Ардын намынхан хууччуулаа шахаж, тойргоо чөлөөлж эхэлсэн. Тэгвэл сангийн зээл, сайдын суудлаас хоцордоггүй УИХ-ын гишүүн С.Чинзоригийг улс төрөөс явуулах кампанит ажил өрнөөд эхэлсэн бололтой. Улс төрд дуулиан тарьж, олны анхааралд өртөөд байдаггүй ч хуучин бууна хугархай гэгчээр намдаа нөлөөтэй гишүүдийн тоонд тэр ордог.
Үндсэндээ найман жил УИХ-д сууж, хоёр ч удаа “давхар дээл”-тэй сайдаар ажилласан түүнийг “МАН-ын залуус хэрэгцээ нь дуусаж, улс төрд урагшгүй болсон” хэмээн улс төрөөс шахах ажлаа сүүлийн үед идэвхжүүлэх болсон гэнэ. Алим модноосоо хол унадаггүй гэгчээр С.Чинзориг гишүүний эмзэг цэг нь эрүүл мэнд салбар болчихсон. Эрүүл мэндийн сайдын суудалд гуйж биш гуядаж очсон гэгдэг С.Чинзориг сайдын суудалд очснооссо хойш сүүлийн үеийн улс төрийн дуулианы гол сэдэв байсаар байна. Сайдаар томилогдсон даруйдаа л “Нохойд хазуулсан иргэдийг хазсан нохойтой нь нэг бүрчлэн нүүрэлдүүлнэ” гэж хэвлэлд мэдээлж, эрүүл мэндийн салбарынхан төдийгүй, энгийн иргэний элэг доог болсон удаатай.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэх улстөрчдийн дунд түүний нэр тэргүүн эгнээнд бичигдэж байсан бол БЗС-гаас зээл авсан гишүүдийг ч тэр манлайлсан. Тодруулбал,түүний ихэр БЗС-аас зээл авч, түүнийгээ төлөөгүй гэх дуулианд нэр холбогдож “Зээлээ төл гэвэл төлөх л байх” хэмээн тайлбар өгч байлаа.
Тэгвэл саяхан донортой холбоотой асуудал нийгэмд дуулиан дэгдээж, олныг хэсэг бухимдуулав. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд ганц үг ган хийхгүй байсаар хэл ам намжсаны дараа “Ар гэрийнхэнд нь буруу ойлголт төрүүлсэндээ уулчлалт хүсэж байна” гэх агуулгатай цөөн хэдэн үгсээр уучлалт гуйсан болоод л тэгсхийгээд өнгөрөөсөн. Түүнчлэн сайдын суудалд очсон даруйдаа ганц бодлогын шийдвэр гаргасан нь 13А маягтыг өрхийн эмнэлэгээс авч очих шийдвэр байсан. Гэтэл уг ажил нь олны шүүмжлэл дагуулж, тэр байтугай энэ талаар шүүмжилсэн эмчид хариуцлага тооцуулна гэж уурласан гэх дуулиан ч С.Чинзориг руу чиглэсэн.
Харин цаад агуулгаараа энэ нь Эрүүл мэндийн сайд руу чиглэсэн сонгуулийн кампанит ажил ч байж мэдэх нь. Ингэж улс төрөөс шахаж эхэлснийх нь хариуд С.Чинзориг Эрүүл мэндийн яаманд томилгоо сэлт хийхгүй “бойкотлож”, өөрийнхөө хүмүүсийг оруулахаар зүтгүүлж эхэлсэн гэх нь ч бий. Түүний нэг жишээ нь өнөөдрийг хүртэл Эрүүл мэндийн яам Төрийн нарийн бичгийн даргынхаа томилгоог хийгээгүй байгаа юм. Эндээс харахад С.Чинзоргийг улс төрд урагшгүй гэдгийг харуулахыг хичээж буй ээлжит кампанит ажил нь ийн өрнөж байгаа бололтой.

Иргэдийн дунд хамгийн эрэлттэй, хамгийн чухал энэ салбарт сахилга хариуцлага хэдийнэ алдагдаж, сэхэл авахгүй явсаар өнөөдрийг хүргэж байгаа. Ёстой л тангараг өргөсөн хэдэн бор эмч нар хариуцсан мэргэжилдээ эзэн болж энэ салбарт гал алдчихгүй яваагаас өөрөөр ахицтай урагшилж яваа нь тун ховор. Наанадаж, иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлчихвэл эмч нарт ч, эмнэлэгт ирэх ачаалал нь бага баймаар гэтэл бодплогын түвшинд үүнийг анхаарч, ажил хэрэг болгож байгаа нь нэгээхэн ч үгүй. Ийм цаг үед туршлагатай улстөрч хэмээн Эрүүл мэндийн салбарт С.Чинзоригийг сайдаар томилох санал тавьсан гэдгийг тэрбээр сайд болохынхоо өмнө хэлж байлаа. Гэтэл дарин дээр давс гэгч болж, С.Чинзоригийг баллуурдах гэж байгаад эрүүл мэндийн салбарыг хамт баллаж мэдэх нь.
С.Чинзоригтой холбоотой баримтууд намынхан нь мэр сэр дэлгэж, улс төрөөс явуулах ажилд гар нийлэн оролцож эхэлсэн гэх. Ингэхдээ түүнийг эхний ээлжинп сайдын суудлаас нь буулгах кампанит ажил өрнөж байгаа гэнэ.
Аймгийн Засаг даргын орлогчоос УИХ-ын гишүүний туслахын үүрэг гүйцэтгэж, улс төрд орох эхлэлээ тавьсан түүнийг Сү.Батболдын хүн хэмээн намын одоогийн гал тогоог баригчид нь “ад” үзэх болсон гэх яриа ч МАН-ын байраар нисэх болжээ.
Өөрөөр хэлбэл, ирэх сонгуулиар Л.Оюун-Эрдэнийн багийнхан Сү.Батболдын хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэх яриатай байгаа гэнэ. Тэдний нэг төлөөлөлд Эрүүл мэндийн сайд С.Чинзори багтаж байгаа гэнэ. Түүний хувьд тойргоо сайн усладаг гишүүдийн нэгт тооцогддог. Тиймдээ ч ирэх жилийн сонгуульд Өвөрхангайгаас дахин дэвшихэд гарахгүй гэх баталгаа байхгүй. Харин намынх нь дүү нар бодлогоор хууччуулаа шахаж, шинэ гишүүдээр цус сэлбэх гээд улайрч эхэлснээр С.Чинзоригийг улс төрийн карьерт хаалт тавьж эхэлсэн сурагтай. Өөрөөр хэлбэл, олон нийтийн шүүмжлэл дагуулсан дуулианы “бай” болгох улс төрийн кампанит ажлыг дүү нар нь эхлүүлсэн гэх яриа ч намынхан дунд нь яваад эхэлсэн байна. Үүнийгээ улстөрчид “харлуулах” технологи хэмээн нэрийдээд удаж байгаа.
Ерөөс Л.Оюун-Эрдэнийн багийнхан ирэх сонгуулийн төлөвлөгөөгөө боловсруулж, тайзнаас буух улстөрчдийнхөө “хар жагсаалт”-ыг аль өнгөрсөн хавар гаргачихсан гэх. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гишүүдийнхээ тоог энэ парламентын гишүүдээр хийлгэсэн ч хуучин гишүүдээ “хөөж” явуулах технологио боловсруулчихсан гэдэг. “Хар жагсаалт”-ын хамгийн эхэнд нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон гишүүд бичигдсэн бол ээлжит эгнээнд нь БЗС-гаас зээл авсан гишүүдээ онилсон гэдэг. Тиймдээ ч улс төрд удаан суусан С.Чинзориг, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Сү.Батболд, Д.Тогтохсүрэн тэргүүтэй хууччуулаа намын жагсаалтад ч багтаахгүй, сонгуулийн квот өгөхгүй гэх хатуу байр сууриа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намынхаа нууц уулзалт болгоноор сануулсаар байгаа сурагтай.
Тэгвэл Өвөрхангайгаас нэр дэвшсэн Г.Ганболд нүүрсний хулгайд нэр холбогдож, С.Чинзориг БЗС-гийн асуудалд дуулиан тараад амжсан. Харин тус аймагт амйгийн Засаг дарга А.Ишдорж сонгуульд өрсөлдөх эрхээ өвөртөлсөн ч хүн дайрсан гэх хэрэгт нэр холбогдож, энэ сонгуулийг өнжихөөс өөр аргагүйд хүрсэн. Өөрөөр хэлбэл, Өвөрхангайд хоёр суудал суларч, залуу гишүүдийн тойргийн төлөөх өрсөлдөөн өрнөх нь тодорхой болох нь.
| ХЭРЭГЦЭЭ НЬ ДУУССАН С.ЧИНЗОРИГИЙГ САЙДААС НЬ БУУЛГАХ МАН-ЫН ДАРГА НАРЫН АЖИЛЛАГАА ЭХЭЛЧИХЛЭЭ |
|
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Ж.БҮРЭНБЭХ: Гурван цаг гаруй тасралтгүй хөдлөхөд ер ядралгүй хөгжмийн гайхамшигт увдист илбэдүүлдэг хүн чинь удирдаач шүү дээ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |