Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт нийтлэлч Г.Дашрэнцэн агсан “Тэнэг хүн тэмдэгт дуртай” хэмээн бичиж байлаа. Үүний адилаар шагнал гэдэг зүйл шалаар нэг хөглөрсөн “хог” шиг болоод удаж байна. Төрийн шагнал нэртэй тэмдэг тараадаг ажил нь төрийн түшээдийн түмнийг төрд “үнсүүлэх” буюу олны амыг дарж, ацан шалаанд оруулдаг арга. Гэсэн ч төрийн шагнал гэдэг нэр хүнд, үнэ цэн хогтой, шороотой хутгалдаад, навс уначихаад удаж байхад одоог хүртэл шагнал, тэмдэг горилогсод цөөрдөггүй нь хачин. Тэмдэг тарааж, шагнал гардуулснаараа хөгжиж, тэмдэг, шагнал хүртсэн хэд нь ч хөлждөг сөн бол Монгол Улс өдийд шал өөр төвшинд байх байсан биз.
Тэмдэг тараадаг улирал эхлээд төрийн түшээдээс хурган дарга нар хүртэл орон нутгийн наадмыг зорилоо. Энэ жил хаа газрын 100 жил, тэгш ойн баяр наадам давхцаад ойн баяраараа тэмдэг зүүчихийг горилсон хүн ч олон болж. Ямар сайндаа зарим нь өөрөө нутгийн удирдлагуудаасаа гуйж гувших шахуу юм болсоор тэмдэг зүүж байх юм. Орон нутаг ч гэлтгүй нийслэлийн байр байдлыг хараад байхад шагнал, тэмдэг нэртэй юм зүүж л байвал ахуй, амьдрал нь огтоос хамаагүй мэт аашилдаг хүн ч олширч. Хэрэв хэр олон төмөр тэмдэг зүүснээрээ амьдралаа дээшлүүлж, авч явдаг байсан бол өдийд энэ улсын ядуурлын түвшин, ядуу хүмүүсийн тоо ч бага байх байлаа. Гэсэн ч тэмдэгт дурласны гороор энгэрээрээ дүүрэн тэмдгээс өөрцгүй ядуу хүмүүсээр л улс орон дүүрч байна даа.

Ажиглахад төрийн шагнал нэртэй төмөр тэмдэг дэндүү олон болжээ. Гавьяат, одон, тэргүүний ажилтнаас эхэлдэг байсан бол одоо ойн медаль, хүндэт медаль гээд л төрөөс “үнсэж” байгаа нэртэй гардуулдаг болж. Яах вэ, төрийн түшээ, сайд дарга нараас эхлээд арай томчуул нь хөдөө гарахаасаа өмнө туслах, биет төлөөлөгчөө зандраад л “Би нутаг явах нь. Алив чи хэдэн гавьяат, Алтан гадас олоод ир. Тэднийг чинь авч явъя” гэж хэлээд л хэдэн арваар нь аваад явчихдаг нь төрийн ажлаасаа ч гараад, түмний нүдэнд ил болчихсон. Харин орон нутгийн хэдэн хурга дарга нь “Томчуудаасаа юу гэж дутах вэ” гэж боддог сон уу, хаанаас ч, ямар ч учиртайг нь мэдэхгүй ойн медаль, хүндэт медаль гэх зэрэг сүржин тайлбар, ганган тэмдэглэгээтэй хэдэн төмөр олж ирээд нутгийн иргэддээ тараачихна. Яах вэ, тэмдэгт дуртай тэнэг хэд нь төрдөө “үнсүүлсэн” санаад, хамаг юмаа гаргаж, хаа байсан сонгуулийн саналаа хүртэл одоо өгчихнө шүү дээ.
Гэхдээ хэний, хаанахынх нь ч мэдэгдэхгүй тэр олон тэмдэг газрын гаваас ургахгүй л болов уу. Орон нутгийн удирдлагууд нь төсвөөс цохсон мөнгөнийхөө хамагхаар нь л зөвхөн наадмаар тараах төмөр медаль, тэмдгээ хэдэн мянгаар нь гаднаас захиж, авчруулна. Өгсөндөө ч авсандаа ч олигтой гавьгүй төмөр тэмдгүүд улсаас тухайн орон нутагт нь хуваарилсан төсвийн мөнгийг “цөлмөөд” дуусгах нь холгүй байна.

Энгэр цоолох, цоолуулахын “дон” нь бүр сүүлдээ төрийн шагналыг үнэгүйдүүлжээ. Өгөх хүн үнэхээр олдсонгүй юу, өөр хүнд нь өгөхийг хүссэнгүй юү бүү мэд. Нүдээ олоогүй шагнал газар авчээ. Хэдхэн дууны шүлэг бичсэн хүнийг төр нь соёрхоод, бөхөөс өөр юмны шүлэг бараг бичиж үзээгүй хүнийг Ардын уран зохиолч гээд өргөмжлөөд сууж байх юм. Шагнал гардуулж, гардаж болж байна гэхэд нүдээ олоогүй, бүр байнаасаа хэтрээд, халиад явчихлаа.

Одоо нийслэлээс элээд орон нутагтаа гайгүй, хурган нэртэй гэсэн хүнийг харахад л энгэртээ гялалзуулсан дүүрэн медаль дотор нь “Алтангадас” байхгүй байна гэж үгүй болж. Ер нь Монголд “Алтангадас” одонгоор энгэрээ цоолуулаагүй хүн ховор юм байна. Төрийн шагналдаа нэлээд дээгүүр эрэмбэтэй “Алтангадас” хүртэл ингэж үнэгүйдэх цаг ирэхийг үзэх хувьтай байжээ, монголчууд. Бүр төрийн дээд шагнал Хөдөлмөрийн баатар цолыг ч Ерөнхийлөгч гардуулах ёстой байтал ерийн нэг УИХ-ын гишүүн, орон нутгийн дарга нь гардуулж, авч очихоор хэмжээний үнэнгүйдсэн гэсэн үг. Хаа газрын ой, баяр наадмыг дагаад төрийн дээд шагналаа үнэгүйдүүлж, ийн төмөр тэмдгээс өөрцгүй болчихжээ.

| ЭНГЭРЭЭРЭЭ ДҮҮРЭН ТЭМДЭГ ЗҮҮСЭН ЯДУУСААР МОНГОЛ ДҮҮРЛЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |