Монголын төр Б.Бат-Эрдэнэ аваргад өртэй юм шиг л байдгаа барьж, хүссэн албан тушаалыг нь өгч эрхлүүлсээр ирсэн. Их хуралд 19 жил тасралтгүй суусан түүнийг өнгөрсөн намар Л.Оюун-Эрдэнэ өөрийн Засгийн газартаа авч, “давхар дээл”-тэй сайдын суудалд томилон ажиллуулж буй. Өөрөөр хэлбэл, түүнийг ард түмний хайртаа бөх, цэнгэлийн манлай гэдгийг олон нийт хүлээн зөвшөөөрөх ч, сайн улстөрч байж чадаагүй гэдэгтэй олон хүн санал нийлэх биз. Тэгвэл Б.Бат-Эрдэнэ аваргыг спортын сайдаар ажиллах хугацаанд Монгол Улс дэлхийн шившиг болох дээрээ тулаад байна.
Өнгөрсөн долоо хоногт Монгол Улс 2024 оны Парисын олимпод улсынхаа далбаан дор биш Олон улсын олимпын хорооны цагаан туган дор орох эрсдэл үүсээд байгаа талаар холбогдох хүмүүс нь мэдээлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, олон улсын допингийн эсрэг байгууллага болох “ВАДА”-гийн харъяа “МОНАДА”-д допингийн эсрэг үйл ажиллагаа явуулах чиглэлээр үйл ажиллагаагаа сайжруулах чиглэлд удаа дараа сануулга өгсөн ч түүнийг нь биелүүлэхгүй, алдаагаа засаагүй гэх шалтгаанаар Монгол Улсыг цагаан тугны дор олимпод оролцуулах эрсдэл үүссэн байна.
Үндсэндээ спортын салбар өнгөрсөн хугацаанд хүчээ тарамдаж, элдэв холбоодоо улстөрчдийн “бай” болгосны гор ийн илэрч байна. Уг нь энэ мэт асуудлыг нэг мөр болгож, спортын салбарыг эзэнтэй байлгах гэж Засгийн газраас бүхэл бүтэн Үндэсний хороо байгуулж, сайдтай хүртэл болгосон атал бүтэн жил тойрчихоод байхад цэгцэндээ ч ороогүй асуудал дагуулсан хэвээр байна. Тэр байтугай спортын салбарын хэдэн холбоод нь улстөржсөөр, улстөржилт нь даамжирсаар эцэстэй хэдэн тамирчдынхаа гавъяаг Төрийн далбааныхаа дор мандуулах гавъяагүй болтлоо хол явчихжээ.
Гэтэл “дээлээ” давхралсан Б.Бат-Эрдэнэ сайд спортынхныг өөд нь татах нь битгий хэл дэлхийд шившиглэх хүртэл нь хүчийг нь тарамдуулж орхижээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улс олимпод олон улсын цагаан туган дор оролцох эрсдэл үүссэн тул надаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Олон улсын допингийн асуудал эрхлэсэн газар нь ВАДА гэдэг байгууллага байна. Монголд допингийн эсрэг асуудлыг МОНАДА гэх байгууллага хариуцан ажиллаж байна. ВАДА-гийн дүрмээрээ допингийн өдөр тутмын болон үйл ажиллагаанд нь шууд утгаараа Засгийн газар оролцох нь хориотой байдаг юм байна. Тэр утгаараа МОНАДА энэ асуудлаа өөрөө хариуцаж явсан. Харамсалтай нь, ВАДА-гийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж чадаагүй юм билээ.
Өнгөрсөн зургадугаар сард төсвийн тодотгол хийхдээ олон улсын байгууллагаас тавьж байгаа шаардлагыг хангаагүй, төлбөр мөнгөө өгөөгүй гэдэг үндсэн дээр Засгийн газар "МОНАДА"-гийн өмнөөс шийдвэр гаргаж, нэг удаа төлбөрийн төлөлтийг нь хийсэн байдаг. Нийт 800 гаруй сая төгрөгийн төлбөрийн асуудал үүссэн. Улмаар наймдугаар сард төлбөр мөнгөний асуудалтай байгаа учраас Монгол Улс цагаан тугны дор олимпод орж болзошгүй гэх сануулга ирсэн байна. Хамгийн ноцтой нь энэ мэдэгдэл Олимпын хороо болон Засгийн газарт ирдэггүй Допингийн эсрэг үндэсний хорооны дарга Ж.Хатанбаатарын ахладаг “МОНАДА”-д ирдэг юм байна. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чиглэл өгч, ажлын хэсэг байгуулж, яаралтай танилцуулах шийдвэр гаргасан. Олимпын хорооны Ерөнхийлөгчийн мэдээлж байгаагаар энэ сарын 22-нд "ВАДА"-гийн зөвлөл хуралдах бөгөөд тэр үеэр "МОНАДА" байгууллага шаардлагын хариуг хэрхэн хангасан талаар танилцуулах юм байна. Тэгэхээр бид дараа нь цаашид яах вэ гэдэг шийдвэрээ гаргана. Допингийн асуудал тулгамдаж байгаа том асуудал учир бид Засгийн газрын хэмжээнд анхаарч ажиллаж байна” хэмээн тайлбар өгсөн.
ЗГХЭГ-ын дарга тайлбар дээрээ Б.Бат-Эрдэнэ сайдыг өмөөрч, нэг удаадаа өөрөө ажлын хэсгийг нь ахлаад цагаан тугны дор олимпод оролцох эрсдлээс мултарсан гэдгийг мэдээлсэн. Гэхдээ байнга сануулга ирж, Монгол Улс “ВАДА”-гийн хараа хяналт дор орчихсон байгаа нь бодит үнэн.
Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг ёстой л хэдэн бор тамирчид нь нуруундаа үүрч өнөөдрийг хүрсэн нь нууц биш. Гэтэл Олимп, нийтийн биеийн тамир, спортын анхны сайд Б.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаа хүлээж авснаас хойш спортын салбарт чухам хийв гэдэг дүнгээ ийн тавиуллаа. Ухаандаа сэхээнд орсон спортын салбарт сэргэлт авчирч чадсангүй тэр.
Б.Бат-Эрдэнэ сайдыг МАН-ынхан улс төрд орсон цагаас нь эхэлж алган дээрээ бөмбөрүүлэх шиг л болсон доо уг. Тэрбээр 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, хууль тогтоох дээд байгууллагад тасралтгүй 19 жил сууж байна. Энэ хугацаанд хоёр ч удаа давхар дээлтэй сайдын суудалд очиж, хэд хэдэн удаа Байнгын хороодыг даргалж байлаа. Тодруулбал, 2016-2017 онд УИХ-ын гишүүн, Батлах хамгаалахын сайдаар томилогдон ажилласан бол өнгөрсөн жил Олимп, нийтийн биеийн тамир, спортын анхны сайдаар томилогдсон. Мөн Хууль зүйн байнгын хороо болон Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ажиллаж байв. Түүгээр ч зогсохгүй нүүрсний бизнестэй нөхдийн хань, хамсаатан, хамтрагчдын жагсаалтад УИХ-ын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ орж ирж байна. Тодруулбал, Б.Бат-Эрдэнэ 2010 оны дөрөвдүгээр сараас хойш Содномын Жаргалсайхантай хамтран “Атар чандгана сүү” ХХК-ийг эзэмшиж байгаа. Б.Бат-Эрдэнэ АТГ-т мэдүүлдэг ХОМ-тээ “Атар чандгана сүү” ХХК-ийн 14 хувийг эзэмшдэг гэж мэдүүлж ирсэн. Тус компани Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгонд сүүний чиглэлийн үхрийн ферм ажиллуулж, сүүгээ С.Жаргалсайхан өөрийнхөө “Витафит” ХХК-д авдаг. “Витафит” ХХК нь “Өглөө”, “Өлзий” нэрийн савлагаатай сүүг зах зээлд нийлүүлдэг.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй хамтарч 12 жил сүүний бизнес хийсэн С.Жаргалсайхан 2021 онд нүүрсний бизнест хөл тавьсан. Тодруулбал, С.Жаргалсайхан 2021 оны хоёрдугаар сарын 7-нд “Харгуйн тал транс” ХХК-ийг эзэмшигч болсон. Улмаар ганцхан сарын дараа буюу 2021 оны гуравдугаар сарын 31-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-тай нүүрс тээврийн гэрээ байгуулж, урд хөрш рүү автомашинаар нүүрс тээвэрлэж эхэлсэн байдаг.
Ийн Монголын төр Б.Бат-Эрдэнэ аварга байдгаа барьсан ч Б.Бат-Эрдэнэ аваргын балаг дууссангүй.
| СЭХЭЭНД ОРСОН СПОРТЫН САЛБАРТ СЭРГЭЛТ АВЧИРЧ ЧАДСАНГҮЙ ДЭЭ, Б.БАТ-ЭРДЭНЭ САЙД |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |