“Монголын Үндэсний Допингийн эсрэг төв төрийн наадамд амжилт гаргаж, дээгүүр барилдсан бөхчүүдийн амжилтаар бизнес хийдэг юм биш биз” гэх хардлага ард иргэдийн дунд түгээд багагүй хугацаа өнгөрч байна. Жил бүр л олныг хоёр талд гарган талцуулдаг асуудал бол допинг. Үүнээс болж уул, ус, нутаг, жалгаараа хуваагдан байлдахад ч бэлэн байдаг гэхэд хилсдэхгүй. Эцэс сүүлд нь хөлс хөдөлмөрөө зарцуулан байж амжилтад хүрсэн тамирчин хохирдог эмгэнэлтэй дүр зураг л үлддэг. Үүнд хэн ч хариуцлага хүлээдэггүй бөгөөд тамирчин хүн л цол гуншин, барилдах эрхээ хасуулснаар урд хугацаанд хэрүүл тэмцэл хийсэн жүжиг төгсдөг гэж хэлж болно. Жүжгийн төгсгөлд хариуцлага хүлээх ёстой эрх бүхий байгууллага биш жирийн нэгэн тамирчин эсрэг дүрийн баатар болоод үлдэж буй нь инээдэмтэй. Улсын баяр наадамд дээгүүр барилдаж цол, чимэг нэмсэн бөхчүүд үнэхээр допинг хэрэглээд байна уу, эсвэл тэднийг допинг хэрэглэсэн мэтээр харагдуулаад байна уу. Үүнийг шалгах ёстой хууль хяналтын байгууллага олигтой тайлбар хийж, асуудлыг нэг талд нь гаргахгүй байгаагийн шалтгаан юу вэ. Шалтгаан нь ердөө л мөнгө биш биз. Тухайлбал 2018 онд Монголын үндэсний бөхийн холбооноос дараах мэдээллийг хийж байв. Тухайн мэдээлэлд “Монголын үндэсний бөхийн нэр хүндийг олон жилийн турш унагаж байгаа УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн “Аварга” Дээд Сургуулийн захирал, багш, ажилчид, ах дүү, эхнэр нөхрөөс бүрдсэн допингийн хууль бус бизнес, шантааж, начны найраа буюу мөнгө авч зориудаар унаж өгөх зэрэгтэй тууштай тэмцэж байгаа ч дээрх бүлэглэл нь шүүх, прокурор, цагдаа, АТГ, ХЗДХЯ-нд өөрийн гэсэн гар хөлтэй сүлжээ болчихсон байгаа тул олон бэрхшээлтэй нүүр тулж байна. "УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ болон улсын наадмыг найраа хийж мөнгө босгодог ахмад бөхчүүд нийлж өөрийн хамаарал бүхий “Допингийн Эсрэг Төв” ТББ гэгчээрээ өөрийнх нь фракцийн биш, үгэнд нь ордоггүй, найраанд ордоггүй, ид барилдах насан дээрээ яваа бөхчүүдийг допинг илэрсэн гэсэн худал дүгнэлт гаргуулж, нэр хүндэд нь халдаж, айлгаж, дарамталдаг” гэсэн байгаа юм. Цаашилбал “БНСУ руу явуулсан бөхчүүдийн шээс нь өөр хүний шээс болж, тэндээс ирсэн хариу энд зарласан хариу зөрөх тохиолдол гарах боллоо” гэх мэдээллийг олон нийтийн сүлжээгээр удаа дараа мэдэгдэж байв. Гэвч энэ асуудал “Шинэ юм од болж, хуучин юм ул болно” гэгчээр тэгс хийгээд намжиж байсныг хэн хүнгүй мэднэ.
Улсын баяр наадамд дээгүүр барилдаж цол, чимэг нэмсэн бөхчүүд үнэхээр допинг хэрэглээд байна уу, эсвэл тэднийг допинг хэрэглэсэн мэтээр харагдуулаад байна уу. Үүнийг шалгах ёстой хууль хяналтын байгууллага олигтой тайлбар хийж, асуудлыг нэг талд нь гаргахгүй байгаагийн шалтгаан юу вэ.
Жил бүрийн наадмын дараа хоёроос гурван бөх допингийн асуудалд хутгалддаг жишиг тогтсон гэж хэлж болохоор боллоо. Допинг хэрэглэсэн бөхчүүд харилцан адилгүй хариуцлага хүлээдэг нь ч инээдэмтэй. Үүнээс гадна шинжилгээний хариундаа бүдэрсэн бөх гайхаад Допингийн эсрэг төвөөс асуухад “МҮБХ-оос асуу” гэдэг байна. МҮБХ нь “Допингийн эсрэг төвөөс асуу, Б сорьцын шинжилгээгээ дахин өгөх үү” гэдэг байна. Удаж, удаж нэг юм ирсэн шинжилгээний хариунаас болж бүхэл бүтэн нэг улирал хэрүүл тэмцэл хийдэг. Эцэст нь тамирчин хохироод үлддэг. Энэ бүхний ард яг юу байна вэ. “14 хоногийн дотор шинжилгээний хариу бүрэн гарах ёстой” хэмээн заасан байдаг. Гэвч бараг сарын дараачаас л допингийн шинжилгээний хариу увж цувсаар ирдэг. Энэ нь олны дунд хардалт, асар их хэрүүл маргааныг дагуулдаг. Шинжилгээний хариу нь ирээгүй бөхийн эрэлд бүгдээрээ гарч, цахим орчинд бусдыг гүтгэх доромжлох байдал газар авдаг нь нууц биш.
Допинг хэрэглэсэн бөхчүүд харилцан адилгүй хариуцлага хүлээдэг нь ч инээдэмтэй. Үүнээс гадна шинжилгээний хариундаа бүдэрсэн бөх гайхаад Допингийн эсрэг төвөөс асуухад “МҮБХ-оос асуу” гэдэг байна. МҮБХ нь “Допингийн эсрэг төвөөс асуу, Б сорьцын шинжилгээгээ дахин өгөх үү” гэдэг байна.
Тиймээс Монголын үндэсний допингийн эсрэг төвийн удирдах албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж, оронд нь ажлаа хийж чаддаг хүн томилбол яасан юм бэ. Олон жил хөлс, хөдөлмөрөө зарцуулсан тамирчны алдар нэрээр мөнгө хийдэггүй, дургүй бөхөөсөө допинг илрүүлдэггүй, ажлаасаа хийж чаддаг хүн энэ салбарт дутагдаад байгаа юм биш үү.
| ДОПИНГООР БӨХЧҮҮДИЙГ БАРЬЦААЛЖ, МОНГОЛЧУУДЫГ ТАЛЦУУЛАГСДАД ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |