МАН-ынхан байсгээд л түлш түлж, утаа гаргадаг нь сонин юм биш болжээ. Өнгөрсөн долоо хоногт дахиад л хоёр нүүрс харьцуулж, гал түлж үзүүллээ. "Утгаа гаргадаггүй зуух" гэж "Утаа арилгах" жүжгээ эхлүүлсэн МАН-ынхан БНХАУ-аас оруулж ирсэн хагас коксожсон нүүрсээр ээлжит тоглолтоо тавих гээд энд тэндгүй нүүрсээ түлж, туршиж явна. Нийслэл хотын утааг арилгаж, тав тухтай амьдрах орчин бүрдүүлж, "Утаа арилга" гэж МАН-ынхан хуурч ханахгүй, ард түмэн ч итгэж ханахгүй өдий хүрлээ.

МАН-ынхны "Утаа арилгах" жүжиг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 177 тэрбум төгрөгийн хагас коксожсон туршилтын түлшээр үргэлжилнэ. Өвөлжилтийн бэлтгэл ажил, нөхцөл байдлаар талаар ярихдаа "Ирэх өвөл хүнд болохыг үгүйсгэхгүй. Яаж ийгээд аргална даа" гэж явсан Эрчим хүчний сайд овоо зориг орчихсон "Туршилтаас айхгүй байна" гэж мэдэгдсэн байна лээ.

Мөн тэрбээр туршилтын галлагаа хийхээр төлөвлөж байгаа туршилтын түлшнийхээ талаар "Утааны асуудал дахин нэг жилийн турш яригдах учир санхүүгийн хувьд Нийслэлээр бонд гаргуулж шийдээд дараа нь Сангийн яам, Нийслэл хоорондоо асуудлаа шийдэх болов уу гэж бодож байгаа. Ерөнхийдөө, сайжруулсан шахмал түлш нь өндөр алдагдалтай явж байгаа. Энэ асуудлыг шийдэх шаардлага үүссэн. Бид утааг бүрэн алга болгоно гэсэн гоё зүйл ярихгүй. Харин үүнийг багасгана гэж байгаа юм. Ингэхдээ БНХАУ-аас коксжих нүүрс оруулж ирж, туршилт хийнэ. Тодруулбал, ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс нэгдүгээр сарын 1 хүртэл туршилт хийнэ. 177 тэрбум төгрөгийн 30 орчим төгрөгөөр нь асаагч байна. Түүхий эдээ үйлдвэрлэнэ. Нэгэнт энэ жил үйлдвэр байхгүй учраас нэг тонн шахмал түлшний үнэ 1.5 сая төгрөгөөр импортолно. 150-200 мянган төгрөгөөр бид нэг тонныг нь боловсруулна. Үүнийг би төгс шийдэл гэж үзэхгүй. Гэхдээ зүгээр байснаас оролдоод үзье гэсэн шийдвэр гарч байна. Сайжруулсан түлшинд хэрэглэж байгаа мидлингийг хагас коксоор сольж үйлдвэрлэнэ. Харин хагас коксыг БНХАУ-аас импортлох юм. Хагас коксожсон түлшийг хэрэглэснээр агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс хоёр дахин бууруулна” гэж мэдэгдсэн.

Ийн мэдэгдсэнээс нь хойш удалгүй БНХАУ-аас туршилтын түлшнийх нь тодорхой хэмжээний хувь ирж, МАН-ынхны ээлжит утааны жүжиг өнгөрсөн долоо хоногт "Тавантолгой түлш" ХХК-ийн байранд эхлэв. Хэдхэн жилийн өмнө "Утаа гаргадаггүй", "Нийтээрээ үүнийг л хэрэглээд сурчихвал утаагүй болно" гэж байсан сайжруулсан шахмал түлшээ муулж, "Одоо энүүгээр орлуулна" гээд БНХАУ-аас оруулж ирсэн хагас коксожсон нүүрстэй харьцуулж, түлж үзүүлэв. МАН-ынхны эхний туршилтыг үнэхээр тандаж үзвэл харьцуулж байгаа түлш нь үнэхээр утаа гаргадаггүй, маш сайн түлш шиг харагддаг. Гэхдээ амьдрал дээр гараад гэр хорооллын айл, өрхүүд хэрэглээндээ нэвтрүүлээд ирэхээр үр дүн нь гардаггүй. Улмаар МАН-ынхан үр дүнд хүрээгүй утааны жүжгийнхээ хэрэгслийг эргүүлэн татаад оронд шинээр юм "зохиочихдог". Ингэж явсаар МАН-ынхан хэд хэдэн удаа ард түмнийг хуурч орхижээ.

"Утаа арилгана" гэсэн МАН-ынхны жүжиг 2010 оноос эхлэлтэй гэж болно. Тухайн үеийн Засгийн газар, Мянганы сорилтын сангийн "Цэвэр агаар" төсөлтэй хамтарч, "Утаа гаргадаггүй" гэх зуухыг сурталчилж, гэр хорооллын айлд аваачаад туршиж сүр болж байв. Дээр хэлсэнчлэн үнэхээр л анхных нь туршилт сайн болдог. Утаа гардаггүй. Утаа гарахгүй байгааг нь харахаар иргэд нааштай хандаж, санал болгосныг нь хүлээж авдаг. Түүнээс хойш эрчим хэмнэлттэй, бүрэн шаталттай буюу утаа гаргадаггүй зуух нийслэл бүү хэл орон даяар тархаж, айл өрх болгон "утаа гаргадаггүй" зуухтай болсон. Гэсэн ч утаа гаргадаггүй зуух нь "ид шид"-ээ үзүүлэлгүй Улаанбаатарын утаа арилах нь "үлгэр" болох нь тэр. Ингээд утаа гаргадаггүй зуухаар Улаанбаатарын утааг арилгах МАН-ын төлөвлөгөө үндсэндээ нурахад дахин нэг "заль" бодож олсон нь өнөөгийн иргэдийн өргөнөөр хэрэглэж байгаа сайжруулсан шахмал түлш.


2018 онд "Сайжруулсан түлш" төслийг хэрэгжүүлж, нийслэлийн төвийн дүүргүүдээс эхлээд түүхий нүүрс түлэхийг хориглосон тогтоол гаргаж, ард түмэнд сайжруулсан шахмал түлшээ "шахаж" байв. Тухайн үедээ л сайжруулсан шахмал түлшнийхээ дээжээс БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улс руу илгээчихсэн. Гаднын том том лабораториудаар шинжлүүлчихсэн байлаа. Тэгээд өнгөрсөн баасан гарагт болсон шиг түүхий нүүрсийг сайжруулсан шахмал түлштэйгээ харьцуулж, түлж үзүүлээд "Ингээд утааг арилгаж, утаанаас сална" гээд МАН-ынхан их л додигор сууцгааж байсныг мартаагүй хүн олон. Гэтэл хэрэглээнд нэвтрүүлээд тав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байгаа сайжруулсан шахмал түлшээ мөн л буруушааж, "Сайжруулсан түлш утаа арилгахгүй юм байна" гээд "Утаа арилгах" жүжигтээ шинэ хагас коксожсон нүүрс гэх хэсэг нэмж, гэр хороололд туршилтын галлагаа хийх гэж байна. Ингээд бүхэлд харвал МАН-ынхан түмний өмнө түлш түлж, хуураад "Утаа арилгах" нэртэй жүжгээ эхлүүлдэг ч ажлынх нь үр дүн "утаа" болж гүйцдэг юм байна.

| МАН-ЫНХАН ЭЭЛЖИТ УТААНЫ ЖҮЖГЭЭ ТАВИХ ГЭЭД ТУРШИЛТЫН НҮҮРСЭЭ ЭНД ТЭНДГҮЙ ТҮЛЖ ЯВНА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |