100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа аймаг, сумд баяр наадмаа тэмдэглээд орон нутгийн сонин сайхан ихтэй дэлгэр сайхан зун болж байна. Гэхдээ “Сайны хажуугаар саар” гэдэг шиг зарим аймаг, сумын баяр наадам гаднынханд халтай, эрийн гурван наадмын түрүүгээ нутгийнхандаа өгөх гэж бөөн юм болж байгаа нь дуулдах. Ердөө хоёрхон жилийн өмнө монголчууд цар тахалтай жилийнхээ баяр наадмыг цуцалж, наадам зохион байгуулах төсвөө коронавирусийн эсрэг тэмцэхэд зарцуулж байлаа. Гэсэн ч энэ жил цар тахлын эсрэг зориулсан 10 тэрбум төгрөгөөс ч илүү төсөвтэй аймаг, сумд баяр наадмаа зохион байгуулж, аль аймаг нь илүү мөнгө гаргаж, эрийн гурван наадмынхаа түрүүд хэн нь илүү шагнал өгөхөөрөө өрсөлдөж байх юм.

Энэ жил Монгол Улсын хэмжээнд таван аймаг, 43 сум 100 жилийн түүхт ойн баяр наадмаа зохион байгуулж байна. Ингэхдээ орон нутагтаа бүтээн байгуулалт хийх, наадмын түрүү бөх, хурдан хүлгийн уяач, мэргэнд өгөх бай шагналаа өндрөөр тогтох зэргээр наадам тэмдэглэх төсвөө нэгнээсээ харьцангуй дүнтэй гаргажээ. Тухайлбал, энэ жил Хэнтий, Архангай, Төв, Завхан, Говь-Алтай гэсэн таван аймаг 100 жилийн ойтой. Үүнээс Төв аймаг баяр наадмаа иргэдээс өгсөн хандивтайгаа нийлээд хамгийн өндөр буюу зургаан тэрбум гаруй төгрөгөөр тэмдэглэсэн байна. Үлдсэн дөрвөн аймгийнх нь наадмын төсөв 1-1.5 тэрбум төгрөг байгаа бөгөөд 100 жилийн ойгоо тэмдэглэсэн 43 сум дунджаар 500 сая төгрөгийн төсвөөр наадмаа зохион байгуулжээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд орон нутгийн баяр наадмыг тэмдэглэх санхүүжилтын хэмжээг 5-10 сая төгрөг байхаар тусгасан байдаг. Гэтэл хуульд заасан 10 сая төгрөг 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа аймаг, сумын хувьд наадмынхаа түрүү бөхийг байлж чадахгүй бага мөнгө болчихоод байгааг иргэд хэлж байна.

Ингээд харвал монголчууд энэ жил орон нутгийн 100 жилийн ойн баяр наадмаа зохион байгуулах, тэмдэглэхэд нийт 20 тэрбум гаруй төгрөг зарцуулжээ. Тэгвэл энэ дүнг бүтээн байгуулж болох байсан зарим ажилтай харьцуулбал:
Жаахан тоо бодоход л, 100 жилийн баяр наадмаа тэмдэглэж байгаа нэг аймаг эсвэл хоёр сумын төсвөөр дүүрэгтээ, орон нутагтаа шинэ эмнэлэг байгуулж болох байсан нь харагдаж байна. Бүр цаашилбал, 100 жилийн ойгоо тэмдэглэсэн таван аймаг, 43 сумын нийт төсвөөр Монгол Улсад 14 дүүрэг, орон нутгийн эмнэлэг эсвэл 26 сургууль, цэцэрлэг байгуулах байжээ.


Жил жилийн баяр наадам тэмдэглэх төсвийн дийлэнх хувь нь наадмын түрүү бөх, хурдан хүлгийн уяачийн “гэдсэнд” орчихдог нь нууц биш. Бүр сүүлдээ цагаандаа гарч, эрийн гурван наадамдаа өндөр бай зарлачихаад, наадамд нь ирж оролцож байгаа гаднын хүмүүсийг будлиулж, нутгийнхандаа өндөр шагналаа өгөх гээд тал талд үзэж байгаа нь харагдах. Гэхдээ жил жилийн баяр наадмаас 100 жилийн түүхэн ой нь таарсан энэ жилийн наадмын төсвийн дийлэнх хувь нь ойн медаль, тэмдэгт явжээ. Бүр тодруулбал, баяр наадмаа тэмдэглэж байгаа сумдууд 100 жилийн ойн хүндэт медаль гадаадад хийлгэж, захиж авчруулахад 100-200 сая төгрөг зарцуулж байгаа гэнэ. Тэгвэл 100 жилийн түүхтэй аймгуудын 1-1.5 тэрбум төгрөгийн төсвийн бараг тал нь ойн медаль, шилдгүүдийн шагналд орчихсон гэх.


Монголчууд Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмаа цуцалж, төсвийг нь цар тахалтай тэмцэхэд зориулж байлаа. Бүр цуцалж, бүх төсвөө хандивлахаас илүүтэй хүртэж байгаа хүндээ ч хүндэтгэлтэй санагдахаа больсон ойн медаль, түрүү бөхийн “тэнгэр хадсан” шагналаа илүүчилж, эх орондоо, ирээдүйд хэрэгтэй байгаа эмнэлэг, сургууль, цэцэрлэг бүтээн байгуулсан бол хэчнээн сайхан бэ.
| 100 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭСЭН АЙМАГ, СУМДЫН БАЯР НААДМЫН ТӨСВӨӨР 14 ЭМНЭЛЭГ БАРИХ БОЛОМЖТОЙ БАЙЛАА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |