Улс БНСУ-аас 600 ширхэг автобус оруулж ирэхээр болсон. Улмаар тус ажлын хүрээнд эхний ээлжид “Daewoo” брэндийн 100 ширхэг ногоон автобус Монголд оруулж ирээд Сүхбаатарын талбайд танилцуулсан. Гэтэл гай газар дороос гэгчээр хэдэн мянган ногооны үнэтэй ногоон автобуснууд стандартын шаардлагад нийцэхгүй болоод олонх нь хуучирч, эвдэрсэн, дахин засаж янзлаад Монголд оруулж ирсэн байж болзошгүй гэх маргаан цахим сүлжээнд өрнөсөн. Өөрөөр хэлбэл, парк шинэчлэлтэй холбоотойгоор Монголд оруулж ирэх байсан 600 автобусны ердөө 100 ширхгийг нь оруулж ирэхэд л хотын хоёр дарга хөтлөлцөөд ажлаа өгч байгаа нь энэ.
Тодруулбал, ногоон автобусны дуулианаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Засгийн газрын гишүүн, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Болж байгаа асуудалтай холбоотой улстөрчийн хувьд асуудал үүссэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Тиймээс ёс зүйн хариуцлага хүлээж, Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Миний бие Засгийн газраас тавьсан зорилтыг хэрэгжүүлэх хэрэгжүүлэх хүрээнд хүлээж байгаа үүргийнхээ хүрээнд 2023 оны нийтийн тээврийн салбар тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төсвийг ерөнхийлөн захирагчаар ажилласан нь үнэн. Би гүйцэтгэгч, нийлүүлэгч байгууллагад зохих шаардлага тавьж ажилласан. Тусгай, хариуцсан яамгүй учраас нийслэл рүү шилжүүлсэн. Надад ямар нэгэн гэмт хэргийг шинжтэй хийсэн зүйл үгүй” гэж тайлбарласан.
Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх төсвийн ерөнхийлөн захирагч нь Ж.Сүхбаатар сайд. Энэ төсвийн бүх ажил, мөнгө Ж.Сүхбаатар сайдын гарын үсгээр хөдөлнө. Харин би хөндлөнгөөс оролцоогүй. Угаасаа хуулиараа оролцож болохгүй. Төсвөөс 600 автобусны урьдчилгаа 30 хувийг төлсөн байгаа. Гэхдээ одоо зогсохоос өөр арга байхгүй. Эхний ээлжид авсан автобуснуудаа ч буцаах ёстой. Хотын иргэдэд ая тухай нөхцөл үүсгэх гэж парк шинэчлэл хийж байгаа учир иргэдийн шаардлагад нийцсэн унаа байх ёстой гэдэгтэй санал нэг байгаа. Хэрэв намайг гэм буруутай гэж тогтоовол би хариуцлага хүлээнэ. Улс төрийн хариуцлага хүлээхээс айгаад байгаа юм алга. Гэм буруутайг минь тогтоовол хариуцлага хүлээхэд бэлэн” гэж мэдэгдэл хийгээд Ерөнхий сайдад албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байгаа юм.
Өнгөцхөн харвал, ногоон автобусны “но” илэрсэн нь асуудал нь дундардаггүй нийслэлийн хоёр ч даргыг унагасан шиг харагдаж байж болох ч үнэн хэрэгтээ тийм биш. Хөтлөлцөж ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн хоёр даргын хэн хэн нь сонгуулийн ажлаа эхлүүлж ногоон автобусны дагуулсан “но”-гоос зугтаж байна гэж ойлгож ч болох юм. Хоёул ёс зүйн хариуцлага хүлээж байсан гэсэн утгатай зүйл хэлж байгаа ч буруугаа нэгэндээ нааж, өөрөөсөө зайлуулах гэж чадлаараа хичээж байгаа инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг.
Д.Сумъяабазарын араас хотын даргаар хэн томилогдох вэ гэсэн асуудал яригдаад цахим сүлжээнд бишгүй маргаан дэгдээж байх. Тухайлбал, дараагийн хотын даргад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, хотын даргын үүргийг хоёр ч удаа түр орлож байсан НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нарын хүнийг нэр дэвшүүлж, цахим сүлжээгээр нэг хөөрцөглөлөө. Хот хариуцсан хоёр даргынх нь хэн нь ч нимгэлж чадаагүй ачаатай, ачааг хэн ч үүрсэн өвлийн улирал болдгоороо болж, өвлийг дагаж ирдэг асуудлууд нэмэгдэнэ гэхээс дундрахгүй.
Өчигдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хурал болж өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ам уралдан ярьцгааж байх. Тэр ч дүүрэг, энэ ч дүүрэг өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж байгаа, хангасан гээд яриагаа дуусгаж байна. Гэсэн ч дүн өвлийн хүйт ороод ирэхээр хангагдчихсан гээд байгаа өвөлжилтийн бэлтгэл хангалтгүй дүн тавиулаад дуусдаг зүйл тогтчихсон. Хотын түгжрэлийг багасгаж гээд үндэсний хороо хүртэл байгуулчихсан ч багасах нь битгий хэл өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа замын түгжрэл хүйтний улиралд хэд дахин нэмэгдэнэ. Түүнийгээ дагаад улирлын онцлогоос шалтгаалсан халтиргаа, гулгаа үүсэж, зам тээврийн осол, бүр явган зорчигч ч халтирч бэртэж, гэмтсэн тохиолдол цөөнгүй гардаг. Цагаа тулаад түгжрэлийг нь яах вэ гээд халтиргаа, гулгаатай зам дээр давс, бодис асгаж, цэвэрлэе гэхэд давс ч үгүй сууж байх. Ердөө автозамын асуудал нь ингэж олон асуудал араасаа чирч байхад утаа, угаадасны “үлгэр”-ийг дурдаад ч дуусахгүй юм болдог. Ингээд харахаар дараагийн хотын даргыг давж чадах бүү хэл замдаа эцэх асуудлууд хүлээж байна.
Одоо бол ногоон автобусны дуулиан хотын хоёр даргын сонгуулийн сурталчилгаа болоод дууслаа даа. Дараагийн хотын даргаар хэн ч томилогдсон ялгаагүй нийслэлийн асуудлуудыг нимгэлж ч чадахгүй байсаар сонгуультай золгох нь юм байна.
| ХЭН Ч ТОМИЛОГДСОН НИЙСЛЭЛИЙН АСУУДЛУУДЫГ НИМГЭЛЖ АМЖИХГҮЙ СОНГУУЛЬТАЙ ЗОЛГОНО |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |