Нийслэл хотын түгжрэлийг буруулахын тулд 450 тэрбум төгрөг төсөвлөөд ердөө л хашлага барих, автомашиныг улсын дугаарын тэгш сондгойгоор явуулах арга хэмжээг авч ажиллаа. “Ядаж байхад яр” гэгчээр өнөөдөр дугаарын тэгш, сондгойгоор явах хугацаа дуусаж байна. Нэг үгээр бол Улаанбаатар хотын зам автомашины ачаалал, хөдөлгөөнөө дийлэхгүй “тэг зогсолт” хийх нь ээ. Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар “Нийслэлийн түгжрэлд сургууль, цэцэрлэгийн бөөгнөрөл хамгийн их хамааралтай. Энэ намар түгжрэлийн эсрэг байж болох бүх арга хэрэгслээ ашиглана. Эсэргүүцэл шүүмжлэл ирсэн ч хамаа байхгүй. Хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлнэ. Түгжрэлийн бүсүүдийг санал болгоно. Амьдралын нөхцөл байдалтай уялдуулан хуулийн төсөл оруулна" гэж хэлсэн нь сонгууль хүлээж байгааг төвөггүй илтгэнэ. Хэрэв тэр түгжрэлийг бууруулах гэж өдөр, шөнөгүй бодсон, төлөвлөгөө гаргаж, судалгаа хийсэн бол нэг жилийн хугацаанд нэг алхам хийчих байсан. Сайдын суудалд заларсан өдрөөсөө тэр ажиллах байлаа. Угтаа ажиллаад л, ажиллаад л байсан чинь 14 хоног тэгш, сондгойгоор явуулах зохицуулалттай л байна. Эцэс сүүлд нь, ирэх жил түгжрэлийн эсрэг авч болох бүх арга хэрэгслээ ашиглах аман амлалт өгчихөөд сууж байна. Энэ нь, энэ амлалтын хугацаа болоход сонгууль болчихсон байна шүү л гэсэн үг. Түгжрэлийн асуудлаар бодлого тодорхойлж ажилласан ажлын үр дүн нь энэ намар ч, ирэх намар ч харагдахгүй бололтой.
Хотын төвөөс Нисэх орох зам багадаа 3-5 түгжрэх жишээтэй байлаа. Харин өнөөдрөөс эхлээд энэ ачаалал хоёр дахин нэмэгдэж “тэг зогсолттой” өдрүүдийг арай ядан давах нь ээ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор хэрэгжүүлсэн автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулсан эдгээр өдрүүдэд түгжрэл ямар байсныг хэн хүнгүй мэднэ. Цагдаа нар дугаарын тэгш, сондгойг ялган зорчуулах нэрийдлээр зам голлож зогсоод түгжрэл үүсгэнэ. Хотын төвөөс Нисэх орох зам багадаа 3-5 түгжрэх жишээтэй байлаа. Харин өнөөдрөөс эхлээд энэ ачаалал хоёр дахин нэмэгдэж “тэг зогсолттой” өдрүүдийг арай ядан давах нь ээ. Түгжрэлээс үүдэн хүмүүс ажилдаа хоцорч, хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ хоцрох болоод байна. Түгжрэлээс болж төлөвлөсөн ажил нурж, уур бухимдалтай жолоочын тоо өдөр бүр олширсоор. Хувь хүн, гэр бүлийн байдлаас үл хамааран нийгэмд тулгарч буй түгжрэлийн асуудал хэрээс хэтэрлээ. Ажилдаа явж, ирэхэд нэгээс хоёр цаг зарцуулдаг байсан бол одоо 3-4 цагийг түгжрэлд өнгөрөөх болжээ. Үндсэндээ Улаанбаатар хот тэг зогсолт руу шилжлээ.
.jpg)
Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас түгжрэлийг бууруулах хэд хэдэн шийдэл гаргасан ч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй, дорвитой арга хэмжээ огт авсангүй. Хэрэгжүүлнэ гэж хэлээд хэрэгжүүлж байгаагүй зарим ажлуудыг нь дахин нэг сануулъя.
· Авто зогсоолуудын нэгдсэн системийг бий болгох.
· Нийтийн тээврийг боловсронгуй болгох.
· Нийтийн тээврийн тоог нэмэхээс гадна, дүүжин тээврийг нэвтрүүлэх, ажилчид, сургуулийн автобус явуулах.
· Сургуулийн автобусны тоог 200-гаар нэмнэ.
· CAR SHARE нэвтрүүлэх. Жишээлбэл, ажлын газар нь ойролцоо байдаг хөрш айлууд ажил руугаа нэг машинаар зорчих байдлаар түгжрэлд стресстэхгүй зорчих уриалга гаргах.
· Түгээлтийн машинуудыг шөнийн цагаар явах
· Зах, худалдааны газруудыг оройн цагаар ажиллуулах Хил, гаалиар буруу талдаа жолооны хүрдтэй авто машин оруулж ирэхийг үе шаттайгаар хориглох
· Их сургуулиудыг хотын төвөөс аймаг, алслагдсан дүүрэг рүү нүүлгэх
· Метроотой болох
Энэ мэтчилэн асар олон ажлуудыг хийхээр төлөвлөж улсын төсвөөс хонхойтол мөнгө авдаг. Гэвч эцэст нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцээд автомашины дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах шийдэл олж хэрэгжүүлээд дуусдаг нь нууц биш. Цаашдаа энэ л аргаараа иргэдийн толгойг сэнхрүүлж, төсвийн мөнгөнөөс үе, үеийн дарга нар халаасаа зузаалсаар байх уу. Ж.Сүхбаатар түгжрэл бууруулахад зарцуулсан мөнгөнийхөө үр дүнг тайлагнаж чадахгүй мунгинах аж. Үүнээс харвал Улаанбаатарын түгжрэл дарга нарын мөнгө идэх арга болсон гэсэн үг. Чухамдаа, Ж.Сүхбаатар нь иддэг юм уу, Хотын дарга нь иддэг юм уу, мэдэхгүй. Ямартай ч энэ намар их, дээд сургуулийг хотоос нүүлгэн шилжүүлэх үлгэрийн бодлоготой, тэгш, сондгойгоор нь зорчуулах “супер” төлөвлөгөөтэй л түгжрэлийн эсрэг үзэж, тарж байна. Тэгсэн ч тэг зогсолт хийсээр байна. Цаашдаа ч тэг зогсолт хийсээр л байх уу.
| НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМ “ТЭГ ЗОГСОЛТ”-ТОЙ ЗОЛГОХ НЬ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |