Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар хоёр ч удаа хийсэн ажил, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцууллаа. Гэхдээ хоёуланд нь бүдэрлээ, харамсалтай нь.
Эхнийх дээр нь, тэр “Монголд өглөө, оройгүй түгжрэл бодож явдаг хүн би л байна. Би түгжрэл дунд гурван цаг зогсож, биеэрээ мэдэрсэн. Манайхан зарим нь тав, зургаан цаг зогссон байх. Ер нь бидний зовлон ижил шүү дээ” гэж байгаа юм. Түгжрэлийг шийдэж, “тэг зогсолт”-гүй хот болгох нь хийх ёстой, хариуцсан ажил нь байтал тэр “Түгжрэл дунд ард түмэнтэйгээ адилхан зовж байна” гэх агуулгатай тайлбар хэлээд, бүдэрсэн.
Өчигдөр тэр, “Түгжрэлийн асуудал нэг зун шийдэгдэхгүй. Иргэдийн 64 хувь нь автомашинаар явж байхад яаж түгжрэлийг бууруулах юм бэ. Хувийн машин унахыг хориглах, шахах хэрэгтэй. Автобус, машин хоёрын байрыг солих хэрэгтэй байна. Намайг хүмүүс Түгжрэлийн сайд гээд байгаа. Би яг үнэндээ Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн шүү дээ. Би Үндэсний хороог нь даргалж байгаа болохоос Хотын даргын орлогч биш. Хотын даргатай зэрэгцсэн Хотын сайд ч биш гэдгийг ойлгоорой. Д.Сумъяабазар дарга гүйцэтгэл тал дээр ажилладаг бол би Засгийн газрын гишүүнийхээ хувиар бодлогын түвшинд дэмжлэг үзүүлж ажилладаг. “Сайд ажлаа хийхгүй байгаа юм биш үү” гэх зарим хүний асуусан асуултад хариулахад “Би эсрэгээрээ хамгийн олон удаа Засгийн газрын хуралдаанд танилцуулга мэдээлэл хийсэн. Өнгөрсөн хавар Засгийн газрын хуралдаанд өглөө 08:00 цагт 10 удаагийн танилцуулга хийсэн. Ирэх жилээс тэгш, сондгойгоор нь зорчуулах зохицуулалт хийхгүй. Ийм зохицуулалт хийх боломжгүй болж байгаа. Би ч хувьдаа үүнийг зөв гэж бодож байна” гэлээ.

“Түгжрэлийг шийд” гэж Засагт зай гаргаж, Төрийн сайдын сэнтийд тухлуулж байхад “Би түгжрэлийн сайд биш шүү, Монгол Улсын сайд. Өглөө эрт босож, арван удаа танилцуулга хийлээ. Жайкагийн судалгаагаар түгжрэлийн тааз 2025 онд тэг зогсолт болно. Түүнчлэн 2030 онд нийслэлийн хүн амын тоо хоёр саяд хүрнэ. Тиймээс түгжрэлийг бууруулах биш улам дордуулахгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй. Биднийг ингээд яриад сууж байхад нийслэлийн хүн ам, машины тоо нэмэгдэж байгаа” гэх нь ард түмнийг доёглон гэж бодсон, дорд үзсэн, өөрийнх нь хувьд бол амь гарах гэсэн аргаацсан танилцуулга байлаа.
Энэ тайлбараас нь харвал бид түгжрэлийг биеэрээ мэдрэх төрийн сайд ч үгүй, ирэх намар хэрэгжүүлэх тэгш, сондгойн зохицуулалт ч үгүй болж хувирлаа. Ирэх намар нийслэлчүүд зам дээрээ унтаж, 2025 онд Улаанбаатарын замд хөдөлдөг машингүй л болох судалгаатай үлдэж байна. Иргэдээ эр, эмээр нь зорчуулах зохицуулалт л хийдэггүй юм бол Ж.Сүхбаатарт өөр төлөвлөгөө, бодлого алга. Ам нээх болгондоо “Түгжрэлийн гол буруутан нь ард түмэн, би түгжрэлийн сайд биш шүү” гэх нь “Түгжрэл бууруулах мөнгө чинь дууссан шүү” гээд байгаа ч юм шиг танилцуулгыг тэр хийлээ. Яг үнэндээ Ж.Сүхбаатар сайдад түгжрэл бууруулахад хэрэгжүүлж байгаа богино, дунд хугацааны бодлого гэж байхгүй. Нэг үгээр бол түгжирч ядаж байгаа түгжрэлийг нэг мөсөн түгжиж орхилоо гэсэн үг.
Ж.Сүхбаатар сайдын толгойд ганц л юм эргэлдэж байх шиг байна. Магадгүй гэгээнээр бодвол түгжрэл, түгжрэл бууруулах асуудал байж болох л юм. Гэхдээ түүний бодож байгаа ганц бодол нь сонгууль хүртэл тэсэх бололтой. Сонгууль хүртэл түгжрэлийн асуудлыг аргацааж, түгжрэлийг бууруулах төсөөлөл ч үгүй явах нь.
.jpg)
Ж.Сүхбаатар “Нийслэлийн түгжрэлд сургууль, цэцэрлэгийн бөөгнөрөл хамгийн их хамааралтай. Энэ намар түгжрэлийн эсрэг байж болох бүх арга хэрэгслээ ашиглана. Эсэргүүцэл шүүмжлэл ирсэн ч хамаа байхгүй. Хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлнэ. Түгжрэлийн бүсүүдийг санал болгоно. Амьдралын нөхцөл байдалтай уялдуулан хуулийн төсөл оруулна" гэж хэлсэн нь сонгууль хүлээж байгааг төвөггүй илтгэнэ. Хэрэв тэр түгжрэлийг бууруулах гэж өдөр, шөнөгүй бодсон, төлөвлөгөө гаргаж, судалгаа хийсэн бол нэг жилийн хугацаанд нэг алхам хийчих байсан. Сайдын суудалд заларсан өдрөөсөө тэр ажиллах байлаа. Угтаа ажиллаад л, ажиллаад л байсан чинь 14 хоног тэгш, сондгойгоор явуулах зохицуулалттай л байна. Эцэс сүүлд нь, ирэх жил түгжрэлийн эсрэг авч болох бүх арга хэрэгслээ ашиглах аман амлалт өгчихөөд сууж байна. Энэ нь, энэ амлалтын хугацаа болоход сонгууль болчихсон байна шүү л гэсэн үг. Түгжрэлийн асуудлаар бодлого тодорхойлж ажилласан ажлын үр дүн нь энэ намар ч, ирэх намар ч харагдахгүй бололтой.
(1).jpg)
Өнгөрсөн оны төсөт тодотгол хийж байх үеэр Ж.Сүхбаатар сайд “Ирэх онд төсвийн 339 тэрбум төгрөгөөр нийтийн тээврийн автобусны шинэчлэл хийнэ. Дээрээс нь урд хөршөөс 30 сая ам.доллар зээлж, төмөр зам доогуур дөрвөн нүхэн гарц барихаар болсон” гэж ярьж байлаа. Тэр ажил нь эхэлсэн ч алдаа гараад “зогсчихсон”. Харин мөнгө нь хэдийнэ дуусчихсан. Ирэх оны төсвөө хүлээж байна.
Өөрөөр хэлбэл, 339 тэрбум төгрөг дээр 30 сая ам.доллар буюу 100 гаруй тэрбум төгрөгийг нэмбэл 140 орчим тэрбум төгрөгийг энэ онд түгжрэлийн эсрэг нэрээр зарцуулсан гэсэн үг. Ж.Сүхбаатар түгжрэл бууруулахад зарцуулсан мөнгөнийхөө үр дүнг тайлагнаж чадахгүй мунгинах ажээ. Үүнээс харвал Улаанбаатарын түгжрэл дарга нарын мөнгө идэх арга болжээ гэсэн үг. Чухамдаа, Ж.Сүхбаатар нь иддэг юм уу, Хотын дарга нь иддэг юм уу, мэдэхгүй. Ямартай ч энэ намар их, дээд сургуулийг хотоос нүүлгэн шилжүүлэх үлгэрийн бодлоготой, тэгш, сондгойгоор нь зорчуулах “супер” төлөвлөгөөтэй л түгжрэлийн эсрэг үзэж тарж байна. Тэгсэн ч тэг зогсолт хийсээр байна.
Бүтэн нэг жилийн турш Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга гэх давхар албыг хашсан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өчигдөр сайд мөн, биш ээ ч мэдэхгүй мэдэгдэл, танилцуулга хийж суусан. Гэхдээ тэр төсвөөс хэрхэн хумслах, хэрхэн идэхийг мэддэг болоод удаж байгаа. Үүнийг гэрчлэх баримтыг Эргэлт.мн мэдээллийн сайт хүргэсэн билээ.
Тодруулбал, Ж.Сүхбаатарын төрсөн дүүгийн компани нь түгжрэл бууруулах төсвөөс “хумсалж” эхэлсэн байж болзошгүй баримт байгаа юм. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 2022 оны хоёрдугаар сарын 22-нд гаргасан “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/246 дугаар захирамж ил болж, иргэдийн дунд шүүмжлэл дагуулаад буй. Учир нь, тус захирамжаар нийслэлийн түгжрэлд зарцуулах төсвөөс 1.0 тэрбум төгрөгийг мэдээлэл түгээх зориулалтаар хувийн компаниуд руу шилжүүлсэн байдаг.
Тэгвэл тэр 1.0 тэрбум төгрөгөөс хувь хүртсэн компаниуд дотор Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатарын дүү Ж.Дарханбаярын “Пиндола партнерс” ХХК багтжээ. Тодруулбал, нийслэлээс “Пиндола партнерс” ХХК-ийн данс руу 6.0 сая төгрөг шилжүүлсэн байх юм. Төрсөн ах нь түгжрэлийн төсвийг үр ашигтай зарцуулах үүрэгтэй төрийн сайдаар томилогдсон атал төрсөн дүү нь сая, саяар “хумслаад” байх нь хуульдаа харш л баймаар. Ж.Дарханбаярын хувьд, “Пиндола партнерс” ХХК-иас гадна “Ай Эм Эйч Пи” ХХК-ийг төрсөн дүү Ж.Түвшинбаяр, төрсөн ах Ж.Сүхбаатарын хадам Хайдавын Цагаанхүү нартай хамтран эзэмшдэг ажээ.
Түгжрэлийн эсрэг ажилд ханцуйгаа шуугаад орсон Ж.Сүхбаатар халаасаа түнтийлгээд явах цаг нь ойртож байгаа бололтой.

| СОНГУУЛЬ ХҮЛЭЭСЭН ТҮГЖРЭЛИЙГ ТҮГЖИГЧ Ж.СҮХБААТАР |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |