• Өнөөдөр 2024-05-12

ЭР, ЭМ ХҮЙСЭЭР НЬ ХЯЗГААРЛАХААС ӨӨР ЭЦСИЙН ШИЙДЭЛ БАЙНА УУ, Ж.СҮХБААТАР САЙД АА

2023-09-09,   1382

     Өглөө 06:30 цаг, Нисэх, Яармагийнхан хотын шинэ захиргааны орчмоос эхлээд л төв рүүгээ түгжрээд зогсчихож байна. Тэрнээс нааш Хүннү молл, Яармагийн гүүр, Мишээл экспо, Таванбогд гэж цаг гаруй гэлдэрсээр сая нэг Нарны гүүр давж, дугаарын хязгаарлалтай бүс рүү нэвтэртэл Баруун дөрвөн замын уулзвар дөрвөн тал руугаа л таг байх аж. Төв замын, Төрийн ордон “гороолсон” түгжрэлийн тухайд яриад ч хэрэггүй биз. Түгжрэлийн сайдын “халаасанд” байсан “төгс” төлөвлөгөө буюу тэгш, сондгойгоор хязгаарлах шийдлийг 12 хоног туршсан ч үр дүн өчүүхэн төдий гарсангүй. 
Тайлбар: 2023.09.06, 07:01 цаг, Яармаг
 
Хатуухан хэлэхэд, Ж.Сүхбаатар хавар хүүхдүүдийн хичээл амармагц л хамт “алга болсон”. Зуны саруудад түгжрэл сийрэг байх учраас тэр өөрөө өөртөө “амралт” өгсөн гэлтэй. Зургадугаар сарын 20-нд “Түгжрэл бууруулах үндэсний хорооны хуралдаан” гэх хэдэн зураг нийтэлсэн. Долдугаар сарын 8-нд тойргийнхоо иргэдийг төрийн одон, медалиар шагнаж, 9-нд нь Төрийн ордонд болсон Эдийн засгийн форум дээр, 12-нд нь Хүй долоон худагт хальт харагдсан. Түүнээс хойш сураг нь тасарч, Нийслэл хот үерт нэрвэгдэж, түгжирч явсан автомашинууд тэр аяараа урсаж байхад ч Ж.Сүхбаатар сайд гарч ирээгүй. Хүй долоон худагт харагдсанаасаа сар гаруйн дараа буюу наймдугаар сарын 18-нд нэгдүгээр хорооллын араар тавигдаж авто зам дээр нэг үзэгдсэн. Ингээд хамгийн сүүлд, найм хоногийн өмнө буюу хичээл эхлэхтэй зэрэгцээд хэвлэлийн хурал хийгээд гараад ирж байгаа юм. Ард түмэнтэйгээ хамт амарч, зуны саруудыг зугаалж өнгөрүүлэх биш намар нийслэлийг “0” зогсохоос яаж аврах тухайд чилж суух ёстой байсан. 

Ийнхүү зунжин “зугаалсан” Ж.Сүхбаатар найм хоногийн өмнө гарч ирж, хэвлэлийн хурал хийхдээ “Бид аль болох хувийн автомашиныг хязгаарлаж, автобусаар зорчуулах бодлого барьж байгаа” гэж мэдэгдсэн. “Хувийн машиныг хязгаарлана” гэдэг нь хэт коммунист бодлого боловч “түгжрэлгүй л байвал”  гэж хэн хүнгүй л хүлцэж, тэгш, сондгойгоор хязгаарлуулаад 10 гаруй хоносон ч үр дүнгүй гэдэг нь батлагдлаа. Одоо Ж.Сүхбаатар жолооч нарыг эр, эм хүйсээр нь хязгаарладаггүй л юм бол түүнд өөр шийдэл байгаа гэдэгт нь ард түмэн эргэлзэж байна. 

     Өнгөрсөн оны яг өдийд Ж.Сүхбаатар Түгжрэл буруулах үндэсний хорооны дарга буюу Түгжрэлийн сайдын сэтэр зүүж байв. Нарийвчилбал, яг нэг жил, долоо хоног өнгөрч байна. Түгжрэлийг бууруулах ажлыг Хотын дарга дангаараа дөнгөхгүй юм байна гэж үзэж Засгийн газраас хамтрагч томилсон нь Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар. Тэгээд болоогүй, Засгийн газраас түгжрэл бууруулахад зориулж 420 тэрбум төгрөгийн төсөв ч гаргаж өгсөн. Харамсалтай нь, Түгжрэлийн сайдтай, түгжрэл бууруулах тусгайлсан төсөвтэй болоод бүтэн жил өнгөрч буй атал тэгш, сондгойгоор хязгаарлахаас өөр гаргасан шийдэлгүй, төв замын нэгдүгээр эгнээнд төмөр хашлага тавьснаар өөр хийсэн ажилгүй, түгжирсэн хэвээрээ л сууцгааж байна. Уг нь, Ж.Сүхбаатар сайдад түгжрэлийг бууруулах зорилготой, зоригтой ажил хийж эхлэх хугацаа ч байлаа, төсөв нь ч байлаа. 
 

ЭР, ЭМ ХҮЙСЭЭР НЬ ХЯЗГААРЛАХААС ӨӨР ЭЦСИЙН ШИЙДЭЛ БАЙНА УУ, Ж.СҮХБААТАР САЙД АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-10 06:25:30
    Зочин: Хотын стандарт хэмжээ, хүн амын даацаа хэтрүүлчихээд гаргалгаа яаж олдохов дээ. Хөдөөнөөс нэмж шилжүүлж оруулж ирэхээ болиочээ. Зарим хотод ирээд хөлөө олохгүй үерийн аман дээр буусан хөдөөний иргэдийг нутагруу нь буцаавал яадгийн. Байсан юм байр байрандаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-10 06:18:20
    Зочин: Тэгш, сондгой хүмүүст маш хэцүү, хувийн өмчөө хэрэглэх эсэхээ дээр бгаа амин хувиа хичээгч нараа заалгах гэж. Метро барилаа гэхэд бас л хэцүү л юм болно. Нөгөө үерийн ус нь ороод Метро кино шиг л юм болох байх даа. Хөдөөнөөс орж ирсэн суугуул иргэдийг хөдөө төрсөн нутаг руу нь албадан буцаа. Төрсөн нутгаа хөгжүүлэг. Хотын даац хэтэрлээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-09 19:39:47
    Зочин: Одоо энэ хүн чадахгүйгээ хүлээгээд зүгээр л зоргоор нь сул хаячихмаар юм даа, ингэнэ тэгнэ гэж худлаа ярьж байснаас тэр нь дээр, тэгж байгаад УБ-ын хүн сүрэг нэг учраа олох биз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-09 18:53:40
    Зочин : Одоо түгжрэлийн дараагийн шийдэл нь эр эм хүйсээр хязгаарлана. Тэгээд бүр дараагийн шийдэл нь бэлэг эрхтнийх нь том, жижиг хэмжээгээр нь ялгаж хөдөлгөөнд оролцуулна. к к к
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-09 12:28:47
    зочин: түгжрэлийн сайд нэртэй ажилгүй хүн зайлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-09 12:20:15
    Зочин: УБ хотын авто замын ходолгоонд буруу талын жолооны хурдтэй машин оролцуулахгуй 2 одор тогтоогоод уз, тугжрэл тэгш, сондгой, эр, эм жолооч гэж ялгаснаас хамаагуй багасна. Хаягдал болсон, хуучин буруу талын хурдтэй машин орж ирэх нь ч цоорно, авто ослын тоо эрс буурна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-09 10:34:14
    Ганбаатар: 3-аас дээш жилийн насжилттай суудалын болон ачааний авто машин импортлохыг хориглооч 15-аас дээш насжилалтай суудалбн болон ачааны авто машин нийсэлэлд хөдөлгөөнд оролцохыгхоргилсон шийдвэр гаргаач. Жилд олон тооны гадаадад ашиглахыг хоргилсон авто машинууд импортлогдон орж иржхөдөлгөөнд оролцон түгжирэл үүсгэж байна түүнээс гадна их дээд сургуулуудыг хотоос гаргах нь түгжирэлийг бууруулах гарц болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-09 10:16:56
    zochin : tegsh sondgoi ni deer yum bna doo uur garts gargalgaa oiriin heden jild bhgui dee...METRO barij baijil tugjirel baga boloh bh daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-06 14:29:44
    Иргэн: Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ...гэдэг шиг энэ хүнээс халах, хасах., торгох, хязгаарлахаас өөр ямар өөдтэй санаа гарахгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-06 11:44:58
    gg: Өөр шийдэл байхгүй бол ингээд явж байсан нь дээр байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188