ОХУ-ын Холбооны хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володиныг өчигдөр нийслэл хотынхоо төв талбайд угтаж авсан биш улс, нийтээр нь бухимдуулсан өдөр болж өнгөрлөө. Дэлхийн орнууд, гадаад харилцаа дундаа Монголтой хамгийн ойр гэгддэг ОХУ-ын Холбоо хурлын Төрийн думын дарга В.Володин Монгол Улсад айлчлал хийж байгаатай холбоотойгоор өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Сүхбаатарын талбайд хүлээж авч, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. Гэтэл Холбооны хурлын Төрийн думын дарга В.Володин хүндэтгэл үзүүлэх нь бүү хэл доошоо харалгүй нуруу цэх зогссоор Төрийн ордон руу орсон нь “Улсаар нь доромжиллоо” хэмээн олон нийтийн бухимдлыг төрүүлж, цахим сүлжээнд дуулиан дэгдээв. Зөвхөн Монгол ч гэлтгүй Азийн орнууд, тэр дундаа ОХУ-ын хэвлэлүүд Вячеслав Володины айлчлал, хүндэтгэл үзүүлээгүйг онцолж, дипломат ёсыг үл хүндэтгэж, айлчилж байгаа орныхоо түүхийг уландаа гишгэсэн үйл явдал болж байгааг мэдээлж байна. Тэгвэл бид нэгэн үе ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины туслахаар ажиллаж, өдгөө хамгийн ойрын хүмүүсийнх нэг болсон гэгддэг Холбооны хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володин гэж хэн болохыг танилцуулъя.

ОХУ-ын Холбооны хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володиныг Монголын төрийн түшээ, улстөрчид хэд хэдэн удаа Монголд айлчлахыг урьж байжээ. Тухайлбал, Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойгоор, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Монгол Улсад төрийн айлчлал хийхэд нь хамт айлчлахыг ч урьж байсан аж. Тэгвэл өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д айлчлахдаа тус улсын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко, Төрийн думын дарга В.В.Володин нартай уулзаж, хэлэлцээ хийснээр Монгол Улсын Их хурал, ОХУ-ын Холбооны хурал хоорондын хамтын ажиллагаа комисс байгуулж, комиссын хурлыг Монгол Улсад зохион байгуулах тухай мэдэгдсэн байдаг.

Өчигдрөөс эхэлсэн айлчлалын хүрээнд ОХУ-ын Холбооны хурлын Төрийн думын дарга В.Володиныг УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаны төлөөлөгчид Сүхбаатарын талбайд хүлээн авсан. Харин хүлээн авалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, бөхийхөд Төрийн думын дарга В.Володин хүндэтгэл үзүүлэхээс татгалзаж, цэх зогсож байсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Харин цахим сүлжээнд “Айлчлал хариуцаж байгаа албаныхан нь ОХУ-ын Холбооны хурлын Төрийн думын дарга В.Володинд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхийг сайн хэлж өгсөнгүй, мэдэгдсэнгүй” хэмээж нийтийн бухимдал намдаж байтал В.Володин маршал Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, бөхийсөн нь даарин дээр давс нэмсэн явдал болов. Түүний үйлдлийг зөвхөн монголчууд гэлтгүй Азийн орнуудын томоохон хэвлэлүүд онцолж, дипломат ёсыг үл хүндэтгэсэн, тухайн орноо доромжилсон явдал болж байгааг мэдээлж байна.
Харин айлчлалын хүрээнд ОХУ-ын Холбооны хурлын Төрийн думын дарга В.Володин өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатартай хоёр орны харилцааг бэхжүүлэх асуудлаар санал солилцож, албан ёсны хэлэлцээ хийсэн. Тус хэлэлцээний үеэр Төрийн думын дарга В.Володин “ОХУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний хязгаарлалтад Монгол Улс орохгүй” гэх мэдэгдэл хийгээд байгаа юм.

ОХУ-ын Холбооны хурлын Төрийн думын дарга Вячеслав Володин 1964 онд хоёрдугаар сарын 4-нд хуучнаар ЗХУ-ын Саратов мужийн Алексеева гэх тосгонд төржээ. Тэрбээр мужийн дунд сургуулийг дүүргэснээс хойш хэсэг хугацаанд тосгоныхоо сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан аж. Улмаар 1986 онд Саратов мужийн Хөдөө аж ахуйн механикжуулалтын дээд сургуулийг инженер, 1995 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн үйлчилгээний академийг хуулийн чиглэлээр тус тус төгсөж, техникийн шинжлэх ухаан, хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

В.Володины улс төрийн карьер 1990 онд Саратов мужийн Думын гишүүнээр сонгогдсоноор эхэлсэн бөгөөд 1992 онд Саратов мужийн захиргааны даргын орлогч, 1994 онд мужийн Думын орлогч дарга, 1996 онд мужийн дэд захирагчаар томилогджээ. Улмаар 1999 онд Нэгдсэн орос намын Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульд өрсөлдөн ялалт байгуулж, 2011 он хүртэл тус албыг хашсан аж. Харин 2011 онд ОХУ-ын Холбооны хурлын Төрийн думын орлогч даргаар сонгогдож, 2016 онд Төрийн думын даргаар сонгогдсон байдаг. Ийн сонгогдож, албан тушаал ахихынхаа зэрэгцээ В.Володин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр Владимир Путин сонгогдоход тодорхой хугацаанд туслахаар ажиллаж байсан гэнэ. 2017 онд Вячеслав Володиныг ОХУ-ын Ерөнхийлөгч болж болзошгүй гэсэн цуу тус улсаар тархаж байсан ч В.Володин цуу яриаг өөрөө зогсоож байсан гэх. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины талаар “Владимир Путин байхад бидэнд ОХУ байна. Харин Владимир Путин үгүй бол ОХУ ч үгүй” гэж байжээ. Гаднын хэвлэлүүд В.Володиныг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хамгийн ойрын хүмүүсийн нэг гэдэг юм байна.
Ташрамд дурдахад, Их Британийн “The Sunday Times” сонинд ОХУ-ын Холбооны хурлын Төрийн думын дарга В.Володиныг “Монголоос гаралтай ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд” гэсэн нийтлэлдээ онцолж, монгол гаралтай байж болзошгүй гэж байжээ. Харин 2014 оноос хойш АНУ, Европын холбоо, Япон, Австрали, Канад зэрэг 40 гаруй орон В.Володины эсрэг хориг арга хэмжээ авсан байдаг аж.

| ОХУ-ЫН ХОЛБООНЫ ХУРЛЫН ТӨРИЙН ДУМЫН ДАРГА МАНАЙ УЛСЫН ТҮҮХ, ДИПЛОМАТ ЁСЫГ ҮЛ ХҮНДЭТГЭН УЛАНДАА ГИШГЭВ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |