Төрийн томчууд ээлж дараалан БНСУ-ыг зорих болов. Тэд Солонгост ажиллаж, хөдөлмөрлөж, сурч байгаа иргэдэд чухам хайртай болж, ийн ээлж дараалан зорих болсон нь учиртай. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар хуульчилж, гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэд сонгууль өгөх бүрэн боломжтой болсон.
Угтаа бол гадаад улсад оршин суугаа нийт иргэдийн талаас илүү хувь нь БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа гэх судалгаа бий. Тодруулбал, тус улсад нийт 36 мянга гаруй иргэн оршин сууж байгаагаас 18 мянга нь хууль бусаар оршин суудаг гэх албан бус мэдээлэл байдаг. Тэгэхээр гаднын улсад суугаа иргэдийн санал сонгуулийг холимог тогтолцоогоор орхигдуулж болохгүй санал болчихоод байгаа нь яалт ч үгүй төрийн томчуудын айлчлалаас тодорхой харагдаж байна.
Тиймдээ ч БНСУ-д төрийн гурван өндөрлөгөөс хоёр нь жил алгасалгүй айлчилж, энэ үеэрээ Солонгост визгүй зорчуулах асуудлыг ээлж дараалан хөндөж, тэдний өмнө бөхөлзөж байгаад ирлээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад айлчлал хийх үеэрээ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сүтэй албан ёсны уулзалт хийж, хэд хэдэн асуудлын ярилцсаны нэг нь визний хөнгөлөлтийн асуудал байв. Энэ талаар “Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал нөхцөлүүдийн нэг нь иргэд харилцан чөлөөтэй зорчих явдал гээд хоёр улсын иргэд харилцан адил байх зарчмын үүднээс Монгол Улсын иргэдийг ирэх гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх, эрүүл мэндийн шугамаар зорчих монголчуудын визний нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчдог болох чиглэлд БНСУ-ын Засгийн газраас онцгойлон анхаарахыг хүсэж байна” гэсэн удаатай.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатар мөн л БНСУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ хоёр улсын визний хөнгөлөлтийн асуудлыг хөндөж ярьсан байна. Улмаар энэ удаагийн айлчлалаар “Солонгос Улсад амьдарч байгаа иргэдийн болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр арга хэмжээ авч ажиллахаар болсон байна. Мөн хөгжлийн зээл тусламжийг дэмжиж, ажиллах хүчийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах, гуравдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй, иргэд, спортын анагаах ухаан, сэргээх засах чиглэлээр үе мөчний өвчнийг эмчлэхэд дэмжлэг үзүүлж, тус улсын зээл тусламжаар Монгол Улсад эмнэлэг барих асуудлыг ярилцсан” хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар онцолсон.
БНСУ-аас хууль бусаар оршин суугаа иргэдийг дайлчлан гаргах ажлыг сүүлийн жилүүдэд улам бүр эрчимжүүлж эхэлсэн. Улмаар Монгол Улсаас хууль бусаар оршин суугчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед тус улсад иргэдийг визгүй зорчуулах нь битгий хөнгөлттэй зорчуулах асуудалд ч хойрго хандах нь тодорхой. Ийм цаг үед эрх баригчид ирэх сонгуульд гал унтраах төдий арга хэмжээ авч, “Солонгос Улс руу визгүй зорчих асуудлыг ярилцаж байгаа, нааштай байгаа” гэх маягаар оноо авах ажлууд хийж байгаа нь ч нууц биш юм.
Нэг ёсондоо төрийн бодлого алдагдаж, сонгууль угтсан шийдвэр гаргадгийн бодит жишээ энэ болох нь. Дөнгөж их сургуулиа төгссөн идэр залуухан ажиллах хүчнүүд эх орон, элгэн саднаа орхин харийн оронд ажиллахаар хэдэн мянгаараа явж байгаа. Тэр байтугай визэнд орох гэж өдөр, шөнөгүй дугаарлаж зогсох нь хүртэл залуучуудын хувьд мөрөөдөл болчихсон. Ийм цаг үед энэ урсгал хөдөлгөөнөө хязгаарлах арга хэмжээ авах нэн тэргүүний ажил баймаар. Бодит байдал дээрээ дээд боловсрол эзэмшсэн иргэний хөдөлмөрийн үнэмэлж, гаднын улс тэр тусмаа Солонгос Улсад аяга угааж, ачаа зөөж байгаа иргэдээс хямд байгаад учир байгаа юм. Хэрэв ээ эх орондоо эрүүл аюулгүй, хөдөлмөрийн хөлс нь үнэлэгддэг, авсан цалин нь амьдрал ахуйд нь хангалттай хүрэлцдэг байсан бол Солонгосын визийг үнэгүй болгож, хэдэн мянгаараа тус улсад хараар ажиллах ямар ч шаардлага байхгүй гэдгийг захын хүн хэлээд өгнө.
Солонгос Улсад ажиллаж амьдарч байгаа залуус, иргэдийн эрхийг асуудлыг ч хөндөж, анхаарах цаг болсон гэдгийг тус улсад эрх нь болсон олон сэртхийлгэм хэргүүдээс харж болно.
Өнгөрсөн зургадугаар сард гэхэд л гурван настай монгол хүүг аавынх нь хамт түр саатуулах байранд хорьж, хүүхдийн эрхийг зөрчсөн асуудал олон нийтийг цочроосон. Мөн 2021 онд Монгол Улсын иргэн БНСУ-д гэрээтээр ажиллаж, хугацаа нь дууссан ч үргэлжүүлэн ажиллах 22 настай залуу цалингаа авч чадалгүй зодуулж, амиа алдсан. Улмаар олон хоногийн дараа гэрээс нь цогцсыг нь олсон талаар ар гэрийнхэн нь мэдээлэл хийж байлаа.
Мөн 2022 онд солонгос үйлдвэрийн захирал нь монгол эмэгтэйд гар хүрч, хүч хэрэглэж байгаа бичлэг цахим орчинд дэлгэгдэж байв. Энэ мэтээр гаднын улсад амьдарч байгаа иргэдийн эрх зөрчигдөж буй асуудалд анхаарал хандуулах, эрх зөрчигдсөн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах асуудлыг хөндөж ярих байтал төрийн томчууд биелшгүй мөрөөдөл болсон визгүй зорчих асуудлаа ээлж дараалан гуйж, солонгосчуудын өмнө бөхөлзөж байгаад ирдгээ зогсоомоор байна. Хэдэн арван жилээр улсаараа хууртлаа.
Яг үнэндээ төрийн бодлого шийдвэр улам бүр харалган болж, хөрсөн дээр буусан шийдэлд хүрч чадахгүй байгаагийн тод жишээ энэ болж байна.
| ВИЗ ГУЙЖ СОЛОНГОС ЯВДГАА БОЛЬМООР БАЙНА АА, ДАРГА НАР |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |