Маяктай машинтайгаа зам хааж давхилдаж, хотын төв талбайгаа зогсоол болгож ашиглаад ёстой маяг үзүүллээ дээ, цэрэг, цагдаагийнхан. Хэдэн бор алба хаагчдаа хувийн амьдрал үлдээх нь бүү хэл хуримлаж, гэр бүл болохыг нь хүртэл тушаалаар шийдсэн цэрэг, цагдаагийн дарга нар маягтай гэгч нь сүр, баяраа гайхуулж байх шиг...
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын шилдэг офицер шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн. Тэмцээний төгсгөлд Монголын шилдэг залуу офицер, ахлагчдын чуулга уулзалт Төрийн ордонд болж, чуулганы хүрээнд 35 залуу офицер, ахлагчийн хуримын ёслолыг хийжээ. Ингэхдээ маяктай машинтайгаа зам хааж давхилдаад, төрийн хүндэт харуулаараа хамгаалуулж байгаад төв талбай дээрээ машинаа зогсоочихдог юм байна.

Талбайн хажуу талаас эхлүүлээд цахим сүлжээнд олны уур уцаарыг барж, шүүмжлэлийн бай болсон цэрэг, цагдаагийн алба хаагч нарын хуримын цуваа гэрлэх ёслолын ордноос эхэлжээ. Гэр бүл болж байгаа шилдэг залуу офицер, ахлагч нарыг суулгасан гялайж гялтганасан албаны хар тэрэгнүүд хамаг гэрэл, маякаа асаачихаад зам хааж зогсож, Сүхбаатар талбайд машинаа эгнүүлээд зогсоочих аж. Тэгээд ч өндөрлөсөнгүй төрийн хүндэт харуул эгнүүлж зогсоогоод хэдэн бор алба хаагчаа талбайн индэр рүү алхуулж, Чингис хааны хөшөөний өмнө зураг даруулж, үлээвэр найрал хөгжмөөр хөгжөөж байв. Улсад хүнд, хэцүү цаг, гамшиг, осол болоход уранхай бээлий, хугархай иштэй хүрзнээс өөр юмгүй дайрч ордог цэрэг, цагдаагийн алба хаагч нарынхаа хуримыг төрийн мөнгөөр дааж байгаа гээд хамаг юмыг нь тушаалаар хийлгэж, бүр яаж зогсох, ямар үйлдэл хийхийг нь ч тушаалаар шийдэж байх аж. Хувийн амьдрал, гэр бүл зохиохыг нь ч төрөөс шийдэж, тушаалаар баталдаг болж байгаа юм байна...

Уг нь нийслэл Улаанбаатар хотын төв талбай, Сүхбаатарын талбайд автомашинтай зорчихыг Монгол Улс хуулиараа хориглодог. Гэтэл албаны данхар машинтай дуут дохио хангинуулаад зам хааж зогссоныг нь яах вэ гэхэд, улсын хуулийг үл тоож, төв талбай дээрээ машинтайгаа зорчих. Эгэл иргэд хуримаа хийж, гэр бүл болоход төв талбайн индэр дээр байгаа Чингис хааны хөшөө рүү зүглүүлэх нь битгий хэл тойруулж тавьсан хашааг нь давуулдаггүй. Харин төрийн төсвөөр, даргын тушаалаар хийж байгаа гээд цэрэг, цагдаагийн алба хаагч нарын хуримд төрийн хамаг хүндэт үйл ажиллагааг хамгаалж, харж байсан ёстой хүндэт харуулуудыг жагсааж зогсоогоод үлээвэр найрал хөгжмөөр сүртэй гэгч нь дуусгажээ.
Энгийн иргэд хуримлаж гэр бүл болохдоо хүндэт харуул жагсаах нь бүү хэл төв талбай дээрээ ч хийж чаддаггүй. Хуримынхаа дурсгал болгож гэрэл зураг даруулахаар талбайг зорьж ирсэн ч хэдхэн хором зогсож, зураг даруулах гээд талбайн хажууд машинаа тавиад л торгуулж, заримынх нь машин ачигдаад явж өгөх биз. Ардын амьдрал тааруу, хурим, найр хийх ч мөрөөдөл болж байхад төрийн төсвөөр түмний нүдэн дээр сүр үзүүлж, цэрэг, цагдаад ажилласных нь төлөө даргын тушаалаар давуу эрх, ямба олгож болохгүй. Яаралтай үед ямагт бэлэн байдаг гэж тэр давуу эрхийг олгодог бол эмч, онцгойгийнхонд ч ижил олгох хэрэгтэй.

| ЦЭРЭГ, ЦАГДААГИЙН ДАРГА НАР ХЭДЭН БОР АЛБА ХААГЧИЙНХАА ХУРИМААР СҮР, БЯРАА ГАЙХУУЛЖ БАЙНА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |