Жил бүрийн наадмын дараа хоёроос гурван бөх допингийн асуудалд хутгалддаг жишиг тогтсон гэж хэлж болохоор боллоо. Допинг хэрэглэсэн бөхчүүд харилцан адилгүй хариуцлага хүлээдэг нь ч инээдэмтэй. Үүнээс гадна шинжилгээний хариундаа бүдэрсэн бөх гайхаад Допингийн эсрэг төвөөс асуухад “МҮБХ-оос асуу” гэдэг байна. МҮБХ нь “Допингийн эсрэг төвөөс асуу, Б сорьцын шинжилгээгээ дахин өгөх үү” гэдэг байна. Удаж, удаж нэг юм ирсэн шинжилгээний хариунаас болж бүхэл бүтэн нэг улирал хэрүүл тэмцэл хийдэг. Эцэст нь тамирчин хохироод үлддэг. Энэ бүхний ард яг юу байна вэ. “14 хоногийн дотор шинжилгээний хариу бүрэн гарах ёстой” хэмээн заасан байдаг. Гэвч бараг сарын дараачаас л допингийн шинжилгээний хариу увж цувсаар ирдэг. Энэ нь олны дунд хардалт, асар их хэрүүл маргааныг дагуулдаг. Шинжилгээний хариу нь ирээгүй бөхийн эрэлд бүгдээрээ гарч, цахим орчинд бусдыг гүтгэх доромжлох байдал газар авдаг нь нууц биш.
Анх дархан аварга А.Сүхбатаас допинг илэрч байсан бол өдгөө энэ тоо 38 болж бөхөд хайртай монголчуудынхаа сэтгэл сэв суулгаж, хэрүүл тэмцлийн бай болоод буй
Улсын баяр наадмын дараа ард түмнийг талцуулсан хэрүүл шуугиан гардаг. Энэ хэрүүл шуугиан бол ердөө л допингийн шинжилгээ. Үндэсний бөхөөр барилддаг бөхчүүдээс допинг авдаг болоод 20 жил хэдийнэ болжээ. Анх дархан аварга А.Сүхбатаас допинг илэрч байсан бол өдгөө энэ тоо 38 болж бөхөд хайртай монголчуудынхаа сэтгэлд сэв суулгаж, хэрүүл тэмцлийн бай болоод буй. Допинг гэх хар дансанд 36 бөх нэрээ бичүүлсэн бол үүнээс Э.Оюунболд, Б.Соронзонболд нараас удаа допинг илэрсэн аж. 2023 оны наймдугаар сарын 21-ны өдөр буюу өчигдөр Үндэсний баяр наадам зохицуулах салбар хорооны дарга П.Сайнзориг “Нийт 32 бөх шинжилгээ өгснөөс нэг бөхөөс допинг илэрсэн, нэрийг нь зарлах боломжгүй байна. Бид допинг илэрсэн бөхдөө мэдэгдэнэ. Тухайн бөх өөрийн эрхийн дагуу сорьцдоо орохоо шийднэ. Үндэсний допингийн төвөөс ирж байгаа мэдээллээр эдгээр шинжилгээ долдугаар сарын 17-ноос эхлэн шинжилгээний лабораторт орж эхэлсэн. Долдугаар сарын 27-нд эхний хариу буюу 31 бөхийн хариу ирсэн. Үүнээс хойш хүлээгдэж зарим эргэлзээтэйг нь дахин лаборатороор баталдаг. Тэгэхээр бид ирсэн даруйд нь олон нийтэд мэдээлж байгаа. Үүнийгээ тухайн бөхөд танилцуулна. Дараагийн шинжилгээний зардлыг тухайн бөх өөрөө даах ёстой. Допинг илэрсэн бөх шөвгөрсөн бөх байгаа” гэх тайлбарыг олон нийтэд хүргэсэн. Энэхүү мэдээллийн дараа цахим орчинд улсын арслан М.Бадарч болон даян аварга Н.Батсуурийг байх магадлалтай хэмээн бөх сонирхогчид үзэл бодлоо илэрхийлсэн билээ. Үүний дагуу Эргэлт.мн мэдээллийн сайт Н.Батсуурь, М.Бадарч нараас тодруулсан юм. Монгол Улсын даян аварга Н.Батсуурь “Би шинжилгээнийхээ хариуг аваагүй. Сүлжээ муутай хөдөө байгаа учир мэдээлэл авч чадаагүй байна. Та бүхэн хүний хэрэгт дурлах хэрэггүй” гэсэн бол М.Бадарч ““Би яг одоо хөдөө явж байна. Допинг илэрсэн, асуудалтай хүмүүс рүүгээ л ярьсан байлгүй дээ. Над руу ярьсан зүйл алга” гэх хариултыг өгсөн юм.
Ихэнх тохиолдолд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлдэг ч олон улсын жишгийн дагуу A, B сорьцыг шинжлэхэд аль алинаар нь допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогддог
Допинг хэрэглэж, ард түмний дургүйцлийг хүргэж, олон түмний барилдах хэрэг байна уу. Монгол түмний бахархал болсон бөхийн барилдаан сүүлийн жилүүдэд утгаа алдаж, зодоглосон бөхчүүдээс допинг илрэх хэвийн үзэгдэл болжээ. Ихэнх тохиолдолд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлдэг ч олон улсын жишгийн дагуу A, B сорьцыг шинжлэхэд аль алинаар нь допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогддог. Тиймээс бөхийн холбооноос зохих арга хэмжээг авч, хариуцлага хүлээлгэдэг билээ. Гэвч хариуцлага хүлээсэн ч дахин хэрэглэх тохиолдол гарч барилдах эрхээ хасуулсан бөх ч бий. Тиймээс бид энэ удаа допинг хэрэглэж байсан бөхчүүдийн танилцуулж байна.
2002 он: А.Сүхбат /Дархан аварга/
2003 он: Д.Батбаяр /Улсын начин/
2004 он: Д.Мягмарсүрэн /Улсын заан/
2004 он: Г.Ганхуяг /Улсын харцага/
2006 он: Д.Рагчаа /Улсын гарьд/
2006 он: Г.Эрхэмбаяр /Улсын аварга/
2009 он: Ц.Сумъяабэйс /Улсын начин/
2009 он: Б.Соронзонболд /Улсын заан/
2011 он: Г.Алтангэрэл /Улсын харцага/
2011 он: Ц.Цогбаяр /Улсын начин/
2012 он: Х.Мөнхбаатар /Улсын арслан/
2012 он: Б.Сугаржаргал /Улсын начин/
2014 он: Б.Суманчулуун /Улсын начин/
2014 он: Н.Адъяабат /Аймгийн арслан/
2016 он: Б.Баатарцол /Улсын начин/
2016 он: Б.Ганзориг /Цэргийн арслан/
2017 он: Ө.Бат-Орших /Улсын гарьд/
2017 он: Б.Пүрэвсайхан /Улсын заан/
2017 он: Э.Даш /Улсын начин/
2017 он: Б.Номиндалай /Аймгийн хурц арслан/
2017 он: С.Майнбаяр /Сумын заан/
2018 он: Б.Соронзонболд /Улсын заан/
2018 он: Б.Гончигтавхай /Аймгийн арслан/
2018 он: Н.Ганбаатар /Улсын гарьд/
2018 он: А.Цацабшир /Улсын харцага/
2018 он: Ц.Бямба-Очир /Улсын начин/
2019 он: Э.Оюунболд /Улсын арслан/
2019 он: Д.Цэрэнтогтох /Улсын начин/
2020 он: Н.Батсуурь /Улсын гарьд/
2020 он: Пүрэвдавга /Улсын арслан/
2020 он: Б.Баторших /Аймгийн арслан/
2021 он: Э.Оюунболд /Улсын арслан/
2021 он: Б.Уртнасан /Аймгийн арслан/
2021 он: Н.Батсайхан /Аймгийн арслан/
2021 он: Б.Хадбаатар /Аймгийн арслан/
2022 он: Б.Лхагвадорж /Аймгийн арслан/
2022 он: Д.Ням-Очир /Аймгийн арслан/
2022 он: Т.Бэгзсүрэн /Улсын харцага/
2023 он: …………..?
| ДОПИНГТОЙ БӨХЧҮҮД |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |