Айл өрх, аж ахуйн нэгжүүдийн ус, цахилгаан, дулаан, хогны төлбөрийг долоон сарын хугацаанд төр даахаар боллоо. “КОВИД-19” цар тахлын хямрал айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хаалгыг “татаад” эхэлчихсэн энэ үед цагаа олсон дэмжлэг боллоо гэж олон нийт хүлээн авч байна. Ард түмэн алга ташиж байгааг юун түрүүнд хэлэх нь зүйтэй. Хэрэглээний төлбөрийг тэглэх энэ шийдвэрийн ил болон далд агуулга, ач тус, сөрөг үр дагаварын тухай бичихээсээ өмнө цөөн хэдэн тоон мэдээлэл хүргэе.
Засгийн газрын эл шийдвэрийн дагуу Монголын 900 мянган өрх, 123.800 аж ахуйн нэгж ирэх оны долдугаар сарын 1-нийг хүртэл ус, цахилгаан, дулаан, хогны мөнгө төлөхгүй. Мөнгөн дүнгээр нь тооцвол долоон сарын хугацаанд гэр хорооллын айл дунджаар 240-530 мянган төгрөг, орон сууцны айл 560-1.1 сая төгрөг, жижиг, дунд аж ахуйн нэгж 7-30 сая төгрөг, том аж ахуйн нэгж 500-1.4 тэрбум төгрөгийн бэлэн бус дэмжлэг төрөөс хүртэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 54 м\кв талбайтай орон сууцанд амьдардаг дөрвөн ам бүлтэй айлын сарын цахилгааны төлбөр дунджаар 40 мянган төгрөг, ус, дулаан 50 мянган төгрөг, хогны төлбөр 2500 төгрөг, нийт 92.500 төгрөг гарч байна. Энэ төлбөрөөс долоон сар чөлөөлөгдөнө гэхээр нийт 647 мянган төгрөгийн бэлэн бус дэмжлэг төрөөс авч байна гэсэн үг юм. Айл өрх, аж ахуйн нэгж ирэх долоон сарын хугацаанд цахилгаан, ус, дулааны төлбөртөө төлөх байсан мөнгөө хэрэглээндээ зарцуулах учраас дэмжлэг гэж нэрлээд байгаа юм. Түүнчлэн энэ дэмжлэг суурь үнийг тэглэх зарчмаар хийгдэж байгаа учраас бэлэн мөнгө тараалттай харьцуулахад инфляцид нөлөөлөхгүй буюу үнийн хөөрөгдөл бий болгохгүй давуу талтай гэж албаныхан тайлбарласан.
Энэ шийдвэрийг гаргасан эрх баригч Монгол ардын нам, тэр дундаа Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх, санхүүжилтыг нь гаргах “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн нар ганцхан хоногийн дотор “Ардын баатар” болж хувирлаа. Бүгд л тэдэнд баярлаж, талархаж байгаа харагдана. Хөл хорионд ажилгүй, орлогогүй гэртээ сар суусан ард түмэн хэрэглээний зардлаа хэрхэн төлөх тухай толгой гашилгаж байсан нь тэдний баяр, баяслаас тодорхой харагдаж байна. Энэ шийдвэрийг бүтэн зургаар нь харвал МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өөрт нь болон намд нь асар их нэр хүнд авчрах зальжин, эсвэл “ангал”-д ч унагаж мэдэх муйхар шийдвэр гэж харагдаж байна.
Засгийн газрын эл шийдвэрийн дагуу Монголын 900 мянган өрх, 123.800 аж ахуйн нэгж ирэх оны долдугаар сарын 1-нийг хүртэл ус, цахилгаан, дулаан, хогны мөнгө төлөхгүй
Цар тахлын хямралын энэ үед айл өрх бүрт санхүүгийн дэмжлэг юу юунаас илүү хэрэгтэй байгаа. Энэ бол улс төрийн нам эсвэл хэн нэг улстөрчийн хувьд ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил хангах, нэр хүндээ өсгөх хамгийн таатай суурь нөхцөл. Монголчууд “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэж ярьдаг нь хоосон үг биш. Өөрөөр хэлбэл, өлсөж, зовж, ядарч явсан үед нь дэмжиж тусалсан хүнд заавал хариу барьдаг зантай. Чухамдаа цар тахлын энэ үед хэн ард түмэнд илүү их санаа тавьж, дэмжиж тусална, тэр хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл ард түмэн санал өгөхгүй байж чадахгүй. Муухайгаар хэлбэл, зовлон дээр нь дөрөөлж босох тактик юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэдхэн хоногийн өмнө өрх бүрд бэлэн нэг сая төгрөг олгож, дэмжлэг үзүүлэх санал гаргасан ч У.Хүрэлсүх дэмжээгүй. Тэгмэгцээ өөрөө цахилгаан, ус, дулаан, хог буюу хэрэглээний төлбөрийг тэглэх замаар өрх бүрт 240-1.1 сая төгрөгийн бэлэн бус дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа. Ингэснээр хөл хорионы үеийн ардын баатар нь У.Хүрэлсүх болж, алдар хүндийн цомыг Х.Баттулгаас урьтаж хүртлээ. Энэ удаад У.Хүрэлсүх маш зальжин ажиллаж чадлаа. Өөрөөр хэлбэл, ямар ч бэлэн мөнгө тараахгүйгээр ард түмний халаасанд байгаа мөнгөөр өөрсдөд нь дэмжлэг үзүүлж байгаа хэрэг юм. Ингэснээр МАН, тэр дундаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны нээлтээ албан ёсоор хийлээ гэж харагдаж байна.
Түүнчлэн “Бэлэн мөнгө тараах бол өнөө маргаашаа л аргацаасан хувилбар. Дээрээс нь иргэдийг үнийн хөөрөгдөлд оруулах аюултай. Харин долоон сарын хугацаанд хэрэглээний төлбөр тэглэх бол иргэдээ бодсон үр дүнтэй хувилбар” хэмээн шийдвэрээ тодотгосон нь бэлэн мөнгө тараах санал гаргасан Х.Баттулгыг ард түмнээ үнийн хөөрөгдөлд дарлуулах гэсэн, эдийн засгийн ойлголтгүй “тэнэг” мэтээр олон нийтэд ойлгуулав. Ингээд хөл хорионы үед дэмжлэг олгож, нэр хүндээ өсгөх гэсэн Х.Баттулгын санаархлыг У.Хүрэлсүх урьтаж гүйцэлдүүлээд, оноог нь өөртөө авчихлаа.
Нэгэнт бүх эрх мэдэл нь түүний гарт байгаа учраас Х.Баттулгад ардын баатар болох боломж гаргаж өгөхгүй нь анхнаасаа ойлгомжтой байсан. Ард түмнээс сайн нэр авах ийм сайхан боломжийг тэнэг хүн л алдах байх. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ардын баатар болох санаа, хүсэл нь байсан ч эрх мэдэл, албан тушаал, багийн ажиллагаа аль аль нь дутлаа. Яг одоогийн тэдний эрх мэдлийг нь шатартай харьцуулбал Х.Баттулга бол өрөг дээрх ганц ноён. Харин У.Хүрэлсүх бол бод, бог, хүү нэгийг ч идүүлээгүй бэрс гэж харагдаж байна. Ийм байхад Х.Баттулга яалтай ч билээ.
МАН, тэр дундаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны нээлтээ албан ёсоор хийлээ гэж харагдаж байна
Ард түмний У.Хүрэлсүхэд зориулсан алга ташилт нэг их удахгүй байж ч магадгүй гэж учир мэдэх хүмүүс хэлж байна. Өөрөөр хэлбэл, хэрэглээний төлбөрөө тэглүүлсэн айл, өрх, аж ахуйн нэгжүүд ус, цахилгааны хэрэглээгээ дээд цэгт нь тулгавал 1.7 сая хүн амтай Улаанбаатар хот дүн өвлийн хүйтнээр цахилгаангүй болж, паар нь хага хөлдөх аюултайг мэргэжлийнхэн сануулж эхлээд байна. Энэ үүднээс хэрэглээний төлбөрийг тэглэх У.Хүрэлсүхийн шийдвэр алдар хүнд авчрах битгий хэл өөрсдийгөө ангалд унагах шийдвэр ч байж магадгүй гээд байгаа юм.
“Үнэгүй юманд нугасгүй” гэж монголчуудын нэг дутагдалтай зан бий. Хэрэглээний төлбөр тэглэх шийдвэр гарснаас таван цагийн дотор Улаанбаатар хотын цахилгааны хэрэглээ 1100 МВт-аас 1213МВт болж, 10 хувиар өссөн мэдээ дуулгаж эхэллээ. Өчигдөр шөнө л гэхэд Улаанбаатар хотод хоёр трансформатор ачааллаа дийлэхгүйгээс шатсан байна. Эрчим хүчний салбарынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэллээ. Онлайн худалдааны хуудсуудаар цахилгаан халаагуур, тень зарах зар дүүрч, худалдаж авъя гэсэн хүмүүс ч олширч байна. Өөрөөр хэлбэл, цахилгааны мөнгө төлөхгүй учраас айл өрх, аж ахуйн нэгжүүд цахилгааныг дур зоргоороо хэрэглэж эхэлж байна. Энэ бол аюулын дохио.
Манай улсын цахилгаан, дулааны үйлдвэрлэл хэт их ачаалал даахгүйг мэргэжилтнүүд байнга л хэлдэг. “ДСЦ-4” л ганц түшиц болж байгаа бөгөөд төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 70 хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65 хувийг дангаараа хангаж байгаа. Гэхдээ дийлэнх тоног төхөөрөмж нь 1983 оны үеийнхээрээ буюу хуучирсан гэдэг. Өөрөөр хэлбэл, ганц станцын нуруун дээр хэт их ачаалал үүрүүлж байгаа. Тийм ч учраас ачааллыг нь бууруулахын тулд тодорхой хэмжээний эрчим хүчийг ОХУ-аас импортоор авч байгаа. Гэтэл Засгийн газрын хэрэглээний цахилгаан, дулааныг тэглэх шийдвэрийн балгаар ард түмэн нь “Үнэгүй юманд нугасгүй” зангаараа хэт их цахилгаан, эрчим хүч хэрэглээд эхэлбэл цахилгаан станцууд ачааллаа даахгүй, нийслэлчүүд мөдхөн цахилгаангүй, дулаангүй болж, осгож үхэх аюулд орж болзошгүй байна.
Ямартай ч У.Хүрэлсүх цар тахлын хямралын эсрэг авах арга хэмжээний хүрээнд айл өрх, албан байгууллагын цахилгаан, ус, хог, дулааны төлбөрийг тэглэсэнд ард түмэн баяртай байна. Гэхдээ энэ зөвхөн ерөнхийлөгийн сонгуулийг угтсан “шоу” төдий биш байгаасай л гэж ард түмэн хүсэж байна. Түүнчлэн төсөв мөнгө алдагдалтай байна, хэцүү байна гэж уйлах шахам ярьж байсан Засгийн газар ямартай ч том шийдвэр гаргалаа. “Эрдэнэт” үйлдвэрээс гаргаж байгаа, “Эрдэнэт” үйлдвэр бол төрийн өмч гэж сайрхаж байгаа ч “Эрдэнэт” бол төсвийн тал хувийг бүрдүүлдэг “саалийн үнээ”. Өөрөөр хэлбэл, одоо “Эрдэнэт”-ээс өчнөөн мөнгө гаргаж, цахилгааны төлбөрт зарцуулчихаад ирэх оны дундаас төсвийн орлого тасарлаа гээд гадаад улсуудаас бадар бариад суух вий.
Яг одоогийн тэдний эрх мэдлийг нь шатартай харьцуулбал Х.Баттулга бол өрөг дээрх ганц ноён. Харин У.Хүрэлсүх бол бод, бог, хүү нэгийг ч идүүлээгүй бэрс гэж харагдаж байна. Ийм байхад Х.Баттулга яалтай ч билээ
| У.Хүрэлсүхийн уярал дүүрэн ШИЙДВЭР улсаар нь ОСГООЖ, элгээр нь МӨЛХҮҮЛЭХ ВИЙ ДЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |